Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2023/01318

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч Д.Уранзул, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/. Хаяг: ******* дүүргийн ******* дугаар хороо, Алтан овоо ******* дүгээр гудамж, ******* тоот

Хариуцагч: ******* овогт ийн /РД: /. Хаяг: ******* дүүргийн дугаар хороо, Хилчин дүгээр гудамж, тоот

Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3,686,154 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., хариуцагч А., иргэдийн төлөөлөгч Б., Р., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Азжаргал нар оролцов.                           

                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А. нь 20 оны 4 дүгээр сарын -ны өдөр намайг зодож, миний 8, 9 дүгээр хавиргыг хугалж мөр бугалга өгзөг тус газар хөх няц болгон, хөнгөн, хүндэвтэр гэмтлүүдийг учруулсан. Энэ хэргийнхээ улмаас ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 20 оны 7 дугаар сарын -ний өдрийн 948 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. Дээрх гэмтлийн улмаас эмнэлгээр шинжилгээ, эмчилгээ хийлгэж, ажил үүргээ хэвийн гүйцэтгэж чадахгүй 20 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажлаас чөлөөлөгдөж эмчилгээ хийлгэсэн. Би “ ” ХХК-д ахлах тогоочоор сард 9*******,000-1,800,000 төгрөгийн цалинтайгаар ажиллаж байсан ба сүүлийн 3 сарын дундаж цалин нь 9*******,000 төгрөг болж байна. Нийгмийн даатгалаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжид cap бүр 347,000 төгрөгийг авсан. 4 дүгээр сард 315,595 төгрөгийн цалин авсан. Цалингийн зөрүү 620,*******5 төгрөг, 5 дугаар сард 373,576 төгрөгийн цалин авсан, цалингийн зөрүү 562,424 төгрөг, 6,7,8 дугаар сард цалин аваагүй. Нийгмийн даатгалаас cap тус бүр 347,350 төгрөгийн тэтгэмж олгосон. Энэ 3 сарын цалингийн зөрүү 588,650 төгрөг буюу нийт 1,765,950 төгрөгийн цалин авч чадаагүй. Нийт цалингийн зөрүү нь 2,704,354.71 төгрөг болж байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу А.гээс эм эмчилгээний зардалд /Эрүүгийн хэрэгт нэхэмжилсэн зардалд ороогүй/ 681,800 төгрөг, олох ёстой байсан орлого буюу цалингийн зөрүү 2,704,355 төгрөг, эмчилгээ хийлгэхээр эмнэлэг руу явах болон эрүүгийн хэргийг шийдвэрлүүлэх ажиллагаанд оролцохоор явахад шатахууны зардалд 300,000 төгрөг зарцуулсан. Нийт гэм хорын хохиролд 3,686,154 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Шаардлагаа 244,420 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 3,441,734 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 3,686,154 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.******* тухайн үед манайд орж ирээд өөрөө асуудал үүсгэж миний охин П.ыг булаан авч явах үйлдэл гаргаагүй бол мөн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарган шалгуулж 20 оны 9 дүгээр сарын -ний өдрийн шүүх хурлаар намайг нийтэд тустай *******0 цагийн ажил хийлгэхээр шийтгүүлээгүй бол уг төлбөрийг би асуудалгүй төлөх байсан. Нийтэд тустай ажил хийх болсноор ардаа амьдралтай би уг төлбөрийг төлж чадахгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 20 оны 7 дугаар сарын -ний өдрийн 948 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 оны 9 дүгээр сарын -ний өдрийн 928 дугаартай магадлал, “ ” ХХК-ийн 20 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн б-6820 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, фото зураг, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, 20 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн огноотой эмнэлгийн магадалгаа зэрэг баримтуудыг хавсарган өгчээ. 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.д холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 3,686,154 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шаардлагаа 244,420 төгрөгөөр багасгаж, 3,441,734 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн үйлдсэн гэм буруутай үйлдлийн /гэмт хэргийн/ улмаас эрүүл мэндэд гэм хор учирсан гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал, гэмтэл авсан 20 оны 4, 5 дугаар сарын цалингийн зөрүүг хүлээн зөвшөөрнө, 6, 7, 8 дугаар сарын цалингийн зөрүү, шатахууны зардлыг зөвшөөрөхгүй, учир нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс  маргаан гарах шалтгаан болсон, машинаа унаад зүгээр явж байсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч А. нь 20 оны 4 дүгээр сарын -ны өдөр ******* дүүргийн дугаар хороо, Хилчний -0 тоот, гэртээ байхдаа нэхэмжлэгч Б.*******тай маргалдаж,  түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол /цээжний баруун 8, 9 дүгээр хавирганы хугарал, мөр, өгзөг, бугалганд цус хуралт/ санаатай учруулсан гэмт хэрэг үйлджээ.

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 7 дугаар сарын -ний өдрийн 20/ШЦТ/948 дугаартай шийтгэх тогтоолоор Ө.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******0 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хохирогч Б.******* эрүүл мэндэд учирсан хохирлоо иргэний хэргийн шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх-ийн 18/

Шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргасныг давж заалдах шүүх 20 оны 9 дүгээр сарын -ны өдөр хянан хэлэлцэж 20/ДШМ/928 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон, шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан бөгөөд хариуцагч гэм буруугийн  тухайд маргаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан.

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо гэмтлийн улмаас 20 оны 4-8 сард ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү буюу олох ёстой байсан орлого 2,459,934 /2,704,354 төгрөгийн шаардлагаа 244,420 төгрөгөөр багасгасан/, эмчилгээний зардал 681,800 төгрөг, шатахууны зардал 300,000 төгрөг, нийт  3,441,734 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд цалин буурсан болон эмчилгээнд гаргасан зардлаа нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /хх-ийн 5-17, 35-*******,/

Гэмтлийн улмаас нэхэмжлэгч нь ажил эрхлэх боломжгүй болж орлого буурсан, эм тариа авахад зардал гаргасан нь хэрэгт авагдсан Б.*******ын Худалдаа, хөгжлийн банкинд эзэмшдэг 470014813 тоот дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “ ” ХХК-иас 20 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 681,800 төгрөгийн эмийн бүтээгдэхүүн авсан  баримт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.  

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хариуцагч барагдуулах нь зөв  гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Нэхэмжлэлийн шатахууны зардалд нэхэмжилж буй 300,000 төгрөгийн шаардлагын тухайд хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалан гарсан зардал гэж үзэх, өөрөөр хэлбэл гэмтэл аваагүй бол шатахууны зардал гарахгүй байсан  гэх үндэслэлгүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн гэм буруутай үйлдэл /гэмт хэрэг/-ийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, гэмтлийн улмаас 20 оны 4-8 дугаар сар буюу 5 хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүйгээс цалин орлого буурсан /авах байсан  цалин 9*******,000Х5 =4,680,000 төгрөг, авсан олговор 2,190,416 төгрөг, зөрүү 2,489,584 төгрөг, нэхэмжилсэн нь 2,459,934 төгрөг/ байх тул дутуу авсан цалин хөлсөө шаардах эрхтэй байна.

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, нэхэмжлэгчээс шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн олох ёстой байсан орлого 2,459,934 төгрөг, “ ” ХХК-иас авсан эмийн бүтээгдэхүүн авсан 681,800 төгрөг, нийт 3,141,7*******  төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлээс шатахууны зардал 300,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.гээс 3,141,7******* /гурван сая нэг зуун дөчин нэгэн мянга долоон зуун дөч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлээс 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.9, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 65,7 төгрөг гаргуулан  улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                                                                                                

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.БАТСҮХ

ШҮҮГЧИД                                                            Д.УРАНЗУЛ          

       Б.ХИШИГБААТАР