Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2016/ШЦТ/226

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

шийтгэх тогтоол

оны             сарын               өдөр                                     Дугаар

Мөрөн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Ю.Д***** нарыг оролцуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татсан тоггоол баталж ирүүлсэн Ю.Д*****д холбогдох эрүүгийн 201622000656 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ю.Д***** , **** оны * дугаар сарын **-ны өдөр Дундговь аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Хөвсгөл аймгийн ****** сумын ****** тосгоны төвд оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ****** дугаар регистртэй

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татсан тогтоолд дурьдсанаар/

Шүүгдэгч Ю.Д***** нь 2016 оны 10 дугаар 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ****** сумын ****** тосгоны төвд байрлах гэртээ эхнэр Б.Б******* маргалдсаны улмаас зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ю.Д***** нь 2016 оны 10 дугаар 22-ны өдөр ****** тосгоны төвд гэртээ эхнэр Б.Б******* маргалдсаны улмаас зодож бие махбодид нь духанд шарх,

тархи доргилт, шанаа, эрүү, шуунд цус хуралт бүхий хөнгөн  гэмтэл санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгч Ю.Д***** гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: ****** тосгоны төвд 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 11 цаг өнгөрч байхад түлээнд явах гэж гараад гудамжинд манай арын айлын Үрчээ гэж хүнтэй таараад нэг том пиво хувааж уугаад дараа нь хоёр том пиво нэмж авч ууцгаасан. Тэгээд гэртээ харьсан эхнэр архи уулаа гэж уурлаж хэрүүл маргаан гарч хэрэлдээд би өөрийн гар утсаа шидсэн эхнэрийн толгойг онож цохиж цус гарсан. Эхнэр гэрээс гараад явсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Б******* хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: ...19 цагийн үед гэртээ хоолоо идээд байж байтал нөхөр Д****** орж ирэхээр нь хоолыг нь хийж өгөхөд хоол руугаа нулимаад “яасан их өмөөрдөг хүнтэй юм бэ" гэхээр нь би анзаарч ойлгоогүй. Тэгсэн ширээгээ авч шидээд миний утсыг авч шидсэн. Миний толгойны баруунд дээд хэсэгт цохигдож цус ихээр гарсан. Би даавуугаар дараад цус нь нэвтрээд байхаар нь гар нүүрний алчуураар дарж боогоод дээрээс нь малгай өмсөөд байж байтал намайг барьж аваад толгойны зүүн талаар хана мөргүүлсэн. Би эмнэлэгт очиж 8 оёдол тавиулж боолт хийлгэсэн гэх мэдүүлэг/ хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 578 тоот шинжээчийн дүгнэлтэнд: Б.Б******* биед гэмтэл тогтоогдлоо. Б.Б******* биед духанд шарх, тархи доргилт, шанаа, шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Цаашид энг-ийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хогийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ю.Д*****д бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б**** нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй нөхөр

Ю.Д*****тай сайн дураараа эвлэрч байна гэж эвлэрлийн гэрээ байгуулсан

болон улсын яллагч нь шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллагдагчаар татах тогтосл баталж ирүүлж хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шүүх хуралдаанд гаргаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар "шүүгдэгч нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт

 

 

хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд  учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь
шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтын
дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь
зүйтэй байна.

Шүүгдэгч Ю.Д***** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял
шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-р хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн 201622000656 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн
зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй,
нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй
байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290,

294-298, 418 дугаар зүйлийн 418.2, 418.5 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ю.Д***** г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 -д зааснаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 -д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ю.Д*****д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

  1.  Эрүүгийн 201622000656 тоот хэрэгг эд мерийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус, тус дурьдсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  3.  Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Д*****д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.НЯМСҮРЭН