Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий  шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Ш.Оюундарь,

Нарийн бичгийн дарга: Б.Уянга,

Шүүгдэгч: Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Оюундариас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000292 тоот хэргийг 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******ы ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Баянхонгор аймгийн Цагдаагийн газар”-ын жижүүрийн өрөөний урд талын зааланд 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, дэд ахлагч ******* нь батлагдсан томилгооны дагуу үүргээ гүйцэтгэж согтуурал шалгах багажаар согтуурлын зэрэг тогтоох гэхэд нь шалгуулахгүй гэж зууралдаж, хэрүүл маргаан үүсгэж, хохирогч хөл хэсэгт өшиглөж, зүүн шанаа хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, улмаар албаны дүрэмт хувцасны зүүн сугыг урж эсэргүүцсэн гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Шүүгдэгч  Х.*******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:..Миний бие холбогдох эрх үүрэгтэйгээ болон прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолоо хүлээн зөвшөөрч байна. Миний бие өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй ярьсан учир одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 99-100/,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... 2025 оны 05 дугаар сарын 31- ний өдрийн эргүүлийг олон нийтийн цагдаа Цанлигренчингийн хамт үүрэг гүйцэтгэх хугацаанд Баянхонгор сумаас зүүн хойд тийш Эрдэнэцогт сум руу гардаг чиглэлт гол дээр согтуу хүмүүс хоорондоо зодолдоод машин согтуугаар унаад яваад байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу явж байтал улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн машин ирж байсан ба улмаар зогсоож шалгахад Х.******* гэх иргэн тээврийн хэрэгслийг жолоодож, 3-6 насны 2 эмэгтэй хүүхэд суулгасан байсан, өөр машинд нь хүн байгаагүй. Тэгээд шалгах явцад архи согтууруулах ундааны зүйл тухайн иргэнээс үнэртэж байсан тэгээд тандагч багажаар шалгахад улаан ассан тул юу уусан талаар асуухад пиво уусан. Найзууд дээрээ оччихоод 2 хүүхдийн хамт гэр рүүгээ явж байна, 2 найз хоорондоо зодолдоод байхаар нь гэр рүүгээ явж байсан гэсэн. Тэгээд цагдаагийн газарт очиж согтуурал шалгах багажаар шалгая гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газарт ирээд оръё гэхэд орохгүй хүүхдээ унтуулаад оръё гэсэн тул би 20 минут хүлээж байтал 2 талаас эхнэр, дүү нь гээд 2 эмэгтэй хүрээд ирсэн. Гэнэт би ял хийсэн биш би орохгүй гээд зууралдсаар байгаад цагдаагийн газарт оруулж ирээд сандал дээр суулгаж байтал эхнэр рүүгээ дайраад янхан, гичий гээд бид нарыг цагдаа нар яахаараа энд авч ирдэг юм нохойнууд гээд орилоод байсан. Тэгэхээр нь үүдэнд хүмүүс байна, та цагдаагийн байгууллагад ороод ирсэн байна, нам дуугаар харьцана уу гэтэл босоод гэнэт алаад хаячихъя гээд намайг гараараа цохих гэхээр нь гаран талаас нь бариад авахад дүү нь дундуур нь орсон. Тэгээд намайг цохих гээд заамдаад авсан бөгөөд жижүүрийн цагдаа ирээд тэр залууг араас нь салгаад сандал дээр суулгах гэхэд эхлээд мөргөх гэж дайраад миний хөл руу өшиглөөд, дараа миний нүүр рүү шанаан тус газарт хэд, хэдэн удаа цохисон ба тухайн үйлдлээ зогсоохгүй байхаар нь гав авч ирж гавласан. Гавлахын өмнө нь сандал дээр дараад боль гээд байж байтал хэвтэж байхдаа баруун гараараа зүүн шанаа руу цохиод босож ирээд дахиад цохиод авсан. Тэгэхээр нь гавлаад эрүүлжүүлэх байр руу аваад гарсан ба гарах замдаа цагдаагийн газрын гадаа талбай дээр өөрөө унаад явахгүй гээд өнхөрсөн. Миний зүгээс ямар нэг байдлаар цохиж зодсон зүйл байхгүй тухайн үйл явдал болоход эхнэр дүү нь байсан ба бичлэг хийгээд байх шиг байсан. Энгэрийн камер бол байсан бөгөөд түүнийг цагдаагийн үүдэнд ороод ирсэн байхад нь орилоод урдаас ирэхэд нь энгэрийн камераа ажиллуулах шиг болсон чинь миний камер ноцолдож байхад унасан байсан. Тэгээд шалгаад үзэхэд ажиллаагүй байсан. Эхнэр, дүү нь байсан ба мөн мөрдөгч *******, жижүүрийн цагдаа, ерөнхий жижүүр нар байсан. Мөн тэнд эмэгтэй хүмүүс байсан. Миний биеийн хүзүүний доод хэсэг улайсан, тухайн үед нь шүднээс бага зэрэг цус гарсан байсан тэгэхдээ амаа угаасан. Мөн гадуур хувцасны зүүн талын суга оёдлоороо урагдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

....Тухайн хээрийн хувцас оёдлоороо бага зэрэг задарсан байсан учир оёулсан. Би үнэлгээ хийлгэхгүй. Надад нэг ямар нэг хохирол төлсөн зүйл байхгүй би түүнээс юу ч авахгүй авдаг арга хэмжээг хуулийн дагуу шийдүүлбэл болно. Хувь хүний зүгээс бол гомдол санал байхгүй харин зүгээр нэг согтуу нөхөр хэн дуртай нь цагдаагийн албан хаагчийн эсрэг гар хөтөлж цохидог энэ нь даамжирвал нийгэмд сөрөг нөлөөтэй учраас шалгуулах шаардлагатай гэж үзэн  шалгуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

4. Гэрч *******ы мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.... 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай төрсөн ах ******* утсаар залгаад цагдаад баригдчихлаа, цагдаагийн газар хүрээд ир гэхээр нь би яваад ирсэн бөгөөд Цагдаагийн газрын гадаа өөрийн машины хажууд нэг цагдаагийн хамт зогсож байсан.Тэгээд цагдаагийн газар руу дотогшоо оръё гэхэд ах орохгүй гээд дахиад нэг цагдаа ирээд хоёр талаас нь хүчлээд оруулах гэхэд өөрөө орохгүй гээд нэлээн чаргууцалдаж байгаад орсон. Тухайн үед машин дотор нь ахын хоёр хүүхэд байсан учраас хараад үлдсэн. Тэгээд би эхнэр *******ыг дуудаад эхнэр нь ирээд эхнэрт нь хоёр хүүхдийг нь өгчихөөд араас нь цагдаагийн газар руу ороход ах үүдний сандал дээр нь сууж байсан ба тэнд байсан цагдаагийн өмнөөс би ямар хэрэг хийсэн хүн юм уу ялтан байгаа биш гээд том том дуугараад байсан. Тэнд байсан цагдаа шаардлага биелүүлээд зүгээр сууж бай гэхэд ах босоод ирэхэд тэр цагдаа нь өмнөөс нь ирээд хоорондоо барилцаад авсан. Тэгээд тэр цагдаа нь хоёр гарыг нь ард нь гавлах гэхэд гараа өгөхгүй нэлээн эсэргүүцээд авсан бөгөөд ах намайг бичлэг хий гэхээр нь би өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд бичлэг хийсэн. Наана нь 2 цагдаа гарч ирээд салгасан бөгөөд түүнийг төв байрнаас аваад саатуулах байр руу авч явсан ба явах замдаа гаваа тайл гар өвдөөд байна гээд зам дээр ах өөрөө өнхрөөд байсан. Тэгж байгаад саатуулах байр руу орсон. Тэгээд тэнд байсан цагдаа нартайгаа маргалдах гээд байсан ба намайг тэнд байсан цагдаа нь цаашаа байж бай гээд гаргасан. Надад тухайн үйл явдлыг бичсэн гурван хэсэг бичлэг миний гар утсанд байгаа би амьхандаа ах намайг өөрийгөө зодуулж байгаа юм байна гэж бодоод бичлэг хий гэж байна гээд утсаар бичлэг хийсэн. Яг намайг цагдаа дотор байхад цагдаагийн алба хаагч манай ахыг цохиж зодоогүй, зууралдаад гавлах гээд байсан. Тухайн цагдаа суу гээд сандал дээр дарахад суухгүй гээд өөрөөс нь эсэргүүцэл үзүүлээд босож ирээд нүүр рүү нь манай ах цохиод байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 52-53/,

5. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч 2025 оны 06 дугаар сарын 05-ны 395 дугаартай:...1. биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Амь насанд аюулгүй.

3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.

6. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй...гэх дүгнэлт /хх-ийн 71-72 /,

6. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч 2025 оны 06 дугаар сарын 05-ны 396 дугаартай:...1. Х.*******ын биед цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Амь насанд аюулгүй.

3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.

6. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй...гэх дүгнэлт / хх-ийн 77-78/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 4-9/, гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11/, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын даргын тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 13-18/, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа ын 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Цагдаагийн газрын жижүүр, харуул, эргүүлд үүрэг гүйцэтгэх албан хаагчдын  томилгоо /хх-ийн 25/, Х.*******т холбогдох зөрчлийн 1569 дугаартай материалаас хуулбарласан материалууд, Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар /хх-ийн 26-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч  Х.******* нь 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа-зохицуулагч, дэд ахлагч ******* нь батлагдсан томилгооны дагуу үүргээ гүйцэтгэж согтуурал шалгах багажаар согтуурлын зэрэг тогтоох гэхэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах “Баянхонгор аймгийн Цагдаагийн газар”-ын жижүүрийн өрөөний урд талын зааланд авчирсан үед шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчтай шалгуулахгүй гэж зууралдаж, хэрүүл маргаан үүсгэж, хохирогч хөл хэсэгт өшиглөж, зүүн шанаа хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, улмаар албаны дүрэмт хувцасны зүүн сугыг урж эсэргүүцсэн үйл баримт болсон  нь хохирогч өгсөн:.. 2025 оны 05 дугаар сарын 31- ний өдрийн эргүүлийг олон нийтийн цагдаа Цанлигренчингийн хамт үүрэг гүйцэтгэх хугацаанд Баянхонгор сумаас зүүн хойд тийш Эрдэнэцогт сум руу гардаг чиглэлт гол дээр согтуу хүмүүс хоорондоо зодолдоод машин согтуугаар унаад яваад байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу явж байтал улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн машин ирж байсан ба улмаар зогсоож шалгахад Х.******* гэх иргэн тээврийн хэрэгслийг жолоодож, 3-6 насны 2 эмэгтэй хүүхэд суулгасан байсан, өөр машинд нь хүн байгаагүй. Тэгээд шалгах явцад архи согтууруулах ундааны зүйл тухайн иргэнээс үнэртэж байсан тэгээд тандагч багажаар шалгахад улаан ассан тул юу уусан талаар асуухад пиво уусан. Найзууд дээрээ оччихоод 2 хүүхдийн хамт гэр рүүгээ явж байна, 2 найз хоорондоо зодолдоод байхаар нь гэр рүүгээ явж байсан гэсэн. Тэгээд цагдаагийн газарт очиж согтуурал шалгах багажаар шалгая гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн газарт ирээд оръё гэхэд орохгүй хүүхдээ унтуулаад оръё гэсэн тул би 20 минут хүлээж байтал 2 талаас эхнэр, дүү нь гээд 2 эмэгтэй хүрээд ирсэн. Гэнэт би ял хийсэн биш би орохгүй гээд зууралдсаар байгаад цагдаагийн газарт оруулж ирээд сандал дээр суулгаж байтал эхнэр рүүгээ дайраад янхан, гичий гээд бид нарыг цагдаа нар яахаараа энд авч ирдэг юм нохойнууд гээд орилоод байсан. Тэгэхээр нь үүдэнд хүмүүс байна, та цагдаагийн байгууллагад ороод ирсэн байна, нам дуугаар харьцана уу гэтэл босоод гэнэт алаад хаячихъя гээд намайг гараараа цохих гэхээр нь гаран талаас нь бариад авахад дүү нь дундуур нь орсон. Тэгээд намайг цохих гээд заамдаад авсан бөгөөд жижүүрийн цагдаа ирээд тэр залууг араас нь салгаад сандал дээр суулгах гэхэд эхлээд мөргөх гэж дайраад миний хөл руу өшиглөөд, дараа миний нүүр рүү шанаан тус газарт хэд, хэдэн удаа цохисон ба тухайн үйлдлээ зогсоохгүй байхаар нь гав авч ирж гавласан. Гавлахын өмнө нь сандал дээр дараад боль гээд байж байтал хэвтэж байхдаа баруун гараараа зүүн шанаа руу цохиод босож ирээд дахиад цохиод авсан. Тэгэхээр нь гавлаад эрүүлжүүлэх байр руу аваад гарсан ба гарах замдаа цагдаагийн газрын гадаа талбай дээр өөрөө унаад явахгүй гээд өнхөрсөн. Миний зүгээс ямар нэг байдлаар цохиж зодсон зүйл байхгүй тухайн үйл явдал болоход эхнэр дүү нь байсан ба бичлэг хийгээд байх шиг байсан. Энгэрийн камер бол байсан бөгөөд түүнийг цагдаагийн үүдэнд ороод ирсэн байхад нь орилоод урдаас ирэхэд нь энгэрийн камераа ажиллуулах шиг болсон чинь миний камер ноцолдож байхад унасан байсан. Тэгээд шалгаад үзэхэд ажиллаагүй байсан. Эхнэр, дүү нь байсан ба мөн мөрдөгч *******, жижүүрийн цагдаа, ерөнхий жижүүр нар байсан. Мөн тэнд эмэгтэй хүмүүс байсан. Миний биеийн хүзүүний доод хэсэг улайсан, тухайн үед нь шүднээс бага зэрэг цус гарсан байсан тэгэхдээ амаа угаасан. Мөн гадуур хувцасны зүүн талын суга оёдлоороо урагдсан...гэх мэдүүлэг,

Гэрч *******ы өгсөн “...2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай төрсөн ах ******* утсаар залгаад цагдаад баригдчихлаа, цагдаагийн газар хүрээд ир гэхээр нь би яваад ирсэн бөгөөд Цагдаагийн газрын гадаа өөрийн машины хажууд нэг цагдаагийн хамт зогсож байсан.Тэгээд цагдаагийн газар руу дотогшоо оръё гэхэд ах орохгүй гээд дахиад нэг цагдаа ирээд хоёр талаас нь хүчлээд оруулах гэхэд өөрөө орохгүй гээд нэлээн чаргууцалдаж байгаад орсон. Тухайн үед машин дотор нь ахын хоёр хүүхэд байсан учраас хараад үлдсэн. Тэгээд би эхнэр *******ыг дуудаад эхнэр нь ирээд эхнэрт нь хоёр хүүхдийг нь өгчихөөд араас нь цагдаагийн газар руу ороход ах үүдний сандал дээр нь сууж байсан ба тэнд байсан цагдаагийн өмнөөс би ямар хэрэг хийсэн хүн юм уу ялтан байгаа биш гээд том том дуугараад байсан. Тэнд байсан цагдаа шаардлага биелүүлээд зүгээр сууж бай гэхэд ах босоод ирэхэд тэр цагдаа нь өмнөөс нь ирээд хоорондоо барилцаад авсан. Тэгээд тэр цагдаа нь хоёр гарыг нь ард нь гавлах гэхэд гараа өгөхгүй нэлээн эсэргүүцээд авсан бөгөөд ах намайг бичлэг хий гэхээр нь би өөрийнхөө гар утсыг гаргаж ирээд бичлэг хийсэн. Наана нь 2 цагдаа гарч ирээд салгасан бөгөөд түүнийг төв байрнаас аваад саатуулах байр руу авч явсан ба явах замдаа гаваа тайл гар өвдөөд байна гээд зам дээр ах өөрөө өнхрөөд байсан. Тэгж байгаад саатуулах байр руу орсон. Тэгээд тэнд байсан цагдаа нартайгаа маргалдах гээд байсан ба намайг тэнд байсан цагдаа нь цаашаа байж бай гээд гаргасан. Надад тухайн үйл явдлыг бичсэн гурван хэсэг бичлэг миний гар утсанд байгаа би амьхандаа ах намайг өөрийгөө зодуулж байгаа юм байна гэж бодоод бичлэг хий гэж байна гээд утсаар бичлэг хийсэн. Яг намайг цагдаа дотор байхад цагдаагийн алба хаагч манай ахыг цохиж зодоогүй, зууралдаад гавлах гээд байсан. Тухайн цагдаа суу гээд сандал дээр дарахад суухгүй гээд өөрөөс нь эсэргүүцэл үзүүлээд босож ирээд нүүр рүү нь манай ах цохиод байсан....” гэх мэдүүлэг,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч 2025 оны 06 дугаар сарын 05-ны 395 дугаартай:...1. биед хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Амь насанд аюулгүй.

3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.

6. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт болон тухайн үйл баримтыг бичиж баримтжуулсан Цагдаагийн байрны камерын бичлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Хохирогч ******* Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Б/142 дугаар тушаалаар Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар томилж цагдаагийн дэд ахлагч цол олгосон байна.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна” гэж хуульчилсан мөн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2-д “ хууль сахиулах чиг үүрэг гэж ...байгууллагын алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг ойлгоно” гэж тайлбарласан байна.

Дээрх хуулийн тайлбараас хохирогч ******* нь нийгмийн хэв журмыг сахиулах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх хууль сахиулагч мөн гэж үзлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Х.******* нь архидан согтуурч улмаар батлагдсан томилгооны  дагуу үүргээ гүйцэтгэж байх явцад Х.*******ын зөрчлийг илрүүлж согтуурал шалгах багажаар согтуурлын зэрэг тогтоох гэхэд шалгуулахгүй гэж зууралдаж, хэрүүл маргаан үүсгэж хууль сахиулагч Н.Лувсандамбыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэсэн, албаны хувцасны зүүн сугыг урж эсэргүүцсэн нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Х.*******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэж дүгнэх  нотлох баримт хүрэлцээтэй байх тул  түүнийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Х.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан  6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.”,

Мөн хуулийн 23 дугаар зүйлийн  23.7-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэх заалт, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн....ийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх....д оршино” гэснийг үндэслэн шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

Хэрэгт эд мөрийн баримтаар үйл баримт бүхий СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон        

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******ы *******ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ы *******ыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан зургаан / 06 / сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Х.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ