| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2016/225/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/225 |
| Огноо | 2016-11-16 |
| Зүйл хэсэг | 248.1., |
| Улсын яллагч |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2016/ШЦТ/225
| ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН |
|
|
| сарын өдөр Дугаар Мөрөн сум |
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС |
| Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, Улсын яллагч П.Итгэл, Шүүгдэгч Б.Д***** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Д****** холбогдох эрүүгийн 201622000500 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Д******* , **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ****** аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл * эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн ********* сумын ***** багийн гахайн хонхорын **** тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай регистрийн ******** дугаартай, Шүүгдэгч Б.Д***** нь 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын төвд согтуугаар иргэн Б.Ү******* ыг хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Б.Д***** нь 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын төвд согтуугаар иргэн Б.Ү******* ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Д***** ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ... Ү******* мотоцикль унасан гудамжинд явж байхаар нь ахыгаа гэрт хүргээд өгөөч гэсэн чинь дуугүй |
| цаашаа архиныхаа мөрийг хөөгөөд яв гээд яваад өгсөн. Баарны гадаа Ү******* ын мотоцикль зогсож байхаар нь баар руу шагайж хартал Ү******* хүнтэй юм яриад сууж байсан. Ү******* байна уу гээд дуудсан чинь Ү******* баарнаас гарч ирсэн. Намайг таньж байна уу гэсэн чинь Ү******* цохиж авсан. Тэгэхээр нь би айлд хонь алж өгөхдөө гэрээсээ авч явсан хутгаараа хутгалсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг, Хохирогч Б.Ү******* ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Найз О***** той хамт ******** гэх бааранд сууж байтал гаднаас Баттогтохын Ү******* гэж хүн байна уу гээд Д****** гэдэг нь баарны үүдэнд зогсоод асуусан. Тэгэхээр нь би баарнаас гараад очтол зүүн талын цээжний хавирга хэсэг рүү хутгалсан. Д****** миний ойр зуурын эмчилгээний мөнгийг өгч надад учруулсан хохирлыг барагдуулсан. Надад Д****** той холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй... Д****** нь намайг хутгалсаныхаа дараа надтай уулзахдаа 7 жилийн өмнө чи бид хоёр маргалдаж чи намайг зодож байсан гэсэн үг хэлсэн. Би Д****** той маргалдан зодолдож байсан удаа бий..” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/, Гэрч А.Т****** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...******* сумын ****** гэх бааранд Ү******* бид хоёр очтол баарны гадаа Д****** Ү******* ыг дуудаад байсан. Ү******* Д****** той очиж уулзах гээд баарны хаалгаар гарсны дараа гэдсээ дарсаар орж ирээд мань чинь шаалгачихлаа гэсэн..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны эмч, шинжээч Р.Ням-Осорын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 457 тоот
Хохирогч Б.Ү******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 -д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Б.Д***** нь 1997 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ялаар, 2001 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр |
|
|
| суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Таслан шийдвэрлэх Шүүгдэгч Б.Д***** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо Хохирогч Б.Ү******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул Эрүүгийн 201622000500 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294- ТОГТООХ нь:
4 Эрүүгийн 201622000500 дугаар хэрэгт битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
|
|
|