Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ш.Оюундарь,

Нарийн бичгийн дарга: Б.Уянга,

Шүүгдэгч: Ч.*******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414003510183 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Баяннуур 4 дүгээр багт байх өөрийн төрсөн эгч *******гийн гэрт орж “айлын хүнд утсаа өгч намайг доромжлууллаа” гэх шалтгаанаар иргэн *******тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар гэрт байсан халуун савтай цайг авч ******* рүү шидэн, нуруу хэсэгт нь онож, биеийнх нь ууцанд түлэнхийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч  Ч.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2025 оны 05 дугаар сарын 26-ний өдөр ******* эгчийн гар утсаар манай нөхөр рүү хүүхэд нь залгасан байсан тэгээд манайд очиж золгоё гэхэд нь ******* эгч сумын төв дээр байгаа, би ганцаараа байгаа гэж хэлсэн байсан 2025 оны 05 дугаар сарын 27-ний өдөр би эгч *******гийн гар утас руу залгахад утсаа авахгүй байсан тэгсэн удаагүй над руу буцаагаад залгахаар нь би аваад ярьсан чинь манай эгчийн гар утсаар *******ын эхнэр Алтанцэцэг байсан тэгсэн намайг янхан, банзал хонины хулгайч гэж хэлээд гар утас нь тасарсан, тэгээд би нөхөртөө Алтанцэцэгийн хэлснийг хэлсэн чинь нөхөр орой очиж уулзаж учраа ольё гээд нөхөр бид хоёр ******* эгчийнд очсон, тэгээд би ******* эгчдээ айлынхаа хүнд гар утсаа өгч хүнд элдэв нэгээр хэлүүллээ гэж хэлсэн чинь би ингэсэн юм уу шоронд байгаа ахыгаа хардаггүй гэх зэргээр намайг эгч хашхичаад миний гар руу хогийн шүүрээр намайг цохиход би зуухны хойно байсан халуун савтай цай аваад ******* эгч рүү шидэхэд эргэнэгт очиж оноод цай нь үсрээд ******* эгчийн нуруу хэсэг түлэгдсэн юм шиг байна лээ, ******* эгч хувцсаа сэгсрээд байсан. Тэгээд нөгөөдөр нь ******* эгчтэй эмнэлэг дээр тааралдахад нуруу түлэгдсэн гэхээр нь би 150.000 төгрөг өгөөд эм тариа аваарай гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 158-160/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би гэртээ байж байхад манай төрсөн дүү Ч.******* гаднаас нөхөр *******тай цуг орж ирээд утсаа айлын хүнд өгч намайг доромжлуулаа чи гэж хэлээд манай гэрт орж агсам тавьж намайг зодсон гэрт байсан эд зүйл бусниулж орондоо хэвтэж байсан нөхрийн хөнжлийг сөхөж манай нөхрийн нүүр лүү нэг удаа баруун гараараа алагдсан тэгээд орон дээрээс босоод хойморт байсан халуун савтай цайг над руу шидэж манай айлын хүн болох ******* миний урдуур орж хаасан тэгээд шидсэн халуун савтай цайны халуун сав нь хагарч цайнд нь миний нуруу түлэгдсэн....гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 /,

.... Манай дүү Ч.******* бид 2 буруу ойлголцсон байна лээ ******* миний утас руу залгахад манай айлын хүн аваад буруу ойлголцож маргасан юм шиг байна лээ надад болохоор утас аа хүнд өгч загнууллаа гэж уурласан өөр зүйл болоогүй манай дүү бид 2 дараа нь ойлголцсон. Манай дүү Ч.******* бид 2 эвлэрсэн эгч дүүгийн харилцаатай байгаа надаас ирж уучлалт гуйсан, надад одоо гомдол санал байхгүй миний эмчилгээнд зарцуулсан эм тарианы мөнгө өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/

4. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн…..2024 оны 05 дугаар сарын 27-ний өдөр манай сумын хэсгийн төлөөлөгч над руу яриад Галуут сумын 4 багийн нутаг Хонгор хайрхан гэх газраас дуудлага ирээд байна чи очоодхооч кабоны гадаа хүргэн охин 2 ирчихсэн байгаа бусдын эрх чөлөөнд халдсан гэсэн дуудлага ирээд байна гэхээр би гадаа байгаа хүнтэй нь дуудлагад очиход дуудлага өгсөн гэх айлд ороход тухайн айлын гэрийн эзэн , эхнэр ******* нар гэртээ хоёулаа байсан тэгээд юу болсон талаар тодруулах хохирогч ******* нь манай төрсөн дүү ******* нөхөртэйгөө ирээд танайх айл хамт бууж хаваржлаа гээд баахан хашхицаж байгаад халуун савтай цайгаар миний нурууг түлхчихлээ гээд байж байсан тэгээд би хохирогчийг аваад сумын төвийн орж ирээд эрүүл мэндийн төвд үзүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

5. Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн…..2024 оны 05 дугаар сарын 27-ны орой би гэртээ байж байтал *******гийн гэрт орилолдоод байхаар нь ортол ******* эгч Ч.******* эгч нар хоорондоо хэрүүл маргаан хийж байсан удаагүй Ч.******* эгч ******* эгч рүү халуун савтай цай аваад шидсэн би урдуур нь ороод хаатал миний хажуугаар гарч ******* эгчийн нуруу хэсэгт оноод хагараад ойчсон тэгээд би удаагүй гараад явсан. ...Ч.*******, ******* нар нь хоорондоо маргалдаж байгаад Ч.******* эгч халуун савтай цай шүүрч аваад ******* эгч рүү шидсэн би урдуур нь орж хаатал миний хажуугаар гарч ******* эгчийн нуруун дээр оносон халуун савтай цай хагараад цай нь гоожсон Ч.******* эгчийн нуруу жаахан түлэгдсэн байсан гэгээд би удаагүй гэрээс нь гарч гэртээ орсон....гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

6. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... ******* нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны орой манай эмнэлэг дээр ирж үзүүлсэн зовуурь нь нуруундаа бага зэрэг түлэгдэлтэй улайссан асуухад хүн халуун савтай цай над руу шидсэн гэж хэлж байсан үзлэгт түлэгдсэн гэх газар улайж цэврүүтсэн, даралт ихэссэн айсан байдалтай байсан өөрөөр шинж тэмдэг илрээгүй байдалтай байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 43-44 /,

7. Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2025 оны 05 дугаар сарын 28 ний өдөр *******гийн биед үзлэг хийхэд 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бусдад зодуулсан гэх өгүүлэмжтэй үзүүлсэн бөгөөд *******гийн биед ууцны зүүн хажуу гадаргууд 4x1 см арьсаны өнгөн хэсэг хууларсан улаан ягаан өнгийн түлэгдсэн шархтай. Баруун нүдний доод зовхинд 4x1 см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай байсан. Дээрх ууцны түлэгдсэн шарх гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шинэ гэмтэл байна...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 308 дугаартай шинжээчийн:.... 1. *******-н биед ууцанд түлэнхийн шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх түлэнхийн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх баруун нүдний цус хуралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

3. Дээрх түлэнхий шарх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 80-81/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/, шүүгдэгч Ч.*******ийн хувийн байдлуудтай холбоотой баримт /хх-ийн /94-158/ зэрэг  нотлох баримтуудыг зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.******* нь 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын Баяннуур 4 дүгээр багт байх өөрийн төрсөн эгч *******гийн гэрт орж “айлын хүнд утсаа өгч намайг доромжлууллаа” гэх шалтгаанаар иргэн *******тэй хэрүүл маргаан үүсгэж улмаар гэрт байсан халуун савтай цайг авч ******* рүү шидэн, нуруу хэсэгт нь онож, биеийнх нь ууцанд түлэнхийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь  хохирогч *******гийн мэдүүлэг, гэрч , Б.*******, нарын мэдүүлэг, шинжээчийн 308 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд хохирогч ******* шүүгдэгч Ч.******* нар нь хувийн таарамжгүй харилцаанаас болж халуун савтай цайг шидэж түлэнхий бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  байна.

Иймд шүүгдэгч Ч.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Ч.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хохирогч хохирол нэхэмжлээгүй зэрэг байдлыг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг зургаан зуун / 600 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан зуун / 600 /  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Ч.******* нь энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэг нарт төлөх төлбөргүй хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгө битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ