Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 303

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярмаа даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Алтанцэцэг

улсын яллагч: Т.Эрдэнэбат

Хохирогч: Т.Жаргалчимэг, Т.Жавхлан

шүүгдэгч: Б.Эрдэнэжаргал, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяраа овогтой Эрдэнэжаргалд холбогдох эрүүгийн 201725030911 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           

            Монгол улсын харъяат, 1991 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, вакум цонхны технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 1 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сосор овогт Баяраагий Эрдэнэжаргал, /РД: НЦ91082111/ 

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Б.Эрдэнэжаргал нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Наран-Эгшигт дэлгүүрийн үүдэн дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Жавхлан, Т.Жаргалчимэг нартай маргалдаж улмаар зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэжаргал мэдүүлэхдээ: Манай найз хөдөөнөөс ирсэн гээд 1 шил архи хувааж уусан. Тэгээд ууж дуусаад доошоо явж байгаад хохирогч нартай таарсан. Баяраа гээд манай найз энэ ахтай муудалцсан. Энэ 2 хоорондоо юм яриад байсан. Би цаанаас ирж байсан болохоор юу ярьсаныг сайн мэдэхгүй. Мөнгө нэхээд байхаар нь малгайг нь аваад шидчихсэн. Над руу босч ирээд дайрсан, тэгтэл энэ эгч цаанаас ирсэн, Би энэ ахыг л цохьсон гэв.

 

Хохирогч Т.Жавхлан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тэр өдөр дэлгүүрийн үүдэнд таарсан. Найз нь надтай маргалдсан. Олон жилийн өмнө намайг зодож байсан. Түүндээ өс санаж явсан байх. Шургаад над руу дайрч давшилсан. Маргалдаад байж байтал манай дүү дэлгүүрээс гарч ирээд явъя гэсэн. Миний малгайг авч шидээд байсан. Би архины мөнгө нэхээгүй. Гомдотой байна. Эмчилгээний зардлаа авмаар байна. Толгойны зураг авахуулсан. 25000 төгрөг болсон гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Т.Жаргалчимэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хороо руу орж уулзчихаад, дэлгүүр орчоод, гараад ирэхэд ах байсан. Хариач гэж хэлтэл, энэ хүн дундуур орж ирээд ахыг хана луу шахсан. Баяраа гээд найзаасаа энийг цохих юмуу гэхэд найз нь цохь гэсэн. Би араас малгайнаас нь татсан. Тэгтэл намайг зодсон. Баяраа кино үзэж байгаа юм шиг хараад байж байсан. Нүүр лүү өшиглөөд, гараараа цохьсон. Би босоод түшлэг налаад зогсож байхад бас зодсон. Би гомдолтой байна. 2017 оны 8 дугаар сарын 15-нд хамарны зураг авахуулаад хагалгаанд орно. Эмчээс баримтаа аваад нэхэмжилнэ. Өнөөдөр би 11 цагт авах ёстой байсан. 7 хоногт 25000 төгрөгөөр тариа хийдэг байсан. Баримтуудаа бүгдийг нь авна. Уул нь өнөөдөр 11 цагаас авах байсан. Шүүх хуралдаан давхцаад авч чадаагүй гэсэн мэдүүлэг.

 

            Хохирогч Т.Жаргалчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Цаанаас Эрдэнээ гэгч гарч ирээд чи муу одоо гэр орон руугаа хариач гээд малгайг нь цохиод унагаачихсан. Тэгэхээр нь би Эрдэнээг чи яаж байгаа юм муу ч сайн ч эр хүн шүү дээ гэхэд манай ах Эрдэнээтэй барьцалдаад авсан. Тэгээд манай ах Эрдэнээтай барьцалдсанаа Баяраа гэдэг рүү хараад энийг зодчих уу гэтэл Баяраа юундаа айсан юм шаагаач дээ гэсэн. Тэгээд манай ах Эрдэнээ цохиж аваад тэр хоёр зодолдсон бөгөөд би барьж байсан тортой эд зүйлсээ Амаржаргалд өгөөд Эрдэнээг татаж ахаас холдуулаад подволкоор нь дарчихсан. Гэтэд Эрдэнээ босч ирээд манай ахыг цохиж унагаагаад эргээд над руу хараад янхан минь гээд миний нүүр лүү хальт цохихоор нь би эргэж хараад зугтаасан. Тэгээд Эрдэнээ намайг хөөгөөд дээшээ Зүрх уул руу явдаг чиглэлийн автобусны буудал дээр гүйцээд үснээс зулгаагаад газар унагаасан. Тэгээд миний нүүр лүү хэд хэдэн удаа цохисон ба өшиглөсөн. Энэ үед манай ах чи эмэгтэй хүнийг болиоч дээ гээд ирэхэд нь Эрдэнээ дахиад ахыг цохиод унагаасан. Тэгээд би арай хийж хашлага түшиж босоод нүүрээ дараад байж байхад Эрдэнээ нэмж цохиод байсан. Миний хамарнаас маш их хэмжээний цус гарсан. Гэтэл Баяраа нь Эрдэнээг одоо болно цагдаа ирлээ гээд хэлж байсан. Тэгээд тэр хоёр зугтаагаад явчихсан. Эрдэнээ манай ахын малгайг аваад шидчихсэн тэгээд тэр хоёр маргалдаад зууралдаад авсан миний хувьд тэр хоёрыг салгах гэж байгаад зодуулсан юм. Тухайн үед миний хамар нүд орчмоор хавдаж хөхөрсөн хамарнаас их хэмжээний цус гарсан... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 12 дугаар хуудас/

 

Хохирогч Т.Жавхлангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрдэнээ бид хоёр маргалдаад би Эрдэнээг цохиод авсан. Эрдэнээтэй зууралдаад байж байтал манай дүү Жаргалчимэг бид хоёрыг салгах гээд дундуур орж ирсэн. Эрдэнээ миний нүүр лүү цохиод унагаасан. Энэ үед манай дүү дээшээ буудал руу зугтааж байхад нь Эрдэнээ хойноос нь очиж үсдэж аваад газар унагаагаад өшиглеж зодоод байсан. Би араас нь очоод Эрдэнээтэй зууралдахад намайг түлхэж унагаагаад унагаасан хойноо миний эрүү орчимд өшиглөсөн. Тэгээд би хэсэг манараад босч ирэхэд Баяраа цагдаа ирлээ явья гээд гудамж руу ороод зугтаагаад явчихсан. Тэгээд дүүгээ харахад манай дүүгийн нүүр тэр чигтээ цус болчихсон хамар нүүр нь хавдаад хүн харахын эцэсгүй болсон байсан. Миний эрүү хавдсан толгой хагарсан байсан гзх мэүүлэг..." /хх-ийн 16 дугаар хуудас/

 

Гэрч Ц.Амаржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Наран эгшигт дэлгүүрийн урд байж байхад Эрдэнээ нь Жавхлан ах руу дайраад байсан бөгөөд малгайг нь аваад шидчихсэн. Тэгээд Эрдэнээ Жавхлан ахтай барьцалдаад авсан бөгөөд энэ үед Жавхлангийн дүү Жаргалчимэг дэлгүүрээс гарч ирээд тортой юмаа надад өгөөд тэр хоёрыг салгах гээд голоор нь орсон. Тэгээд Эрдэнээ Жавхлан ахыг цохиж унагаагаад автобусны буудал дээр барьж аваад үсИээс нь зулгааж доош нь хараад өшиглөөд эвдөглөөд байсан. Тэгээд би салгах гэсэн чинь намайг бас зодчих гээд байхаар нь би айгаад ойртож чадаагүй. Тухайн үед Эрдэнээ Жаргалчимэгийг цустай нь хутгачихсан байсан бөгөөд Жаргалчимэгийн хамарнаас гарсан цус тогтохгүй байсан Жавхлан ахын хамарнаас нь цус гарсан байсан харин Жаргалчимэгийн нүүр нь хавдаж тэгшрээд үнэндээ нүд хальтрам болсон байсан тухайн үед Эрдэнээ Жаргалчимэгийг зодохдоо эмэгтэй хүн гэж бодохгүй зодож байсан гэх мэдүүлэг..." /хх-ийн 18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5278 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

 

1.Т.Жавхлангийн биед баруун чамархайн хуйхны шарх, эрүүний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн үэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/

 

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹5277 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

 

1.Т.Жаргалчимэгийн биед тархи доргилт, 2 нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны салстын цус хуралт, нүдний алимны доргилт, зүүн доод зовхины шарх, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хх-35-36, ял шалгах хуудас хх-37, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн  

 

Хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар хэрэгт ач холбогдол бүхий хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр цугларсан уг хэрэгт шууд хамааралтай байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэжаргал нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Наран-Эгшигт дэлгүүрийн үүдэн дээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Т.Жавхлан, Т.Жаргалчимэг нартай маргалдаж улмаар зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь… хохирогч Т.Жаргалчимэг, Т.Жавхлан нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг хх-18, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хх-35 зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Б.Эрдэнэжаргалын үйлдсэн хэргийн улмаас хохирогч Т.Жавхлангын, Т.Жаргалчимэг нарын  эрүүл мэндийг түр хугацаагаар сарнисан болох нь хэрэгт авагдсан шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5278, 5277 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээхээр тогтов.

Битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.