| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0070/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/237 |
| Огноо | 2025-08-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/237
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Э.Уламбаяр,
Нарийн бичгийн дарга: М.Уянга,
Хохирогч: *******,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: Ц.*******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Уламбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар шүүгдэгч Ц.*******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414005070360 тоот хэргийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 7-******* тоотод гэртээ өөрийн эзэмшлийн гар утсаар *******ын Хаан банкны тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийн ашиглан эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 450,000 төгрөгийг зээлийг тус тус авч нийт 2,350,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Мөн Ц.******* нь хохирогч *******ыг сонин тараах ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бичиг баримт, гар утсыг нь авч ашиглан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Хаан банкны Киоск автомат машинаас үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 620.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 559.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 550.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг 4 удаагийн үйлдлээр 7.100.000 төгрөгийн тэтгэврийн зээл авч өөрт шилжүүлсэн залилах гэмт хэрэг үйлдсэн,
Мөн шүүгдэгч Ц.******* нь үргэлжилсэн үйлдлээр иргэн *******ийг “сонингийн газарт нярвын ажилд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, түүний үнэмлэх болон гар утсыг авч 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 700,000 төгрөгөөр, 6,480,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 7,180,000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 600,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 560,000 төгрөгийг нийт 4 удаагийн гүйлгээгээр 8,340,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг түүний эзэмшлийн Хаан банкны 5246477385 тоот данснаас авч залилах гэмт хэрэг үйлдсэн,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орон нутгийн сонгуулийн үеэр иргэн *******д “сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж байгаа юм энийг бөглөх юм бол 100,000 төгрөг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний иргэний цахим үнэмлэх болон гар утсыг авч, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байх Их дэлгүүрийн Хаан банкны киоск дээрээс түүний тэтгэврийн данснаас 4,000,000 төгрөгийн зээлэн авч залилах гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:....2024 оны 06 дугаар сард сонгуулийн үеэр би эгчтэй танилцсан. 2024 оны 10 дугаар сард интернэт банкаар нь нэвтрээд, 550,000 5,000,000, 559,000, 620,000 төгрөгийн зээлүүдийг тус тус авсан. Би хэлж зөвшөөрөл аваагүй, өөрт нь хэлж мэдэгдээгүй. 2024 оны 07 дугаар сард гуайн гар утас, бичиг баримтыг нь авахдаа интернэт банкных нь нууц кодыг мэдэж авсан юм. ******* гуай нь гуайн нөхөр нь байгаа юм. Тэгээд хамгийн эхлээд гуайтай танилцаад дараа нь гуайтай танилцсан. Тэгээд гуайд ажилд оруулж өгнө гэж хэлээд бичиг баримт, гар утсыг нь аваад 2024 оны 10 дугаар сард Хаан банкны киоск машинаас 560,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг нь авсан. Би 2024 оны 08 дугаар сард гуайд 300.000 төгрөгийг данс руу төлж барагдуулсан, Үлдэгдэл мөнгийг нь удахгүй төлж барагдуулна...гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 196-197 /,
.....Би яллагдагчаар татсан тогтоолоо хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 06 дугаар сард сонгуулийн үеэр би эгчтэй танилцсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сард интернэт банкаар нь нэвтрээд 550.000 төгрөгийн зээлийг нь авсан. Тухайн мөнгийг өртэй хүндээ өгчихсөн. Би 2024 оны 07 дугаар сард гуайн гар утас, бичиг баримтыг авахдаа интернэт банкны нууц кодыг мэдэж авсан юм. Би гуайн тэтгэврийн зээлийн зөрүүг нь төлсөн. 2024 оны 08, 09, 10 дугаар сар бүр 150.000 төгрөг, нийт 450.000 төгрөгийг гуайн данс руу нь хийж төлсөн. Би үүнийг хохиролдоо тооцуулмаар байна. Үлдэгдэл 100.000 төгрөгийг нь төлж барагдуулна....гэх мэдүүлэг / 3-р хх-ийн 202/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ын мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... Манай гудамжинд танил гээд эмэгтэй 2024 оны 4 сард хүүхэд хот явах гэсэн юм 3 сарын тэтгэврийн зээл аваад өгөөч гэхээр нь цуг Баянхонгор аймгийн төв Хаан банкин дээр очоод 1,500,000 төгрөгийн зээл авч өгсөн. Тэгээд тухайн мөнгийг сарын дотор өгнө гэсэн одоог хүртэл өгөөгүй. Би анх 4 дүгээр сард зээл авч өгөхдөө д өөрийнхөө иргэний үнэмлэхийг банкныхаа нэвтрэх нэр нууц дугаарыг бичсэн өгсөн. Тэгсэн миний нэрийн өмнөөс 2024 оны 05 дугаар сарын 02-нд 400.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 02-нд 1,500,000 төгрөг 2024 оны 07 дугаар сарын 02-нд 450,000 төгрөг интернэт банкны данснаас авсан байсан. Үүнийг 8 дугаар сард тэтгэврээ авахаар очихдоо мэдсэн. Би нокиа товчтой гар утас барьдаг,ухаалаг утас мэдэхгүй. Тэгээд би д зээл авсан байна гэхэд төлнө гээд өдий хүрсэн, одоо гэртээ ч байхгүй байгаа, утсаа авдаггүй, тэгээд би цагдаад өргөдөл гаргаж өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23/,
Би гийн хүүхэд хоёрт 1,500,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай авахыг зөвшөөрсөн. Тэгтэл надад мэдэгдэхгүйгээр эхлээд 400,000, 1,500,000, 450,000 төгрөгийн зээлийг авсан байна лээ. Би 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 600,000 төгрөгийн зээлийг би өөрөө авсан. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр би гэртээ байж байсан чинь нь нэг эмэгтэй хүүхэдтэйгээ манай гэрт орж ирээд найзаа надад 3 сарын зээл аваад өгөөч гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн, миний тэтгэвэр 540,000 төгрөг байдаг юм шүү гэж хэлсэн. Тэгсэн чинь нь тэгвэл хамт явъя, иргэний үнэмлэхээ утастайгаа аваарай гэсэн, тэгээд би за гээд , тэрний хүүхэд бид гурав манайхаас хамт гараад таксинд суугаад төв Хаан банкин дээр ирээд нэг цагаан юман дээр очоод миний паспортыг аваад цагаан юм руу миний паспортыг хийж уншуулсан, тэгээд миний гар утсыг гийн хүүхэд нь аваад үзэж байгаад за авчихлаа гээд миний гар утас, цахим үнэмлэх хоёрыг буцаагаад өгсөн. Тэгэхээр нь би миний данс руу хийчих гэсэн чинь хүүхэн нь би данс руугаа хийчихье гэсэн. Тэгээд надад хүүхэд нь баярлалаа, ахаа тамхи авч татаарай гээд надад 50,000 төгрөг өгсөн, тэгээд би алхаад гэр рүүгээ явсан. Тэр үед манай гэрт нь нэг эмэгтэй хүүхэдтэйгээ орж ирсэн, би хүүхдийнх нь нэрийг мэдэхгүй ээ. нь надад зээл аваад өгөөч гэсэн юм хүүхэд нь хажууд нь дуугүй л байж байсан. Хаан банкин дээр ирээд гийн хүүхэд нь миний гар утас, цахим үнэмлэх хоёрыг авсан. нь миний нэр дээр 2,350,000 төгрөгний зээл авсан байна надад энэ мөнгөнөөс 50,000 төгрөг өгсөн, тэгэхээр би одоо гээс 2.300.000 төгрөг нэхэмжилж байна. Үүн дээр бас надад хэлж би зөвшөөрч өгсөн 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27/,
.... Би бичлэгийг үзлээ, энэ бичлэг дээр , тэр үед тэй хамт ирсэн хүүхэд бид гурав байна. Хаан банкин дотор ороод хүүхэд нь миний бичиг баримтыг авсан юм. Тэр үед хүүхэд нь зээл авахад код ирдэг гээд хүүхэд нь миний гар утсыг авч үзээд байсан би тэрийг нь мэдэхгүй ээ. Би д өөрөө зөвшөөрч 1,500,000 төгрөг зээлүүлсэн, тэрнээсээ 400.000 төгрөг төлсөн, зээл авчихаад банкны гадаа байхад хүүхэд нь надад 50.000 төгрөг өгсөн. Бас саяхан 100,000 төгрөг өгсөн, өөр мөнгө төгрөг надад өгөөгүй байгаа. Өчигдөр нь надтай утсаар яриад би байцаагчтай уулзлаа, чи миний хүүхдийг шоронд явуулахнээ, би өгөхгүй гэж байгаа биш. өгнө ш дээ гээд яриад уурлаад байсан, тэгэхээр нь би яасан юм гэж хэлсэн юм, намайг барьж идэх гэж байна лээ. Би одоо юу ч байхгүй тэтгэвэр авахгүй байгаа. Би сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлэхгүй, зээл авсан хохирлоо л төлүүлж эмний мөнгөтэй залгамаар байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49/,
.....Ц.******* надаас эхлээд 1.500.000 төгрөг зээлсэн. Дараа нь 400.000, 1.500.000, 450.000 төгрөгийг надад мэдэгдэхгүй нууцаар авсан байсан. Би мөнгөний тоог нь бичиж аваад хадгалчихсан байгаа. ******* надад эхний 1.500.000 төгрөгөөсөө 500.000 төгрөгийг өгсөн байгаа, надад өөр мөнгө өгөөгүй. Би одоо 3.350.000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад сүүлийн үед огт хохирол төлөөгүй байгаа...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 53/,
....Надад сүүлийн үед огт хохирол төлөөгүй байгаа. Одоо би 3350000 төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй, нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /5-р хх-ийн 13/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Одоо би Ц.*******оос 250.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
5. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:...Манай эхнэр УИХ-ын сонгуулийн үеэр Ц.******* гэх хүнтэй танилцсан байсан. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ц.******* гэгч нь манай эхнэр рүү яриад нөхрөө дагуулаад ирээч ээ эрэгтэй хүний ажил байна гэхээр нь эхнэр манай нөхөр ажиллахгүй байхаа гэсэн чинь долоо хоногийн дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ц.******* нь дахин эхнэртэй яриад танай нөхрийг сонингийн газар нярвын ажил байна гэхээр нь би зөвшөөрч эхнэрийн хамт *******той Голомт банкны авто машины зогсоол дээр машин дотор уулзсан чинь намайг өргөдөл бичиж өгөөд бичиг баримтаа гар утсаа утсаа өгчих, утсан дээр чинь мэдээлэл ирнэ гээд, Голомтын 3 давхарт Хатантуул гээд сонины газрын эрхлэгч байдаг уулзчихаад ирнэ гээд миний гар утас бичиг баримт аваад явсан. Хэсэг хугацааны дараа ирээд болсон гээд бичиг баримт гар утсыг өгсөн. 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дахин Ц.******* нь манай эхнэр руу яриад эхнэр бид 2-ийг Голомт банкны гадаа дуудаад мэдээллийг шинэчлэл хийж байгаа гээд миний бичиг баримт, гар утсыг мөн адил аваад явсан. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд болсон гээд бичиг баримтыг өгсөн.Мөн 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Ц. ******* нь манай гэрийн гадаа ирээд дахин шинэчлэл хийх хэрэг байна гээд бичиг баримтаа явуул гэж байна гээд миний бичиг баримт, гар утсыг аваад оролдоод байсан би асуусан чинь өргөдлийг чинь утсаар шивнэ гээд миний гар утсыг оролдоод байснаа болохгүй байна маргааш Голомт банкин дээр очиж шинэчлэл хийе гээд маргааш дахин эхнэр бид 2 Ц.*******той уулзсан чинь дахин бичиг баримт утас барьж яваад хэсэг хугацааны дараа болсон гээд өгсөн. 2024 оны 10 дугаар сард манай эхнэр нь өөрийн дансаа шалгаад үзтэл тэтгэврийн зээлийг 4 удаагийн 7.100.000 төгрөгийг Ц.******* авсан байна гэхээр нь эхнэр бид 2 миний дансыг шалгаад үзтэл мөн адил 4 удаа 8.200.000 төгрөгийн зээлийг Ц.******* нь авсан байсан. Манай эхнэр ын 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 620.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 559.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 550.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг Ц.******* нь надад худлаа ярьж бичиг баримтыг ашиглаж хуурамч баримт бүрдүүлэн гар утас ашиглан надад мэдэгдэлгүй 4 удаагийн 7.100.000 төгрөгийн зээл авсан байсан. Харин миний 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 700.000 төгрөгөөр 1 удаа, 6.480.000 төгрөгөөр 1 удаа, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 560.000 төгрөг нийт 8.200.000 төгрөгийг Ц.******* нь худлаа ярьж авсан байсан. Эхнэр бид 2 *******той маргааш нь утсаар яриад уулзах болсон чинь манай гадаа ******* нь 2 эгч болох Хаан банкинд ажилладаг гэх , баруун бус худалдааны төвд суудаг Оюунаа гэдэг эгч нараа дагуулж ирэхээр нь Ц.*******т чи нөхөр бид 2-ийн тэтгэврийн зээлийг худлаа хэлж авсан байна гэж хэлсэн. Ц.******* нь зээл авсан мөнгөө буцааж өгнө гээд 2 эгч, ******* нар нь гуйгаад байхаар нь хэзээ төлөх үү гэсэн чинь 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө мөнгийг нь өгнө гээд гуйгаад байхаар нь мөнгө өгөөрэй гэсэн чинь маргааш нь Хаан банканд ажилладаг гэх эгч нь 4.000.000 төгрөгийг дугаартай данс руу хийсэн, тэрнээс хойш эхнэр бид 2 мөнгө төгрөг өгөөгүй байгаа.Ц.******* нь миний тэтгэврийн зээлийг аваад 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 650.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 650.000 төгрөгийг тус тус хийж намайг мэдчих байх гэж бодож дээр мөнгийг миний данс руу хийсэн байсан. Би маш их хохирсон гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-114/,
...Манай эхнэр УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байхдаа *******той хамт сурталчилгаанд явж байсан гэсэн. Тэр үед манай эхнэр тай хамт ******* нь манай гэрийн гадаа ирж уулзаад сонин тараадаг нярвын ажил байна, та энд орох уу, сонингоо тараачхаад өөр хийх ажил байхгүй гэж хэлсэн,...би зээл авахыг мэдээгүй, зөвшөөрөөгүй. ******* нь миний нэр дээр 8.340.000 төгрөгийн зээл авсан. Энэ мөнгөнөөс 1.100.000 төгрөгийг миний данс руу хийж төлсөн мөнгө төлөөгүй байгаа. Би одоо 7.240.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг, / 5 хх-ийн 4-5/,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ:Одоо үлдэгдэл 5.850.000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжилж байна гэв.
7. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:.... 2024 оны 06 дугаар сард Улсын Их Хурлын сонгуулийн үеэр Ардчилсан намын ухуулагч хийж байх үед би ******* гэх хүнтэй танилцаж цуг ажилласан. Сонгууль дуусаад ******* нь 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр надтай уулзаад танд хийх ажил байна сонин тараах 10 хоногийн 500,000 төгрөгийн цалинтай ажил байна гэхээр нь тэгье гээд маргааш уулзъя гээд маргааш нь холбогдоод дээр *******той уулзсан чинь миний бичиг баримт хэрэгтэй дээш нь явуулна, тэгж байж тушаал нь гарна гэж надад худлаа ярьж миний бичиг баримтыг аваад хуулбарлачхаад ирье гээд явснаа, эргэж орж ирээд та утсаа өгчих, нэг хүнтэй утсаар ярих хэрэг байна гээд миний гар утсыг аваад орсон. Тэгээд буцаж гарч ирээд утас өгөөд тантай утсаар холбоо барина гээд ажлын урьдчилгаа орсон байна гээд миний дугаартай данс руу 500.000 төгрөгийг хийсэн. Тэр үед би итгэсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ц.******* нь дахин намайг дуудаж миний бичиг баримт, утсыг аваад ажлыг шинэчлэл хийгдэх учир та учрыг нь олохгүй гээд миний бичиг баримт утсыг аваад явсан удалгүй ирээд та бид 2 ажил удахгүй эхлэх гэж байна сонин нь ирнэ гэж худлаа ярьсан.
Тэрнээс хойш 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ц.******* нь бас надтай уулзана бас техникийн шинэчлэл хийгдэн бичиг баримт утас 2 чинь хэрэгтэй байна та учрыг нь олохгүй гээд утас, иргэний цахим үнэмлэх аваад явсан удалгүй ирээд болчихлоо хэд хоногийн дараа ирнэ дээ гээд би итгэсэн тэгтэл хэд хоногийн дараа би Ц.*******той утсаар яриад нөгөө ажил чинь юу болж байна гээд асуусан чинь Ц.******* та бид 2 сонин тараахгүй сэтгүүл тараахаар болсон шүү гээд миний дугаартай данс руу 300.000 төгрөгийг ажлын урьдчилгаа гэж хийсэн.
Тэрнээс хойш 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин надтай уулзаад техникийн шинэчлэлээ дахиж хийх гэж байгаа гэнээ дахиад бичиг баримт, утас аваад явсан тэгээд би утсаа авсан чинь утсан дээр мессеж ирээд байсан чинь алив утсаа аваад ир мэдээлэл ирж байгаа гээд миний утсаа аваад байсан тэгтэл зээл авсан мессеж устгаж байсан юм байна лээ тэрнээс хойш уулзаагүй байсан.
Мөн 2024 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Ц.******* та нөхрөө дагуулаад ирээчээ эрэгтэй хүний ажил байна гэхээр нь манай нөхөр ажиллахгүй байхаа гэсэн чинь долоо хоногийн дараа буюу 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дахин яриад манай нөхрийг сонингын газар нярвын ажил байна гэхээр нь би нөхөр *******ийг лагуулаад Ц.*******той Голомт банкны авто машины зогсоол дээр машин дотор /уулзсан чинь манай нөхрийг өргөдөл бичиж өгөөд бичиг баримтаа гар утсаа утсаа эгчих утсан дээр чинь мэдээлэл ирнэ гээд аваад явсан би хаашаа явж байгааг мэдээгүй Голомтын 3 давхарт Хатантуул гээд сонины газрын эрхлэгч байдаг уулзчихаад ирнэ гээд нөхрийн гар утас бичиг баримт аваад явсан хэсэг хугацааны дараа ирээд болсон гээд бичиг баримт гар утсыг өгсөн. Тэрнээс хойш дахин 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дахин Ц.******* нь намайг нөхөр бид 2-ийг Голомт банкны гадаа дуудаад мэдээллийн шинэчлэл хийнэ 2 компани нийлж байгаа гээд нөхрийн бичиг баримт, гар утсыг мөн адил аваад явсан хэсэг хугацааны дараа буцаж ирээд болсон гээд бичиг баримтыг өгсөн.
Мөн тэрнээс хойш дахин 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Ц.******* нь манай гэрийн гадаа ирээд дахин шинэчлэл хийгдэн бичиг баримтаа явуулж гэж байна гээд нөхөр *******ийн бичиг баримт, гар утсыг аваад оролдоод байсан би суусан чинь өргөдлийг чинь утсаар шивнэ гээд нөхөр ийн утсыг оролдоод болохгүй байна маргааш Голомт банк дээр очиж шинэчлэлээ хийе гээд маргааш дахин нөхөр бид 2 Ц.*******той уулзсан чинь дахин бичиг барим утас барьж яваад хэсэг хугацааны дараа болсон гээд өгсөн. Тэрнээс хойш нэлээн хэд хоногийн дараа сонгуулийн ажлаар явж гэдэг хүн *******ыг тэтгэврийг авсан гэж ярихаар нь би тэр оройноо Хаан банкан дээр очоод дансны хуулга үзтэл удаа миний зээлийг авсан байсан би юу болсон байна гээд сайн хартал 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 620.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 559.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 550.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг Ц.******* нь надад худлаа ярьж бичиг баримтыг ашиглаж хуурамч баримт бүрдүүлэн гар утас ашиглан надад мэдэгдэлгүй 4 удаагийн 7.100.000 төгрөгийн зээл авсан байсан тэгээд маргааш нөхөр ийн дансыг үзтэл 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 700.000 төгрөгөөр 1 удаа, 6.480.000 төгрөгөөр 1 удаа, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 600.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 560.000 төгрөг нийт 8.200.000 төгрөгийг Ц.******* нь худлаа ярьж авсан байсан тэгээд нөхөр бид 2 *******той маргааш нь утсаар яриад уулзах болсон чинь манай гадаа ******* нь 2 эгч болох Хаан банканд ажилладаг гэх , баруун бүс худалдааны төвд суудаг Оюунаа гэдэг эгч нараа дагуулж ирэхээр нь Ц.*******т чи нөхөр бид 2-ийн тэтгэврийн зээлийг худлаа хэлж авсан байна би цагдаа хэлнэ гэсэн чинь Ц.******* нь уйлаад цагдаад битгий хэлээрэй зээл авсан мөнгө буцааж өгнө гээд 2 эгч, ******* нар нь гуйгаад байхаар нь хэзээ төлөх үү гэсэн чинь 2024 он гарахаас өмнө мөнгийг нь өгнө гээд гуйгаад байхаар нь мөнгө өгөөрэй гэсэн чинь маргааш нь Хаан банканд ажилладаг гэх эгч нь 4.000.000 төгрөгийг дугаартай данс руу хийсэн тэрнээс хойш надад мөнгө төгрөг өгөөгүй. Би гомдолтой байна Ц.******* гэгч нь нөхөр бид 2-т худлаа ярьж залилсан байна лээ одоо миний 7.100.000 төгрөг, нөхрийн 8.200.000 төгрөгийн тус тус авсан байсан 4.000.000 төгрөгийг буцааж өгсөн гэхээр 11.300.000 төгрөгийн хохиролтой байна энийг төлж барагдуулж өгнө үү гэж хүсэж байна....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 112-114/,
.....Тэгээд сонгууль болоод дууссаны дараа 2024 оны 07 дугаар сард ******* над руу утсаар яриад сайн уу эгчээ гээд за юу хийж байна гэхээр нь би юм хийгээгүй ээ гэсэн чинь ******* энд нэг ажлын санал байна та хийх үү гэхээр нь би ямар ажил вэ гэсэн чинь гудмаар явж сонин тараах ажил байна та хийх үү гэхээр нь би хэдэн төгрөгийн цалинтай юм бэ гэсэн чинь 500,000 төгрөгийн цалинтай, нэмэгдээд найман зуу ч болж магадгүй гэсэн. Тэгвэл оръё оръё гэж хэлсэн. Тэгээд нэг өдөр намайг дуудаад бид хоёр Баруун бүсийн худалдааны төвийн баруун талд уулзсан. Тэгээд ******* нөгөө хүн урьдчилгаа өгнө гэнээ, хот руу явах гэж байгаа гэнэ, та байж бай би нөгөө хүн дээр очиж уулзчихаад ирье, урьдчилгаа өгнө гэсэн, та урьдчилгаа хэдийг авах юм бэ гэхээр нь би 300,000 төгрөгийг л авчихая даа, бөгс мөнгө нь яахав байж байг гэж хэсэн. Тэгээд ******* тэр хүн нь зах дотор сэлбэгийн тэнд зогсож байна гэнэ гэж хэлсэн, тэгээд явахдаа та гар утсаа өгч байгаач миний утасны цэнэг дуусчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гээд гар утсаа өгөөд явуулсан, тэгснээ өө иргэний үнэмлэх канондох юм байна ш дээ тэр чинь цуг орно гэж хэлсэн, тэгэхээр нь би надад иргэний үнэмлэх байгаа ш дээ гэсэн чинь за өгчих гээд миний гар утас, иргэний үнэмлэх зэргийг аваад явсан, тэгээд 30 орчим минут болоод эргэж ирээд би уулзлаа, сайхан залуу байна, таны данс руу одоо мөнгө орно шүү, та дансаа хараад байгаарай, одоо урьдчилгаа орно шүү гэсэн. Тэгээд хамт байж байхад миний данс руу 500,000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд би өө 500,000 төгрөг орчихлоо ш дээ гэсэн чинь өө тийм үү, минийх хэд орсон болоо гэж хэлсэн. Тэгээд бид хоёр салсан. Тэгээд маргааш нь намайг дахиад уулзъя гээд ******* бид хоёр Голомт банкны хажууд уулзсан. Тэгээд надынх 500,000 төгрөг орох байсан чинь танд орсон байна гэхээр нь би чи тэгээд яах юм 200,000 төгрөгөө авах юм уу гэсэн чинь хэрэггүй гэсэн. Тэгээд би босстой нь уулзах юм уу яах юм гэсэн чинь босс нь хот руу явах гэж байгаа, Голомт банктай байрны 4 давхарт Хатантуул гэдэг эгч байгаа, манай сонины эрхлэгч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш хэд хонож байсан чинь ******* нэг эрэгтэй хүний ажил байна, 2-3 эрэгтэй хүн авна гэнэ, танай хүн орохгүй юу гэж асуухаар би манай хүн ч орохгүй байхаа даа гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа ******* ахиад над руу утсаар яриад нярвын ажил байна, гоё ажил шүү дээ, танай хүн орохгүй юу, эрэгтэй хүн авна гэж байна, 3 хүн авна гэж байна гэж хэлэхээр нь би эмэгтэй хүн авахгүй юу би бэрээ оруулмаар байна гэсэн чинь ******* эмэгтэй хүн авахгүй дандаа эрэгтэй хүн авна гэхээр нь би манай хүн орохгүй байх гэж хэлсэн. Тэгээд ахиад нэг санал тавихаар нь би нөхөр ид хэлсэн чинь за орсон ч яахав гэсэн. Тэгээд манай нөхөр , ******* бид гурав Голомт банктай байрны хажууд бичиг баримтаа аваад хүрээд ир, нөгөө хүн чинь авъя гэж байна таныг гэж хэлсэн. Тэгээд уулзаад өргөдөл бичүүлж аваад Голомт банкны 4 давхарт гарчхаад ирье, аль нэг банк руу орж мөнгө тушаадаг юм, тэрийг нь тушаачхаад ирье гээд явсан. Тэгээд явахдаа та гар утсаа өгчих гэхээр нь би өгөөд явуулсан, регистрийн дугаараа өгчих гэхээр нь би хэлж өгөөд явуулсан. Тэгээд үдээс хойш байж байгаад манай нөхрийн тушаал гараагүй байгаа гэж хэлж байсан, тэгээд нэг уулзахдаа хэдэн түлхүүр өгөөд манай оффис шинэ ахуйн үйлчилгээний төвөөс нүүгээд Баялаг хотхоны доор орж байгаа шүү, их том өргөжиж байгаа, дээр нь сэтгүүл сонин хоёр цуг тараана шүү гээд хэдэн түлхүүр өгсөн. Энэ түлхүүрийг юу ч гэсэн авч бай гэж хэлсэн, бас манай нөхрөөр өргөдөл бичүүлж авсан.... гэх мэдүүлэг, / 5 хх-ийн 7-8/,
8. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:.....2024 оны 06 дугаар сард Монгол улсын их хурлын сонгуулийн сурталчилгааны үед миний бие нь сонгуулийн сурталчилгаанд “Угалз” 4 дүгээр багт ажиллаж байсан. Тухайн үед надтай ******* цуг ажиллаж байсан. Тэрнээс хойш таних болсон. 2024 оны 10 дугаар сард Орон нутгийн сонгуулийн үед дахин 4 дүгээр багт ажиллах болсон тэр үед ******* нь над дээр ирээд “ сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж байгаа юм энийг бөглөх юм бол 100.000 төгрөг өгнө гэхээр нь би бэлнээр авна гэсэн чинь дансаар өгнө гээд надаас иргэний цахим үнэмлэх авсан мөн өөрийнх нь утасны цэнэг дууссан байна, утсаар яриад өгье гээд миний утсыг аваад явсан. Тэр үед нь миний утсыг аваад оролдоод байсан. Тэгээд би гар утас бичиг баримтаа авсан тэрнээс хойш 10 гаран хоногийн дараа би тэтгэврийн мэдээллээ хартал миний тэтгэврийн 4.000.000 төгрөгийн зээл авсан байсан. Би гайхаад банкнаас асуутал таны тэтгэврийн зээлийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр аваад гэх хүний данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд би гайхаад энэ талаар хөөцөлдөж байгаад гэх хүнтэй уулзах үед ******* гэгч нь гэх хүний тэтгэврийн зээлийг өөрт хэлэлгүй авсан байсан. Мөн миний тэтгэврийн зээлийг ******* нь авсан болох нь тодорхой болсон. Тэгээд би *******той уулзаад чи миний тэтгэврийн зээлийг авсан байна гээд хэлтэл ******* нь би таны тэтгэврийн зээлийг авсан нь үнэн тохиролцож болох уу сар болгон танд 1,000,000 төгрөг өгье гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тэгээд надад 500.000 төгрөгөөр 2 удаа нийт 1.000.000 төгрөгийг өгөхөөр нь би зээлээ хаасан. Одоо надад өгөөгүй 3.000.000 төгрөг байна. ******* нь , гэх хүмүүсийн тэтгэврийн зээлийг авсан байсан. ******* нь надад сонгуульд ашиглах гэж байгаа 100.000 төгрөг өгнө гэж худлаа яриад иргэний үнэмлэх, гар утсыг аваад оролдоод тэр үед миний тэтгэврийн зээлийг авсан байна. Миний тэтгэврийн 4.000.000 төгрөгийн зээл авсан байна. Би буцааж 1.000.000 төгрөгийг авсан үлдсэн 3.000.000 төгрөгийг авмаар байна гомдолтой байна....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 05-06/,
9. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ...Ц.******* бид хоёр гэр бүл болоод 5 жил болж байгаа. Одоо 3 хүүхдийн хамт ам бүл 5 уулаа амьдардаг. ******* нь ааш зан сайтай хүнд тусархуу зантай, ажилсаг, гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг хүн байгаа юм. Юманд хурдан итгэдэг, хүнд итгэмтгий зантай өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй хүн юм. Би хүний нэр дээр зээл авсан талаар саяхан эгч нараас нь дуулж сонссон. Яг нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Би мөнгөө аваад юунд зарцуулсныг мэдэхгүй байна. Надад бол мөнгө төгрөг өгөөгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34/,
10. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: ... би аас 2024 оны 04 дүгээр сард мөнгө зээлээч гэж очиж хэлсэн. Зээлэхдээ 2-3 сарын тэтгэврийн зээл аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхэд нь тэг тэг гэсэн. Тэгээд , эгч нь, эмэгтэй дүү, манай хүүхэд ******* бид нар Хаан банкин дээр очсон. Хаан банкны гадаа ын эгч, дүү хоёр нь үлдээд банкин дотор *******, бид гурав очоод сандал дээр нь сууж байгаад ******* хоёр киоск машин дээр очин авсан. Тэр хоёр яг хэдэн төгрөг авсныг мэдэхгүй. Үүнээс хойш би аас мөнгө аваагүй. Тэр үед манай охин ******* нөхөр нь Өмнөговь аймаг рүү хил рүү барилга дээр ажиллах гэж явахаар болоод зардлын мөнгө байдаггүй хоёулаа ах дээр очоод мөнгө зээлээдэхье гэж хэлсэн тэгээд мөнгө зээлсэн юм. Тэх үед ад зээл авсныхаа дараа нь ад 50.000 төгрөгийг ******* өгсөн, эгч, дүү хоёрт нь бол мөнгө өгөөгүй. Би интернэт банк эзэмшдэггүй. Миний дансанд гүйлгээ орсон талаар мэдээд Голомт банк дээр очоод уулзахад интернэт банк байна гэсэн. Миний дансанд мөнгө дандаа *******ын хүүхдүүдийн данс руу шилжиж байсан. Миний нэр дээрх интернэт банкыг ******* ашиглаж байсан. Би энэ талаар мэдээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 2, 2 хх-ийн 206, 3 хх-ийн 19/, Хаан банкны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 5225/13/155 *******ын тоот дансны хуулга, / 1 хх-ийн 7-9/, Голомт банкны 6105122278 дугаарын Дуламхандын гийн дансны хуулга /хх-ийн 11-17/, Хаан банкны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 370 дугаартай *******ын тоот дансны хуулга, /хх-ийн 46-47/ Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 423 дугаартай *******ийн 5246477385 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, / 1 хх-ийн 123-124/, Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 422 дугаартай Ц.*******ын , , ,, тоот дансны дэлгэрэнгүй хуулга, / 1 хх-ийн 125-160/, Голомт банкны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/950 дугаартай гийн 6105122278 тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа, / 1 хх-ийн 161-174/, Голомт банкны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/ 949 дугаартай Ц.*******ын , , тоот дансны дэлгэрэнгүй хуулга, / 1хх-ийн 175-178/, / Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 424 дугаартай овогт / /-ийн тоот дансны хуулга, / 2 хх-ийн 24-25/, Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 422 дугаартай Ц.*******-ийн , , , , ,, , тоот дансны дэлгэрэнгүй хуулга, / 2 хх-ийн 30-67/, Голомт банкны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/950 дугаартай -ийн тоот дансны дэлгэрэнгүй хуулга, / 2 хх-ийн 68-81/, Голомт банкны 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/949 дугаартай Ц.******* / , , тоот дансны хуулга, / 2 хх-ийн 82-85/, Хаан банкны 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 421 дугаартай *******ын , , тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /2 хх-ийн 123-164/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / 2 хх-ийн 191-194, 3 хх-ийн 06--09/, мөрдөн байцаалтын хэргийн нэгтгэх тухай прокурорын тогтоол /2 хх-ийн 204-205, 3 хх-ийн 17-18/ зэрэг, болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинээр 3 хуудас нотлох баримт гаргаж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 7-******* тоотод гэртээ өөрийн эзэмшлийн гар утсаар хохирогч *******ын Хаан банкны тоот дансны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийн ашиглан эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 400.000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 450,000 төгрөгийг зээлийг тус тус авч нийт 2,350,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Мөн Ц.******* нь хохирогч *******ыг сонин тараах ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бичиг баримт, гар утсыг нь авч ашиглан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах Хаан банкны Киоск автомат машинаас үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 620.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 559.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 550.000 төгрөгийн тэтгэврийн зээлийг 4 удаагийн үйлдлээр 7.100.000 төгрөгийн тэтгэврийн зээл авч өөрт шилжүүлсэн залилах гэмт хэрэг үйлдсэн,
Мөн шүүгдэгч Ц.******* нь үргэлжилсэн үйлдлээр иргэн *******ийг “сонингийн газарт нярвын ажилд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, түүний үнэмлэх болон гар утсыг авч 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 700,000 төгрөгөөр, 6,480,000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 7,180,000 төгрөгийг, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 600,000 төгрөгийг, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 560,000 төгрөгийг нийт 4 удаагийн гүйлгээгээр 8,340,000 төгрөгийн тэтгэврийн зээлийг түүний эзэмшлийн Хаан банкны 5246477385 тоот данснаас авч залилах гэмт хэрэг үйлдсэн,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Орон нутгийн сонгуулийн үеэр иргэн *******д “сонгуулийн сурталчилгаанд ашиглах гэж байгаа юм энийг бөглөх юм бол 100,000 төгрөг өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний иргэний цахим үнэмлэх болон гар утсыг авч, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байх Их дэлгүүрийн Хаан банкны киоск дээрээс түүний тэтгэврийн данснаас 4,000,000 төгрөгийн зээлэн авч залилах үйл баримт болсон нь хохирогч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.*******ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, , зохиомол байдлыг зориуд бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн,
Мөн хохирогч *******тай урьдын харилцааг ашиглаж түүний интернет банкны нууц үгийг олж ашиглаж интернет банкинд нь нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, , зохиомол байдлыг зориуд бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч З.Болортуяад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.******* нь амар хялбар аргаар мөнгө олох, хохирогч нарыг итгэлийг төрүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах, хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.******* нь хэд хэлэн гэмт хэрэг үйлдэж хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тул хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.******* нь хохирогч *******д учруулсан 7.100.000 төгрөгийн, хохирогч *******д учруулсан 4.00.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь тогтоогдож байна.
Харин хохирогч П.Ендонжамцад учруулсан хохирлоос 250.000 төгрөгийн, хохирогч *******ид учруулсан хохирлоос 5.790.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгч Ц.*******оос 250.000 төгрөг гаргуулж хохирогч *******ад, 5.790.000 төгрөгийг хохирогч *******ид нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Харин хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хохирлыг 1 дүгээр зэрэглэлээр тогтоосон талаар мөрдөгчийн маягт гарсан байх бөгөөд шүүх уг маягтаар сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гаргах боломжгүй юм.
Учир нь хохирогчийн сэтгэцэд уг гэмт хэргийн улмаас өөрчлөлт орсон эсэх талаар шинжээчийн дүгнэлтийг заавал гаргуулах шаардлагатай бөгөөд шинжээчийн дүгнэлт гараагүй тул хохирлыг гаргах боломжгүй юм.
Хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхийг нь нээлттэй үлдээлээ.
Шүүх шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг буюу зарим хохирогч нарын хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан, түүний бага насны хүүхэдтэй байдлыг харгалзаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Ц.*******т Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 7-ын ******* тоотоос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн өрхийн эмнэлэг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумд үйл ажиллагаа явуулах “Их номгон” хүнсний дэлгүүр, 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Номин” сүлжээ дэлгүүр, мөн 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Тэс” шатахуун түгээх станц болон өөрийн хүүхдийн цэцэрлэг сургууль зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар DVD 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буюу хохирогч *******ид итгэл үнэмшил төрүүлж ажлын газрын түлхүүр гэж өгсөн гэх 8 ширхэг түлхүүр зэргийг хураан ирүүлснийг DVD1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 8 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах,
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг нэг / 01 / жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.*******ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 7-ын ******* тоотоос Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн өрхийн эмнэлэг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумд үйл ажиллагаа явуулах “Их номгон” хүнсний дэлгүүр, 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Номин” сүлжээ дэлгүүр, мөн 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Тэс” шатахуун түгээх станц болон өөрийн хүүхдийн цэцэрлэг сургууль зэргээр зорчих үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ц.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй болох зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******, ******* нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.*******оос 250.000 төгрөг гаргуулж хохирогч *******ад, 5.790.000 төгрөгийг хохирогч *******ид нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа төгрөг гаргуулж тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар DVD 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан буюу хохирогч *******ид итгэл үнэмшил төрүүлж ажлын газрын түлхүүр гэж өгсөн гэх 8 ширхэг түлхүүр зэргийг хураан ирүүлснийг DVD1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 8 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ