| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2022/05051/И |
| Дугаар | 102/ШШ2023/00142 |
| Огноо | 2023-01-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2023/00142
Нэхэмжлэгч С.Э
Хариуцагч М.Д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Хариуцагч М.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Э, хариуцагч М.Дд холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч С.Э Улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, дүгээр хороолол, дугаар хороо, дугаар байрны тоотод байрлах 40 метр квадрат талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч юм.
Одоо дээрх орон сууцанд М.Д амьдардаг боловч үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааны нэр дээр М.Дий нэр байхгүй.
Н.Эгэдэг хүн анх байрыг худалдах авахдаа Р.Б гэдэг хүнээс худалдаж авсан.
Хариуцагч байрыг буцаан худалдаж авах санал хэлээд, мөнгийг нь бүтэх хүртэл хугацаа өгч нэхэмжлэгч тохирсон боловч мөнгө нь бүтээгүй учраас эвлэрэхээсээ татгалзсан.
Өнөөдөр орон сууцанд М.Д үнэ төлбөргүй амьдарч байна.
Бид түрээсийн төлбөр ч авдаггүй.
Иймээс цаашид өөрсдөө байраа ашиглах хүсэлтэй байгаа учраас нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянгол дүүрэг, дүгээр хороолол, дугаар хороо, дугаар байрны тоот орон сууцнаас М.Дийг албадан гаргуулж өгнө үү, гэжээ.
3.Хариуцагч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Орон сууцыг анх миний аав Р.Б гэдэг хүнд худалдаж, Р.Б Н.Этэй “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан байдаг.
Миний нэр өмчлөлийн гэрчилгээн дээр байхгүйг зөвшөөрч байна.
Гэхдээ энэ байр миний аавын байр. Аав надад амаар хэлдэг байсан. Энэ байр бол чиний байр гэж.
Тухайн үед аав байраа худалдах зорилгоор биш зээлсэн мөнгөө эргүүлж өгөөд байраа буцаан авах тохиролцоотой өгсөн.
Одоо байранд миний бие амьдарч байгаа нь үнэн.
Нэхэмжлэгчид байрыг эргүүлж худалдаж авъя 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлбөр төлөх хугацааг тохирох санал тавьсныг зөвшөөрсөн боловч санхүүгийн асуудал ойрхон шийдэгдэхгүй хүлээхээр байгааг хэлэхэд тэгвэл зөвшөөрөх боломжгүй шүүхээр асуудлаа шийдүүлнэ гэж хэлсэн.
Бид худалдан авах гэрээг хийж амжаагүй байсан, гэжээ.
4. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримт:
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Цд олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ
6.Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Нэхэмжлэгч гэрээний дагуу төлбөрөө төлөөд байрыг худалдан авч өмчлөгч болсон. Удаан хугацаанд хариуцагчийг үнэ төлбөргүй суулгасан. Одоо байраа суллуулж авмаар байна” гэж тайлбарлав.
3.Хариуцагч М.Д “Уг байр миний аавын байр. Аав надад амаараа хэлэхдээ чиний байр гэдэг байсан. Одоо байраа эргүүлж авах гэхээр төлбөр мөнгөн дээр тохиролцоогүй. Байрнаас гармааргүй байна” гэж татгалзлаа илэрхийлж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.
5.Анх маргаан бүхий Баянгол дүүрэг, дүгээр хороолол, дугаар хороо, дугаар байрны тоот орон сууцыг 1997 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийн дагуу Л.Ж нарын өмчлөлд шилжиж, 1999 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр иргэн Д.М өмчлөгч болж, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл “А” ХХК-ийн барьцаалбарт байгаад 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Тусгай тэмдэглэлээр эрхийг сэргээж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр иргэн Р.Б худалдан авч, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн С.Э, Р.Бтой “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, өмчлөгч болсон үйл баримт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн 00 дугаартай гэрчилгээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
6.Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э, хариуцагч М.Д нарын хооронд “Худалдах, худалдан авах гэрээ”-ний харилцаа үүсээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
7.Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хэлцлийн үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Эрхийн улсын бүртгэлийн 0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдон, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгч Р.Бын эрх дуусгавар болжээ.
8.Нэхэмжлэгч дээрх хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
9.Хариуцагч М.Д шүүхийн хэлэлцүүлгийн явцад тухайн орон сууцанд амьдарч байгаа болон орон сууцны өмчлөгч биш гэдгээ тайлбараараа зөвшөөрч маргаагүй хэдий ч байрыг чөлөөлж өгөхгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлож чадаагүй, байрыг эргүүлэн худалдан авах хүсэл зоригийг илэрхийлсэн бичиг баримтыг зохигчид үйлдээгүй, энэ нөхцөл байдал нотлогдоогүй учраас хэлцлийг хийсэн гэж үзэх боломжгүй байх тул өмчлөгч өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, хамгаалах, шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Дий хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, дүгээр хороолол, дугаар хороо, дугаар байрны тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА