Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/222

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Б.Уянга,

Хохирогчийн өмгөөлөгч: Ц.Мөнхтуул,

Шүүгдэгч: Ц.*******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414007240189 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн,  ******* ******* ******* ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/1147 дугаартай шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан хугацаанд буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж /амьсгал дахь спиртийн агууламж 0,90 / 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Есөн- Эрдэнэ” захын баруун талын 4 замын уулзвар 3 дугаар халуун усны зүүн талын авто замд өөрийн эзэмшлийн 43-33 БНН улсын дугаартай тоёота марк 2 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

1. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

2. Мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”,

3. Мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч биед дух яс, хоншоор яс, хоёр нүдний ухархайн хана, хацар, хамар ясны цөмөрч, бяцарсан нийлмэл хугарал, тархины дух, зулайн дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, дух, зулайн хуйх хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүнд хохирол, зорчигч *******ын биед хоёр талыг умдаг, суудал ясны зөрөөтэй эрвээхэй хэлбэрийн далд хугарал, ууц ясны зөрөөтэй, хугарал, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Надад эрх, үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй байна. Би Монгол улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3. 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодохгүй гэдгээ амлаж байна. Би энэ удаа мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би хохирогч нарт 15 сая төгрөгийн хохирлыг өгсөн байгаа юм, одоо би 2 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, тухайн хохирлыг би бүрэн барагдуулж өгнө...гэх мэдүүлэг / хх-ийн 95-96 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа бүрэн хүлээж байна гэв.

3. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би эхнэр Тунгалагтамирын хамт ажлаа тараад 19 цагийн орчимд замаараа “Баруун бүс” худалдааны төвийн “Арвижих” дэлгүүрээр орж ойр зуурын юм аваад хойд талын засмал зам дээрээс “Майхан цахир” луу орох хэсгийн зам дээрээс нэг такси бариад суусан юм. Тэгээд тухайн машин явж байгаад захын ард байх тойргийн хажууд гэнэт шарвах шиг болсон. Тэгээд би түүнээс хойш юу болсныг мэдээгүй, хүмүүс ирсэн бужигнаад, миний гүд юм харж чадахгүй, ухаан санаа орж гараад ухаан балартаад ухаан алдсан байсан. Тэгээд би Улаанбаатар хотод ирээд Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гавал тархи, хамрын хагалгаанд ороод түүнээс хойш би хэсэг гайгүй болсон юм. Тухайн үед би хамар хугарсан, баруун нүдний доод хэсгийн гавал хагарсан, дух баруун талаас хагаралтай, мөн баруун талын шанаанаас зүүн талын шанаа хүртэл толгой дээгүүрээ бүтэн хагаралтай, мөн доод үүдэн 1 шүд хугарсан зэрэг гэмтэлтэй байсан.

Тэгээд би 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хагалгаанд ороод 14-15 хоног хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Тэгээд эмнэлгээс гараад гадуур 10 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Мөн тухайн үедээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд 14 хоног боолт хийлгээд дараа нь оёдлоо авхуулсан юм. Оёдлоо авхуулснаас хойш хамраас шингэн зүйл гараад байхаар нь эмчдээ хэлтэл томограппын зураг 2 удаа авхуулсан. Тэгээд эмчдээ эргээд үзүүлтэл тархиндаа цоорхой байх шиг байсан гээд заавал эргэж үзүүлэх шаардлагатай гээд эмчдээ үзүүлтэл дахиад хагалгаанд орох шаардлагатай гээд гадуур бичиж өгсөн эмчилгээг хийлгэж байна. Би түүнээс хойш байнгын хотод байгаа юм. Цагаан өнгийн суудлын автомашин байсан, цагаан өнгийн Тоёота гранд болон кроун маркийн авто машины аль нэг нь байх шиг байсан улсын дугаарыг нь бол хараагүй. Би тухайн үед жолоочийн эсрэг талд суусан, эхнэр хажууд суусан, жолоочийг бол тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг бол огт мэдээгүй юм. Жолооч бол нэг их хурдтай яваагүй, ерөөсөө бид хоёр тухайн машинд суугаад тойргийн хажууд очоод түүнээс хойш юу болсныг бол мэдэхгүй байгаа юм. Зам бол зүгээр байсан, цаг агаар цас орсон зүйл бол байгаагүй юм гадаа хүйтэн л байсан. Зам цасгүй байсан санагдаж байна.Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна, эхнэр бид хоёр зүв зүгээр байж байгаад гэнэт таксинд сууснаас болоод хоёулаа хөдөлмөрийн чадвараа алдсан байгаа тухайн жолоочид бол гомдолтой байгаа, хуулийн дагуу арга хэмжээ тооцуулах хүсэлтэй байна, мөн хохирлоо бүрэн барагдуулж авна, бид хоёр хоёулаа их хүнд гэмтэлтэй олон сар хэвтрийн байгаа... гэх мэдүүлэг / хх-ийн 27-29 /,

..... Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байгаа, яагаад гэвэл жолоочтойгоо тохиролцоод хохирлын мөнгө болох 17 сая төгрөгийн 15 сая төгрөгийг авсан байгаа үлдсэн 2 сая төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор барагдуулахаар тохирсон...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

4. Хохирогч *******ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр би орой ажлаа тараад нөхөр хамт Баянхонгор сумын баруун бүс худалдааны төвийн “Аривжих” дэлгүүрийн арын засмал зам дээр зогсож байгаад тухайн газраас гар өргөөд нэг таксинд суусан. Тухайн суусан газраас нэг их хол яваагүй, урд захын "Далай ээж" дэлгүүр өнгөрөөд тойрог орж ирдэг дээр гэнэт тухайн машин шарвасан. Тэгээд гэнэт шонгийн мод ороод ирсэн. Тэгээд би тэрнээс хойш ухаан алдаад нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн юм. Цагаан өнгийн суудлын жижиг машин байсан, марк болон улсын дугаарыг нь бол хараагүй, жолооч нь ганцаараа явсан ба жолоочийг архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг бол мэдээгүй. Нөхөр бид хоёрыг суусны дараа нэлээн хурдан дуу явах шиг болсон, яг км-ын заалтыг нь бол хараагүй. Тухайн үед өмнөх өдөр нь бил үү цас орсон, бага зэргийн цастай байсан, яг тухайн осол болох үед бол цас орсон зүйл байхгүй байсан, замын нөхцөл байдлыг мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтүүдтэй холбоотой санал хүсэлт бол байхгүй байна, манай зүгээс 3 сарын хугацаанд ажлаа хийгээгүй байна, тухайн ажилгүй байсан хугацааны цалин болон эмчилгээ хийлгэсэн эмчилгээтэй холбоотой зардлуудаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/,

....Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй яагаад гэвэл жолоочтойгоо тохиролцоод хохирлын 17 сая төгрөгийн 15 сая төгрөгийг нь авсан байгаа үлдсэн 2 сая төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдөр барагдуулахаар тохирсон. Надад нэмж хэлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

5. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргал мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтод тусгагдсаны дагуу хохирогч *******ын талаарх мэдээллээс Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш нийт 2,221,464 төгрөг, талаарх мэдээллээс Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш нийт 10,946,057 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. 2024 оны 11 дүгээр сар, 2024 оны 12 дугаар сард авсан тусламж үйлчилгээ нь *******, ******* нарын холбогдолтой авсан тусламж үйлчилгээ байна. Энэ төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байгаа....гэх мэдүүлэг / хх-ийн 43-44 /,

6.  Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагаас Замын цагдаагийн тасгийн оройн эргүүлийн үүргийг гүйцэтгэж явсан бөгөөд 20 цагийн орчимд Жижүүрийн шуурхай албанаас Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутагт согтуу жолооч замын брожур мөргөөд яваад байна гэх дуудлага ирсний дагуу тухайн газарт яваад очиход 3 дугаар халуун усны харалдаа урд талын зам дээр цагаан өнгийн Тоёота марк-2 маркийн 43-33 БНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан ба жолооч Ц.******* нь жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр багажаар шалгаж шүүж үзэхэд хасуулсан байсан бөгөөд тухайн өдрийн томилгоот алба хаагч нарт мэдэгдсэн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь урд захын тойргийн харалдаа замын гэрлийн шонг тээврийн хэрэгслийн хойд талын хаалгаараа мөргөөд тухайн газраас хөдлөөд замын хөдөлгөөнд үргэлжлүүлэн оролцож яваад тээврийн хэрэгсэл нь асахгүй болоод зогсож байсан. Тухайн жолооч Баянхонгор сумын Амьчуулаас ганцаараа замын хөдөлгөөнд оролцож яваад замаасаа танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 зорчигч суулгаад таксинд явж байх үедээ зам тээврийн осол гаргасан байсан. Намайг очих үед эмнэлгийн машин тухайн 2 зорчигчийг суулгаад эмнэлэг авч явж байсан Жолоочийг согтуурал шалгах драгер багажаар үлээлгэхэд 0.90 хувийн согтолттой гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 /,

7. Мөрдөгчийн 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай:...Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.

43-33 БНН улсын дугаартай цагаан өнгийн Тоёота гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* ******* ******* ******* /РД: / нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй нь тогтоогдож байна. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24- ний өдрийн 2024/3Ш/1147 дугаартай шийтгэврээр Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 10 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Иймд 43-33 БНН улсын дугаартай цагаан өнгийн Toyota grand mark-2 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* ******* ******* ******* /РД: / нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

1. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

2. Мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”,

3. Мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...гэх магадалгаа /хх-ийн  79-81/,

8. Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 25/05 дугаартай шинжээчийн:

1. Шинжилгээнд ирүүлсэн 43-ЗЗБНН улсын дугаартай автомашин нь ямар нэгэн гэмтэлгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тул техникийн хяналтын үзлэгийн суурин  тоног төхөөрөмжөөр шалгуулах боломжтой тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Автомашиныг тус төвд ашиглагдаж байгаа ЕWJ92200 маркийн Дани улсад үйлдвэрлэсэн “Тэнхлэг тоормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжид урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээг шалгахад +2.9 мм/метр, урд, хойд ажлын тоормос, зогсоолын тоормосны ажиллагааг эргэх механизм дээр дугуйг эргүүлж тоормосны дөрөөн дээр гишгэж шалгахад, урд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 2.7 Кн, баруун талдаа 3.3 Кн, хүчний зөрүү 6.0 хувь, хойд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 1.9 Кн, баруун талдаа 2.3 Кн буюу хүчний зөрүү нь 15,0 хувь, тоормосны стенд дээр бүрэн зогсч байв. Мөн зогсоолын тоормосны идэвхжил сайтай байлаа.

“Тэнхлэг тоормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжөөр шалгасан үр дүнгээс харахад, урд тэнхлэгийн хажуу гулсалт 2.9 мм/м байгаа нь стандартаар тогтоосон хэмжээ 5 мм/м-ээс бага буюу урд тэнхлэгийн тохиргоо алдагдаагүй, урд тэнхлэгийн зүүн, баруун талын дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүчний зөрүү нь 6,0 хувь буюу 20 хувиас бага, бүрэн ажиллагаатай, харин хойд тэнхлэгийн дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүчний зөрүү 15,0 хувь буюу стандартад заагдсан 30 хувиас бага, тоормос бүрэн барьж байлаа.

Зогсоолын тоормосны ажиллагааг стенд дээр шалгахад зүүн, баруун хойд талын дугуйны тоормос бүрэн ажиллагаатай байв. Жолооны хүрдийг инженерийн ур чадварт тулгуурлан эргүүлж үзэхэд замын хөдөлгөөний дүрэмд заасан 10 градусаас бага, ямар нэгэн гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай байв. Дуут дохио, бүхээгний дулаацуулах систем нь ажилтай байлаа.

Бүх дугуйнуудын хээний гүн нь газарт тулах хэсгээрээ замын хөдөлгөөний дүрэмд заагдсан 1.6 мм-ээс их буюу стандартын шаардлага хангаж байна.

Автомашины их гэрлийн хол, ойрын тусгалыг тус төвд ашиглагдаж байгаа БНСУлсад үйлдвэрлэсэн “Их гэрлийн цацрагийн тусгал хэмжигч” MQD-3C загварын багажаар шалгахад, хол, ойрын гэрлийн тусгалын хэмжээ нь 12600-48800 кандель байсан нь стандартад заагдсан 10000 канделиас илүү, гэрлийн хүчний хэмжээ сайн байв.

Суваг дотор орж автомашины явах ангийн ажиллагааг шалгахад тулгуур эд ангиудад ямар нэгэн гэмтэл байхгүй байв.

Ослын улмаас автомашинд ямар нэгэн гэмтэл шинээр үүсээгүй, баруун талын их гэрлийн цуурсан байлаа.

Хойд талын тоормосонд 1.7-2.0 Кн хүч үйлчилж байгаа боловч тоормос бүрэн барихгүй байгаа нь тоормослох үед тоормосны зам ихсэх бөгөөд зогсоолын тоормосны идэвхжил муу байсан нь өгсүүр, уруу замд автомашиныг байрнаас нь хөдөлгөхгүй зогсоох чадвар алдагдана.

Их гэрлийн хол, ойрын тусгал бүдэг байгаа нь харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал замд өмнөх замаа бүдэг гэрэлтүүлэх нөхцөл бүрдэнэ.

2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Тоёота Марк II маркийн 43-ЗЗБНН улсын дугаартай суудлын зориулалттай автомашины ерөнхий байдлыг нүдээр үзэж шалгасны дараа техникийн хяналтын үзлэгийн суурин тоног төхөөрөмжөөр урд тэнхлэгийн хажуу гулсалт, урд, хойд ажлын тоормосны хэмжээ, зогсоолын тоормос, бусад нэмэлт хэрэгслүүд, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн ажиллагааг шалгасан шинжээчийн дүгнэлтийг 04 дүгээр сарын 23-ны өдөр бичиж хүргүүлэв.

Уг автомашиныг суурин тоног төхөөрөмжөөр техникийн байдлыг шалгасан “Дүгнэлтийн хуудас”-1ш, автомашины ерөнхий байдлыг 4 талаас нь авсан гэрэл зургийг тус тус хавсаргав.

3. Энэхүү автомашин нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус Автотээврийн төвд Техникийн хяналтын үзлэгт орж урд тэнхлэгийн хажуу гулсалт, урд, хойд ажлын тоормос, зогсоолын тоормос, гэрлийн хүч болон техникийн ерөнхий байдлын үзлэгээр тэнцэж байжээ.

4. 43-ЗЗБНН дугаартай суудлын автомашин нь техникийн хяналтын үзлэгт хамгийн сүүлд ороод тэнцэж байсан 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд тоормос, жолоодлогын механизмд ямар нэгэн засвар хийгдээгүй, өмнөх үзлэгийн үеийн үзүүлэлтүүд хэвээр хадгалагдаж байгаа тул зам тээврийн осол болсон өдөр эдгээр нь хэвийн ажиллаж байжээ.....гэх дүгнэлт /хх-ийн 146-149/,

9. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 дугаартай:...1. *******ын биед хоёр талыг умдаг, суудал ясны зөрөөтэй эрвээхэй хэлбэрийн далд хугарал, ууц ясны зөрөөтэй, хугарал, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүссэн байх боломжтой.

2.4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.

3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.18-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн  64-66 /,

10. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 528 дугаартай:...1.3. биед дух яс, хоншоор яс, хоёр нүдний ухархайн хана, хацар, хамар ясны цөмөрч, бяцарсан нийлмэл хугарал, тархины дух, зулайн дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, дух, зулайн хуйх хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх авто ослын үед үүссэн байх боломжтой.

2.4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.

5. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 73-75/ болон гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-18/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 18/, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байна гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20/, шүүгдэгч Ц.*******ын гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 5 дугаар багийн засаг даргын албан бичиг /хх-ийн 103, 107/, хохирлын баримтууд /хх-ийн 133-139 163/, шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогчийн өмгөөлөгч шинээр 27 хуудас, шүүгдэгчийн өмгөөлөгч шинээр 13 хуудас зэрэг нотлох баримт шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1147 дугаартай шийтгэврээр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасуулсан хугацаанд буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж /амьсгал дахь спиртийн агууламж 0,90 / 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Есөн- Эрдэнэ” захын баруун талын 4 замын уулзвар 3 дугаар халуун усны зүүн талын авто замд өөрийн эзэмшлийн 43-33 БНН улсын дугаартай тоёота марк 2 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

1. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

2. Мөн дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”,

3. Мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж шон мөргөж  тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч биед дух яс, хоншоор яс, хоёр нүдний ухархайн хана, хацар, хамар ясны цөмөрч, бяцарсан нийлмэл хугарал, тархины дух, зулайн дэлбэнгийн тархины эдийн цус хуралт, няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хатуу хальсны урагдал, дух, зулайн хуйх хоёр зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хүнд хохирол, мөн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******ын биед хоёр талыг умдаг, суудал ясны зөрөөтэй эрвээхэй хэлбэрийн далд хугарал, ууц ясны зөрөөтэй, хугарал, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан гэх үйл баримт болсон нь хохирогч *******, *******,  гэрч нарын мэдүүлэг,  шинжээчийн 528, 530  дугаартай дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянхонгор аймгийн автотээврийн төвийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 25/05 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож, зам дээр явсан явган зорчигч нарыг мөнгө олох зорилгоор авч явахдаа хурд хэтрүүлж гэрлийн шон мөргөж зорчигч нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг хангаж байгаа боловч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан зүйл хэсгийн хүндрүүлэх шинж буюу 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д заасан согтуурсан үедээ энэ гэмт хэргийг үйлдсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн  гэх гэмт хэргийн шинжийг давхар хангаж байгаа тул шүүх нэг удаа буюу хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйлчлэл болон 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн энэ гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн,  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага  хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.    

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******, ******* нар нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй 17 сая төгрөгийг эмчилгээний зардалд авсан гэж түүний өмгөөлөгч  тайлбарласан тул  тул шүүгдэгч Ц.*******ыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч *******, ******* нар нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 13.167.521 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн, энэ талаарх нотлох баримтыг ирүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэснийг үндэслэн шүүгдэгч Ц.*******аас 13.167.521 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч Ц.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    Эрүүгийн хуулийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар д зүйлийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж,  зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.*******ад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг “Чандмань-эрдэнийн” 1227 тоотоос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, багийн өрхийн эмнэлэг, багийн төв, төв эмийн сан, Улсын бүртгэлийн Баянхонгор дахь Хэлтэс, “Есөн-эрдэнэ” зах, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Миний сүлжээ” дэлгүүр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Их Номгон” дэлгүүр зэргээр зорчих үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох бүх ангиллыг буюу түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тул уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс  хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* ******* *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,тогтоомж  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн,  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгч ******* ******* ******* *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хоёр / 03 жил 02 сар /  сарын   хугацаагаар хасаж,  нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******ад  Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг “Чандман-эрдэнийн” 1227 тоотоос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, багийн өрхийн эмнэлэг, багийн төв, төв эмийн сан, Улсын бүртгэлийн Баянхонгор дахь Хэлтэс, “Есөн-эрдэнэ” зах, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Миний сүлжээ” дэлгүүр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Их Номгон” дэлгүүр зэргээр зорчих үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жил хоёр / 03 жил 02 сар /   сарын хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн учир хохирогч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус  дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******аас 13.167.521 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг  Баянхонгор аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******ад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТЦЭНГЭЛ