Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2022/01542

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2022/01542

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******, утас:70108504/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг,*******,,,, Жараахай овогт Дашзэвэгийн Нансалмаа /РД:РЭ61061925/-д холбогдох гэрээнээс учирсан гэм хорын хохирол 31 190 151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч холбогдуулан 31 190 151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Нансалмаа нь манай банк бус санхүүгийн байгууллагаас өөрийн "Металл Индустрал" ХХК-ийн эргэлтийн хөрөнгөд зарцуулах зориулалтаар 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ЗГ-085/15 дугаартай, "Зээлийн гэрээ"-г байгуулж, 70 000 /далан мянга/ ам.долларыг сарын 3,8%-ийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20%, 12 сарын хугацаатай зээлж, мөн өдрийн ҮБГ-085/15 дугаартай "Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ"-гээр, Баянзүрх дүүрэг,*******, 12 дугаар хороолол, 29 дүгээр байр, 19 тоот, 150 м.кв, 4 өрөө орон сууцыг барьцаалж, зээл авсан байдаг. Д.Нансалмаа нь 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүг хэвийн төлж байсан боловч үргэлжлүүлж зээлээ төлөөгүй, зээл төлөхийг шаардахад янз бүрийн байдлаар шалтаг хэлж, зайлсхийх болсон учир иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №03393 дугаар шийдвэрээр зээлдэгч 176 953 424 төгрөгийг гаргуулж, НИМИ ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1191 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 160 226 066 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэвч Д.Нансалмаа нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаар албадан гүйцэтгүүлсэн. Монгол Улсын эдийн засгийн тогтворгүй байдал, инфляци, валютын ханшны өсөлт, төгрөгийн ханшны уналт, ханшны зөрүү, Д.Нансалмаа нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй гэх мэт нөхцөл байдлаас шалтгаалж,******* нь асар их алдагдал хүлээсэн нь зээлдэгч буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул*******-д гэрээний улмаас учирсан хохирлыг Д.Нансалмаа нь хариуцах үндэслэлтэй юм.

Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэсний дагуу бидний зүгээс өөрт учирсан хохирлын хэмжээг гаргуулахаар -д хандсаны дагуу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 199/01 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан-г гаргуулсан байдаг. Тус тайлангийн 5-д буюу үнэлгээний дүнг тодорхойлсон байдал НИМИ ББСБ ХХК, иргэн нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан ЗГ028/15 тоот зээлийн гэрээний төлбөртэй холбоотой төлбөр төлөх шүүхийн шийдвэр гарсан өдрийн мөнгөний үнэ цэнэ болон төлбөр төлсөн өдрийн мөнгөний үнэ цэнийн зөрүүг 31 190 151 төгрөгөөр тогтоов гэж НИМИ ББСБ ХХК-д учирсан хохирлын хэмжээг тодорхойлсон байдаг. Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, -ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг тус тус үндэслэн гэм хорын хохиролд 31 190 151 төгрөгийг гаргуулж, НИМИ ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Д.Нансалмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Нансалмаа би нэхэмжлэгч "Ними" ББСБ-ын надаас 31190151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр зөвшөөрөх боломжгүй байна.

1.Энэхүү нэхэмжлэлд заасан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэн шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.18-ны өдрийн 03393 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.06.20-ны өдрийн 1191 дүгээр магадпал хүчин төгөлдөр байгаа.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Монгол Улсын эдийн засгийн тогтворгүй байдал, инфляци, валютын ханшийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт, ханшийн зөрүү зэргээс шалтгаалж хохирсноо бичжээ. Энэ бүхэн нь хувь хүн надтай ямар ч холбоогүй юм.

3.Нэхэмжлэгч нь 2016 онд өөрөө хүсэлт гарган шүүхийн 03393 дгуаар шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагаа удааширснаас нэхэмжлэгч хохирсон бол энэ нь мөн иргэн надтай ямар ч хамааралгүй билээ. Эдгээр болон бусад нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу. гэжээ.

3.Нэхэмжлэгчээс*******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт /хх-6-8/, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ085/15 дугаартай зээлийн гэрээ /хх-9-11/, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ҮБГ085/15 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ /хх-12-13/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03393 дугаартай шийдвэр /хх-14-15/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1191 дугаартай магадлал /хх-16-18/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн 101/ШШ2016/26993 дугаартай захирамж /хх-19/, -ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-20-31/,*******-иас д олгосон итгэмжлэл /хх-2/зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагчаас -ийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт /хх-71/, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 226101010780 дугаартай Л.Хүчитбаатарын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-72/, эмчийн магадлагаа /хх-73/, Голомт банкны гүйлгээний баримт /хх-74/, эзэмшлийн 5098146564 дугаартай дансны депокит хуулга /хх-75-77/, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-78/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-79/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч холбогдуулан 31 190 151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг хариуцагч Д.Нансалмаа нь зохих хугацаанд төлөөгүйгээс тухайн цаг үед авах ёстой байсан мөнгөний үнэ цэнэ буурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг нэхэмжилж байгаа. гэж тодорхойлсон.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг ...Хөрөнгийн үнэлгээний компанийн тайланд үндэслэж нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд бодитоор хохирол учирсан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн үндэслэлээр татгалзлаа гаргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ085/15 дугаартай зээлийн гэрээ /хх-9-11/, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ҮБГ085/15 дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ /хх-12-13/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2016/03393 дугаартай шийдвэр /хх-14-15/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1191 дугаартай магадлал /хх-16-18/, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн 101/ШШ2016/26993 дугаартай захирамж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хх-78/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-79/ зэрэг нотлох баримтуудаар:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3393 дугаар шийдвэрээр хариуцагч 176 953 424 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******-нд олгохоор шийдвэрлэснийг хариуцагчийн өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1191 дүгээр магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн зээл 70 000 ам.доллар, 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 01 дүгээр сарын 20-гы өдрийг хүртэлх хугацааны хүү 10 141.97 ам.доллар, нийт 79 841.97 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн Монгол банкнаас зарласан 1 ам.долларын 2 006.67 төгрөгт хөрвөх ханшаар тооцож 160 226 066 төгрөг гаргуулж нэхэмжлэгч*******-нд олгохоор шийдвэрлэсэн, уг магадлалын дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх 26993 дугаар шүүгчийн захирамж 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гарч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, улмаар зохигчид 2019 оны 02 дугаар сарын 28-нд эвлэрлийн гэрээ байгуулж, 2019 оны 02 дугаар сард шүүхийн шийдвэрт заасан төлбөр болох 160 226 066 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 042 717 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 180 000 төгрөг, албадан дуудлага худалдааны зарын үнэ 40 000 төгрөг, нийт 161 488 783 төгрөгийг хариуцагч төлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч ...эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг -ийн хөрөнгийн үнэлгээний тайланд үндэслэн нэхэмжилж байгаа гэж, хариуцагч ...-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчид бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэж маргаж байгаа.

6.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, 229 дүгээр зүйлийн 229.1.Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүхийн шийдвэр гарснаас хойш биелэгдэх хүртэл хугацаанд*******-ийн эд хөрөнгөд хохирол учирсан, үүнийг -ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тодорхойлж байгаа гэж тайлбарлаж байгаа боловч -ийн хөрөнгийн үнэлгээний тайланд үндэслэж нэхэмжлэгчид 31 190 151 төгрөгийн эд хөрөнгийн бодит хохирол учирсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэлээ.

8. -ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараагүй тул шинжээчийн дүгнэлт гэж дүгнэх боломжгүй, түүнчлэн дээрхи бичгийн нотлох баримтыг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд гаргасан эсэх нь тодорхойгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

9.Эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл гэдэгт гэрээний зөрчлийн улмаас эд юмс гэмтэл, устах, эд хөрөнгийн өртөг, үнэ цэнэ буурах, алдагдах зэрэг шалтгаанаар үүрэг гүйцэтгүүлэгч этгээдэд байсан эд хөрөнгийн хорогдсон дүнг ойлгох ба хариуцагч Д.Нансалмаа*******-ийн өмнө хүлээсэн зээл төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хохиролд хүү 10 141.97 ам.доллар, нийт зээлийн гэрээний үүрэгт 161 488 783 төгрөгийг хариуцагч төлж дуусгасан, зохигчид гэрээндээ хохирол, түүний хэлбэр, хэмжээ, нөхөн төлүүлэх нөхцлийн талаар харилцан тохиролцоогүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацаа удааширсныг хариуцагчийг гэрээний зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй, мөн*******-ийн зөрчлийн өмнөх ба дараах хөрөнгийн байдлын ялгаварыг нотолсон -ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаас өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

10.Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч*******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

11.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5310 шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1., 229 дүгээр зүйлийн 229.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч , итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч холбогдуулан гаргасан гэрээний улмаас учирсан гэм хорын хохирол 31 190 151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 313 900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШЗ2022/05310 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА