Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 181/ШШ2023/00459

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны02 сары01 өдөр

181/ШШ2023/00459

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Г/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...-р сургууль/РД: /-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин хөлсний олговорыг ажлаас халагдсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс анхан шатны шийдвэр гарах хүртэлхээр гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бүжинлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсувд, хариуцагчийн өмгөөлөгч С.Одгариг, гэрч М.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Г миний бие тус байгууллагад 1987 онд бага ангийн багшаар ажилд ороод тасралтгүй 34 жил ажиллаад 2021 оны 07 сард өндөр насны тэтгэврээ тогтоолгосон боловч бага ангийн багш зарлуулаад олдохгүй байна та үргэлжлүүлээд ажиллаад өгөөч гэж тухайн үед захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Т.Ундрал гуйхаар нь за гээд хөдөлмөрийн гэрээг 2021-2022 оны хичээлийн жил дуустал байгуулсан. Ингээд ажлаа хийж байтал өмнө ажлаа хийж байгаад халагдаад эргэж шүүхийн шийдвэрээр ажилдаа орсон Д.Оюунсувд захирал 2022/03/18-ны өдөр ажилдаа ороод сар гарны дараахан ажлаас 2022/04/20-ны өдөр Б/46 тоот тушаалаар намайг халсан. Би уг нь Ундрал захиралтай гэрээ хийхдээ гарын үсэг зураад өгсөн боловч нэг хувиа аваагүй. Д.Оюунсувд захирлаас гэрээгээ авъя гэтэл өгөхгүй гэлээ.

Тэрээр ажлаас халах үндэслэлээ захирлыг ажлаас халах шалтгааныг надаас болсон гэж хэлсэн. Тэрээр надаас нэг ямар нэг тайлбар аваагүй. Надтай ч уулзаагүй байж тушаал гаргасанд гомдолтой байна. Миний бие түүнийг ажлаас халах үйлдэлд огт хамаагүй юм. Манай байгууллага дээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байхгүй, байсан ч би энэ комиссоор ормооргүй байна. Захиралтай ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Иймээс шууд шүүхэд хандаж байна. Манай туслах багш нар надтай уулзаж бид нарыг дарамталдаг одоо яах бэ гэсэн.

Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан 29 дүгээр сургуулийн бага ангийн албан тушаал дээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин хөлсний олговорт ажлаас халагдсан 2022 оны 04 сарын 20-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдөр хүртлэхээр гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. гэв.

 

Нэхэмжлэгч А.Гийн өмгөөлөгч М.Бүжинлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад зааснаар цуцалж байгаа тохиодолд 30х хоногийн өмнө мэдэгдэнэ гэсэн. Дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 82,370,400 төгрөгийг нэхэмжилж байгаа. гэв.

 

Хариуцагч Нийслэлийн ерөнхий боловсролын ...-р сургууль шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунсувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Гийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. А.Г нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон урьд ажиллаж байсан 29-р сургуулийн бага ангийн багшаар эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

1. Нэхэмжлэгч А.Г нь 2021 оны 7-р сард өндөр насны тэтгэвэрт гарч, тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж болох 26,324,100 (хорин зургаан сая гурван зуун хорин дөрвөн мянга нэг зуу) төгрөгийг авсан болно.

2. Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 2-р сарын 17-ны өдрийн Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай 43-р тогтоолын 1.2-т шинээр ажлын чиг үүрэг албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан хаагчийн орон тоог царцааж нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх тогтоол гарсан.

Тухайн үеийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч Т.Ундрал нь ЗГ-ын тогтоолыг зөрчиж ажилд авсан байдаг.

3. А.Г нь хамт олныг хутган үймүүлж, хүний нэр төрийг үндэслэлгүйгээр гутаан доромжилж, олон нийтэд хэвлэл мэдээллийн Зариг.мн сайтаар цацсан нь хөдөлмөрийн гэрээ, сургуулийн дотоод журмын 12.3.6 ,13.1.10 13.1.11-ийг зөрчсөн байна.

4. Багш нарын хурлаар А.Гийн гаргасан зөрчлийг хамт олонд нотлох баримтаар танилцуулсан.

5. .А.Г нь багшийн ёс зүй байхгүй, багшийн ажлыг зохих журмаар гүйцэтгэж ажиллаагүй болно.

Иймд А.Гийг үндэслэлгүй халсан гэж үзэхгүй байна. 

Мөн тэтгэвэрт гарч тэтгэврээ тогтоолгосон хүнд давхардуулж цалин хөлс олгох боломжгүй гэж үзэж байна. Гэрээ нь 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дуусч байсан. Энийг зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29-р сургуулийн өмгөөлөгч С.Одгариг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын гаргасан тушаал Хөдөлмөрийн гэрээ, журамд нийцсэн байна. Хөдөлмөрийн тухай хуульд ноцтой зөрчил нь 30 хоногийн өмнө мэдэгдэхэд хамаарахгүй. гэв.

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/46 тоот тушаал, Чөлөөлөгдсөн болон халагдсан албан хаагчийн тойрох хуудас, Иргэний үнэмлэхний лавлагаа, Хас банкны дансны хуулга, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагчийн баримтаар гаргасан Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/19 дугаартай тушаал, Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам, Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн Захирлын дэргэдэх зөвлөлийн ажиллах журам, Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн багш ажилтанд шагнал, урамшуулал, тэтгэмж, тусламж олгох журам, Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн Жижүүрийн ажиллах журам, Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн Жижүүр багшийн ажиллах журам, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн захиргаанд хүргүүлсэн дүгнэлт, Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн багш нарын хурлын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл, 2022 оны 04 сарын 20-ны 15.00 цагт БНЗөвлөлийн хуралд оролцох багш нарын нэрс, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Даалгаврын гэрээ, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/89 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/83 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн б/51 дугаартай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021 оны 06 сарын 14-ний өдрийн Төлбөрийн хүсэлт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2021/34 дугаартай Хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч талын гаргасан хүсэлтээр хийсэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэлийг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Г хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын ...-р сургуульд холбогдуулан урьд эрхэлж байсан Бага ангийн багшийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацаатай тэнцэх цалин хөлсний олговорт 28,370,400/хорин найман сая гурван зуун далан мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын ...-р сургууль нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хариуцагчид Бага ангийн багшийн албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн № 2021/34 Хөдөлмөрийн гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 12.1.3, 12.3.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч нь удаа дараа хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэх үндэслэлээр 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болох нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/46 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1Ажил олгогч дараах үндсэн эрхтэй:, 43.1.1ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ... цуцлах, дуусгавар болгох;, 80 дугаар зүйлийн 80.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 80.1.4ажилтан ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан;, 123 дугаар зүйлийн 123.2Ажил олгогч ... сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна:, 123.2.5ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч хамт олныг хутган үймүүлж, хүний нэр төрийг үндэслэлгүйгээр гутаан доромжилж, олон нийтэд хэвлэл мэдээллийн Зариг.мн сайтаар цацсан зөрчил гаргасан гэж маргаж байна.

 

Хариуцагчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын 12-ын 12.1.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 12.3.6-д ... хамт олныг хутган үймүүлсэн зэрэг нь нотлох баримт, хуулийн байгууллагаар тогтоогдсон гэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 13 цаг 49 минут 42 секундэд сургуулийн танхимд багш нарыг цуглуулан ... захирал Д.Оюунсувд багш ажлаа авах гээд ирж байгаа, хувьдаа хүлээж авахгүй, яамны гадаа очоод зогсмоор байгаа, надтай хамт байвал та нар өөрсдөө ингээд хамт байвал, ганцхан миний асуудал биш шүү, та нар өөрсдөө бас сайн бодоод ... гэх зэргээр хамт олныг хутган үймүүлэх буюу хагалан бутаргах үйлдэл гаргасан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хэл зохиолын хүрээлэнгийн Монгол Хэлний Их Тайлбар Тольд хутган үймүүлэх гэдгийг хагалан бутаргах гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь хүний нэр төрийг үндэслэлгүйгээр гутаан доромжилж, олон нийтэд хэвлэл мэдээллийн Зариг.мн сайтаар цацсан зөрчил гаргасан гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь тус тайлбараа баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцална.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Зохигчийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан № 2021/34 Хөдөлмөрийн гэрээний 5-ын 5.5-д сургуулийн дотоод журмын 14.2.1, 14.2.2, 14.2.3, 14.2.4, 14.2.5, 14.3.1, 14.3.2, 14.3.10, 14.3.12-т заасныг зөрчсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заажээ.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн дотоод журмын 12-ын 12.3.6-д заасныг зөрчсөн байх боловч № 2021/34 Хөдөлмөрийн гэрээнд зааснаар уг зөрчил хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах зөрчилд хамаарахгүй байна.

 

Хариуцагч нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Багш нарын зөвлөгөөний хурал дээр нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа талаар мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч ... шийдвэрийг бичгээр гаргана. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж, тайлбар аваагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 4-ийн 4.10-т Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах ... арга хэмжээ авахад тухайн ажилтанд заавал мэдэгдэнэ ... өөрийн шалтгаан нөхцөлийг нотлох бололцоог олгож, захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн шийдвэр гаргана., Захирлын дэргэдэх зөвлөлийн ажиллах журмын 2-ын 2.2-т Зөвлөлийн хуралдаанаар сургуулийг хөгжүүлэх бодлого ... багш, ажилтанг ажилд авах, ажлаас чөлөөлөх ... хөдөлмөрийн сахилгын болон ажлаас чөлөөлөх арга хэмжээ авах ... асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргаж, олонхийн саналаар шийдвэрлэх ба гишүүд ... баталгаажуулна. Захирал хурлын шийдвэрийг үндэслэн тушаал, шийдвэр гаргана ... гэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.2хөдөлмөрийн хууль тогтоомж ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх ... хөдөлмөрийн гэрээний хувийг баталгаажуулж өгөх; гэж заасан.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн дотоод журмын 4-ийн 4.10, Захирлын дэргэдэх зөвлөлийн ажиллах журмын 2-ын 2.2-т зааснаар нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж, захирлын дэргэдэх зөвлөлөөр нэхэмжлэгчид ажлаас чөлөөлөх арга хэмжээ авах асуудлыг хэлэлцүүлж санал дүгнэлт гаргуулаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах зөрчил гаргаагүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах журмыг зөрчсөн байна.

 

Хариуцагчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/46 дугаар Ангираагийн Гийг ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтыг зөрчсөн байх тул хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон ..., 158 дугаар зүйлийн 158.2Дараах тохиолдолд ажилтан ... шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:, 158.2.2хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн Бага ангийн багшийн албан тушаалд эгүүлж тогтоох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх ажлын 9/ес/ хоног, 9/ес/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрт хариуцагчаас нийт 17,229,024/2,226,895+1,603,045+1,657,827=5,487,767, 5,487,767:3=1,829,255 1,829,255:21.5=85,081, 9x85,081=765,729, 9x1,829,255=16,463,295, 16,463,295+680,648=17,229,024/ /арван долоон сая хоёр зуун хорин есөн мянга хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 11,141,376/28,370,400-17,229,024=11,141,376/ /арван нэгэн сая нэг зуун дөчин нэгэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг Нийгмийн даатгалын тухай хуулиар зохицуулна. гэж заасан.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:, 21-ын 1-ийн 1даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын санд нийгмийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг;, 21-ын 1-ийн 7-д шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг;, 4 дүгээр зүйлийн 2-т Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна:, 2-ын 1-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага ... иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ ... дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн ... гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21-ын 1, 21-ын 1-ийн 1, 21-ын 1-ийн 7-д зааснаар зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байх тул нэхэмжлэгч нь хуульд заасан нийгмийн даатгалын албан журмын даатгуулагчид хамаарч байх ба харин хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдэд хамаарч байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчид олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Хөдөлмөрий тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4 дэх заалтад заасныг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх тул хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийг/2022 он/ хэрэглэх нь зүйтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гийг хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29-р сургуулийн Бага ангийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29-р сургуулиас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17,229,024/арван долоон сая хоёр зуун хорин есөн мянга хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Гт олгож, хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын ...-р сургуульд олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлөхийг даалгаж, үлдсэн 11,141,376 /арван нэгэн сая нэг зуун дөчин нэгэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч А.Гийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч А.Гт олгож, хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29-р сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 244,095 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гийг хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29-р сургуулийн Бага ангийн багшийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29-р сургуулиас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17,229,024/арван долоон сая хоёр зуун хорин есөн мянга хорин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Гт олгож, хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын ...-р сургуульд олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлөхийг даалгаж, үлдсэн 11,141,376 /арван нэгэн сая нэг зуун дөчин нэгэн мянга гурван зуун далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч А.Гийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч А.Гт олгож, хариуцагч Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29-р сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 244,095 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ