| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0088/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/222 |
| Огноо | 2025-08-06 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ж.Эрдэнэтуяа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/222
2025/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: С.Эрдэнэтуяа
Иргэдийн төлөөлөгч: Ц.Н
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Э
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У, Б.Б
Шүүгдэгч: А.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан, шинжээч Б.О, гэрч Г.С, Л.И нарыг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А-гын М-д холбогдох 2412000000253 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын 30-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Ц сумын Т баг, С гэх газар оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн А-ын М /РД:АН..................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.М нь 2024 оны ..... дугаар сарын ...-ний өдрөөс ...-ны өдөрт шилжих шөнө А аймгийн Ц сумын И багийн Б хорооллын ....... тоотод байрлах Б.Н-ийн гэрт “төрсөн дүү А.М-ийг зодлоо” гэх шалтгаанаар амь хохирогч Э.А-тай хэрүүл маргаан үүсгэн, нийт 4 удаа хутгалж, түүний биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины артерийг гэмтээсэн шарх, зүүн уушгины доод дэлбэнгийн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт, хүзүүний зүсэгдсэн шарх, зүүн гүрээний хураагуур судасны зүсэгдэлт, тасрал, нурууны хатгагдсан шарх гэмтлийн улмаас цээжний зүүн хөндий рүү нэвтэрч
уушгины артерийг гэмтээсэн шарх, зүрх чихэгдэлтийн улмаас амь хохирогч
Э.А нас барж, онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хэрэг гардаг өдөр би дүүтэйгээ хамт адуугаа хураагаад байж байсан. Тэгээд Г.С, н.С нар ирсэн. Тэгээд бид хэд 2 пиво хувааж уусан. Сумын төвд бүжигтэй гэсэн учраас бид нар сумын төв орохоор явсан. Тэгээд би мотоциклоор, тэр гурав машинтай явахаар болсон. Би харьж дээл хувцсаа өмсчхөөд тэр хэдийн араас нь мотоциклыг нь унаад очсон. Сумын төвд Г.С-ийн гэрт очиход н.Чимэд гээд манай хамаатны ах тэднийд байсан. Тэгээд бид нар хэдэн пиво уучхаад бүжигт орсон. Клубт бүжиглэж байгаад Л.И, Г.С нартай хамт машинд нь 3-4 пиво хувааж уусан. Тэгээд бүжиг тарах үеэр Жаргалантаас хэдэн залуучууд ирсэн гээд тэд нарыг гаргаж өгөхөөр явсан. Бид нар сумын төвөөс нэлээд холдсон. Тэнд очоод бас архи, пиво уусан. Г.С нэг хүнтэй маргалдаад зодолдох гээд байхаар нь салгасан. Гэтэл н.ч ах танай дүүг зодсон бололтой хурдан дүү дээрээ очоорой гэж хэлсэн. Би энэ талаар Г.С-т хэлээд Л.И бид гурав явсан. Тэгээд гэрт ороход Э.А ах унтаж байсан. Г.С машинд байсан пивыг араас оруулж ирээд бид нар хувааж уусан. Г.С дүүг чинь дуудсан гээд хэлсэн. Дүү гэрийн ард талд байж байгаад орж ирсэн. Манай дүү орж ирээд Э.А ах миний хоолойг боогоод алах гээд байсан гэж хэлсэн. Тэгээд би Э.А ах руу гэр байсан ус буцалгагчийг авч шидсэн нь үнэн. Ус буцалгагчийг аваад шидэхэд хананд цохигдоод хагарч унасан. Гэтэл Г.С манай дүүд одоо наадахаа ал, ард чинь ах нар нь байна гэж хэлсэн. Тэгээд Э.А босож ирээд, бид нар хоорондоо маргалдаад зодолдсон. Нэг ухаан ороход би гадаа сууж байсан. Тухайн үед би хүн алсан гэдгээ мэдээгүй. Тэгээд Г.С, Л.И нар эмнэлэг дуудахаар явах шиг болсон. Тухайн үедээ би балайрчихсан байсан болохоор ямар үйл явдал болсон талаар сайн санахгүй байгаа. Гэхдээ би ийм зүйл болно гэж бодоогүй. Намайг уучлаарай. Бид хоёр гэмгүй сайхан ах дүүс байсан...” гэв.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мэдүүлэхдээ: “...Би эрүүл саруул хүүгээсээ салаад маш их гомдолтой байна. Хуулийн дагуу хохирлыг шийдвэрлэж өгнө үү. Хохирол барагдуулж өгнө үү. Хүүгээ нас барснаас хойш миний эрүүл мэндийн байдал муудах болж, байнга зүрх чичрэх болсон. Тиймээс эмнэлгийн хяналтад байдаг болсон. Саяхан гэр орноо аймгийн төв рүү нүүлгэж ирсэн. Хуульд заасны дагуу хохирлоо гаргуулах хүсэлттэй байна...” гэв.
Шүүх хуралдаанд гэрч Г.С мэдүүлэхдээ: “...Тухайн өдрийн үдээс хойш хүртэл гэртээ байсан. Үдээс хойш нь н.Содном ах А.М-тэй адууны наймаа хийнэ гээд хамт очиж адуу үзээд, хашилцаад өгөөч гэсэн. Тэгээд хамт Т баг руу хөдөлсөн. А.М-ийн адууг хашиж байхад Э.А ах ирсэн. Адуугаа хашиж дуусаад А.М, н.Содном ах, Э.А ах бид дөрөв машины хажууд суугаад 2 пиво уусан. Сумын төвд бүжигтэй гэсэн учраас бид нар сумын орохоор болсон. н.Содном ах бид хоёрыг хөдөллөө гэхэд Э.А ах хамт явъя, А.М чи араас мотоцикл унаад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд сумын төв орж ирэхэд А.М ирчихсэн байсан. Бид гурав араас нь очсон. Бүжгийн үеэр согтууруулах ундаа хэрэглээгүй. Клубийн гадаа Г.И, А.М, н.Сумъяабазар бид хэд 1 пиво хувааж уусан. А.М гэрт асуудал гарчхаж, хүргээд өг гэхээр нь Г.И бид 2 хүргэж өгсөн. Гэр лүү нь ороход Э.А ах унтаж байсан. Тэгээд А.М-ийн дүү ирсэн. Дүүг нь уйлчихсан байсан учраас аргадаад найзындаа очоод хоночих явуулсан. А.М нэлээд хэдэн удаа Э.А ахыг босоод ирээч зандраад байсан. Ус буцалгагчийн суурь авч шидсэн. Ус буцалгагч авч дайрсан. А.М анх дүүгээ орж ирэхэд хутга бариад боссон. Тэр үед нь түүнийг барьж аваад хутгыг нь салгаж аваад түлээнийх нь хайрцаг руу шидсэн. Тэгээд байж байтал Э.А А.Мэ чи ямар овоо болчихсон юм бэ, одоо хоёулаа алалцана гээд босож ирсэн. Гэтэл А.М гал тогоо руугаа гүйсэн. Би А.М-ийн хажууд сууж байсан болохоор түүний араас нь гүйсэн. Э.А-ын ахын дундуур болохоор Л.И орсон. Тэгээд А.М-ийг гал тогоо руу очоод шургуулга татчихаад эргээд харахад нь хажуугаас нь тэвэрч авсан. А.М-ийн гар миний зүүн мөрөн дээгүүр хэд хэдэн удаа сарвалзах шиг болсон. Яг хутгалахыг нь олж хараагүй. Тэгээд эргээд харсан чинь Л.И-ын гар цус болчихсон байдалтай андаа хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэндээс шууд гарч гүйгээд эмнэлэг орсон. Эмнэлэг дээр очоод нэлээн удаан цаг алдсан. Жижүүр сувилагч нь Л.И бид хоёрыг худлаа дуудлага өгөх гээд байна гээд эмчээ дуудахгүй байсан. Эмнэлэг дээр ойролцоогоор 1 цаг орчим болчхоод буцаад очсон. Бид нарын дараа цагдаа нар ирсэн. Би нэлээд их сандарч байгаа тул дунд нь болсон зарим үйл явдлыг орхисон байж магадгүй...” гэв.
Шүүх хуралдаанд гэрч Л.И мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр багш нарын баяр болж байсан учраас орой нь бүжигтэй байсан. Тэгээд найз нөхдөөрөө цуглаад 1-2 пиво уучихсан байсан. Гэтэл А.М манай дүүг Э.А ах зодчихож, хүрээд ир гээд байна гээд хүргээд өг гэсэн. Тэгээд А.М-ийг хэрэг гардаг байшин руу хүргэж өгөхөөр Г.С бид гурав хамт явсан. Тэгээд А.М, Г.С хоёр байшин руу яваад орохоор нь би араас нь дагаад орсон. Тэгээд байшинд ороход А.М-ийн дүү уйлчихсан зогсож байсан. Дүүгээс нь юу болсон талаар асуухад Э.А зодсон байсан. Тэгээд Г.С дүүг нь аргадаад манайх очоод амарчих гээд явуулсан. А.М ширээн дээр байсан ус буцалгагчийг авч шидсэн. Байшинд ороход Э.А орон дээр унтаж байсан. А.М Э.А-ыг занаад байсан. А.М машин дотор байсан 1 пивыг байшин руу авч орсон бөгөөд тэр пивыг задлаад тус бүр 2 удаа уусан. А.М хувцсаа тайлаад Э.А-ыг занаад байсан. Гэтэл Э.А босож ирээд А.М-ийг яасан овоо юм бэ гэснээ босоод ирэхээр нь би Э.А-ыг бариад авсан. Г.С бас А.М-ийг бариа авах шиг болсон. Бүх үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. 5-10 секунд өнгөрсөн байх. Э.А яг хаанаа хутгалуулсан гэдгийг мэдээгүй, тэгээд газарт уначихсан. Маш их цус алдаад байсан болохоор Г.С бид 2 эмнэлэг рүү явж түргэн дуудсан. Гэтэл эмнэлгийнхэн хуурамч дуудлага өгөөд байна, тоглоод байна гээд тэнд нэлээд их удсан. Тэгээд эмнэлгийн ажилчидтай буцаад хэрэг гарсан байшинд ирсэн...” гэв.
Шүүх хуралдаанд шинжээч Б.О мэдүүлэхдээ: “...Шарх 1 гэсэн дүгнэлтэд хүзүүний зүүн хажууд, зүүн чихний омгоос доош 8 сантиметр зайд 1:0.5 сантиметр хэмжээтэй зах ирмэг тэгш, үзүүр нь хүзүүний зүүн хажуу руу чиглэсэн ташуу шархтай, чиглүүлэгч хийхэд баруун доош ташуу 5 сантиметр зүүн гүрээний хураагуур судсыг хатгаж гэмтээсэн байв гэсэн байна. Онош хэсэгт хүзүүний зүсэгдсэн шарх гээд 2 цэг тавиад зүүн гүрээний хураагуур судасны зүсэгдэл тасрал гэсэн байна. Өөрөөр уг шарх нь цаашаагаа биеийг яаж гэмтээсэн бэ гэхээр венийн судсыг зүсэж тасалсан гэсэн үг. Түүгээрээ цус алдсан бөгөөд тухайн шарх руу чиглүүлэгч хийж шалгадаг. Чиглүүлэгч хийхэд ямар нэгэн зүйлд тээглэж болно, мөн тээглэхгүй байж болно. Их урт хатгагдсан шарх байх тохиолдолд чиглүүлэгч тэр чигээрээ яваад орох боломжтой. Хөндий хэсэгт таарсан тохиолдолд цаашаа хязгааргүй. Тиймээс чиглүүлэгч хийгээд хөдөлгөж үзээд ямар хэмжээнд хүрч байгааг баримжаагаар дүгнэнэ. Ойролцоогоор баруун доошоо ташуу чиглэлтэй. Өөрөөр хэлбэл чиглүүлэгч хийхэд аль зүгт хазайж байгаагаар тодорхойлно. Шарх 2 гэсэн дүгнэлтэд зүүн эгмийн дунд шугамаас доош 4 сантиметр зайд 3:1 сантиметр хэмжээтэй хөндлөн шарх байна гэж байна. Цээжний зүүн өндөг рүү нэвтэрсэн байна. Чиглүүлэгч хийхэд тулахгүй байвал түүнийг хэмжих шаардлагагүй. Уг эгэмд байгаа шарх нь уушгины артерийг гэмтээсэн шарх болж байгаа юм. Өөрөөр хэлбэл хүний гол судастай ойрхон том судсыг хэлж байгаа юм. Зүрхний дээр доороос ирсэн эргэлтийн цус нь эхлээд баруун тосгуур, баруун ховдлоор буцаагаад уушгины артераар дамжаад уушгиа тэжээгээд, зүрхний зүүн тосгуурт ирээд зүүн ховдол руу ороод буцаад гол судсаар тарж байгаа гэсэн үг. Тэгэхээр зүрхнээс гарч байгаа том судсыг хатгачихаар зүрх нь үнхэлцгийн хэсэг рүүгээ орчхож байгаа юм. Үүнээс зүрх чихэлдэлт үүснэ...” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2412000000253 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогчийн хууль ёсны Б.Э-ийн “...20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр манай талийгаач Э.А гэртээ надтай хамт байсан юм. Тухайн өдөр талийгаач 17 цаг орчим хүртэл гэрээс гараагүй мал идээндээ яваад байж байсан. Тэр үед 17 цагийн орчимд манай гэрийн гадаа Содном нэг залуугийн хамтаар ирээд
Э.А хаана байгаа вэ? уулзах гэсэн юм гэж ярьж байсан. Тухайн үед
талийгаачийг доор адуугаа хашаад адууны хашаан дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд
тэр цагаас хойш манай талийгаач хүү Э.А гэртээ ирээгүй. Би орой
хэсэг зурагт үзэж сууж байгаад унтаж байтал шөнө 05 цагийн үед утас дуугараад
байхаар нь утсаа автал сумын эмч Мөнгөө залгаад “А-тай ярих гэсэн юм
гэж манай хоёр дахь том хүү Атай яриад сумын эмнэлэг дээр яаралтай
ирэх хэрэгтэй байна" гэж хэлсэн. Тэгээд би 2 дахь хүү А-ын хамтаар сумын
төвд өглөө ирээд талийгаач А-ын нас барсан талаар мэдсэн... Хүүгийн
минь алтан амь хүний гарт хутга мэс болж үрэгдсэн учир миний хувьд гомдолтой
байна...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 40-42 хуу/,
Гэрч Г.Сийн “...Би 20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр 16 цагийн үед А.М-ийн гэрт очоод адууны хашаан дээр нь 2 том пиво, Содном ах, А.М болон амь хохирогч Э.А ах бид 4 хувааж уусан. А.М болон амь хохирогч Э.А нарын хөдөө байх гэр ойрхон саахалтаараа намарждаг айлууд байгаа юм. Би Содном ах болон амь хохирогч Э.А нарын хамтаар төвд бүжиг болох гэж байгаа гэсэн учир оролцохоор мөн талийгаач хувийн ажилтай гэж байсан учир сумын төвд буцаж хамт ирсэн.А.М тухайн үед хөдөө гэртээ үлдсэн. Сумын төвийн Соёлын төв дээр очоод бид нар хэсэг хугацаанд салж явцгаасан. Эргээд соёлын төвийн бүжиг дээр А.М, Л.И бид 3 таараад нэг том пиво хувааж уусан. Тухайн үед Л.И-ын машинд тухайн пиво уусан... Тэгээд байж байтал А.М-ийн төрсөн дүү А.М гэх 16 настай эрэгтэй дүү нь А.М-ийн утас руу залгаж, сумын төвийн гэрт Э.А ах ганцаараа орж ирээд намайг унтаж байх үед зодсон гэж хэлсэн...А.М гэрийнхээ гадаа ирээд гэртээ орохдоо Э.А-ыг
ална гээд байхаар нь Л.И бид хоёр хамт гэрт нь орсон. Тэр үед
Э.А М-ийн гэрт орон дээр нь ганцаараа унтаж байсан.
А.М-ийн дүү М гэртээ байхгүй байсан учир би утас руу нь залгаж
дуудсан. А.М гэрт орж ирээд “намайг зүгээр унтаж байхад А
ах согтуу орж ирээд чи надад балга бензин харамлалаа гэж зодоод байхаар нь би
гэрээс гараад зугтаачихсан” гэж хэлсэн. Тухайн үед А.М ер нь бол согтолттой байсан ба ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад Э.А-ыг унтаж байхад нь цохих гэхээр нь би гараас нь татаад цохиулаагүй. А.М, Л.И бид 3 дахин нэг том пиво гаргаж ирээд гэрт нь уусан. Тэр үед Э.А орон дээр нь унтаж байхад А.М Э.А-ыг ална гээд хоёр ч удаа гал тогооны шургуулгад байсан хутгыг авах үед би хутгыг нь авч шидэж болиулсан. Тухайн үед А.М гал тогооны шүүгээнээс хоёр өөр хутга гаргаж ирсэн юм. Тэгээд дахиж шүүгээнээс өөр хутга гарч ирэхгүй байх гэж би бодож байсан...Хэсэг хугацааны дараа Э.А сэрээд А.М д хандаж
“чи яадаг болчихсон гэнээ” гэж хэлсэн чинь А.М ухас хийж босож ирээд
гал тогооны шүүгээгээ онгойлгоод нэг шаргал иштэй жижиг хутга бариад эргээд
харах үед нь би араас нь гүйж очоод А.М-ийг боль гээд хоёр гарын суган
доогуур нь тэврээд цээжиндээ түүнийг наахад А.М-ийн гартаа барьсан
хутга миний зүүн мөрөн дээгүүр хатгаад миний өмсөж явсан хар өнгийн савхин
куртикний мөр хэсгийг эсгээд өнгөрсөн. Тэгээд хэд хэдэн удаа гар нь сарвалзаад байхаар нь А.М-ийн гартаа барьсан хутганы ир хэсгээс барьж авах үед
А.М гартаа байсан хутгаа тавьсан. Би тухайн хутгыг харахад цус болчихсон байхаар нь үүдний өрөө рүү шидчихээд эргээд хартал Э.А орны урд газар урт амьсгаа аваад цээж, нүүр хэсэг нь цус болсон байдалтай хэвтэж байхаар нь гэрээс гарч гүйгээд эмнэлэг дээр ирж дуудлага өгсөн...Тухайн хэрэг болох цаг хугацаанд М-ийн гэрт И,А, М-бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн асуудал миний санаж байгаагаар 20.. оны ... дугаар сарын ....-өөс 05-нд шилжих шөнийн 04 цагийн үед болсон байх гэж бодож байна... Бор шаргал өнгийн жижиг иртэй хутга байсан. Тухайн хутга гал тогооны шүүгээнээс гарч ирсэн. Тэр шүүгээнд миний мэдэхээр 3 хутга байсан. Эхлээд нэг заазуур гаргаж ирж байсан, дараа нь хар иштэй том хутга байсан. Хамгийн сүүлд тэр бор шаргал өнгийн хутгыг гаргаж ирээд тэр хутгаараа Э.А-ыг хутгалсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-48 хуу/,
Гэрч Г.Сийн дахин мэдүүлсэн “...Би М-ийн урдаас нь очоод хоёр суган доогуур нь гараа хийгээд М-ийн өөдөөс өөдөөс хараад тэврээд авсан энэ үед М дийлдэхгүй байсан бөгөөд би А хэр зайтай байна гээд М-ийг тэвэрсэн чигтээ эргээд харахад И мөн адил А ын өөдөөс харчихсан урдаас нь тэврээд авсан байсан энэ үед А, И хоёр их ойрхон тулаад ирчихсэн байсан юм. Энэ үед М ухасхийгээд миний зүүн мөр дээгүүр нэлээд хэдэн удаа хурдан хурдан гараа нааш цааш нь хөдөлгөсөн бөгөөд Мөөрөө жаахан хүчлэхээ болих үед нь түлхээд хойшлуулаад гарыг нь татаад авах үед М-ийн гартаа барьсан хутга болон баруун гар нь цус болчихсон байсан юм. Ингээд би сандраад хутга барьсан гараас нь зүүн гараараа барьж аваад нөгөө гараараа хутгатай гарын бугуй хэсэг рүү нь цохиход М хутгаа тавьсан ингээд би тухайн хутгыг үүдний амбаар руу нь шидээд эргээд харахад харахад И миний өөдөөс харчихсан андаа гар цус болчихсон гээд зогсож байсан. Амь хохирогч орны өмнө уначихсан хөдлөхгүй
байсан. Ингээд М-Д хандаж чи хүн алчихлаа шүү дээ гэж хэлээд эмнэлэг
дуудъя гээд гарч гүйгээд И-ын машинаар явж эмнэлэгт очиж дуудлага
өгсөн юм...Ингээд эмч эмнэлгийн машинтайгаа И бид хоёр И-ын
машинаар хэрэг болсон газар очоод эмч хэрэг болсон байшин руу ороход М зөрж гүйж гарч ирээд би А-ыг гүйцээчихлээ гэж хэлсэн ингээд
бид хоёрын сууж байсан машинд суугаад миний гар утсыг гуйгаад хоёр хүнтэй яриад
би хүн алчихлаа А-ыг гүйцээчихлээ гэж ярьсан тухайн үед М-ний ярьсан нэг хүн нь түүний эгч байх шиг байсан тэнэгээ чи үнэн яриад
байгаа юм уу гээд уйлаад байсан юм. Дараа нь ахин нэг хүнтэй яриад би
А-ыг алчихсан чи намайг тоглож байна гэж битгий бодоорой гэж ярьсан тэр хүн хэн байсан болохыг би мэдэхгүй...М машинд сууж байхдаа
А өмнө миний эхнэрийг хүчиндэж байсан гэж хальт яриад би хийсэн
хэргээ өөрөө үүрнэ та хоёрт гай болохгүй, та хоёр битгий нурмайгаад бай гэж хэлсэн
өөр тодорхой зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 138-141 хуу/,
Гэрч Л.И-ын “...20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр суманд багш нарын баярын өдрийг тохиолдуулан сумын Соёлын төвд бүжиг болно гэхээр нь тухайн бүжигт орсон. Сумын соёлын төвд би 22 цагийн үед очиж тэндээ С болон А.М-тэй таараад бүжиг дундуур миний машинд орж 1 том пиво хувааж уугаад сууж байсан чинь М-ийн төрсөн дүү М утсаар залгаад намайг А ах гэрт орж ирээд дээрэлхээд зодоод байна гэж хэлсэн байсан. Тэгсэн М намайг гэрт хүргээд өг гэж хэлээд С бид хоёр М-ийн сумын төвд байх гэрт очсон. Тэр үед амь хохирогч Э.А А.М-ийн гэрт орон дээр унтаж байсан. Тухайн үед Мөөрийн дүү М-оос юу болсон талаар асуугаад тэгээд бид Мийг Сийн гэрт очоод унтаж байгаад явуулсан. Тэгээд машинд байсан нэг пиво оруулж ирээд М, С бид ууж эхэлсэн. Тэр үед манай дүүг зодлоо гээд М ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад А руу цохих гээд байхаар нь С бид хоёр болиулсан чинь дахиж аваад хана руу шидээд хагалчихсан. Тэгээд М А-ыг ална гээд гал тогооны шүүгээнд байсан заазуур болон хар иштэй бас нэг хутгыг бариад байхаар нь С бид хоёр хутгыг нь аваад болиулсан. Удалгүй М-ийг хэсэг тайвшруулаад сууж байтал амь хохирогч Э.А гэнэт босож ирээд “чи яадаг болчихсон гэнээ” гэж М-тэй маргалдсан. Тэгсэн М гэнэт босоод гал тогооны шүүгээнээсээ дахиж нэг хутга аваад баруун гартаа бариад А руу дайрах үед С М-ийг босоод бариад авсан чинь А урдаас нь дайрахаар нь би А-ыг бас урдаас нь тэврээд барьж авсан. Тэр үед л маш хурдан гэнэт л А-ын биеэс цус гарчихсан. Би биед нь хүрсэн чинь миний гар цус болчихсон байсан. Тэгээд А-ыг харсан чинь орны урд гэнэт ухаан алдаад унасан. Би хутгалсан эсэх талаар нь ч бараг мэдээгүй. Сандраад С-тэй хамт гарч гүйгээд сумын эмнэлэг дээр очиж дуудлага өгсөн...Хэрэг болох үед бид дөрвөөс өөр хүн тухайн газарт байгаагүй. Уг асуудал 20.. оны ... дугаар сарын ....-өөс 05-нд шилжих шөнийн үүрээр шахуу л болсон байх
яг хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 99-101
хуудас/,
Гэрч Л.И-ын дахин мэдүүлсэн “... Тухайн үед М-ийн дүүг зодуулсан талаар сонсоод С ямар нэгэн байдлаар наад пиздааг ал, очоод хариуг нь ав гэх зэргийн зүйл огт яриагүй, тэглээ ч С бид хоёр Мэс ах биш бид хоёр Мэс гурван насаар дүү хүмүүс байгаа юм...Тухайн үед М надад хандаж гэрт хүргээд өг гэж гуйгаад С бид хоёр хамт хүргэж өгөхөөр болоод явахад М замдаа ямар овоо болсон пиздаа вэ гэх зэргийн зүйл яриад нэг л заналхийлсэн өнгө аястай юм яриад явсан ингээд би М-ийн зааж өгсөн хашааны үүдэнд нь очоод дөнгөж зогстол М нь машинд байсан пивийг бариад түрүүлээд гүйгээд орсон. Ингээд араас нь
С орсон би ч гэсэн араас нь орсон гаднаас тухайн хэрэг гарсан
байшинд орохдоо бид нар амь хохирогчийг ална гэж ороогүй. Миний хувьд ороод
зодоон цохион хийгээд хэн нэгнээ гэмтээчих юм биш байгаа гээд араас нь орсон юм
орох үед амь хохирогч унтаж байсан. ...М уурлаж шүүгээнээс ахин хутга
гаргаж ирээд А руу дайрах үед Г.С нь М-ийн
өөдөөс хараад урдаас нь тэвэрсэн юм. Тухайн үед М амь хохирогч руу
дайраад огт дийлдэхгүй байсан. Анх байшинд ороод М нь өөрийн дүүгээ
явуулчхаад ус буцалгагч авч амь хохирогч руу шидээд хувцсаа тайлаад шүдээ
хавираад л их уурлаад байсан юм...А.М нь хамгийн сүүлд шүүгээнээс
гаргаж ирж амь хохирогчийг хутгалсан хутгандаа гараа зүссэн байх тэрнээс өмнө
заазуур болон том хутга гаргаж ирэх үед С болиулж тухайн заазуур,
том хутгыг авч үүдний амбаар руу гаргаж шидсэн юм. Сүүлд М амь
хохирогчийг хутгалсан хутгийг ч гэсэн С М-ийн гараас
салгаад цааш шидсэн юм... Сувилагч нь эмч рүүгээ залгасан боловч эмч нь утсаа авахгүй байсан хэсэг хугацааны дараа утсаа аваад ирээд явах гэсээр байтал 30-40
минут орчим болсон байх ингээд бид нар эмч аваад эргэж эргэж очоод эмч хэрэг
болсон байшин руу ороход М зөрж гүйж гарч ирээд миний машинд
суугаад С-ээс утсыг нь гуйгаад хоёр хүнтэй яриад би хүн алчихлаа гэж
ярьсан тухайн үед М-ийг хэнтэй утсаар ярьсныг би мэдээгүй...Би эмч
дуудахаар явах үедээ машин жолоодоод явсан замдаа огт зогсож саатаагүй.
Эмнэлэг, хэрэг учрал болсон газар хоорондоо 400-500 метр зайтай байх гэж бодож
байна. Би тэр хоёрын хооронд 1-2 минут л зарцуулсан байх гэж бодож байна...” гэх
мэдүүлэг /2хх-ийн 133-135 хуу/,
Гэрч Б.Э-ийн “ ...М-ийг 20.. оны .. дугаар сарын 05-ны өдрийн 04 цаг 28 минутад тухайн өдөр сувилагчаар ажиллаж байсан О над руу залган хүнд хутгалуулсан гэх дуудлага ирлээ гэж хэлсэн... Тэгээд жолооч болон И, С бид дөрөв 04 цаг 35минутад хэрэг болсон газарт очиж хашаа руу ороход гэрэлтэй байшин байсан...Эрүүл мэндийн төв дээр ирж дуудлага өгсөн И, С мөн манай нутгийн М, манай жолооч Батбаяр бид хэд байсан. Энэ үед М гэх залуу би А-ыг хутгалаад алчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 60-62 хуу/,
Гэрч Б.Э-ийн дахин “...Тухайн үед өмнө мэдүүлэг өгөхдөө нас бараад 1 цаг орчим болсон болов уу гэмээр хөшсөн гэж буруу мэдүүлэг өгсөн байна. Хэргийн газарт дуудлагад очоод би амь хохирогчийн хүзүү, хөл, гарын мөчдийг татаж хөдөлгөж үзээгүй тийм байж хөшсөн гэж мэдүүлэг өгсөн байна би анх мэдүүлэг өгөхдөө буруу мэдүүлэг өгсөн байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 144-145 хуу/,
Гэрч Б.Н-гийн “...Би яг тухайн үйл явдал болох үед нь гэртээ байгаагүй бөгөөд тус үйл явдал манай гэрт болж өнгөрсөн гэдгийг хэрэг болсон өдөр буюу М-ийг 20.. оны .. дугаар сарын 05-ны 07 цаг 15 минутад .......... гэх дугаараас миний эзэмшлийн 90449097дугаарт залгаад эгчээ би хүн алчихлаа гэж уйлж ярьсан. Тэгээд л би муу зүйл болж гэж бодсон... Зан аашны хувьд дуу цөөтэй, түргэн ууртай, түргэн зантай өөр ямар нэгэн муу зуршил байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 70-72 хуу/,
Гэрч Б.Н-ийн дахин мэдүүлсэн “...Тухайн хэрэг гарах үед манайд нэг хутга,нэг заазуур байсан хутгыг нь гэмт хэрэг үйлдсэн гээд цагдаа нар аваад явсан. Харин заазуур нь одоо болтол манайд байгаа, цагдаа нарын хураасан бор шаргал иштэй хутга нь манай хутга мөн...Миний мэдэхийн манайд нэг хутга, нэг заазуур л байдаг байсан өөр хутга байхгүй тийм болохоор өөр хутга байгаагүй гэж бодож байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 152-153 хуу/,
Гэрч Ё.А-гын“...М-ийг 20.. оны .. дугаар сарын 05-ны өдөр би гэртээ амарч байхад 08-09 цагийн үед миний бага хүү М над руу залгаад ах М Э.А-ыг хутгалаад алчихлаа гэж хэлсэн. Би тиймээс Улаанбаатар хотоос А аймгийн Ц сум руу гараад 10 дугаар сарын 06-ны өглөө ирсэн. Тэгтэл миний хүүг А аймгийн Цагдаа нар хүн алсан хэрэг үйлдсэн гэж үзэн хорихоор Э сумын төв рүү авч ирсэн байсан...М-тэй уулзахаар цагдан хорих байранд орохоор би ямар муухай юм хийчих вэ, би санахгүй байна гэх мэтээр хэлээд байгаа ...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 хуу/,
А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар
сарын 22-ны өдрийн 110 дугаартай “... 1. Амь хохирогч Э.А-ын биед
цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины артерийг гэмтээсэн шарх, зүүн уушгины
доод дэлбэнгийн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт, хүзүүний зүсэгдсэн шарх, зүүн гүрээний хураагуур судасны зүсэгдэлт,
тасрал, нурууны хатгагдсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир
үзүүртэй зүйлийн үйлчлэлээр 4 удаагийн үйлдлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг
хугацаанд үүсэж болно. 4. Дээрх гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын
зэрэг тогтоох журмын 4.1.13, 4.1.9-д зааснаар амь насанд аюултай тул хохирлын
хүнд зэрэгт хамаарна. 5. Амь хохирогч Э.А нь цээжний зүүн хөндий
рүү нэвтэрч уушгины артерийг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлтийн улмаас улмаас
нас баржээ...” гэх дүгнэлт/хх-ийн 118-121 хуу/,
Шинжээч эмч Б.О-ын “...Би М-ийг 20.. оны .. дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 07 минутад цогцост гадна үзлэг хийсэн юм. Цогцос хөрсөн, хөшилт бүх биеийн булчинд тод илэрсэн, цогцсын толбо нуруу хэсгээр бүдэг ягаан өнгөөр илэрсэн, дарахад цайна,нүдний эвэрлэг тунгалаг, хүүхэн хараа ижил өргөссөн байсан. Дээрх шинжүүдийг үндэслээд нас бараад 11-12 цаг орчим болсон байх боломжтой гэж үзсэн юм. Нас барсан даруйд цогцсын бие суларсан буюу хөшилт үүсээгүй байдаг, нас барснаас хойш 1-3 цагийн дараа хөшилт илэрч эхэлдэг... Хэргийн газрын үзлэг явагдаж байх үед М-ийг 20.. оны .. дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед би цогцсын хөшилтийг
шалгасан тэр үед нас бараад 8 орчим цаг болсон байсан үүнийг цогцост илэрсэн
хөшилтөөр нь ингэж үзсэн юм.., Амь хохирогч Э.А-ын цогцост хийсэн
гадна үзлэгээр 4 ширхэг шарх байсан. Тухайн 4 шархны хэмжээг 2024 оны 10 дугаар
сарын 22-ны өдрийн 110 дугаартай дүгнэлтийн гадна үзлэг хэсэгт тодорхой дурдсан
байх ёстой. Хутганы хэмжээ, шархны хэмжээ хоёр өөр байх боломжтой. Энэ нь биед
учруулсан даралт, хурд, гүн чиглэл, арьс булчингийн агшилт зэргээс хамаарч өөр
байх боломжтой байдаг юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 126-128 хуу/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын М-ийг 20.. оны .. дугаар сарын 25-ны өдрийн 5677 дугаартай шинжээчийн “...7. Шаргал өнгийн модон иштэй хутга, улаан өнгийн хуванцар тагтай саванд хийн ирүүлсэн цус мэт дээж, улаан өнгийн вакумд хийн ирүүлсэн цус мэт дээж дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцтой тохирно. Цагаан цэнхэр өнгийн жинсэн хүрэм, цэнхэр өнгийн жинсэн өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Мгэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт /хх-ийн 137-139 хуу/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын М-ийг 20.. оны .. дугаар сарын 18-ны өдрийн 5678 дугаартай шинжээчийн “... 1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна.
Шинжилгээнд ирүүлсэн “М” гэж хаягласан, 01078717 хуруу шилний
дугаартай цусны дээжээс 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0,6
промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. “Амь хохирогч
Э.А-ын 30/эр цогцсоос авсан цус 2 ш Х/5 2024” гэж хаягласан хуруу
шилтэй цусны дээжээс 3,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3,2
промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. “С”
гэж хаягласан 01078813 хуруу шилний дугаартай цусны дээжээс 1,4 промилли
спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,4 промилли спиртийн агууламж нь
согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. “И” гэж хаягласан 01078636 хуруу
шилний дугаартай цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-
ийн 149-150 хуу/,
А аймгийн нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 12 дугаартай “...1. Шинжлүүлэгч А.М нь гэмт хэрэг үйлдэгдэх
үед болон гэмт хэрэг үйлдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвдөөгүй
байна. 2. Шинжлүүлэгч А.М нь сэтгэцийн өвчингүй тул цаашид
эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. 3. Шинжлүүлэгч
А.М нь өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 4. Шинжлүүлэгч А.М нь хэрэг
хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /2хх-ийн 14-16 хуү/,
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл “...Тухайн хашааны үүднээс Ц сумын хүн эмнэлэг хүртэл Л.И-ын жолоодож явсан гэх 5747АРХ улсын дугаартай автомашинаар явуулж туршилт хийхэд 1 минут 52 секунд явж Ц сумын хүн эмнэлэг хүрч байх бөгөөд тухайн хэрэг учрал болсон хашаа эмнэлэг хоёрын хооронд 600 метр зайтай байв...Хэрэг учрал болсон гэх А аймгийн Ц сумын Их булаг баг Булаг хороолол 2-9 тоот хашааны үүднээс Л.И, Г.С нарыг явганаар Ц сумын хүн эмнэлэг хүртэл явуулахад 5 минут 50 секунд явж байгаа туршилт хийж бичлэгээр бэхжүүлж авав...” гэх тэмдэглэл /2хх-ийн 154-156 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл“...Хэрэг учрал болсон гэх газар нь А аймгийн Эрдэнэбулган сумаас 216 км зайд байх Ц сумын Их булаг багийн Булгийн 2-9 тоот хашаа байв. Уг хашаа нь ногоон өнгийн төмөр хаалгатай. Улаан өнгийн банзан хашаа байв... Улаан өнгийн байшингийн модон гэмээр хаалгыг нээн орж үзлэгийг цааш цагийн зүүний дагуу эд зүйл эрх хайх гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоохоор үргэлжлүүлэн хийв. ...ертөнцийн зүгээр хойд талын талын шалан дээр бор шаргал өнгийн модон бариултай нийт 24,5 см урттай, ажлын хэсэг нь 13,5 см урттай, 2,2 см өргөнтэй хутга байв. Ажлын хэсгийн хойд хэсэгт “Вазз” гэсэн бичиглэлтэй. Ажлын хэсэг болон хутганы бариул нэлэнхийдээ цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдож хатсан мэт харагдах бөгөөд уг хутгыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй гэж үзэж хураан авахаар тогтов. ... Хана болон тааз хэсгээр ямар нэгэн биологийн дээж цацарсан болон бохирлогдсон зүйлгүй... Уг цогцсын зүүн чихний доод дэлбээнээс 9 см зайд 2 см хэмжээтэй ташуу байрлалтай шарх үүссэн байх бөгөөд цогцсын зүүн гарыг дагаж цус мэт улаан хүрэн өнгийн биологийн дээж урсан гарсан байх бөгөөд уг цус мэт зүйлийг 2 дугаараар тэмдэглэв. Модон орон дээр 40x50 см хэмжээтэй цус мэт зүйл урсаж гарсан байх бөгөөд түүнийг 3 дугаараар тэмдэглэв... ГСАР гэсэн бичиглэлтэй 15 см урттай суурь, бариул хэсэг нь эвдэрч гэмтсэн металл ус буцалгагчийн сав хэсэг байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-12 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн “...Амь хохирогч Э.А-ын хувцсанд үзлэг хийж урагдалт, цоорлыг тогтоож хэмжихээр тогтов. 1. Цамц хар саарал өнгөтэй. 2. Ханцуй хэсэгтээ цагаан өнгийн 3 хөндлөн зураастай 2 талдаа далд халаастай, нэлэнхийдээ цус мэт зүйлээр бохирлогдсон. Урд талдаа цахилгаантай, урт захтай. Зүүн захны задгай
оёдлоос /мөрний дээд талын оёдол/ зүүн доош 6 см, зүүн талын цахилгаанаас зүүн
тийш 8 см зайд 2х5см шинээр үүссэн гэхээр зүсэгдсэн мэт урагдал, цоорол мэт
гэмтэл үүссэн. Ард талд зүүн суганы оёдлоос баруун тийш 9 см зайд 1,5 см талбайд
зүсэгдсэн мэт гэмтэл үүссэн. Уг гэмтлээс баруун дээш 3,5 см зайд 2 см талбайд
зүсэгдсэн мэт цоорол байв. 2. Подволк цагаан шаргал өнгөтэй... зүүн цээж, энгэр
хэсэг нь нэлэнхийдээ цус мэт зүйлээр бохирлогдсон. Зүүн захны оёдлоос эгц доош
7 см зайд 2,2 см талбайд зүсэгдсэн гэмээр гэмтэл үүссэн. Зүүн ар талд зүүн суганы
оёдлоос баруун доош 9 см зайд 1,5 см талбайд зүсэгдсэн мэт гэмтэл үүссэн. Уг
гэмтлээс баруун дээш 3 см зайд 1,8 см зүсэгдсэн мэт гэмтэл үүссэн... “ гэх
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-22 хуу/,
Цогцост үзлэг хийсэн “...Амь хохирогч Э.А-ын цогцост үзлэг хийв... 174см урттай. Толгойн оройд 10см урт хар хүрэн өнгийн үстэй 30 орчим насны эрэгтэй хүний цогцос... №1 1,8x0,5см хэмжээтэй зах ирмэг тэгш үзүүр нь хүзүүний зүүн хажуу руу чиглэсэн ташуу шархтай, баруун доош ташуу 5 см гүн байв. №2 зүүн эгмийн дунд шугамаар эгмээс доош 4 см зайд 3x1 см хэмжээтэй зах ирмэг тэгш хөндлөн шархтай. /Цээжний хөндий рүү нэвтэрсэн/. №3 Зүүн далны өнцгийн доод хэсэгт 1,8x0,5 см уг шархнаас 6 см доош зайд 2,2x0,5 см зах ирмэг тэгш зүсэгдсэн шархтай...” гэх тэмдэглэл /1 хх-ийн114-117 хуу/,
Яллагдагч А.М-ийн “ ... Яллагдагчаар татсан тогтоол миний үйлдэлтэй тохирохгүй байна. Дээрх тогтоолд онц, харгис хэрцгий аргаар бол хөнөөгөөгүй. Би Аыг хөнөөсөн байна. Би тухайн үед маш их архи уусан байсан. Аыг алсан нь үнэн, онц хэрцгийгээр алсан гэдэг нь намайг хүндрүүлсэн байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 191-193 хуу/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 49 хоногийн зан үйлтэй холбоотой зардлын баримтыг А.М-ийн ар гэрт гаргаж өгсөн зардлын баримт /2хх-ийн 186 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 1 хуу/,
Ойрын дуудлагын бүртгэлийн хуулбар /1хх-ийн 31-33 хуу/,
Тодорхойлолт /1хх-ийн 34 хуу/,
А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын сургуулийн М-ийг 20.. оны .. дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаартай тодорхойлолт /1хх-ийн 194 хуу/,
А аймгийн Ц сумын Т багийн Засаг даргын М-ийг 20.. оны .. дугаар сарын 05-ны өдрийн 75 дугаартай тодорхойлолт /1хх-ийн 195 хуу/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллого /1хх-ийн 196-198 хуу/
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан:
2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 78214 төгрөгийн, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 117,000 төгрөгийн гүйлгээний баримтууд, А аймгийн Ц сумын Т багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 29 дугаартай тодорхойлолт, 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 864,700 төгрөгийн зарлагын баримт, М-ийг 20.. оны .. дугаар сарын 05-ны өдрийн 879,500 төгрөгийн, 487,700 төгрөгийн зарлагын баримтууд, үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, толгойн тодосгогчгүй компьютер томографийн шинжилгээний хариу зэрэг 11 хуудас баримт,
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргасан:
А аймгийн Ц сумын Т багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 300 дугаартай тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023 оны тооллогын хуулбар зэрэг 5 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...М уг хэргийг үйлдсэн байна...”,
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.М нь 20.. оны ... дугаар сарын ....-05-нд шилжих шөнө А аймгийн Ц сумын Ихбулаг багийн Булаг хорооллын 2-9 тоотод байрлах иргэн н.Нарантуяагийн гэрт төрсөн дүү А.Мийг нь зодлоо гэх шалтгаанаар амь хохирогч Э.А-тай хэрүүл маргаан үүсгэн, нийт 4 удаа хутгаж, түүний бие цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины артерийг гэмтээсэн шарх, зүүн уушгины доод дэлбэнгийн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндийн үнхэлцгийн хөндийд цус хуралт, хүзүүний зүсэгдсэн шарх, зүүн гүрээний хураагуур судасны зүсэгдэл, тасрал, нурууны хатгагдсан шарх гэмтлийн улмаас цээжний зүүн хөндий рүү нэвтэрч, уушгины артерийг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлтийн улмаас амь хохирогч Э.А нь нас барч, онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж байна. А.М-ийн үйлдлийн объектив илрэлийн арга, давтамж болон тухайн үйлдэлдээ ямархуу сэтгэхүйтэй хандаж байгаа зэргийг нь харгалзан үзэхэд хүний эрүүл мэндэд гүрээнд, цээжинд, нуруунд гэх мэтээр олон тооны шарх гэмтлийг учруулахын тулд зэвсгээр удаа дараа буюу 4 удаа хутгалж буй үйлдлийг хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна. Тодруулбал шүүгдэгч нь амь хохирогчийн биед олон тооны шарх гэмтлийг учруулсан. Тухайн гэмтлүүдийг зөвхөн зодож цохихоос илүүтэйгээр хутга буюу зэвсэг ашиглан учруулсан гэдэг нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэг болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хохирол хор уршгийг Иргэний хуулийн 511, 497 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчээс гаргуулах боломжтой гэж заасан. Амь хохирогч Э.А нь 1994 оны 06 дугаар сард төрсөн төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед 30 настай байсан. Монгол эрэгтэй хүний насны дундаж наслалт нь 67 нас Э.А нь ойролцоогоор дахиад 37 жил амьдрах боломжтой байсан гэж дүгнэж байна. Үүнийг тухайн үеийн хөдөлмөрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлбэл нийт 122,100,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршиг гэж үзэж шүүгдэгчээс гаргуулах саналтай байна...” гэсэн,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д буюу онц харгис хэрцгийгээр гэж зүйлчилж ирүүлсэн. Улсын яллагч аргаар гээд өмнөх хуульд заасан обьектив талын үйлдлийн шинжийг хуульчилсан байдлыг урд хойно нь оруулж хэлсэн. Гэхдээ энэ бол онц харгис хэрцгийгээр гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг нь хүний амь насыг хохирооход чиглэсэн идэвхтэй үйлдэл байх, түүний улмаас хүний амь нас хохирсон хор уршиг байх, үйлдэл хор уршгийн хооронд дотоод зүй тогтол буюу шат шууд шалтгаант холбоогоор тодорхойлогддог. Уг гэмт хэрэг нь хүний амь нас хохирсноор төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэмт хэргийг тохирох зүйчлэлээр зүйлчлэхийн тулд хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн тодорхой зүйл хэсгүүдэд хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосны нэг нь онц харгис хэрцгийгээр гэсэн заалт байгаа юм. Онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон этгээд нь өөрийнхөө үйлдлийн эцэст хүрэх үр дүн, зорилго буюу хүрэхийг эрмэлзэж байгаа үр дүн нь тухайн амь хохирогчийг зовоосон, тарчлаасан, зовуурьтай байдал хүргэсэн, зовуурь шаналгаа үүсгэсэн, мөн дээрх байдалд хүргэхийн тулд урьдчилан тодорхой аргыг сонгож хэрэглэсэн нөхцөл байдаг. Хууль хэрэглээний хувьд хүнийг алах болон хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэрэг нь үндсэн 2 шинжээр ялгагдана. Өөрөөр хэлбэл онц харгис хэрцгийгээр гэдэг нь дан ганц аргыг хэлэхгүй. Үүнд чанарын шинж болон тоон шинж хамаарна. Чанарын шинж буюу субьектив дотоод шинж гэдэг нь үйлдэл зорилго хоёрын нийлбэр нь онц харгис хэрцгийгээр гэж зүйлчлэх хууль хэрэглээний үндэс болно. Хамгийн гол нь тухайн үйлдлийг хийхийг хүссэн хүсэл зориг, үйлдэл хоёрын нийлбэр нь нотлох баримтаар тогтоогдож байвал онц харгис хэрцгийгээр гэж зүйлчилнэ. Тиймээс миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийг өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд хууль хэрэглээ талаас нь дүгнэвэл гэнэт үүссэн шууд санаа буюу урьдаас амь хохирогчийг тамлан зовоох, тарчилгах гэсэн хүсэл зориг буюу хүрэхийг эрмэлзэж байгаа үр дүн, субьектив талын шинжээр хандаагүй юм...” гэсэн,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх хэргийг прокурорын байгууллагаас ирүүлсэн хавтас хэргийн хүрээнд хянан шийдвэрлэнэ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Тухайн хэрэгт Б.Бат-Ерөөлт өмгөөлөгчтэй санал нэг байгаа. Анх хэргийн газрын үзлэг хийхээс эхлээд мөрдөн шалгах ажиллагааг дутуу дулимаг хийсэн. Иймд өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Тийм учраас нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэсэн,
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...20.. оны ... дугаар сарын ....-05-нд шилжих шөнө А аймгийн Ц сумын Ихбулаг багийн Булаг хороололд хохирогч Э.А амь насаа алдсан үйл явдал болсон. Энэ нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн бөгөөд энэ үйлдлийг шүүгдэгч А.М санаатай учруулсан болох нь өнөөдрийн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдсон гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ талаар улсын яллагч дүгнэлтдээ дэлгэрэнгүй тайлбарлаж ярьсан учраас миний тухайд нотлох баримтуудыг нэг бүрчлэн дурдаж ярихгүйгээр ерөнхий байдлаар уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай этгээд нь А.М мөн болно гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д хүн нас барсан бол гэм хорыг хэрхэн тооцохыг нарийвчлан заасан зохицуулалт байгаа. Тийм учраас уг зохицуулалтын дагуу тооцож, шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Миний үйлчлүүлэгчийн хүү Э.А нь 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төрсөн бөгөөд М-ийг 20.. оны .. дугаар сарын 05-ны өдөр бусдын гарт амь насаа алдсан гэж үзвэл 30 нас 3 сар 8 хоногийн турш хорвоо дэлхий дээр амьдраад зүй бусаар амь насаа алдсан байна. 2024 оны хүн амын дундаж дунджийг аймаг тус бүрийн хэмжээгээр нарийвчлан статистик үзүүлэлт статистикийн мэдээллийн сан болох www.1212.mn сайтад бий. Уг сайтад эрэгтэй хүний дундаж наслалт А аймагт 2024 оны байдлаар 71.99 гэсэн тоон үзүүлэлт харагдаж байх бөгөөд энэ нь нийтэд илэрхий баримт болно. Э.А нь А аймагт амьдарч байсан бөгөөд А аймгийн Ц сумын харьяат хүн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байгаа. Үүнээс үзэхэд Э.А нь цаашид 40 нас 9 сар 9 хоног амьдрах байсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 134,970,000 төгрөгийн сэтгэцийн гэм хорын хохирол учирсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нь 20.. оны ... дугаар сарын ...-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө А аймгийн Ц сумын Их булаг багийн Булаг хорооллын 02-09 тоотод байрлах Б.Нарантуяагийн гэрт Э.А 4 удаа хутгалуулж, түүний биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины артерийг гэмтээсэн шарх, зүүн уушгины доод дэлбэнгийн хатгагдсан шарх, цээжний зүүн хөндий, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт, хүзүүний зүсэгдсэн шарх, зүүн гүрээний хураагуур судасны зүсэгдэлт, тасрал, нурууны хатгагдсан шарх гэмтлийн улмаас цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины артерийг гэмтээсэн шарх, зүрх чихэгдэлтийн улмаас Э.А-ын амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 3 дугаар зүйл “...Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй...”, “Монгол Улсын Үндсэн Хууль”-ийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх “...Амьд явах эрхтэй...” гэж тус тус заасан бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “Хүний амьд явах эрх”-ийн эсрэг гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.М нь 20.. оны ... дугаар сарын ...-ний өдрөөс 05-ны өдөрт шилжих шөнө А аймгийн Ц сумын Их булаг багийн Булаг хорооллын 02-09 тоотод байрлах Б.Нарантуяагийн гэрт Э.А-ын амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
гэрч Г.Сийн “...Тэгээд байж байтал Э.А А.Мэ чи ямар овоо болчихсон юм бэ, одоо хоёулаа алалцана гээд босож ирсэн. Гэтэл А.М гал тогоо руугаа гүйсэн. Би А.М-ийн хажууд сууж байсан болохоор түүний араас нь гүйсэн. Э.А-ын ахын дундуур болохоор Л.И орсон. Тэгээд А.М-ийг гал тогоо руу очоод шургуулга татчихаад эргээд харахад нь хажуугаас нь тэвэрч авсан. А.М-ийн гар миний зүүн мөрөн дээгүүр хэд хэдэн удаа сарвалзах шиг болсон. Яг хутгалахыг нь олж хараагүй. Тэгээд эргээд харсан чинь Л.Иын гар цус болчихсон байдалтай андаа хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх,
гэрч Л.Иын “...Гэтэл Э.А босож ирээд А.М-ийг яасан овоо юм бэ гэснээ босоод ирэхээр нь би Э.А-ыг бариад авсан. Г.С бас А.М-ийг бариа авах шиг болсон. Бүх үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. 5-10 секунд өнгөрсөн байх. Э.А яг хаанаа хутгалуулсан гэдгийг мэдээгүй, тэгээд газарт уначихсан. Маш их цус алдаад байсан болохоор Г.С бид 2 эмнэлэг рүү явж түргэн дуудсан...” гэх,
шинжээч Б.Отгонжаргалын “...Зүрхний дээр доороос ирсэн эргэлтийн цус нь эхлээд баруун тосгуур, баруун ховдлоор буцаагаад уушгины артераар дамжаад уушгиа тэжээгээд, зүрхний зүүн тосгуурт ирээд зүүн ховдол руу ороод буцаад гол судсаар тарж байгаа гэсэн үг. Тэгэхээр зүрхнээс гарч байгаа том судсыг хатгачихаар зүрх нь үнхэлцгийн хэсэг рүүгээ орчхож байгаа юм. Үүнээс зүрх чихэлдэлт үүснэ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд 2412000000253 дугаартай эрүүгийн хэргээс:
Хохирогчийн хууль ёсны Б.Э-ийн “...Би орой
хэсэг зурагт үзэж сууж байгаад унтаж байтал шөнө 05 цагийн үед утас дуугараад
байхаар нь утсаа автал сумын эмч Мөнгөө залгаад “Атай ярих гэсэн юм
гэж манай хоёр дахь том хүү Атай яриад сумын эмнэлэг дээр яаралтай
ирэх хэрэгтэй байна" гэж хэлсэн. Тэгээд би 2 дахь хүү Аын хамтаар сумын
төвд өглөө ирээд талийгаач Аын нас барсан талаар мэдсэн...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 40-42 хуу/,
Гэрч Г.Сийн “...Хэсэг хугацааны дараа Э.А сэрээд А.Мд хандаж “чи яадаг болчихсон гэнээ” гэж хэлсэн чинь А.М ухас хийж босож ирээд гал тогооны шүүгээгээ онгойлгоод нэг шаргал иштэй жижиг хутга бариад эргээд харах үед нь би араас нь гүйж очоод А.М-ийг боль гээд хоёр гарын суган доогуур нь тэврээд цээжиндээ түүнийг наахад А.М-ийн гартаа барьсан хутга миний зүүн мөрөн дээгүүр хатгаад миний өмсөж явсан хар өнгийн савхин
куртикний мөр хэсгийг эсгээд өнгөрсөн. Тэгээд хэд хэдэн удаа гар нь сарвалзаад байхаар нь А.М-ийн гартаа барьсан хутганы ир хэсгээс барьж авах үед
А.М гартаа байсан хутгаа тавьсан. Би тухайн хутгыг харахад цус болчихсон байхаар нь үүдний өрөө рүү шидчихээд эргээд хартал Э.А орны урд газар урт амьсгаа аваад цээж, нүүр хэсэг нь цус болсон байдалтай хэвтэж байхаар нь гэрээс гарч гүйгээд эмнэлэг дээр ирж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-48 хуу/,
Гэрч Г.Сийн дахин мэдүүлсэн “...Би М-ийн урдаас нь очоод хоёр суган доогуур нь гараа хийгээд М-ийн өөдөөс өөдөөс хараад тэврээд авсан энэ үед Мдийлдэхгүй байсан бөгөөд би А хэр зайтай байна гээд М-ийг тэвэрсэн чигтээ эргээд харахад И мөн адил Аын өөдөөс харчихсан урдаас нь тэврээд авсан байсан энэ үед А, И хоёр их ойрхон тулаад ирчихсэн байсан юм. Энэ үед Мухасхийгээд миний зүүн мөр дээгүүр нэлээд хэдэн удаа хурдан хурдан гараа нааш цааш нь хөдөлгөсөн бөгөөд Мөөрөө жаахан хүчлэхээ болих үед нь түлхээд хойшлуулаад гарыг нь татаад авах үед М-ийн гартаа барьсан хутга болон баруун гар нь цус болчихсон байсан юм. Ингээд би сандраад хутга барьсан гараас нь зүүн гараараа барьж аваад нөгөө гараараа хутгатай гарын бугуй хэсэг рүү нь
цохиход Мхутгаа тавьсан ингээд би тухайн хутгыг үүдний амбаар руу нь
шидээд эргээд харахад харахад И миний өөдөөс харчихсан андаа гар цус
болчихсон гээд зогсож байсан. Амь хохирогч орны өмнө уначихсан хөдлөхгүй
байсан. Ингээд Мд хандаж чи хүн алчихлаа шүү дээ гэж хэлээд эмнэлэг
дуудъя гээд гарч гүйгээд Иын машинаар явж эмнэлэгт очиж дуудлага
өгсөн юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 138-141 хуу/,
Гэрч Л.Иын “...20.. оны ... дугаар сарын ...-ний өдөр суманд багш нарын баярын өдрийг тохиолдуулан сумын Соёлын төвд бүжиг болно гэхээр нь тухайн бүжигт орсон. Сумын соёлын төвд би 22 цагийн үед очиж тэндээ С болон А.Мтэй таараад бүжиг дундуур миний машинд орж 1 том пиво хувааж уугаад сууж байсан чинь М-ийн төрсөн дүү М утсаар залгаад намайг А ах гэрт орж ирээд дээрэлхээд зодоод байна гэж хэлсэн байсан. Тэгсэн Мнамайг гэрт хүргээд өг гэж хэлээд С бид хоёр М-ийн сумын төвд байх гэрт очсон. ...Удалгүй М-ийг хэсэг тайвшруулаад сууж байтал амь хохирогч Э.А гэнэт босож ирээд “чи яадаг болчихсон гэнээ” гэж Мтэй маргалдсан. Тэгсэн Мгэнэт босоод гал тогооны шүүгээнээсээ дахиж нэг хутга аваад баруун гартаа бариад А руу дайрах үед С М-ийг босоод бариад авсан чинь А урдаас нь дайрахаар нь би Аыг бас урдаас нь тэврээд барьж авсан. Тэр үед л маш хурдан гэнэт л Аын биеэс цус гарчихсан. Би биед нь хүрсэн чинь миний гар цус болчихсон байсан. Тэгээд Аыг харсан чинь орны урд гэнэт ухаан алдаад унасан. Би хутгалсан эсэх талаар нь ч бараг мэдээгүй. Сандраад
Стэй хамт гарч гүйгээд сумын эмнэлэг дээр очиж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 99-101 хуудас/,
Гэрч Л.Иын дахин мэдүүлсэн “...Ингээд араас нь
С орсон би ч гэсэн араас нь орсон гаднаас тухайн хэрэг гарсан
байшинд орохдоо бид нар амь хохирогчийг ална гэж ороогүй. Миний хувьд ороод
зодоон цохион хийгээд хэн нэгнээ гэмтээчих юм биш байгаа гээд араас нь орсон юм
орох үед амь хохирогч унтаж байсан. ...Муурлаж шүүгээнээс ахин хутга
гаргаж ирээд А руу дайрах үед Г.С нь М-ийн
өөдөөс хараад урдаас нь тэвэрсэн юм. Тухайн үед Мамь хохирогч руу
дайраад огт дийлдэхгүй байсан. Анх байшинд ороод Мнь өөрийн дүүгээ
явуулчхаад ус буцалгагч авч амь хохирогч руу шидээд хувцсаа тайлаад шүдээ
хавираад л их уурлаад байсан юм...А.М нь хамгийн сүүлд шүүгээнээс
гаргаж ирж амь хохирогчийг хутгалсан хутгандаа гараа зүссэн байх тэрнээс өмнө
заазуур болон том хутга гаргаж ирэх үед С болиулж тухайн заазуур,
том хутгыг авч үүдний амбаар руу гаргаж шидсэн юм...” гэх
мэдүүлэг /2хх-ийн 133-135 хуу/,
Гэрч Б.Энхзаяагийн “ ...М-ийг 20.. оны .. дугаар сарын 05-ны өдрийн 04 цаг 28 минутад тухайн өдөр сувилагчаар ажиллаж байсан Оюун-Эрдэнэ над руу залган хүнд хутгалуулсан гэх дуудлага ирлээ гэж хэлсэн... Тэгээд жолооч болон И, С бид дөрөв 04 цаг 35минутад хэрэг болсон газарт очиж хашаа руу ороход гэрэлтэй байшин байсан...Эрүүл мэндийн төв дээр ирж дуудлага өгсөн И, С мөн манай нутгийн М, манай жолооч Батбаяр бид хэд байсан. Энэ үед Мгэх залуу би Аыг хутгалаад алчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 60-62 хуу/,
Гэрч Б.Э-ийн дахин “...Тухайн үед өмнө мэдүүлэг өгөхдөө нас бараад 1 цаг орчим болсон болов уу гэмээр хөшсөн гэж буруу мэдүүлэг өгсөн байна. Хэргийн газарт дуудлагад очоод би амь хохирогчийн хүзүү, хөл, гарын мөчдийг татаж хөдөлгөж үзээгүй тийм байж хөшсөн гэж мэдүүлэг өгсөн байна би анх мэдүүлэг өгөхдөө буруу мэдүүлэг өгсөн байна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 144-145 хуу/,
Гэрч Б.Н-гийн “...М-ийг 20.. оны .. дугаар сарын 05-ны 07 цаг 15 минутад М80859842 гэх дугаараас миний эзэмшлийн ..... дугаарт залгаад эгчээ би хүн алчихлаа гэж уйлж ярьсан. Тэгээд л би муу зүйл болж гэж бодсон...” гэх мэдүүлэг /1хх-ийн 70-72 хуу/,
Гэрч Ё.А-гын“...М-ийг 20.. оны .. дугаар сарын 05-ны өдөр би гэртээ амарч байхад 08-09 цагийн үед миний бага хүү М над руу залгаад ах МЭ.А-ыг хутгалаад алчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 хуу/,
А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар
сарын 22-ны өдрийн 110 дугаартай “...5. Амь хохирогч Э.А нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины артерийг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлтийн улмаас улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 118-121 хуу/,
Шинжээч эмч Б.Отгонжаргалын “...Амь хохирогч Э.А-ын цогцост хийсэн гадна үзлэгээр 4 ширхэг шарх байсан. Тухайн 4 шархны хэмжээг М-ийг 20.. оны .. дугаар сарын 22-ны өдрийн 110 дугаартай дүгнэлтийн гадна үзлэг хэсэгт тодорхой дурдсан байх ёстой. Хутганы хэмжээ, шархны хэмжээ хоёр өөр байх боломжтой. Энэ нь биед учруулсан даралт, хурд, гүн чиглэл, арьс булчингийн агшилт зэргээс хамаарч өөр байх боломжтой байдаг юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 126-128 хуу/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын М-ийг 20.. оны .. дугаар сарын 25-ны өдрийн 5677 дугаартай шинжээчийн “...7. Шаргал өнгийн модон иштэй хутга, улаан өнгийн хуванцар тагтай саванд хийн ирүүлсэн цус мэт дээж, улаан өнгийн вакумд хийн ирүүлсэн цус мэт дээж дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцтой тохирно. Цагаан цэнхэр өнгийн жинсэн хүрэм, цэнхэр өнгийн жинсэн өмд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо М гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт /хх-ийн 137-139 хуу/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын М-ийг 20.. оны .. дугаар сарын 18-ны өдрийн 5678 дугаартай шинжээчийн “... 1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна.
Шинжилгээнд ирүүлсэн “М” гэж хаягласан, 01078717 хуруу шилний
дугаартай цусны дээжээс 0,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0,6
промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. “Амь хохирогч
Э.А-ын 30/эр цогцсоос авсан цус 2 ш Х/5 2024” гэж хаягласан хуруу
шилтэй цусны дээжээс 3,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3,2
промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-
ийн 149-150 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-12 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 17-22 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.М-ийн “төрсөн дүү А.Мийг зодлоо” гэх шалтгаанаар амь хохирогч Э.Атай хэрүүл маргаан үүсгэн, нийт 4 удаа хутгалсан санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.А-ын амь нас хохирсон хооронд шалтгаант холбоотой байна.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч А.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогчийг хутгалж хүсэж үйлдсэн, уг үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтой талаар мэдэж байсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, амь хохирогч Э.А-ын амь насыг нь хохироосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн болон хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.
А аймгийн Прокурорын газраас А.М-ийг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг.
Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зориг байх ёстой.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Г.Сийн “...Тэгээд А.М-ийг гал тогоо руу очоод шургуулга татчихаад эргээд харахад нь хажуугаас нь тэвэрч авсан. А.М-ийн гар миний зүүн мөрөн дээгүүр хэд хэдэн удаа сарвалзах шиг болсон. Яг хутгалахыг нь олж хараагүй. Тэгээд эргээд харсан чинь Л.Иын гар цус болчихсон байдалтай андаа хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх,
гэрч Л.Иын “...Гэтэл Э.А босож ирээд А.М-ийг яасан овоо юм бэ гэснээ босоод ирэхээр нь би Э.А-ыг бариад авсан. Г.С бас А.М-ийг бариа авах шиг болсон. Бүх үйл явдал маш хурдан болоод өнгөрсөн. 5-10 секунд өнгөрсөн байх. Э.А яг хаанаа хутгалуулсан гэдгийг мэдээгүй, тэгээд газарт уначихсан...” гэх,
шинжээч Б.Отгонжаргалын “...Зүрхний дээр доороос ирсэн эргэлтийн цус нь эхлээд баруун тосгуур, баруун ховдлоор буцаагаад уушгины артераар дамжаад уушгиа тэжээгээд, зүрхний зүүн тосгуурт ирээд зүүн ховдол руу ороод буцаад гол судсаар тарж байгаа гэсэн үг. Тэгэхээр зүрхнээс гарч байгаа том судсыг хатгачихаар зүрх нь үнхэлцгийн хэсэг рүүгээ орчхож байгаа юм. Үүнээс зүрх чихэлдэлт үүснэ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд 2412000000253 дугаартай эрүүгийн хэргээс:
Гэрч Г.Сийн “...Тэгээд хэд хэдэн удаа гар нь сарвалзаад байхаар нь А.М-ийн гартаа барьсан хутганы ир хэсгээс барьж авах үед
А.М гартаа байсан хутгаа тавьсан. Би тухайн хутгыг харахад цус болчихсон байхаар нь үүдний өрөө рүү шидчихээд эргээд хартал Э.А орны урд газар урт амьсгаа аваад цээж, нүүр хэсэг нь цус болсон байдалтай хэвтэж байхаар нь гэрээс гарч гүйгээд эмнэлэг дээр ирж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-48 хуу/,
Гэрч Г.Сийн дахин мэдүүлсэн “...Энэ үед М ухасхийгээд миний зүүн мөр дээгүүр нэлээд хэдэн удаа хурдан хурдан гараа нааш цааш нь хөдөлгөсөн бөгөөд Мөөрөө жаахан хүчлэхээ болих үед нь түлхээд хойшлуулаад гарыг нь татаад авах үед М-ийн гартаа барьсан хутга болон баруун гар нь цус болчихсон байсан юм. Ингээд би сандраад хутга барьсан гараас нь зүүн гараараа барьж аваад нөгөө гараараа хутгатай гарын бугуй хэсэг рүү нь
цохиход М хутгаа тавьсан ингээд би тухайн хутгыг үүдний амбаар руу нь
шидээд эргээд харахад харахад И миний өөдөөс харчихсан андаа гар цус
болчихсон гээд зогсож байсан. Амь хохирогч орны өмнө уначихсан хөдлөхгүй
байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 138-141 хуу/,
Гэрч Л.И-ын “...С М-ийг босоод бариад авсан чинь А урдаас нь дайрахаар нь би Аыг бас урдаас нь тэврээд барьж авсан. Тэр үед л маш хурдан гэнэт л А-ын биеэс цус гарчихсан. Би биед нь хүрсэн чинь миний гар цус болчихсон байсан. Тэгээд А-ыг харсан чинь орны урд гэнэт ухаан алдаад унасан. Би хутгалсан эсэх талаар нь ч бараг мэдээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 99-101 хуудас/,
А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар
сарын 22-ны өдрийн 110 дугаартай “...5. Амь хохирогч Э.А нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч уушгины артерийг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлтийн улмаас улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /хх-ийн 118-121 хуу/ зэрэг баримтуудаар онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдсонгүй.
Тухайлбал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн уг гэмт хэргийн хүндрүүлэх обьектив болон субьектив талын шинж тогтоогдохгүй байна.
Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх, гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зориг байх ёстой.
Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тухайн үйл явдал хурдан хугацаанд болж өнгөрсөн, амь хохирогч нь тэр даруй нас барсан болох нь тогтоогддог бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах бөгөөд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болохоор хуульчилсан.
Иймд А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч А.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Нэргүй нь “Муг хэргийг үйлдсэн байна” гэсэн дүгнэлтийг гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас Э.А-ын амь нас хохирсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь оршуулгын зардалд 30,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилж, шүүгдэгчээс бэлэн болон эд зүйл хэлбэрээр хохиролд төлсөн 15,000,000 төгрөгийг уг нэхэмжлэлийн шаардлагаас хасан тооцож, оршуулгын зардалд 15,000,000 төгрөг нэхэмжилсэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтыг гаргаагүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн нэхэмжилснийг дараах байдлаар шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөг байхаар тогтоосон тул гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Хүн амын дундаж наслалт улсын хэмжээнд 2024 онд эрэгтэй хүний нас 67.92 насаар тогтоогдсон, амь хохирогч Э.А нь 2024 онд 30 настай байсан тул уг насны зөрүү 37.92 насыг /660,000х5=3,300,000, 3,300,000*37.92=125,136,000/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцож 125,136,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хохирлыг нөхөн төлөх талаар ажлын 5 хүртэлх хоногийн завсарлага авсан ба 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-т 10,000,000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбараар тус тус нотлогдож байх тул уг төлбөрийг хасаж шүүгдэгчээс 115,136,000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э-т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцуулах...” гэсэн,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах...” гэсэн,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй. Хохирлоо төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал, 2020 онд төрсөн хүүгийн хамт ам бүл 2, ганц бие эцэг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан 8 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх...” гэсэн,
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан дүгнэлт гаргахгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.М-д оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч А.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ЦХШЗ/.... дугаартай шүүгчийн захирамжаар сэжигтнээр, 2024 оны .... дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ЦХШЗ/..... дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хоригдож М-ийг 20.. оны .. дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЦХШЗ/.... дугаартай шүүгчийн захирамжаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж М-ийг 20.. оны .. дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 00 минутаас эхлэн цагдан хорих байрнаас суллаж, түүнд 2025 оны ..... дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЗ/..... дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийдвэр гарах хүртэл нийт 144 хоног цагдан хоригджээ.
Иймд шүүгдэгч А.М-ийн баривчлагдсан, цагдан хоригдсон 144 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн модон бариултай нийт 24.5 см урттай, ажлын хэсэг нь 13.5 см урттай, 2.2 см өргөнтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт мөрдөн шалгах туршилтыг бэхжүүлсэн 2 ширхэг си ди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт А-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-ийн баривчлагдсан, цагдан хоригдсон 144 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгчээс нийт 125,136,000 /нэг зуун хорих таван сая нэг зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснээс шүүгдэгч шүүх хуралдааны явцад 10,000,000 /арван сая/ төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Мэс 115,136,000 /нэг зуун арван таван сая, нэг зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А аймгийн Ц сумын Т багт оршин суух б овогт Б-ын Э /РД:АНЭЭЭЭЭЭЭ/-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор шаргал өнгийн модон бариултай нийт 24.5 см урттай, ажлын хэсэг нь 13.5 см урттай, 2.2 см өргөнтэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Хэрэгт мөрдөн шалгах туршилтыг бэхжүүлсэн 2 ширхэг си ди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
10. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
П.ГАНДОЛГОР