| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2022/01816/И |
| Дугаар | 142/ШШ2022/01663 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2022/01663
| 2022 оны 12 сарын 15 өдөр | Дугаар 142/ШШ2022/01663 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 103 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: /РД:9043985/-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* хариуцагч холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 2017-01-02-ны өдөр Соёл мэдээллийн төвд үйлчлэгчээр ажилд орсон. Ажиллах хугацаандаа ажилдаа сэтгэл гарган ажиллаж байсан. 2018-10-сард жирэмсэний амралтаа аваад хүүхэдээ 3 сартай болгоод эргэн амьдралын шаардлагаар ажилдаа орсон. Ажиллах хугацаанд хүүхдийн бие өвдсөний улмаас эргэн хүүхэдээ 3 нас хүртэл асрах чөлөөний өргөдөлөө байгууллагын даргадаа албан ёсоор бичгээр, номын санч , Хөгжмийн багш нарын хажууд өгөөд 2019-10-28-нд хүүхэдээ 3 нас хүртэл харах чөлөөний цохолт хийлгэсэн. Саяхан зээл авах гээд НДШ-н лавлагаа авч үзэхэд 2019-12 сар, 2020-2 сар эдгээр саруудыг чөлөө авсаны дараа төлж байгаад тасалсан байна. Яагаад тасалсан тухай соёл мэдээллийн төвийн эрхлэгч асуухад 2019-10-21-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлт гаргасан болохоор ажлаас чөлөөлсөн гэх учир нь олдохгүй хариулт хэлсэн. Хандсүрэн миний бие өөрийн хүсэлтээр гэх хүсэлт гаргаагүй мөн 2019-10 сараас хойш миний НДШ-төлөгдөж байсан учир нь миний өргөдөл \хүүхэд асрах чөлөөний өргөдөл\ нягтлан дээр ба санхүүгийн баримтанд байсан болно. Иймд миний хүүхэдээ асарч байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тасарсан байгаа тул нөхөн төлүүлж өгнө үү. 2019 оны 11 дүгээр сар, 2020 оны 02 сараас 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01 дүгээр сараас 12 саруудыг төлүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах гэсний дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ буруу мэдээлэл бичжээ. Тухайлбал: ******* нь хүүхдээ төрүүлсэний дараа 3 сар болоод ажилдаа орсон ба хүүхэд маань удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай, ажлаа хийх боломжгүй боллоо. гэж хэлсэн. ... цаашид ажиллахгүй гэсэн саналыг нь аваад 2019-11-21 ний өдөр түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Ажлаас чөлөөлөх тушаал гарснаас хойш 7 хоногийн дараа ******* хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдөл өгсөн гэдэг худлаа. Хүүхдийнхээ биеийг сайжирсаны дараа манай соёлын төвд байр гаргаж, гоо сайхны лангуу ажиллуулж байсан.Түүнээс ямар нэгэн түрээс аваагүй. 2022 оны 8 дугаар сард Хандсүрэн нь номын санчаар ажилд оръё гэсэн өргөдөл өгсөн.Номын санчийн орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдаж, бакалар боловсролтой, дээд сургууль дүүргэсэн хүнийг авсан. Манай байгууллагад ******* нь хүүхэд асрах чөлөө авах тухай ямар нэгэн өргөдөл, хүсэлт бичгээр ирүүлээгүйг хариуцпагатайгаар мэдэгдье. Өргөдөл, хүсэлтийг Соёлын төвийн ирсэн, явсан бичигт журмын дагуу бүртгэдэг.Энэ бүртгэлийг үзэж болно. *******гийн өөрийнх нь саналыг үндэслэн 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасанаар ажилтан санаачилсан үндэслээр хөдөлмөрийн гэрээг цуцлалсан юм.Энэ тушаал шийдвэрт гомдол гараагүй. Хөдөлмөрийн гэрээ цуцалсантай холбоотой ажил хүлээлцэх үеийн цалин хөлс, ээлжийн амралтын тооцоотой холбоотой 2020 оны 01 дүгээр сард цалин гарсан байж болзошгүй.Энэ талаар байгууллагын санхүүгээс тодруулах боломжтой. Ажлаас өөрийн хүсэлтээр гарснаас хойш даруй 2 жил гаруй хугацаа өнгөрсөний дараа би хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж байгууллагаас үндэслэлгүй нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд тус шүүхэд гаргасан *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.Хүүхэд асрах чөлөө авах талаар хандаж байгаагүй.Энэ талаар Орхон аймгийн НДХ-т хандсан талаар *******гээс тодруулж, Жаргалант сум хариуцсан НД-ын байцаагчаас тодруулах шаардлагатай гэж үзэж байна. гэжээ.
3.Нэхэмжлэгчээс Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-4/, *******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-5/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-6/, *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-7/, ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар /хх-8/, хөлсөөр ажиллах гэрээний хуулбар /хх-9-10/, ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 30/а/ дугаартай тушаалын хуулбар /хх-11/, ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай тушаалын хуулбар /хх-12/, ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай тушаалын хуулбар /хх-13/ баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/22 дугаартай тушаалын хуулбар /хх-29/, ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай тушаалын хуулбар /хх-30/, ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай тушаалын хуулбар /хх-31/, ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай тушаалын хуулбар /хх-32/, Жаргалант соёлын мэдээллийн төвд ажиллаж буй даатгуулагчдын 2019 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулал хуулбар /хх-33-34/, хөдөлмөрийн гэрээ /хх-35-36/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч *******гийн хариуцагч холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны буюу 2019 оны 11 дүгээр сар, 2020 оны 02 сараас 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01 дүгээр сараас 12 саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...Ажлаас өөрийн хүсэлтээр гарснаас хойш даруй 2 жил гаруй хугацаа өнгөрсөний дараа хүүхэд асрах чөлөөтэй байсан гэж байгууллагаас үндэслэлгүй нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоу өгнө үү гэсэн үндэслэлээ няцаасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 04 дугаартай тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай хөлсөөр ажиллах гэрээ, ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаартай тушаал, ийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 дугаартай тушаал зэрэг баримтуудаар ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хөлсөөр ажиллах гэрээ байгуулан үйлчлэгчээр томилогдон ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан, эргэж 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 2019 оны 07 дугаар сарын 01 хүртэл техникч-үйлчлэгчээр ажилд түр томилогдон ажилласан, түүнийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Жаргалант сумын Соёл мэдээллийн төвийн техникч-үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч ...би хүүхдээ 3 сар хүргээд 2019 оны 03 дугаар сард ажилдаа орсон боловч ажиллах хугацаанд хүүхдийн бие өвдсөн учраас хүүхдээ 3 нас хүртэл нь асрах чөлөө хүсч даргадаа хүсэлтээ өгсөн. Гэтэл намайг хүүхэд асрах чөлөөтэй байхад миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна гэж, хариуцагч ...******* нь хүүхдээ төрүүлсэний дараа 3 сар болоод ажилдаа орсон ба хүүхэд маань удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлагатай, ажлаа хийх боломжгүй боллоо гэж хэлсэн. ... цаашид ажиллахгүй гэсэн саналыг нь аваад 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр түүнийг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон тул нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг ажил олгогчид үүсэхгүй гэж талууд маргаж байгаа.
6. Нэхэмжлэгч нь хүүхдээ төрүүлээд эргэж 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 2019 оны 07 дугаар сарын 01 хүртэл техникч-үйлчлэгчээр ажиллаж байсан нь зохигчдийн тайлбар, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/13 дугаар эрхлэгчийн тушаалаар нотлогдож байгаа боловч нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр удирдлага буюу эрхлэгч Б.Оюунгэрэлд хүүхэд асрах чөлөө хүссэн өргөдлөө өгсөн гэсэн тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.
7.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1/-д зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй. Харин мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1. 4/-д зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд ажил олгогчийн шимтгэл төлөх үүрэг дуусгавар болно.
8.Ажил олгогч 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/21 тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөтэй байсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул ажил олгогч, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, ажилтаны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон учир ажил олгогчид ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж нэхэмжлэгч *******гийн холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйл 1.4/-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА