Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2016/ШЦТ/227

 

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ тогтоол

оны               сарын             өдөр                                     Дугаар

Мөрөн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙНӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид М.Эрдэнэ-Очир,

Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг.

Иргэдийн төлөөлөгч З.Дэлгэрмөрөн,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг,

Шүүгдэгч Ц.А****** нарыг оролцуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А***** холбогдох эрүүгийн 201622000439 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Ц.А****** , **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн ***** сумын * дүгээр багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай регистрийн ******* дугаартай,

Шүүгдэгч Ц.А****** нь 2016 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ****** тосгоны нутаг ****** гэх газарт зохион байгуулагдсан цэнгүүний үеэр согтуугаар иргэн О.Т******** ийг илтэд үл хүндэтгэн гуян тус газар нь хутгалж бие махбодид нь баруун гуя, баруун гарын сарвуунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.А****** нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ****** тосгоны нутаг ****** гэх газарт зохион байгуулагдсан цэнгүүний үеэр

 

иргэн О.Т******* ийг илтэд ул хундэтгэн гуян тус газар нь хутгалж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан гэмт хэргийг уйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Ц.А****** нь бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, өөрийн хийж байгаа үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзсэн үйлдэл шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй ба харин хувийн сэдэлтээр иргэн О.Т******** ийг хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.А****** д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99 1 болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүгдэгч Ц.А****** нь согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ****** тосгоны нутаг ******гэх газарт хувийн сэдэлтээр иргэн

О.Т******** ийн гуян тус газар нь хутгалж, түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.А****** гийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн ”...Би ******гэх газарт зохион байгуулагдсан цэнгүүнд найз Б****** ийн хамт очсон. Гэтэл найз Б******** 2 залуу дээрэлхээд байгаа юм шиг харагдсан Намайг найз Б****** дээр очиход хохирогч Т****** миний цээжрүү цохисон. Тэгээд барилцаж аваад хоёулаа, би Т****** ийг айлгах гээд хутга гаргасан чинь зүсэгдсэн байсан. Би санаатай зүсье гэж бодоогүй...Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Т******** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Онгологийн нуурны баруун эрэг дээр болсон фестивал руу найз М****** хамт очсон. Тэнд байж байтал согтуу залуу бид хоёрыг чиглээд ирсэн. Ирээд та хоёр хаанаас ирсэн юм, тамхи байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би тамхи өгөөд хотоос ирсэн юм гэж хэлээд байж байсан чинь цаанаас нь дахиад нэг согтуу залуу ирсэн. Тэгээд бид хоёртой хамт байсан согтуу залуугаас чамтай цуг байгаа хоёр залуу юу юм бэ, чамайг яагаад байгаа юм бэ гэж нэгнээсээ асууж атаман зан гаргах гээд байсан. Нөгөө сүүлд ирсэн согтуу залуу ардаа нэг юм нуугаад бид хоёр руу дайрах гээд ч байгаа юм шиг чиглээд зүтгээд байхаар нь би айгаад биеэ хамгаалах зорилгоор цээж рүү нь цохисон, яагаад гэвэл хувцастай газар нь гэмтэл учруулахгүй байх гээд цээжрүү нь цохисон. Тэгсэн чинь тэр залуу гарт байгаа нууж байсан зүйлээ гаргаж ирээд над руу дайрсан. Тэгэхэд нь би баруун гараараа гаргаж ирсэн зүйлийг нь хаасан. Тэр үед нуруундаа нууж байсан зүйл нь хутга байсан гэдгийг мэдсэн. Тэгээд миний гар зүсэгдсэн тэгээд бид хоёр хутгатай байна гээд нөгөө согтуу залууг газар унагаагаад хутгыг нь булааж авах гээд ноцолдож

 

байсан чинь гэнэт миний хөл  халуун оргиод эхэлсэн. Халуун оргиж байсан газартаа гараараа бариад үзсэн чинь нойтон болоод цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг/XX- ийн 10-12 дугаар хуудас/,

Гэрч Л.Ө***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* амралтаас Т****** гэж эрэгтэй хүн *****  сум дундын эмнэлэгт үзүүлэхээр шууд ирсэн . Эмнэлгийн хүлээн авах дээр анх орж ирэхдээ хоёр талаас нь хамгаалалтын ажилтан хоёр хүн сугдаж орж ирсэн. Оёдол тавиулаад боолт хийлгээд догонцоод хоёр талаас нь хоёр хамгааалагч сугадаад гараад явсан. Тэрнээс хойш манай эмнэлэгт дахиж ирээгүй. Т****** согтуу хүн ирж хутгалсан гэж ярьж байсан өөр юм яриагүй. Өөр шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Ц.Б***** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай хүү А****** хотод ажил хийдэг юм зун амралтаараа ирсэн байж байгаад ******* болсон сүүлийн шоуны урд өдөр ******  төв рүү ах дүүгийндээ очно гээд явсан. Буцаад хэзээ очсонг би мэдээгүй шоу болдог шөнө буцаж ******* очсон байсан. Тэр орой гэрээр очоогүй уулзаагүй сүүлийн шоуны маргааш өглөө Хатгалын төвөөс А****** надад би хүнтэй маргалдаж байгаад хэрэгт холбогдсон гэж хэлсэн, тэгж л мэдсэн...” гэх мэдүүлэг/ XX- ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч С.Б****** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд хоёр хүн зогсож байхаар нь очоод тамхи асуусан. сүүлд нэрийг нь мэдсэн Т****** нь надад тамхи өгсөн. Тэгээд бид 3 танилцах маягтай хаанахын энтэр гээд юм яриад зогсож байтал араас А****** ирээд тэр хоёр хүнийг намайг дээрэлхэж байна гэж бодсон юмуу, яасан юм юун хүмүүс вэ? наадуул чинь гэсэн. Би тэгэхээр нь энэ хүмүүс хотынх гэнээ гэж хэлсэн. Тэгтэл А****** яах гээд байгаа нь ч мэдэгдэхгүй тэр хөл дээрээ ч тогтож чадахгүй тэр хүмүүс рүү ойртсон чинь Т****** яах ийхийн зуургүй А****** гийн цээж рүү нь цохисон. Гэтэл А****** өөдөөс нь барилцаж аваад байх шиг байсан. Би бас зарим нэг зүйлийг сайн санахгүй байгаа юмаа . Гэхдээ бид хоёр, тэр хоёр залууг яагаач үгүй ш дээ. Тэр хутгалуулсан гээд байгаа залуу А****** г цохиогүй бол ийм зүйл болохгүй л байсан ...”гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Э.М****** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед Т****** бид хоёр бүжгийн талбайгаас зайдуухан хараад л зогсож байсан. Тэгтэл тэр хоёрын жижиг биетэй залуу нь ирээд Т****** өөс тамхи асуухаар нь нэг тамхи өгсөн чинь та хоёр хаанаас ирсэн юм гэхээр нь хотоос ирсэн гэсэн чинь, тамхилаач гэсэн Т****** тамхи өгч байгаа харагдсан. Тэгсэн чинь цаанаас нь бас нэг согтуу залуу ирсэн. Тэр согтуу залуу ирээд бид хоёрын дэргэд байсан нөгөө залуугаас энэ хоёр яагаад байгаа юм, чамайг дээрэлхээд байгаа юмуу, энтэр гээд наашаа цаашаа уначих гээд байсан. Тэгээд нөгөө сүүлд ирсэн согтуу залуу ардаа нэг юм нуугаад бид хоёрлуу дайрах гээд ч байгаа юм шиг чиглээд ирсэн. Тэгтэл Т****** өөрийгөө цохих гэж байна гэж бодсон

 

юмуу, яасан юм шууд туунийг 2-3 удаа цохиод, тэгээд тэр хоёр барилцаад авсан. Тэгээд би тэр хоёрыг салгахаар оролдсон тэгтэл Т****** намайг хутгалчихлаа гэж орилсон. Тэгээд харахад Т****** ийн гар болон гуя нь зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 21-23 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 379 тоот

  1. О.Т******** ийн биед гэмтэл тогтоогдлоо.
  2.  О.Т******** ийн биед баруун гуя, баруун гарын сарвуунд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  3. Дээрх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4 Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

  1. Дээрх шарх бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын
  1. д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 25 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.А****** г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн 201622000439 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ц.А****** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, мөн хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул Ц.А****** д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-ийн 43 дугаар хуудас/-аар тогтоогдож байна

Эрүүгийн 201622000439 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.А***** аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг эрүүгийн 
 

хуулийн тусгай ангийн 99 дугээр зуйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.

  1.  Шүүгдэгч Ц.А****** г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Ц.А****** д холбогдох хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Ц.А****** г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3.  Эрүүгийн 201622000439 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгг эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг устгахыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.
  5.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А****** д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн
  1. д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ХҮРЭЛБААТАР

                                  ШҮҮГЧ                                             М.ЭРДЭНЖАРГАЛ

                                                                                          Н.АРИУНЖАРГАЛ