Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 139/ШШ2023/00153

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 139/ШШ2023/00153

Дундговь аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч*******,******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,******* дүүрэг,******* байранд байрлах,*******

Хариуцагч: Дундговь аймгийн******* сумын******* баг,******* тоотод оршин суух овогт

Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учруулсан хохиролд 7169615 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, /цахимаар/, хариуцагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нансалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* ньоос төрд учруулсан хохирол 7169615 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2. Нэхэмжлэгч******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан.

Дундговь аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Ажлаас халах тухай 5/01 дүгээр захирамжаарг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халсан бөгөөд шүүхэд гомдол гаргажээ. Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 349 дүгээр тогтоол, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 139/ШШ2016/00345 дугаар захирамжаар тус тус ажилгүй байсан хугацааны цалин олговор олгох тухай дурдсаны дагуу тус байгууллагаас цалин хөлсийг олгосон байна.

Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу Дундговь аймгийн сумын Засаг даргын Тамгын газраас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 4.598.624 төгрөг, 04 дүгээр сарын 26-ны өдөр 358.692 төгрөг, 12 дугаар сарын 19-ний өдөр 4.151.077 төгрөгийг тус тусд болон нийгмийн даатгалын хэлтэст шилжүүлсэн байна.

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 7.169.615 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк, 100900021501/ буруутай албан тушаалтаноос гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2012-2016 онд тус аймгийн сумын Засаг даргаар томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Засаг даргын тамгын газрын даргаг үүрэгт ажлаа хангалтгүй хийсэн гэх үндэслэлээр ажлаас нь халсан.

Гэвч хяналтын шатны шүүхээс ёс зүйн хороонд хандаагүй шууд халсан гэсэн үндэслэлээр ажилд нь эргүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалингд олгуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагууд 90 жилийн ойн хандивын мөнгөнөөс өгсөн.өөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь 2015 оны 1 сарын 5-ны өдөр ажлаас халах тухай Б/01 захирамжаар тамгын газрын даргаг үүрэгт ажлаас нь халах захирамж гаргасан. Энэ захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан.ийн 31 дугаартай тогтоолоор ажлаас халах тухай захирамжийг хууль зүйн үндэслэлгүй, хүчингүйд тооцсон тогтоол гарсан.

Энэ тогтоолыг биелүүлж Засаг даргын тамгын газрын даргаар ажилд эгүүлэн томилох байсан боловч томилохгүй явсаар нь захиргааны хэргийн шүүхэд хандаж 425 дугаартай захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хууль бус халагдсан байна гэсэн шийдвэр гарч ажилд нь эргүүлэн томилж, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгасан. Засаг дарга хийж байхдаа Энхтуяаг 2016 оны 3 сарын 24-ний өдрийн Б/01 дугаар захирамжаар ажилд эргүүлэн томилсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. 33/1605 дугаартай нийгмийн даатгалын шимтгэл төлөх тухай сумын Засаг даргад албан шаардлага гаргасан. Засаг дарга 2016 оны 3 сарын 2-ны өдөр 4591624 төгрөгийг, 2016 оны 4 сарын 26-ны өдөр 358692 төгрөгийг, 2016 оны 12 сарын 19-ний өдөр 4151075 төгрөгийг тус тус ажилгүй байсан хугацааны цалин хөлс болгож төлсөн. Ингэснээр төрд хохирол учруулсан байх тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэв.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 9100000 төгрөг олгохоор шүүх шийдвэрлэсэн баримт хэрэгт байгаа. Аудитын дүгнэлт 7169615 төгрөг гэж гарсан учраас аудитын шаардлагын хүрээнд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь энэ мөнгийг олгох шийдвэр гаргасан этгээд төлөх ёстой гэж маргаж байх шиг байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан этгээд төрд учруулсан хохирлоо төлөх үүрэгтэй тул хариуцагчоос нэхэмжилж байна. Хөөн хэлэлцэх хугацаа 10 жил гэж хуульд заасан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа тул дээрх мөнгийг хариуцагчаас нэхэмжлэх эрх байгаа.

Дундговь аймгийн сумын Засаг даргын тамгын газар энэ нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байна гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байсан. сумын Засаг даргын тамгын газраасд хүсэлт ирүүлснийг үндэслэж нэхэмжлэл гаргасан байгаа. гэв.

6.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хэргийн материалтай танилцахад нэхэмжлэгч талын бүрдүүлсэн баримт зарим нь шаардлага хангахгүй байна. Нотариатаар батлуулсан нь зүгээр нотариатын тамга дарагдсан байдалтай байна.

Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах байх. Миний бие 2016 оны 11 сарын 28-ны өдөр аймгийн Засаг дарга захирамжаар ажлаас чөлөлөөгдсөн. Төрийн албаны тухай хууль тогтоомжийн дагуу Энхтуяа ёс зүйн зөрчил гаргасан нь үнэн. Хувь хүний өс хонзонгийн шалтгаанаар ажлаас халаагүй.

Намайг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш томилогдсон Засаг дарга шийдвэр гаргаж мөнгийгд олгосон байгаа. Иймд төлөх этгээд хэн бэ гэдгийг шүүх харах байх. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэв.

7.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:оос төрд учирсан хохирол 7169615 төгрөг гаргуулах саналтай байна гэжээ.

8.Хэрэгт нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, Дундговь аймгийн сумын Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 4-9-р хуудас/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 425 дугаартай магадлалын хуулбар /хэргийн 10-16-р хуудас/, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 349 дугаартай тогтоолын хуулбар /хэргийн 17-19-р хуудас/, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжийн хуулбар /хэргийн 20-р хуудас/, 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбар /хэргийн 21-р хуудас/, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбар /хэргийн 22-р хуудас/, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбар /хэргийн 23-р хуудас/, Дундговь аймгийн сумын Засаг даргын тамгын газрын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3/266 дугаартай албан бичгийн хуулбар /хэргийн 24-р хуудас/, Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33/16-05 дугаартай мэдэгдлийн хуулбар /хэргийн 25-26-р хуудас/, Дундговь аймгийн сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/07 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 27-р хуудас/, Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 57/57 дугаартай албан шаардлагын хуулбар /хэргийн 28-р хуудас/,ийн 9070002150 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 29-р хуудас/,ийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай тогтоолын хуулбар /хэргийн 30-р хуудас/,ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаартай тогтоолын хуулбар /хэргийн 31-р хуудас/, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/2518 дугаартай, нарт олгосон итгэмжлэл /хэргийн 32-р хуудас/ баримтуудыг бүрдүүлжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч ньоос төрд учирсан хохирол 7169615 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

3. Нэхэмжлэгч нь нь сумын тамгын газрын даргаг үүрэгт ажлаас нь үндэслэлгүйгээр хууль бусаар халсаны улмаас ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж 2016 оны 3 сарын 2-ны өдөр 4591624 төгрөгийг, 2016 оны 4 сарын 26-ны өдөр 358692 төгрөгийг, 2016 оны 12 сарын 19-ний өдөр 4151075 төгрөгийг тус тусд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хуульд зааснаар буруутай албан тушаалтнаар төрд учирсан хохирлыг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.

4. Хариуцагч нь Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Мөнд мөнгө олгох шийдвэрийг миний дараа томилогдсон Засаг дарга гаргасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбар, татгалзлаа гаргаж байна.

5. Хариуцагч нь Дундговь аймгийн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2015 оны 1 сарын 5-ны өдөр төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн /хэргийн 3-рт/ болох нь Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 5 сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэр /хэргийн 4-9-рт/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 сарын 2-ны өдрийн 425 дугаар магадлал /хэргийн 49-55-рт/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 сарын 7-ны өдрийн 349 дугаар тогтоол /хэргийн 17-19-рт/-оор тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Дундговь аймгийн сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсанг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 4598624 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан олгохоор шийдвэрлэжээ.

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 сарын 6-ны өдрийн 139/ШШ2016/00345 дугаар захирамжаар /хэргийн 20-рт/ ажилгүй байсан хугацаанд авах байсан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 4070991 төгрөгийг Дундговь аймгийн сумын Засаг дарга нь нэхэмжлэгчд төлөхийг зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрүүдийн дагууд мөнгөн төлбөрийг төлсөн баримтуудаар /хэргийн 21-23-рт/ төрд нийт 9108393,67 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож байна. Хариуцагч нь Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэлийг гаргасан,д мөнгө олгох тухай эрх бүхий этгээдийн тушаал шийдвэр гараагүй байхад олгосон, мөнгө олгох шийдвэрийг би гаргаагүй, тухайн үед би ажлаас чөлөөлөгдсөн байсан гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтууд байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримт хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж шүүх үзэв. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна. Дундговь аймгийн сумын Засаг даргаасд олгох олговрыг хамгийн сүүлд 2016 оны 12 сарын 19-ний өдөр гүйлгээ хийж олгосон /хэргийн 23-рт/ байна. Энэ өдрөөс шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэх боловч Дундговь аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 2 сарын 22-ны өдрийн 57/57 дугаар албан шаардлагаар /хэргийн 28-рт/ авлагыг барагдуулахыг Дундговь аймгийн сумын Засаг даргын тамгын газрын төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарт даалган шийдвэрлэснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж дахин шинээр тоологдох болсон байна.

Иймд хариуцагчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Хариуцагч нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагчг ажлаас халсан тушаал шийдвэрийг гаргасан болох нь хэрэгт ирүүлсэн Дундговь аймгийн сумын Засаг даргын 2015 оны 1 сарын 5-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар /хэргийн 3-рт/ нотлогдож байна. Энэхүү тушаал нь хууль бус байсны улмаасд ажилгүй байсан хугацааны олговор, ажилгүй байсан хугацаанд авах байсан жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг төр төлж ажилтныг хохиролгүй болгсон байна.д шүүхийн шийдвэрийн дагуу мөнгийг гаргуулж олгох тухай шийдвэрийг ямар албан тушаалтан гаргасан байхаас үл хамааран төрд хохирол учрах үндэслэл нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан шийдвэр гаргасан албан тушаалтны шийдвэр болно. Төр өөрт учирсан хохирлоо төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан шийдвэр гаргасан этгээдээс одоо уг албан тушаалыг хашиж байгаа эсэхээс үл хамааран нэхэмжлэл гаргасан нь зөв байна. Иймд шүүх хариуцагчийн тайлбар татгалзлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Төрд нийт 9108393,67 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байх боловч нэхэмжлэгч нь аудитын албан шаардлагад заасан үнийн дүнгээр нэхэмжлэлийг гаргасан гэж тайлбарласныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчоос 7169615 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцах нь зүйтэй байна

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаароос 7169615 /долоон сая нэг зуун жаран есөн мянга зургаан зуун арван таван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаароос 129663 /нэг зуун хорин есөн мянга зургаан зуун жаран гурван/ гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД З.ГАНЧИМЭГ

Г.БАТМӨНХ