Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/04333

 

 

        Хүсэлт гаргагч  “ЗС" ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон, дампуурсанд тооцож, татан буулгах тухай

 

         Нэхэмжлэгч  БГД ТХ

 

         Хариуцагч “ЗС" ХХК-д холбогдох

       

         Нэхэмжлэлийн шаардлага: Татварын өр 11.760.178 төгрөг 60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У, Ё.Б

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө

            Хэрэг гүйцэтгэгч А.Э

            Нарийн бичгийн дарга Б.Билгүүн

ТОДОРХОЙЛОХ нь:

           

1.Хүсэлт гаргагч "ЗХ" ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцон, дампуурсанд тооцож, татан буулгах, нэхэмжлэгч БГД ТХ, хариуцагч "ЗХ" ХХК-д холбогдуулан татварын өр 11.760.178 төгрөг 60 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

           2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Хариуцагч "ЗХ" ХХК Баянгол дүүргийн татварын газарт нийт 11.500.000 төгрөгийг өр төлбөртэй байсан.

           Үүнээс газрын төлбөр болон үл хөдлөх эд хөрөнгийг алданги хөрөнгийн байгууллагын өөрчлөлтөөр өөр байгууллага руу шилжүүлэн өр төлбөр байхгүй болсон.

           НӨАТ үнэ болох 3.259.410 төгрөгийг хоёр хувааж төлөөд сүүлийн төлөлт 1.500.000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлснөөр татварын албаны нэхэмжлэл хангагдсан.

           Гэхдээ "ЗХ" ХХК-д холбогдуулан татварын өр 11.760.178 төгрөг 60 мөнгө гаргуулах нэхэмжлэлээс газар, үл хөдлөх хөрөнгийн татвар, худалдан борлуултанд 8.500.768 төгрөг төлөхөөс тус Татварын албанд Татварын тухай хуульд зааснаар компанийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан бол 14 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хариуцагч биелүүлэхгүй 2020 онд "ЗХ" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг Б.З өөрийн өмчлөлдөө бүртгүүлж авсан талаар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч мэдсэн учраас үл хөдлөх татварын өрийг системээс хасалт хийж Б.З төлөх ёстой гэж үзсэн. Хасалт хийсэн нь татварын өрийг төлсөн гэсэн үг биш. Энэ бүхнээс компани үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь харагдана.

Татварын албыг буруу ажилласан гэж байна.

Анхнаасаа Б.З гэдэг хүний нэр дээр байсан бол яагаад 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр татварын төлбөрөө хүлээн зөвшөөрч төлсөн юм бэ? гэдэг асуудал байна.

Татварын алба шууд хэн дээр ч байхгүй зүйлийг шилжүүлэхгүй.

 Ямар ч нотлох баримтгүй зүйлийг ярьж байна. Баримттай зүйл ярих хэрэгтэй. Улсын бүртгэл болон Татварын албаны дээр хуулиар заасан үүрэг гэв.

 

3.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"ЗХ" ХХК 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс зочид буудал, баар биллиард, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж үүсгэж байгуулагдсан. 

Тус компани анх нэг үүсгэн байгуулагчтай,  1.000.000 төгрөгийн дүрмийн сантайгаар үйл ажиллагаа явуулж хувьцаа эзэмшигч нарын хурлын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр Б.З компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчээр компани дүрмийн сангаар 402.982.500 төгрөг нэгж үнэ 3.982.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1.000 ширхэгийг нэмж бүртгүүлсэн.

Компанийн үүсгэн байгуулагч эрх бүхий албан тушаалтан Г.Б 2010 оноос хойш эрүүл мэндийн хувьд таагүй  харвалт өгч тал биеийн мэдээгүйжүүлэлт, харааны хүнд зэргийн алдалтанд орж мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг байсан. Үүний улмаас компанийн үйл ажиллагаа доголдож компани үүсгэн байгуулагч удаан хугацаагаар хүндээр өвдөж компани хэвийн үйл ажиллагаа доголдож ашиггүй ажилласан.

Компани үйл ажиллагаагаа алдагдуулахгүй тулд барьцаалан зээлдүүлэх газрыг нэмж бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байсан.

Гэтэл  2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эрх бүхий албан  тушаалтан, үүсгэн байгуулагч Г.Б нас барсан. Үүнээс хойш “Ковид-19” цар тахал дэгдэж компанийн үйл ажиллагаа улам дордсон.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй цаашид үйл ажиллагаа явуулах санхүүгийн болон төлбөрийн чадваргүй болсон.

Иймд хувьцаа эзэмшигч нарын хурлын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Шийдвэрээр компанийг шүүхийн журмаар дампуурсанд тооцуулах тухай шийдвэр гарсан.

Компани 50 хувийн хувьцаа эзэмшигч үүсгэн байгуулагч Б.З  "ЗХ" ХХК-ийн хууль ёсны өвлөгч бөгөөд компани дүрмийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байгаа.

Б.З 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр хууль ёсны өвлөгч болсон.

"ЗХ" ХХК, “Ю” ХХК-д Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 00 дугаартай Шийдвэрээр 346.000.000 төгрөгийг төлбөртэй болон татварын нэхэмжилсэн асуудал шийдэгдсэн.

        Иймд   "ЗХ" ХХК цаашид үйл ажиллагаа явуулах бусдын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх мөнгө санхүүгийн чадваргүй болсон тул дампуурсанд тооцож татан буулгах өгнө үү.

        Мөн 2.000.000 төгрөгийн НӨАТ-ийн төлбөр үл хөдлөх хөрөнгө Б.З-гийн нэр дээр байдаг.

        Тодорхой хэдэн байгууллагаа Б.З-аас түрээсэлдэг.

        Түрээслэгч нар НӨАТ шаарддаг байсан.

        Б.З НӨАТ төлөгч болоогүй байсан тул компаниар өгсөн асуудал байгаа. Хэрэг гүйцэтгэгчийн өгсөн материалаас харахад компани дансаар орлого олсон асуудал биш. Одоо НӨАТ төлөгч Б.З өөрөө болсон.

        Үл хөдлөх хөрөнгийг компанийн нэр дээр байхад Б.З шилжүүлсэн.

        Түүнийг 14 хоногийн дотор мэдэгдэх ёстой байсан мэтээр тайлбарлаж байна.

        Үл хөдлөх эд хөрөнгө анхнаасаа ‘’Б’’ хадгаламж зээлийн хоршооны асуудал бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан.

        Тэгэхэд талийгаач Г.Б дуудлага худалдаагаар авч охиныхоо нэр дээр шилжүүлсэн. Анхны өмчлөгч Б.З.

        Гэвч 14 хоногийн дотор манайд мэдэгдээгүй гэсэн утгатай зүйл ярьж байна.

        Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ойлгоогүй, судлаагүй үндэслэлгүй зүйл ярьж байна.

        Компани дээр байсан зүйлийг Б.З гэдэг хүнд шилжүүлж өгсөн асуудал биш гэв.

 

        4.Хэрэг гүйцэтгэгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Өмнөх шүүх хуралдаанаар дүгнэлтээ танилцуулсан байгаа тул  хэвээрээ байгаа.  "ЗХ" ХХК Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар үүргээ биелүүлж чадахгүй болсон тул шүүхэд дампуурлын ажиллагаа эхлүүлсэн байдаг.

        Тус дампуурлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд Дампуурлын тухай хуульд заасан зохицуулалтын дагуу хэрэг гүйцэтгэгчийг томилж хэрэг гүйцэтгэгч дүгнэлтээ гарган танилцуулсан.

        Компанийг төлбөрийн чадваргүй болсныг Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар нийтэд мэдээлсэн ба тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан хугацаанд БГД ТХ нэхэмжлэл гаргасан.

        Нэхэмжлэлийн үнийн дүн 11.761.178 төгрөг.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 11.761.178 төгрөгийг "ЗХ" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.З үл  хөдлөх эд  хөрөнгө болон газрын татвартай холбоотой асуудлыг өөрийн нэр дээр шилжүүлэн татварын тооцоог хийж дуусгасан талаарх баримтыг өнөөдөр шүүхэд шинээр гаргаж өгч байна.

        Дампуурлын хянан шийдвэрлэх ажиллагаанд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хангагдсан гэж үзэж байгаа тул цаашид "ЗХ" ХХК-ийн эрх зүйн үйл явдлыг Дампуурлын тухай хуульд зааснаар шийдвэрлэхэд ямар нэгэн саад байхгүй байна.

        Иймээс мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар тус компанийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө ирүүлээгүй тул тус компанийг татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж байгаа учраас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3 дугаартай дүгнэлт гаргаснаа дэмжиж байна.

         Хэрэг гүйцэтгэгч шүүхэд хүсэлт гарган шүүх түүнийг ханган шийдвэрлэж өмчийн эрхийн төрийн байгууллага болон арилжааны эрхийн байгууллагаас тус компанийн харилцах данс болон өмчлөх эрхтэй холбоотой бүх материалыг шүүх рүү ирүүлсэн.

       2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн газраас "ЗХ" ХХК-ийн нэр дээр эд хөрөнгө байхгүй  гэсэн тодорхойлолт ирсэн.

       Татварын хэлтэс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын татварын албаны асуудал орж ирсэн.

        Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн байгууллага газар, үл хөдлөх эд хөрөнгө байхгүй байхад татвар ногдуулсан нь хувьцаа эзэмшигч Б.Згийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр нотлогдоно.

        Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхээс тухайн компанийг дампуурсанд тооцох эцэслэн шийдвэрлэх ажиллагаа гарах хүртэл тус компани хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой ба хуулиар хориглосон зохицуулалт байхгүй.

        Өөрөөр хэлбэл төлбөрийн чадваргүй гэдгийг шүүх санхүүгийн хувьд тогтоож байгаа болохоос үйл ажиллагаа зогсоож байгаа асуудал байхгүй. Компани шүүхээс татан буугдах шийдвэр гартал үйл ажиллагаагаа явуулах эрхтэй.

        Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар дампуурсанд тооцож татан буугдах шийдвэр гаргасан тохиолдолд компанийн эрх үүрэг, хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг бүртгэгчид шилжүүлэн шийдвэрлэдэг гэв. Хавтаст хэрэгт бүх баримтууд байгаа.

        Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухай компани өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй гэснээ мэдэж өөрийн хүсэлтээр шүүхэд дампуурсан тухайгаа хандсан байдаг.

        Мөн хуулийн 17 дугаар зүйлд заасан болон 19 дүгээр зүйлд хүчин төгөлдөр бус хэлцлийг татах ажиллагаа явагдаж дараа нь нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа шүүхэд хандсан.

        Хэргийн үйл баримтын талаар талуудын ойлголт өөр өөр байна.

        Хэрэгт авагдсан баримтуудыг харж шүүх шийдвэр гаргаж үзээсэй гэж хүсэж байна. Хариуцагчийг дахин хөрөнгөжсөх талаар шүүх батлаагүй дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө биелэгдэх боломжгүй болсон талаарх үндэслэлийн аль  нэгийг хангасан тохиолдолд дампуурлын хуулийг хэрэглэх зохицуулалт байдаг гэжээ.

 

       5.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

       6.Нэхэмжлэгчээс 2022 оны 08 дугаар сарын 18 өдөр Э.З, Ё.Б нарт олгосон “Итгэмжлэл”, "ЗХ" ХХК-ийн 2022 оны хагас жилийн татварын өрийн мэдээлэл, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ш.У, Ц.Д, Ё.Б нарт олгосон “Итгэмжлэл”, "ЗХ" ХХК-ийн тайлангийн мэдээ, цахим төлбөрийн баримт олголт, тооцооллын дансны мэдээ 

 

       7.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, "ЗХ" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 00 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай “Тодорхойлолт”, Б.Згийн иргэний үнэмлэхний хуулбар,  Г.Бгийн нас барсны гэрчилгээ, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр С.Өд олгосон “Итгэмжлэл”, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн  дугаартай Гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2018/ дугаартай Шүүгчийн захирамж, "ЗХ" ХХК-ийн 2019 оны 04 дүгээр улирлын тайлан, 2020 оны 04 дүгээр улирлын тайлан, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2022/ дугаартай Шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2019/0 дугаартай Шийдвэр, "ЗХ" ХХК-ийн Аудитлагдсан тайлан, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн жилийн санхүүгийн тайлан, Монголын татварын албаны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Албан бичиг

 

8.Хэрэг гүйцэтгэгчээс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн "ЗХ" ХХК-ийн хүсэлттэй дампуурлын хэрэгт шүүхэд ирүүлсэн саналын хувь, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Саналын хуудас, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн  дугаартай “Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт”

 

9.Хэрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр “Голомт” банк ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай Албан бичиг, “Богд” банк ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, “Тээвэр хөгжлийн” банк ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Албан бичиг, “Ариг” банк ХХК-ийн Албан бичиг, “Үндэсний хөрөнгө оруулалт” банк ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, “Чингис” банк ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, “Хаан” банк ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2018/0дугаартай Шүүгчийн захирамж, “Хас” банк ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, “Худалдаа хөгжлийн” банк ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 00 дугаартай Албан бичиг, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, “Капитрон” банк ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн авто тээврийн үндэсний төвийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, “Төрийн” банк ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, "ЗХ" ХХК-ийн Төрийн банкны 0 дугаартай дансны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн харилцах дансны харилцагчийн хуулга, Нийслэлийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Багануур дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн "ЗХ" ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Гаалийн ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 00дугаартай Албан бичиг, Монголын гаалийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Тодорхойлолт”, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 0 дүгээр албаны 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, Нийслэлийн засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/721 дугаартай Захирамж, Аж ахуй нэгж байгууллагын газрын эзэмших эрхийн гэрчилгээ, Багахангай дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 0 дугаартай Албан бичиг, “Тээвэр хөгжлийн” банк ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 00 дугаартай Албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0 дугаартай Албан бичиг

 

10.Шүүхийн журмаар 20Өнөөдөр сонин, "ЗХ" ХХК-ийн 2021 оны 4 дүгээр улирлын тайлан, "ЗХ" ХХК-ийн 2016 оны 4 дүгээр улирлын тайлан, "ЗХ" ХХК-ийн 2017 оны 4 дүгээр улирлын тайлан, "ЗХ" ХХК-ийн 2018 оны 4 дүгээр улирлын тайлан

ҮНДЭСЛЭХ нь:

 

      1.Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

       2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө0 нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ "ЗХ" ХХК үйл ажиллагаа явуулж бусдын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх мөнгө санхүүгийн чадваргүй болсон тул дампуурсанд тооцож татан буулгах мөн Б.З НӨАТ төлөгч болоогүй байсан тул компаниар НӨАТ-ын баримт өгсөн асуудал байгаа. Энэ нь компани дансаар орлого олсон асуудал биш учраас нэхэмжлэлийг хангуулах хүсэлтэй байна” гэж тайлбарлаж байна.

 

         3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.У0 нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлийг "ЗХ" ХХК-д холбогдуулан татварын өр 11.760.178 төгрөг 60 мөнгө гаргуулах нэхэмжлэлээс газар, үл хөдлөх хөрөнгийн татвар, худалдан борлуултанд 8.500.768 төгрөг төлөхөөс тус Татварын албанд Татварын тухай хуульд зааснаар компанийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан бол 14 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хариуцагч биелүүлэхгүй 2020 онд "ЗХ" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг Б.З өөрийн өмчлөлдөө бүртгүүлж авсан талаар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч мэдсэн учраас үл хөдлөх татварын өрийг системээс хасалт хийж Б.З төлөх ёстой гэж үзсэн. Гэхдээ хасалт хийсэн нь татварын өрийг төлсөн гэсэн үг биш. Төлөгдөөгүй үл хөдлөх хөрөнгийн татварын өр. Харин худалдан авалтаар НӨАТ-аар ногдуулсан татварын өр 3.259.410 төгрөгийг хариуцагч 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 2 удаагийн гүйлгээгээр төлж дуусгасан тул өнөөдрийн байдлаар "ЗХ" ХХК татварын өргүй нэхэмжлэлийг биелүүлж хангагдсан гэж үзэж байна. Энэ бүхнээс компани үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь харагдана” гэж тайлбарлав.

 

         4.Хэрэг гүйцэтгэгч А.Э “Дүгнэлтээ дэмжиж байна. "ЗХ" ХХК дахин хөрөнгөжих хүсэлтээ ирүүлээгүй мөн Улсын бүртгэлийн газар, Татварын тайлан зэргээс үзэхэд төлбөрийн чадваргүй болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа явуулаад татварын өр төлсөн гэх тайлбарыг зөвшөөрөхгүй. Дампуурсанд тооцож, татан буулгах хүсэлтээ шүүхэд өгсөн ч үйл ажиллагааг явуулах эрхийг хуулиар хориглоогүй” гэв.

 

         5.Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

         6.Шүүх "ЗХ" ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.7 дахь хэсэгт зааснаар 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 102/ШЗ2022/0 дугаартай Шүүгчийн захирамжаар Дампуурлын хэрэг үүсгэж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2022 дугаартай Шүүгчийн захирамжаар түр хэрэг гүйцэтгэгчээр А.Э-ыг томилж, "ЗХ" ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсныг өдөр тутмын “Өнөөдөр сонин”-ы  өдрийн дугаарт хэвлүүлж, Нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутанд тус шүүхийн танхимд хийхээр товлон нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүйгээс үүсэх үр дагаварыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж зарласан болно.

 

         7.Дампуурлын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхдугаар хурлыг зохион байгуулна” мөн хуулийн 12 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “түр хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна”, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “шүүх энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчдийн анхны хурлаас санал болгосон этгээдийг 5 хоногийн дотор хэрэг гүйцэтгэгчээр томилох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Нэхэмжлэгчдийн анхны хуралдаан 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 30 минутанд хуралдаж хурлын тогтоол, тэмдэглэл бусад холбогдох баримтыг шүүх 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2022/0 дугаартай Шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилон, "ЗХ" ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулж, холбогдох тайлан дүгнэлтээ 20 хоногийн дотор ирүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

         8.Иймээс мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч БГД ТХ, хариуцагч "ЗХ" ХХК-д холбогдуулан татварын өр 11.760.178 төгрөг 60 мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

        9.Дээрх баримтуудаар 2851032 регистрийн дугаартай, Улсын бүртгэлийн 901101037 дугаартай, 403.982 төгрөгийн өөрийн хөрөнгийн хэмжээтэй, "ЗХ" ХХК-ийг үүсгэн байгуулагч Г.Б, Б.З нар бөгөөд зочид буудлын үйл ажиллагаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхээр 2006 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан болох нь нотлогдож байна.

 

        10.Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас харахад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэрэг гүйцэтгэгч нар тухайн компанийн үйл ажиллагаа зогссон, төлбөрийн чадваргүй болсон, бусдад төлөх өр төлбөргүй, дахин хөрөнгөжих хүсэлтээ ирүүлээгүй учраас компанийг дампууруулах нь зүйтэй гэж мэтгэлцсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, Монголын татварын албаны Аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт, "ЗХ" ХХК-ийн цахим төлбөрийн баримт олголтоор 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 22.909.090 төгрөг 91 мөнгө, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 42.263.636 төгрөг 36 мөнгө, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 35.337.272 төгрөг 73 мөнгийн төлбөрийн тооцоо хийгдэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2 дахь хэсэгт зааснаар бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно гэж заасанчлан тус компани тухайн он жилүүдэд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж нийт 100.510.000 төгрөгт ногдох төлбөрийн баримт олгосон нь бичгийн баримтаар тогтоогдож, татварын өр 3.259.410 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төлсөн талаар хариуцагч зөвшөөрч маргахгүй байна.

       

         11.Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай "ЗХ" ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах дүгнэлт үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

         12.Тэрээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Уртнасан, Ё.Буяндэлгэр нар “хариуцагч татварын өрийг бүрэн төлж дууссаныг зөвшөөрсөн” гэх тайлбарыг гаргасан учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

  13.Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3 дахь хэсэгт  хэрэг гүйцэтгэгч шүүхээр батлагдснаас хойш 20 хоногийн дотор хариуцагчийн үйл ажиллагаанд дүгнэлт, энэ тухайгаа шүүх, хариуцагч, нэхэмжлэгчид танилцуулахаар заасны дагуу хэрэг гүйцэтгэгч А.Эын дүгнэлттэй 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохигчид танилцаж гарын үсгээ зурж баталгаажуулсныг дурдах нь зүйтэй.

        

         14.Мөн "ЗХ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нас барсаныг нотолсон бичгийн баримт хэрэгт авагдсан байна.

 

         15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч татварын хэлтэс улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 3.259.410 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67.101 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

         

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн      

       115.2.3,116,118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

       

         1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч "ЗХ" ХХК-ийн хүсэлттэй төлбөрийн чадваргүйд тооцон, дампуурсанд тооцож, татан буулгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 3.259.410 төгрөгийг хариуцагч "ЗХ" ХХК төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 67.101 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

   

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА