Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2022/01489

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2022/01489

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,

Хариуцагч: *******,*******,*******, нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11 764 786 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, хариуцагч ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК-аас хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 14 331 387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... /ФД89080856/, /ФБ91092001/ нар нь 2020 оны 07 сарын 27 өдөр ЗГ4025109712 тоот Зээлийн гэрээ байгуулан 17,930,000.00 /Арван долоон сая есөн зуун гучин мянган/ төгрөг, 30 /Гучин / сарын хугацаатай, жилийн 19,2% /Арван ес аравны хоёр/ хувийн хүүтэй цалингийн зээл, 2021 оны 07 сарын 20 өдөр ЗГ4025109712-А тоот Зээлийн гэрээ байгуулан 1,970,000 /Нэг сая есөн зуун далан мянган/ төгрөг, 30 /Гучин / сарын хугацаатай, жилийн 15,6% /Арван тав аравны зургаан/ хувийн хүүтэй цалингийн зээл нэмж авсан. 2021 оны 12 сарын 27 өдөр ЗГ4025Ю9712-Б тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан. , нар нь банкнаас удаа дараа зээлээ төлөхийг шаардсан боловч зээлээ төлөхгүй банкийг хохироож байна. 2022-09-20-ны өдрийн байдлаар тус цалингийн зээл нь үндсэн зээл 13,345,142.19 /Арван гурван сая гурван зуун дөчин таван мянга нэг зуун дөчин хоёр төгрөг арван есөн мөнгө / , хүүгийн төлбөр 970,058,11 /Есөн зуун далан мянга тавин найман төгрөг арван нэгэн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 16,187.24/ Арван зургаан мянга нэг зуун наян долоон төгрөг хорин дөрвөн мөнгө/. Нийт 14,331,387.54 / Арван дөрвөн сая гурван зуун гучин нэгэн мянга гурван зуун наян долоон төгрөг тавин дөрвөн мөнгө/ үлдэгдэлтэй байгаа болно. Иймд ,нар дээр дурьдсан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох Нийт 14,331,387.54 / Арван дөрвөн сая гурван зуун гучин нэгэн мянга гурван зуун наян долоон төгрөг тавин дөрвөн мөнгө/ албадан төлүүлж банкийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш хариуцагч нар 2 830 000 төгрөг төлсөн.Иймд одоо 11 764 786 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ дэмжинэ гэв.

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь наас 17 930 000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр авсан. Сард төлөх дүн дунджаар 670 000 төгрөг төлдөг. Одоо үүсээд байгаа наас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэл болох 14 331 387 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 06 сараас эхлэн инд сар бүр төлөх ёстой 670 000 төгрөгийг одоогийн байдлаар 3 987 500 болсноос 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 200 000 мянган төгрөг хийсэн одоо үлдэгдэл 2 787 500 төгрөгийг 12 сараас өмнө гүйцэт хийгээд банкийг хохиролгүй болгох болно. Миний бие нь хуучин ажиллаж байсан Төвшин богд ХХК гагнуурчин мэргэжлээр ажилладаг байсан Ковид-19 цар тахлын улмаас юмны үнэ 2 дахин өсч сард авдаг байсан. 1 300 000 төгрөг хаанаа ч хүрэхээ больж дээрээс нь 3 хүүхэд цэцэрлэг, сургуульд явдаг эхнэр гэрт байдаг болохоор ажилаа сольж цалин өндөртэй ажилд орохоос өөр аргагүй байдалд орсон. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Монгол консорцуй ХХК гагнуурчинаар орж сард дунджаар 2 800 000 төгрөгийн цалин авч байгаа цашид зээлээ төлөх бүрэн боломжтой болсон. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөгийн төлөлт хийсэн. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 800 000 төгрөг хийсэн. Ингээд үлдэгдлийг нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өболон 2022 оны 12 дугаар сарын 01 гэхэд зээлээ хэвийн байдалд оруулахаах төлөвлөж байна. Иймд наас гаргасан нэхэмжлэлийг түдгэлзүүлж өгнө үү. гэжээ.

5.Хариуцагч , нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр графикийн дагуу төлөх боломжтой. 11 сая төгрөгийг бүтнээр төлөх боломж байхгүй. гэв.

6.Нэхэмжлэгчээс гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-8/,ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-9/, гийн инд гаргасан хүсэлт /хх-12/, Зээлийн гэрээт төлбөр хугацааг хэтэрснийг анхааруулах захидал /хх-13/,ын инд гаргасан хүсэлт /хх-14/, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ4025109712 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /хх-15/, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн БГ4025109711 дугаартай барьцааны гэрээ /хх-16/, Зээл эргэн төлөлтийн хуваарь /хх-17/, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ4025109712-А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-18/, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БГ40251125573-А дугаартай Батлан даалтын гэрээ /хх-19/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-20/, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ4025109712 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх-21/, зээлийн дансны хуулга /хх-24-25/, зээлийн дансны хуулга /хх-56-57/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч гоос Төвшин богд ХХК-ийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 22/30 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх-33/, Монкон Консирциум ХХК-тай 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-34-40/, 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Эрдэнэбилэгийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-41/, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охин О.Номин-Эрдэнийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-42/, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү О.Отгонбилэгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-43/, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин О.Оюун-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-44/, 5050159395 тоот дансны депозит дансны хуулга /хх-45/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ4025109712 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ4025109712-А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БГ40251125573-А дугаартай Батлан даалтын гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ4025109712 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 11 764 786 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэж шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч ...Үнийн дүн дээр маргаан байхгүй. Графикийн дагуу төлөх хүсэлтэй байна гэсэн,

хариуцагч ...графикийн дагуу төлөх боломжтой. 11 сая төгрөгийг бүтнээр төлөх боломж байхгүй гэсэн тайлбар гаргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар гийн инд гаргасан хүсэлт,ын инд гаргасан хүсэлт, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ4025109712 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн БГ4025109711 дугаартай барьцааны гэрээ, Зээл эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ4025109712-А дугаартай зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн БГ40251125573-А дугаартай Батлан даалтын гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ4025109712 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудаар хариуцагч , нар нь Орхон салбараас 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ4025109712 тоот зээл болон барьцаат зээлийн гэрээ байгуулан 17 930 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр зээлсэн, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ4025109712-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж 1 970 000 төгрөгийн зээл нэмж авсан, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗГ4025109712-Б гэрээгээр зээлийн гэрээний хугацааг сунгасан үйл баримт тогтоогдсон.

5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ХХК хариуцагч нараас зээлийн шаардах эрхтэй байна.

7.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2-д зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн гэрээний хугацаа дууссанаас үл хамааран энэхүү гэрээнд заасан зээл, зээлийн хүүг төлнө, 3.11.1-д зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хавсралт 1-д заасан графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заажээ.

8. Хариуцагч нар нь 2021 оны 12 сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээл төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй тул нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзэж хариуцагч , нараас 11 764 786 төгрөг гаргуулж ХХК-д олгож шийдвэрлэв.

9.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 606 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 229 606 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч , нараас зээлийн гэрээний үүрэгт 11 764 786 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 606 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 229 606 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА