Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/239

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Э.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000237 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03- ны өдрийг шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт ******* улсын дугаартай Тоёота приус-11 загварын тээврийн хэрэгслийг 2,93 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,

Мөн тээврийн хэрэгсэл  жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцон явахдаа урсгал  сөрж хохирогч *******ын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар хэргийн газрыг орхин зугтаасан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй..гэх мэдүүлэг / хх-ийн 112 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Хэлэх зүйлгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Одоо би Энх нахиа ХХК-ийн шинжээч Л.Наранцэцэгийн гаргасан 1.860.000 төгрөг болон үнэлгээ хийлгэсний 130.000 төгрөг, Авто тээврийн төвийн шинжилгээний үнэлгээ хийлгэсний 88.000 төгрөгийг би өөрөө хувиасаа төлсөн тул гэм буруутай этгээдээр төлүүлэх хохирлоо барагдуулах шаардлагатай байна. Өөр гомдол санал байхгүй..гэх мэдүүлэг / хх-ийн 19-20 /,

4. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:...Би өөрийн эзэмшлийн приус 30 маркийн 0035 ******* улсын дугаартай машинаараа 10 мянгатын эцэст эгчийгээ хүргэж өгчихөөд буцаад 10 мянгатын шороон замаар уруудаад явж байгаад Элбэг дэлгүүрийн урд талын шороон замын уулзвар орчимд төв засмал зам руу орох гээд дохиогоо өгөөд орж байхад эсрэг талын туслах шороон замаас орж ирж байсан приус 11 маркийн цагаан өнгөтэй 1440 улсын дугаартай машин орж ирээд миний машины жолооч тал буюу машины баруун талаас мөргөсөн. Тэгээд би аваараа асаагаад машинаас буусан чинь жолооч нь согтуу бууж ирсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Тэр хооронд тухайн машины жолооч зугтаагаад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

5. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 6 дугаар сарын 03-ны шөнө ЗЦТ-н оройн эргүүлд албаны 0019 ******* улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байх үед 23 цагийн орчим Дуурсах 3 дугаар баг, Элбэг дэлгүүрийн урд замд зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад приус 30 маркийн 0035 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргүүлсэн байдалтай зогсож байсан. Тухайн машины жолоочоос асууж тодруулахад 1440 улсын дугаартай цагаан өнгийн приус 11 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Миний машиныг мөргөчихөөд зугтаачихсан гэж хэлэхээр нь *******ын зургийг сангаас шүүж харуулахад энэ хүн жолооч нь мөн байна гэж хэлсэн. Тухайн 1440 улсын дугаартай тээврийн хэрэгслийг багажаар шүүж үзэхэд 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан ******* гэх хүний жолоодож хөдөлгөөнд оролцож эрхээ хасуулсан машин байсан. Тухайн осол гарсан Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 3-39 дүгээр гудамжны ойролцоо 1440 улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхаар нь зогсоож шалгахад уг зам тээврийн осолд эрэн сурвалжлагдаж байсан ******* гэгч мөн байсан тул согтуурал шалгах багажаар шалгахад 2,93 хувийн согтолттой гарсан тул холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн....гэх мэдүүлэг / хх-ийн 29-30 /,

6. Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 16- ны өдрийн №25/07 дугаартай:.. 1. ын ын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Тоуоta Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал нь ямар байна вэ Урд талын бүфэр баруун талын хэсэг, баруун урд талын крилон, баруун ур талын под крилон, баруун талын их гэрэл, баруун талын дохионы гэрэл, хяна самбарын гэрэл, ухрах камерын цахилгааны асуудал зэрэг эвдрэл гэмтлүүд нь шинэ хуучин ямар эвдрэл гэмтэл байгаа болох Шинэ гэмтэл гарсан.

2. Энэхүү автомашиныг тус төвд ашиглагдаж байгаа Е\Л/392200 маркийн Дан улсад үйлдвэрлэсэн “Тэнхлэг тормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжид ур тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээг шалгахад 0.2 мм/метр, урд, хойд ажлын тоормосны ажиллагааг эргэх механизм дээр дугуйг эргүүлж тоормосны дөрөөн дээр гишгэхэд, бүх дугуйнуудын тоормос бүрэн зогсч байсны зэрэгцээ дараах үзүүлэлтүүд хэмжигдлээ. Үүнд:

Урд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 2.3 К баруун талдаа 2.6 Кн хүчний зөрүү 12 хувь, хойд тэнхлэг дэх дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүч зүүн талдаа 1.8 Кн, баруун талдаа 2.0 Кн буюу хүчний зөрүү нь хувь байв.

“Тэнхлэг тоормос хэмжигч” суурин тоног төхөөрөмжөөр шалгасан үр дүнгээс харахад, урд тэнхлэгийн хажуу гулсалт 0.2 мм/м байгаа нь стандартаар тогтоосон 5 мм/м-ээс бага буюу стандартын шаардлага хангаж байна.

Урд тэнхлэгийн зүүн талын дугуйнуудад үйлчилж буй тоормосны хүчний зөрүү 12 хувь буюу стандартаар тогтоосон 20 хувиас бага, хойд дугуйнуудад үйлчилж  тоормосны хүчний зөрүү 10 хувь буюу стандартад заагдсан 30 хувиас бага, тоормос стенд дээр бүрэн зогсч байсан нь урд болон хойд тормос бүрэн ажиллаж байг: харуулж байна.

Автомашины гэрэлтүүлэх хэрэгслүүд буруу талын их гэрэл, дохио хагарсан. гэрлийн фарны тэмдэглэл нь HCHR загварын гэрэлтэй, ойрын гэрэл нь ксенон, хог гэрэл нь галаген Н4 загварын ламптай. Тус төвд ашиглагдаж байгаа БНСУл( үйлдвэрлэсэн “Их гэрлийн цацрагийн тусгал хэмжигч” МСЮ-ЗС загварын багаж шалгахад зүүн талын ойрын гэрлийн хүч нь 10000 кандель, баруун тал ж үзүүлэлттэй байсан нь стандарт шаардпагад нийцэхгүй, зүүн ойрын гэрлийн 15600 кандель байгаа нь стандартад заагдсан 10000 канделиас их буюу тусгалтай, стандарт шаардлагад нийцсэн, харин баруун талынх 0 кандель байсан нь стандарт шаардлага хангахгүй байна.

Суваг дотроос автомашины явах ангийн ажиллагааг шалгахад, явах эд анги, нум, амортизаторын ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, эвдэрсэн, мурийж тахийсан эд анги байхгүй байв.

3.         Тоуотаprius 30 маркийн ******* ******* улсын дугаартай суудлын автомашин нь стандартын шаардлага хангаж байна. 4 улирлын дугуйтай.

4.         Хөдөлгөөний болон дүрмийн шаардлага хангахгүй байна. Цаашид засвар үйлчилгээ хийн ашиглах бүрэн боломжтой.....гэх дүгнэлт /хх-ийн 76-79/

7. Шинжээчийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 157 дугаартай:.....******* ******* улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 1.860.000 төгрөг,

Шинжилгээний объектын нийт үнэ цэнэ 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 1.860.00 /Нэг сая найман зуун жаран мянга/ төгрөг болохыг тогтоов....гэх дүгнэлт / хх-ийн 86-89 /,

8. Мөрдөгчийн 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай:...“Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6 дугаар зүйлд "зам тээврийн осол гаж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас эрүүл мэнд хохирсон тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх ачаа болон бусад ад хөрөнгийн хохирол учрахыг, гэж заасан бөгөөд зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн байх тул энэ үйлдэл нь зам тээврийн осолд хамаарна гэж дүгнэж байна.

-Toyota prius-11 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ын ******* () нь Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм болон Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хуульд заасан дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:

А.Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухайн хуулийн 13.2.1 "Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх", Б.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно а "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа. мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох",

В.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.",

Г.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.",

Д.Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 18 дахь хэсэг "Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.",

- Toyota prius-30 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч овогтой /ВП:00322331/ нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

-Хэргийн газрын нөхөн үзлэг, хэрэг учрал болсон гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Энх нахиа ХХК-ны шинжээчийн 157 дугаартай шинжээчийн дүгнэлт, цагдаагийн байгууллагын нэгдсэн сангийн жолоочийн лавлагаа, оролцогч нарын мэдүүлэг болон бусад баримт бичгийг үндэслэж дүгнэхэд тухайн осол гарахад шууд нөлөөлсөн хүчин зүйл нь Toyota prius 11 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ын ******* /ВЮ:93022116/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3, 12.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас тухайн зам тээврийн осол гарсан хэмээн дүгнэх үндэслэлтэй байна....гэх магадалгаа /хх-ийн 94-96/ болон  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэгсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-42/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-53/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54-56/, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1564 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 66-69/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч шинээр 12 хуудас  зэрэг нотлох баримт шинжлэн судлав.                           

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж уг зөрчилд нь Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1564 дугаартай шийтгэврээр 2026 оны 05 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хассан хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 2.93 хувийн промильтой согтолттой үедээ 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03- ны өдрийг шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт ******* улсын дугаартай Тоёота приус 11 загварын тээврийн хэрэгслийг 2.93 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан ******* ******* улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 1.860.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт болсон  нь гэрч  ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 6 дугаар сарын 03-ны шөнө ЗЦТ-н оройн эргүүлд албаны 0019 ******* улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байх үед 23 цагийн орчим Дуурсах 3 дугаар баг, Элбэг дэлгүүрийн урд замд зам тээврийн осол гарсан гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад приус 30 маркийн 0035 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргүүлсэн байдалтай зогсож байсан. Тухайн машины жолоочоос асууж тодруулахад 1440 улсын дугаартай цагаан өнгийн приус 11 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Миний машиныг мөргөчихөөд зугтаачихсан гэж хэлэхээр нь *******ын зургийг сангаас шүүж харуулахад энэ хүн жолооч нь мөн байна гэж хэлсэн. Тухайн 1440 улсын дугаартай тээврийн хэрэгслийг багажаар шүүж үзэхэд 2025 оны 5 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан ******* гэх хүний жолоодож хөдөлгөөнд оролцож эрхээ хасуулсан машин байсан. Тухайн осол гарсан Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 3-39 дүгээр гудамжны ойролцоо 1440 улсын дугаартай приус 11 маркийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхаар нь зогсоож шалгахад уг зам тээврийн осолд эрэн сурвалжлагдаж байсан ******* гэгч мөн байсан тул согтуурал шалгах багажаар шалгахад 2.93 хувийн согтолттой гарсан тул холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн.... гэх мэдүүлэг,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн приус 30 маркийн 0035 ******* улсын дугаартай машинаараа 10 мянгатын эцэст эгчийгээ хүргэж өгчихөөд буцаад 10 мянгатын шороон замаар уруудаад явж байгаад Элбэг дэлгүүрийн урд талын шороон замын уулзвар орчимд төв засмал зам руу орох гээд дохиогоо өгөөд орж байхад эсрэг талын туслах шороон замаас орж ирж байсан приус 11 маркийн цагаан өнгөтэй 1440 улсын дугаартай машин орж ирээд миний машины жолооч тал буюу машины баруун талаас мөргөсөн. Тэгээд би аваараа асаагаад машинаас буусан чинь жолооч нь согтуу бууж ирсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Тэр хооронд тухайн машины жолооч зугтаагаад явчихсан...” гэх мэдүүлэг болон  хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл  зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 564 дүгээр шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж 400.000 төгрөгөөр торгуулсан хугацаа дуусаагүй байхад  2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 03- ний өдрийг шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт ******* улсын дугаартай Тоёота приус-11 загварын тээврийн хэрэгслийг 2,93 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа урсгал  сөрж хохирогч *******ын эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, 1.860.000 төгрөгийн хохирол учруулж улмаар хэргийн газрыг орхин зугтаасан нь   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус хангасан байна гэж дүгнэлээ.

Иймд нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцлоо.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж дахин тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах гэмтээх, мөн хуулийн 17.11 дүгээр зүйлд заасан болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг хангаагүй бөгөөд харин Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заасан зөрчлийн шинжийг хангасан гэж харагдахаар байгаа боловч гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулсныг шүүх хэргийг шийдвэрлэх явцад хохирлыг мөн адил давхар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.

Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” мөн Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж нь 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолоочид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогч ******* нэхэмжлэх зүйлгүй талаарх илэрхийлсэн байна.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан  нийтэд тустай ажил хийлгэх ял оногдууллаа.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5, 27.11  дүгээр зүйлийн 1-д заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн тул гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.

Шүүх шүүгдэгч *******д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир  цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар үйл баримтын СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хасаж, гурван зуун / 300 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д  27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг зургаан зуун / 600 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан зуун / 600 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас доошгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван / 03 / жилийн хугацаагаар хассан ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТЦЭНГЭЛ