| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0229/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/248 |
| Огноо | 2025-09-01 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Байгаль, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/248
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Б.Уянга,
Шүүгдэгч: Д.*******, түүний өмгөөлөгч А.Мөнхбаатар оролцуулан нарыг тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000304 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Тоёота приус 30 загварын 6440 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,40 хувийн согтолттойгоор жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би хүлээн зөвшөөрч байна. Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн, миний буруутай үйлдэл байсан. Өөр нэмж ярих зүйлгүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн өдөр Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаад ******* ******* улсын дугаартай саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл зогсоож шалгахад тус машины жолоог Д.******* жолоодон явж байсан. Жолоочийн хажуу талын урд талын суудал дээр дүү гэх охины хамт явж байсан. Тус тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан иргэн Д.*******ийг АRRM-0006 маркийн драйгер багажаар үлээлгэн шалгахад 0,39 хувийн согтолтын зэрэг гарч байсан. Тэгээд би тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаанд саатуулсан. Тэгээд тухайн иргэнийг мэдээллийг сангаар шууж үзэхэд урьд өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан ба бүртгэл мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллээр оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
4. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө томилгоот хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баянхонгор аймгийн Баянхонгор сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байхад 2 дугаар багын 8-р гудамжны үзүүрээс цааш явж байсан ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг очиж шалгахад жолоочоос согтууруулах ундаа үнэртэж байсан тул би драйгер багажаар тухайн жолоо барьж явсан ******* гэх хүнийг шалгахад 1:40%-ийн согтолтын зэрэгтэй байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байршуулж согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг цагдаагийн газар дээр авч ирсэн..гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/,
5. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай хүү төлөв даруу, хүний үгэнд сайн орно, хүнд тусархаг, ажилдаа сайн, хариуцлагатай, манай гэрийг тэжээж байгаа хүн байгаа юмаа. Би 2018 онд тархины хорт хавдрын хагалгаанд орсон, одоо байнгын эмнэлгийн хяналтад, эм байнга уудаг, групп байдаг, миний 4 дэх хүү аутизм өвчнөөр хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг. Манай 3 дах хүү цэрэгт явсан, бага гээд 6 дугаар ангийн хүү байгаа, манай хань 2024 оны 12 сард нас барсан миний хүү ******* гэр бүлээ тэжээн тэтгэж ажил хийдэг. Одоо Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Наранмандал уурхайд цахилгаанчин ажил хийдэг. Ямар нэгэн муу зуршил муухай зан араншин байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Манай дүү алиа хошин зантай төлөв даруу, зан харилцаа сайтай, хүнтэй муудах, муу зан байхгүй, хар бор ажилд сайн, ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэж байгаа, манай гэрт ээж Тавинжил тархины хорт хавдраар хагалгаанд орж эмнэлгийн байнгын хяналтад байдаг, манай 3 дах дүү нь хэл ярианы хөгжлийн бэрхшээлтэй байдаг болохоор Д.******* дүү бид хоёр гэр бүлээ авч явж ажил хийж дүү нарынхаа хэрэгцээ шаардлагыг бүрэн хангадаг. эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж хэлсэн. Тамхи хэрэглэдэг, муу зуршил, муухай ааш зан байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02, 77/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 03, 79/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, илтгэх хуудас /хх-ийн 04, 80/, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 96 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 40-43/ , хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, халамжийн нэгдсэн систем лавлагаа тодорхойлолтын маягт /хх-ийн 64-65/ зэр нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 96 дугаартай шийтгэврээр 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0,39, 1.40 хувийн промильтой үедээ 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр,07-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус (Toyota pruis) загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь гэрч ******* өгсөн “...Би тухайн өдөр Баянхонгор сумын Эрдэнэмандал 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаад ******* ******* улсын дугаартай саарал өнгийн пруис 30 маркийн тээврийн хэрэгсэл зогсоож шалгахад тус машины жолоог Д.******* жолоодон явж байсан. Жолоочийн хажуу талын урд талын суудал дээр дүү гэх охины хамт явж байсан. Тус тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан иргэн Д.*******ийг АRRM-0006 маркийн драйгер багажаар үлээлгэн шалгахад 0,39 хувийн согтолтын зэрэг гарч байсан. Тэгээд би тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл саатуулах журмын хашаанд саатуулсан. Тэгээд тухайн иргэнийг мэдээллийг сангаар шууж үзэхэд урьд өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан ба бүртгэл мэдээлэлд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллээр оруулсан...” гэх мэдүүлэг,
Гэрч *******ийн өгсөн “...Би 2025 оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө томилгоот хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Баянхонгор аймгийн Баянхонгор сум 2 дугаар багийн нутаг дэвсгэрт явж байхад 2 дугаар багын 8-р гудамжны үзүүрээс цааш явж байсан ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг очиж шалгахад жолоочоос согтууруулах ундаа үнэртэж байсан тул би драйгер багажаар тухайн жолоо барьж явсан ******* гэх хүнийг шалгахад 1.40%-ийн согтолтын зэрэгтэй байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байршуулж согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийг цагдаагийн газар дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг болон хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, шүүгдэгч согтуурсан үедлээ тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн талаар тэмдэглэл зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.******* нь 2025 оны 01 дүгээр сард согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тус сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 96 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж 400 нэгжээр тэнцэх хэмжээний буюу 400.000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан хугацаанд буюу уг тээврийн хэрэгсэл хасуулсан шийдвэр хүчинтэй байх хугацаанд 0,39, 1.40 хувийн промильтой үедээ 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр,07-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус (Toyota pruis) загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Д.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 гэсэн зүйл хэсгийг нэмсэн байна.
Уг зүйл хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байгаа тул шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа.
Шүүгдэгч Д.*******т Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2.29б.11 тоотоос Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн төв, багийн өрхийн эмнэлэг” Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” дэлгүүр, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Наранмандал энтерпрайзес” ХХК зэргээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Шүүх шүүгдэгч Д.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмж оногдуулсан бөгөөд уг эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялын хугацааг дахин тоолж эхэлнэ гэж ойлгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******т Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2.29б.11 тоотоос Нэгдсэн эмнэлэг, төв эмийн сан, багийн төв, багийн өрхийн эмнэлэг” Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” дэлгүүр, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Наранмандал энтерпрайзес” ХХК зэргээр зорчих үүргийг хүлээлгэж техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ