| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2022/01526/И |
| Дугаар | 142/ШШ2022/01388 |
| Огноо | 2022-10-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2022/01388
| 2022 оны 10 сарын 20 өдөр | Дугаар 142/ШШ2022/01388 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох гоо сайхны бүтээгдэхүүний үнэ 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Тэрээр 2 дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагч холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие нь 2022.01.05-ний өдөр 2 сая төгрөгний үнэтэй Солонгос Улсын "Ренеселл" гоо сайхны бүтээгдэхүүн өгсөн юм. Энэ гоо сайхны бүтээгдэхүүн нь алмазны үйлчилгээтэй нүүрийг мэсгүйгээр залуужуулдаг бүтээгдэхүүн болно. Би энэ бүтээгдэхүүнийг танилцуулаад хамтарч ажиллах санал тавьсан ба үүнийг хүлээн зөвшөөрөөд надад олон сайхан найз нөхөд байгаа, эхлээд би үр дүнгийг нь үзэх хэрэгтэй гээд 2 сая төгрөгний бүтээгдэхүүнийг үйл ажиллагаа явуулдаг урт цагаанд байрладаг ажлын өрөөнд ирээд аваад явсан байдаг. Тухайн үед миний хажууд бүтээгдэхүүнээ сурталчилаад сууж байсан ба нүүрэнд бүтээгдэхүүнийг түрхэж өгөөд тайлбарлаж байсан хүн юм. Энэ талаар сайн мэднэ, гэрчилэх хүн юм. Би 3-тай алмазан сет, 3-тай витамин С-тэй сет, Тонер 1ш, гуужуулагч маск 1ш, тэжээлийн маск 1ш, нүүр угаагч 1ш, крем 1ш, нарны тос 1ш, бохирдлоос хамгаалах тос 1ш, өдрийн тос 1ш тус тус өгсөн юм. М. нь өнөөдрийг хүртэл миний бүтээгдэхүүний мөнгийг өгөхгүй маш их удаж байна. Би мөнгөө өгөхийг шаардахад өгөхгүй гэсэн, шүүхдээд ав гэсэн хариу өгсөн. Тйимээс би аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд бүтээгдэхүүний үнэ болох 2 сая төгрөгийг нэхэмжилж байна. гэж тодорхойлсон.
2. Хариуцагч М. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие овогтой иргэн Цогзолмаагаас 2022 оны 01 дүгээр сарын 25-нд Гоо сайханы бүтээгдэхүүн хийлгэж гэж хэдэн өдөр дагуулж яваад гэрт ирээд зээлээр хийж болно, 10 хоногийн дотор арьс тэжээл өгч үрчлээ арилгана гэж хэлээд алтан утас түрхээд өгье гээд түрхсэн. Гэтэл надад харшил өгч нүүр аймаар болгосон. Тэгсэн зүгээр гээд харшилын тос түрх гээд түрхүүлсэн. Би маргааш нь буцаая гэсэн буцаагаагүй элдэв үгээр доромжлоод мессэж бичсэн. Тэрний өмнө манай охиноос 2022 оны 02 дугаар сарын 25-нд 5 000 000 төгрөг хүүтэй зээлдээд хүүгээ өгөхгүй 45 хоносон. Тэгээд бөөн хэл ам болж үндсэн 5 000 000 төгрөгөө 2 хувааж, ээж чинь луйварчин, залилан гэж доромжилж 45 хоногийн хүү болох мөнгийг өгөхгүй доромжилж загнасан байсан.Тэгэхлээр нь би чиний мөнгөний хүүг 10%-иар бодож бүтээгдэхүний мөнгөнд чинь суутгана гэсэн чинь намайг Солонгост хүнтэй явалддаг байсан, хүнтэй явалддаг гэдгийг чинь нөхөрт чинь хэлнэ юу, юу гэнээ баахан мессежээр доромжилж сэтгэл санааг минь дарамталсан. Энэ бүтээгдэхүүний алтан утас гээд байгааг нь 500 000 төгрөгийг хасаад 1 500 000 төгрөг өг гэхээр нь би чадахгүй, гээд тэр дор нь буцаая гэхэд хүн загнаж доромжилж буцаахгүй гэсэн. Энэ бүтээгдэхүүний мөнгөндөө манай охиноос зээлсэн мөнгөний хүүг суутга гэж хэлсэн. Дээр нь энэ харшил өгсөн тосыг яах юм бэ гэхэд түрхээд байхаар зүгээр болно гээд загнаад байсан. Надад одоо тал нь тэр чигээрээ байна. Би бас дээрээс нь сэтгэл санааны хохирол, хүүхдийн мөнгөний хүү энэ бүгдийг суутгаж авсан. Харин ч би гомдол гаргаад явбал явах байсан. Тийм учраас би хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Өөрөөс нь хүүтэй мөнгөө нэхэмжлэх хэрэгтэй байна. Гоо сайхны тохирохгүй бүтээгдэхүүн шахаж хүн доромжлох бас хуультай байх, би гомдол гаргах учраас хүлээн зөвшөөрөхгүй маш их гомдолтой байна. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Charis сүлжээний зураг /хх-4-6/, Түрээсийн гэрээ /хх-7-8/, фото зураг /хх-9-10/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч .... гоо сайханы бүтээгдэхүүний үнэ болох 2 000 000 төгрөгийг гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлж байгаа.
3.Хариуцагч М. ...таарахгүй бүтээгдэхүүн өгсөн учраас 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн зээлсэн 5 000 000 төгрөгийн хүүг 2 000 000 төгрөгөөс хасч тооцно гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбараар нэхэмжлэгч гаас хариуцагч М. Renecell брендийн гоо сайхны бүтээгдэхүүн 2 000 000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгт хамаарах ба нэхэмжлэгч гоо сайханы бүтээгдэхүүн хариуцагч шилжүүлэн өгсөн тул үнийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч үнийг төлөх үүрэгтэй.
7.Хариуцагч нэхэмжлэгчээс авсан бүтээгдэхүүнээс шалтгаалж нүүрэнд нь харшил өгч, тууралт гарсан, түүнчлэн охиноос нь зээлсэн 5 000 000 төгрөгийн хүүг тооцож хасуулна гэсэн тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээн, үүргээ биелүүлсэн байна.
10.Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг. Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.Иймд доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэн авсан худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
11.Харин худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй ба хариуцагч ...нэхэмжлэгчээс авсан бүтээгдэхүүнээс шалтгаалж нүүрэнд нь харшил өгч, тууралт гарсан гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнчлэн нэхэмжлэгч хариуцагчийн охиноос 5 000 000 төгрөг зээлсэн үйл баримт энэ хэрэгт хамааралгүй тул гоо сайханы бүтээгдэхүүний үнэ 2 000 000 төгрөгөөс нэхэмжлэгч гийн хариуцагчийн охиноос зээлсэн гэх 5 000 000 төгрөгийн хүүг хасах үндэслэлгүй гэж үзлээ.
12.Иймд хариуцагч гоо сайханы бүтээгдэхүний үнэ болох 2 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож шийдвэрлэв.
13.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 46 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
14. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Charis сүлжээний зураг, түрээсийн гэрээ, фото зураг зэрэг баримтууд нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, түүнчлэн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд тул уг баримтууд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч 2 000 000 / хоёр сая / төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч 46 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА