Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2016/ШЦТ/224

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

шийтгэх тогтоол

оны   сарын             өдөр                                      Дугаар                                                                             Мөрөн  сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Д.Оюунбилэг.

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Иргэдийн төлөөлөгч З.Өлзийням,

Гэрч Д.Т****, Б.У******, Ж.Г*****, насанд хүрээгүй гэрч А.А******

Шүүгдэгч Ц.А***** нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А***** холбогдох Эрүүгийн 201622000459 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харьяат. **** оны * дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ******** суманд төрсөн, ** настай. эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, усжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр. * хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн ******* сумын * дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ц.А******* , Регистрийн ******  дугаартай.

Шүүгдэгч Ц.А***** нь соггууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 24- ний өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын * дүгээр багт өөрийн гэртээ иргэн Г.Д******* маргалдаж улмаар түүний толгой руу шилэн аяга шидэж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах. цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Ц.А***** нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 24- ний өдөр өөрийн гэртээ иргэн Г.Д******* маргалдаж улмаар түүний толгой руу шилэн аяга шидэж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Шүүгдэгч Ц.А***** ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Хэсэг хэвтээд байж байхад талийгаач Д****** босож ирээд намайг татаад байсан. Тэгэхээр нь би босоход намайг пивоор шахаад байсан. Би тухайн үед пиво уухгүй гэхэд чи миний авчирсан юмыг голлоо гээд миний нуруу руу хальт өшиглөсөн. Тэгээд байхаар нь би түүний надад хийж өгсөн пивыг уусан. Энэ пивыг уучихаад дахиж пиво уухгүй гэдгээ хэлсэн. Намайг пиво уусаны дараа талийгаач миний хажуу талаас босоод хийж өгч байсан пивоныхоо тэнд очоод суучихсан. Талийгаач Д****** өөрөө очиж пивоноос нэг хийж уучихаад дахиад надад аяганд хийгээд авчирч өгсөнөө өөрөө буцаад байрандаа очоод суучихсан. Тэгэхээр нь би одоо уухгүй урд шөнө нойргүй хоносон миний нойр хүрээд байна гэж хэлэхэд чи наадахаа уугаач наад стаканаа явуулаач гээд хашгираад унасан Тэгэхээр нь би одоо та нар явцгаа би энэ пивыг чинь уухгүй гээд пивотой аягыг нь санаанд ч ороогүй шидчихсэн. Гэхдээ талийгаач Д****** г онох зорилгоор бол шидээгүй. Тэгээд би санаанд ч ороогүй сууж байхад миний хүү А****** ааваа энэ хүнээс чинь цус гараад уналаа гэж байсан. Тэгэнгүүт нь би ухасхийгээд босож очоод харахад талийгаач Д****** гийн толгойны зүүн духнаас цус гарч байсан. Тэгээд би болохоо байлаа гээд гадаа гарч гэрийнхнийгээ дуудсан. Тэгээд гэрийнхэнтэйгээ түргэн болон цагдаа дуудаарай гэж хэлсэн, Би тухайн үед талийгаачийн толгойны цусыг нь тогтоох гэж бүсээр толгойг нь боосон...гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

Хохирогч Д.Б***** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...А**** ахаас юу болсон талаар асуухад танай аав бид хоёр манай гэрт юм ууж байгаад маргалдсан тэгээд нэг шилэн сткан аяга аваад шидсэн чинь аавын чинь толгойд оносон гэж байсан. Эмнэлэг дээр аавыгаа сахиад байж байхад аавын маань биеийн байдал муудаж байгаад нас барсан. Одоо би гомдолгүй байна... гэх мэдүүлэг/хх-ийн 13-16 дугаар хуудас/,

Гэрч Д.Б******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Тэгээд би А**** ахаас юу болсон талаар асуухад танай аав бид хоёр манай гэрт юм ууж байгаад маргалдсан. Тэгээд би маргалдаж байгаад 1 стакан аяга шидчихсэн. Шидсэн аяга маань аавын чинь толгойд оночихсон гэж байсан. Түүнээс болоод аав чинь ухаангүй байж байна гэж ярьж байсан. Тэгээд эмнэлэг дээр аавыгаа сахиад байж байхад оройны 20 цаг 20 минутын үед аавын маань биеийн байдал муудаж байгаад нас барсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

Гэрч Д.Т***** ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Би нэг ухаан ороод сэрэхэд талийгаач Д****** г гэрийн баруун хаяанд гаргачихсан. Түүний толгойноос цус гарчихсан ухаангүй байдалтай байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө өмсөж явсан цамцаар талийгаачийн толгойг боосон Тухайн үед талийгаачийн хажууд А***** толгойных нь цусыг угаагаад зогсож байсан. Би тухайн үед талийгаачийн хажууд А***** аас яасан юу болсон талаар асуухад талийгаач намайг сууж байхад 2-3 удаа цохиж авахаар нь би уурандаа хажууд байсан шилэн стакан аягыг аваад шидчихлээ гэж ярьж байсан. А***** надад өөр зүйл яриагүй. Тэгээд А***** бид хоёр талийгаачийн цусыг нь тогтоох арга хэмжээ авчихаад түүнийг өргөөд гэрийн гаднаас гэр лүү оруулсан. Тэгээд А**** ийн гэрт оруулаад байж байхад манай эхнэр У***** ирсэн. Эхнэрийг маань ирээд байж байхад сумын төвөөс түргэн тусламж ирээд талийгаачийг үзчихээд аваад явсан. Тэгээд түүнээс хойш талийгаач нь ******* сумын хүн

 

эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр нас барсан. Талийгаачийг эмнэлэгт хэвтэж байад нь манай эхнэр У***** байнгын сахиж байсан . гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Гэрч Б.Н****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... уг дуудлагын дагуу очоод А**** ийн гэрт ороход талийгаач Д****** нь согтуу, эвхэрсэн, өөрийг нь дээлээр хучсан байдалтай байсан. Тэгээд дээлийг нь аваад харахад духны зүүн талд гурван газар шархтай байсан. Шархнаас гарсан цус нь тогтсон байсан Тэгээд би талийгаачийн амин үзүүлэлтүүдийг үзэхэд талийгаачийн зүрхний цохилт хэвийн, гэрлийн урвалд мэдрэгдэж байсан. Бид нарыг очихын өмнө талийгаач нь өмдөндөө бааж шээсэн байсан ба түүнийг нь А**** ийн гэрийнхэн нь цэвэрлэсэн байсан. Тухайн үед талийгаачийн бие хүйтэн байсан учраас сумын эрүүл мэндийн төв рүү оруулахаар болсон Тэгээд би үзлэг хийж дууссаныхаа дараа А***** аас юу болсон талаар асуухад Б******* , Д****** хоёр мотоцикльтой согтуу манай гэрт пивотой ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд авчирсан пивоо задлаад уусан. Тухайн үед би унтах гээд хэвтэж байхад талийгаач намайг ирээд өшиглөөд гэрт маань агсан тавиад байсан. Тэр үед би уурандаа ууж байсан пивоны шилэн стаканыг аваад түүн рүү шидчихсэн. Тэгэхэд шидсэн аяга маань духыг оносон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Д.М******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 07 дугаар сарын 24- ний өдрийн орой манай Эрүүл мэндийн төвд Дөшийн ам гэх газраас толгой руугаа цохиулсаны улмаас цус алдаад байна гэсэн дуудлага ирлээ гэж ээлжийн сувилагч Я.Бямбасүрэн ярьсан. Тэгэхээр нь би хуваарьтай байгаа алсын дуудлагын эмч болон жолооч нарыг явуулчих гэж хэлсэн. Тэгээд шөнийн 02 цагийн үед сувилагч залгаад дуудлагаар ирсэн хүний биеийн байдал хүнд байна гэж байсан, үүний дагуу би ажил дээрээ очсон. Намайг эмнэлэг дээр очиход дуудлагаар ирсэн хүнийг эрчимт эмчилгээнд оруулж эмчилгээг эхэлсэн байсан. Ажил дээрээ очоод дуудлагаар ирсэн хүнээ үзэхэд дуудлагаар ирсэн Д****** гийн биеийн байдал хүнд ухаангүй, орчиндоо харьцаагүй, хэвтрийн, гар хөл нь хүйтэн, цусны даралт багассан, баруун зүүн талдаа 84/50, 90/60-тай байсан. Мөн захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ 80-тай байсан Би тухайн шөнөдөө уг хүнийг харж хоночихоод өглөө 07 цагийн үед гэр лүүгээ харьж хувцасаа сольчихоод буцаад ажил дээрээ ирсэн. Тэгээд Мөрөн сумын мэс заслын эмч Чулуун Б******* тай утсаар ярьж хүнийхээ биеийн байдлыг танилцуулаад зөвлөгөө авч эмчилгээг үргэлжлүүлсэн. Түүний эмчилгээ эрчимтээр хийгдэж байсан. 07 дугаар сарын 25-ны өдрийн орой 17 цагийн үед хүнийхээ биеийн байдлыг үзэхэд түүний биеийн байдал нь тогтонги байсан. Тэгээд би гэр лүүгээ харьсан. Тэрнээс хойш уг хүний маань биеийн байдал тогтонги байж байгаад 07 дугаар сарын 26-ны өдрийн өглөөний 06 цагаас эхлээд биеийн байдал нь дордож эхэлсэн. Тэгэхээр нь өглөөний 08 цагийн үед ЧулуунБ******* эмч рүү ярьж зөвлөгөө авсан. Тэгэхэд ЧулуунБ******* эмч талийгаачийн биед эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаад биеийн байдлыг тогтонги болгосныхоо дараа Мөрөн сум руу тээвэрлээрэй гэсэн Түүнээс хойш талийгаачийн бие сайжрахгүй байсаар байгаад 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 20 цаг 20 минутанд амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан. Г.Д****** нь тархинд хүнд гэмтэлтэй, хүнд хэлбэрийн тархины цус харвалттай гэсэн оноштойгоор хэвтэн эмчлэгдэж байсан. Түүнийг Мөрөн сум руу тээвэрлэх боломжгүй байсан, Яагаад гэвэл түүний биеийн байдал хүнд байсан учраас биеийг тогтонги

 

болгосны дараа тээвэрлэхээс өөр аргагүй байсан. Иймд аймгийн эмч нараас зөвлөгөөг эмчилгээг эндээ хийж байсан ... гэх мэдүүлэг /хх- ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Б.У***** гийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... А**** ийн банди манай гэрт ирээд та хүрээд ир аав маань хүний толгой хагарчихсан юм шиг байна гэж ярьж байсан. Намайг тэдний гэрт очиход талийгаач Д****** гэрийн зүүн хаяанд ухаангүй толгой нь хагарчихсан байдалтай байсан. би А**** аас юу болсон талаар асуухад би энэ хүний толгойг шилэн стаканаар хага цохьчихлоо гээд тэвдчихсэн байдалтай байж байсан. Тэгээд би та нар түргэн тусламж дуудсан юм уу биеийн байдал нь хүнд байгаа юм шиг байна шүү дээ гэж хэлэхэд түргэн дуудчихсан гэж байсан Би тухайн үед талийгаачийг зүгээр үү яаж байна гэж асуухад аан аан гээд байсан. Миний өөдөөс ямар нэгэн юм дуугараагүй. Тэгээд талийгаач Д****** г А***** ийн гэр рүү өргөж оруулаад талийгаачийн цус болсон хувцас хунарыг угааж цэвэрлээд байж байхад түргэн ирсэн. Түргэн ирж талийгаачийн биеийн байдал муу байна авч явна гээд явч явсан. Тухайн үед А**** талийгаачийг дагаад сумын төв рүү явсан. Намайг талийгаачийг сахиж байхад 7 дугаар сарын 25-ны өдөр талийгаач хальт ухаан орсон. Талийгаач ухаан ороод би та нарт гай боллоо. Би танихгүй хүмүүсээр өтгөн шингэнээ угаалгалаа гээд санаа зовсон маягтай ярьж байсан. Тэгээд хүүхдүүд нь ирээд байж байхад 20 цагийн үед талийгаач нас барсан гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

Гэрч Ж.Г******* мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:... 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн оройны 19 цагийн үед манай гэрт Б******* , талийгаач Д****** хоёр согтуу ирсэн. Манай гэрт ирээд тэр хоёр 1 шил архи, 1 том савтай пиво гаргаж ирээд нөхөр А**** т маань өгсөн Тэгээд нөхөр маань тэр хоёртой юм ярьж суунгаа авчирч өгсөн юмнуудыг нь ууцгаасан. Тэд нарыг уугаад байж байхад нь би үхрээ саахаар гараад явсан. Намайг үхрээ саагаад дуусаж байхад манай банди А****** гүйж ирээд ээжээ гэрт байсан хүн уначихлаа гэхээр нь би гүйгээд ороход талийгаач Д****** гэрийн маань зуухны яндангийн ард талд доошоогоо харчихсан байдалтай хэвтэж байсан Тухайн үед талийгаачийн духнаас бага зэргийн цус гарчихсан байсан . гэх мэдүүлэг/хх-ийн 30 дугаар хуудас/,

Шинжээч эмч Н.Ням-Осорын ...задлан шинжилгээгээр тархины баруун бөмбөлөгийн дух зулайн дэлбэнг хамарсан зөөлөн бүрхүүл доорхи цус хуралт, гуравдугаар зэргийн тархины няцралт бүхий гэмтлүүд тогтоогдсон. Г.Д****** нь дээрх гэмтлийнхээ улмаас нас барсан байсан. Дээрхи гэмтлүүд нь Г.Д****** н биед задлан шинжилгээ орохоос 2 орчим хоногийн өмнө үүссэн гэмтлүүд байна гэх мэдүүлэг /хх-ийн 127-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаартай дүгнэлтэд:

Д****** нь тархины битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.

Д****** н биед тархины баруун тал бөмбөлөгийн дух, зулайн дэлбэнг хамарсан зөөлөн бүрхүүл доор цус хуралт, гуравдугаар зэргийн няцрал, духанд шарх, зулгаралт, нэг шүдний булгарал, дээд уруулд шарх бүхий гэмтлүүд учирсан байна Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тархины баруун тал бөмбөлөгийн дух, зулайн дэлбэнг хамарсан

 

зөөлөн бүрхүүл доор цус хуралт, гуравдугаар зэргийн няцрал, духанд шарх, зулгаралт гэмтэл нь үхэлд хүргэсэн бөгөөд шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт. бусад нэг шүдний булгаралт нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар энгийн хөдөлмөрийн чадварт бага хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээд уруулд шарх бүхий гэмтэл үхэлд нөлөөлөөгүй мөн шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь нас бараад 24 орчим цаг өнгөрсөн байна. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр талийгаач Г.Д****** д биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Г.Д****** нь нас барах үедээ согтолтгүй байжээ гэх дүгнэлт /хх-ийн 42-43-р хуудас/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ. Харин насанд хүрээгүй гэрч А.Амартайваны мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгийг үнэлээгүй болно.

Иймд шүүгдэгч Ц.А***** т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ц.А***** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 116-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо

Шүүгдэгч Ц.А***** т ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас гэмт хэрэг үйлдэгдсэн, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулан, уг хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилэн аяганы хагарсан хэсгүүдийг устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 78 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Ц.А******* ийг бусдыг санаатай алах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай
 

 

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91 1-д зааснаар шүүгдэгч Ц.А***** ийг 6 /зургаа/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.А***** т оногдуулсан 6 /зургаа/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ц.А***** ийн цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шилэн аяганы хагарсан хэсгүүдийг шүүхийн тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Ч.Батсүхэд даалгасугай.
  5.  Эрүүгийн 201622000459 дугаар хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээрзүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
  7.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А***** т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.