Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/232

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс лж, шүүх хуралдааны  нарийн бичгийн Л.Мөнхцоож, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын ерөнхий прокурорын *******, хохирогч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Прокурорын ерөнхий прокурорын *******аас Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэг, 28.3 дугаар зүйлийн дэх хэсэгт  зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ургийн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2436004490345 дугаартай, 39/2025/077/Э индекстэй хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 986 оны 09 сарын -ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, Ерөнхий командын офицер мэргэжилтэй, дугаар , ажилтай, Ховд аймгийн Жаргалант сумын багийн 2 тоотод оршин суудаг, ******* ургийн овогт ******* Цогтбаатар,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 сарын -ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах дугаар жагсаалын талбайд “жагсаалд хараа зөрүүллээ” гэсэн шалтгааны улмаас тус тагнуулын салааны ахлагч тасгийн захирагч *******ыг жагсаалын талбайд болон өөрийн албан өрөөндөө дүрмийн бус байдлаар харьцан зодож, хүч хэрэглэж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.,

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

.. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 сарын -ны өглөө 08 цагт Ховд аймгийн баруун бүсийн Ховд хүрээний зэвсэгт дугаар анги нэгдэж жагсаалын бэлтгэл хийсэн. Тухайн үед жагсаалын бэлтгэл хийгээд жагсаалын алхаагаар явахад хараа гаргасангүй гээд жагсаалаас гаргаад өөрийнхөө өмнө дуудаж индрийн ард гар тулж хэвтүүлээд дээрээс өвдөглөсөн. Тэгээд татаж босгож ирээд хүзүүнээс базаад миний өрөө рүү яв гэж тушаал өгсөн. Би өрөөнийх нь үүдэнд зогсож байсан чинь дэд хурандаа ******* ирээд өрөөгөө онгойлгож ороод гар тулж хэвт гэсэн тушаал өгсөн. Би гар тулаад хэвтэж байсан чинь дээрээс өвдөглөөд шилэн хүзүүнээс базаад, чихнээс татаад, хоолой боож хана руу шахсан. Тэгээд гар тулж хэвтүүлээд дахин дээрээс өвдөглөөд чихнээс татаж босгоод цээж хэсэг рүү гараа атгаад олон удаа цохисон. Энэ үйлдэл маш олон удаа давтагдсан бөгөөд би бараг *******ын өрөөнд цаг гаруй зодуулсан. Тэгээд би эрхэм дэд хурандаад илтгэе, миний толгой эргээд байна гэж хэлсэн чинь доошоо суу гэж хэлсэн. Би сууж байсан чинь жижүүрийн оффицер нарыг орж ирэхээр бүр орилоод намайг чихнээс татаж босгож ирээд хан руу шахаад цээж хэсэг рүү цохиод байсан. Энийг зодох гэдэггүй юм, чи байтугай чамаас бусад нь амжихгүй шүү, чи ямар тодорсон ахлагч вэ? энийг зодох гэдэггүй юм гэж хэлсэн. Тэгээд би бүр болохоо байгаад өрөөнөөс нь зугтаагаад гараад явсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

.2. Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “.... Миний биеийн толгой хэсэгт гэмтэл учирсан. Намайг боож, чихнээс, хүзүүнээс базаад татаж босгоод хананд шахаад боогоод байсан. Мөн цээж хэсэг рүү цохисон гар бол байнга тулж хэвтэж байсан. Мөн намайг сэтгэлзүйн хувьд маш их дарамталсан. Ер нь цаг гаруйн хугацаанд байнга энэ үйлдэл давтагдаад байсан. Тэгээд би өөрөө зугтаж гараад бие өвдөөд байхаар нь эмнэлэгт очиж даралтаа үзүүлэхэд 60 гарсан байсан. Тэгээд эмч миний толгой өвдөөд байна гэхэд аналгин димдрол хийж өгсөн. Мөн шээс гаргадаг халуун тариа хийлгэсэн. Дэд хурандаа ******* шар өнгийн гуталтай намайг нэг удаа өвдөглөөд, нэг удаа гуя хэсэгт өшиглөсөн. Ер нь ангид ийм зүйл болохоор хэлэх хүн олдохгүй ил далд зөндөө болдог. Намайг урьд нь бас ингэж байсан. Тухайн үед бие гайгүй байсан учир би юм хэлээгүй. ******* миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжилнэ. Би гомдол саналтай байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-84 дэх тал),

 

.3. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 09 сарын -ны өглөө анги нэгдээд жагсаалын алхаагаар алхаж байсан. Тэгээд нэгдсэн журмаар бүгдийг нь хараа гарга гэж хэлсэн. Тэгтэл ахлах ахлагч *******ыг дэд хурандаа ******* дуудаад хараа гаргасангүй гээд гар тулж хэвт гэж ахлах ахлагч *******ыг хэлсэн. Тэгээд хэвтэж байтал миний харснаар чихнээс нь татаж мушгиад, шилэн хүзүүдээд цааш эргэсэн. Тэрнээс өөр зүйл би хараагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн -2 дахь тал),

 

.4. Гэрч Г.Өнөрбаясгал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2024 оны 09 сарын -ны өглөө анги нэгдээд жагсаалын алхаагаар алхаж байсан. Тэгээд нэгдсэн журмаар бүгдийг нь хараа гарга гэж хэлсэн. Тэгтэл ахлах ахлагч *******ыг дэд хурандаа ******* дуудаж байгаа харагдсан. Алхаж байгаад дахиад харахад ахлах ахлагч *******ыг гар тулаад хэвтүүлсэн байсан. Тухайн үед би зодож байгаа үйлдэл хараагүй. Миний харснаар дэд хурандаа ******* нь ахлах ахлагч *******ыг зүүн гараараа хана руу шахаад толгойгоо доошлуулж байсан. Тэгээд чихнээс нь татаж байсан. Өөр зүйл хараагүй. Толгой доошлоод мөргөсөн, цохисныг мэдэхгүй байна. Дэд хурандаа ******* өөрөө их өндөр том биетэй хүн. Харин ахлах ахлагч ******* жижигхэн түүний араас харагдаагүй ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-5 дахь тал),

.5..Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 09 сарын 2-ны өдрийн 904 дугаартай “*******ын биед гэмтэл учирсан байна. *******ын биед баруун чихний дэлбэн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гарын бугалгын дотор дунд хэсгийн зулгаралт, хоолой болон хүзүүний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн, үзлэг хийсэн өдрөөс хоногийн дотор үүссэн байх боломжтой. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-24 дэх тал),

 

.6. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2024 оны 0 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн тухай “...******* гэх нэмэлтээр ирүүлсэн БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн №5684 тоот өвчний түүхэнд байгаагаар тархи доргилт, зүүн талын зулайн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан тул гэмтлийн зэрэгт өөрчлөлт оруулах үндэслэл болж байна. *******ын биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл нь Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.Тогтохын 2024 оны 09 сарын 2-ны өдөр гаргасан 904 дугаартай хохирлын зэрэг тогтоогдохгүй гэсэн шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байгаа нь хохирлын зэрэгт өөрчлөлт оруулах үндэслэл болно. *******ын биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 48-50 дахь тал),

 

.7. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 сарын -ны өглөө манай байгууллагын алба хаагч нар жагсаалын алхаагаар алхаж байхад ахлах ахлагч *******ыг , ******* дуудсан. Ахлах ахлагч ******* хурандаа *******ын өмнө ёсолж байгаа харагдсан. Удалгүй гар тулаад хэвтэж байсан.  Тухайн үед ******* орилоод байгаа харагдсан. Юу ярьж байгаа талаар би сонсоогүй. Удалгүй дэд хурандаа ******* ахлах ахлагч *******ын хамтаар штаб руу явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал),

 

.8. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 09 сарын -ны 20 цагийн орчимд ...эгчээ намайг манай ******* зодоод миний толгой, нуруу, хөл, өвдөөд, шээс гарахгүй байна гэж над руу утсаар ярьсан. Би дүүгээсээ *******ын дугаарыг аваад хэд хэдэн удаа ярьсан. Хүүхэд яагаад зодсон талаар асууж ярих үед урдаас орилоод уурлаад, би зодоогүй, би тийм хүн биш гээд орилоод байсан. Манай дүү ******* намайг дуудаж оруулж ирээд гар тулуулж хэвтүүлсэн. Гар дээр сунайлгасан, цохисон, зодсон гэж ярьсан. Би даргын өрөөнд цаг гаруй тамлуулсан. Тэгээд бие эвгүйдээд толгой эргээд байхаар нь даа хэлсэн чинь доошоо суу гээд жаахан суулгаж байгаад ахиад босгоод тамлаад байхаар нь бодохгүй юм байна гээд манай дүү зугтаагаад гараад явсан гэж надад ярьсан ...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 93 дахь тал),

.9. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ангийн өглөөний нэгдэлтэд жагсаалаар явуулж байхад дэд хурандаа ******* ахлах ахлагч *******ыг алхаж гишгэж чадахгүй байна гэсэн маргаан л анх үүссэн. Тэгээд нэгдэлт, жагсаал тарсны дараа дэд хурандаа ******* ахлах ахлагч *******ыг өрөөндөө дагуулж ороод загнаж байсан. Штабын ******* *******ыг өрөөндөө дагуулж ороод дуу нь жаахан чангараад байхаар нь би араас нь явж орсон юм. Ороход ширээнийхээ ард суучихсан Д. ёслуулаад зогсоочихсон загнаж байсан.

Тэгээд би ороод за а *******ыг миний мэдэлд өгчих өө. Би аваад алдаа дутагдлыг нь засаад өгчихье өө. *******ыг мэдэлд өгчих өө гэсэн чинь за та түр гарч бай. Би өөрөө арга хэмжээгээ авна аа. Тийм юм болоод л би гарсан...Ер нь ******* бол нэг жоохон хүн өдсөн маягтай нэг тийм хүн байдаг юм шүү дээ. Ер нь албаны нь өрөөндөө дуудаад үүрэг өгөхөд гаргаж байгаа зан ааш нь хүнийг үл тоосон, а үл тоомсорлосон үйлдлийг өөрийн биеийн хэлэмж, үйлдлээрээ харуулаад байдаг. 2024 оны 09 сарын -ны өдөр ч мөн иймэрхүү үйл хөдлөл, үйлдлээрээ хүнийг үл тоомсорлосон, жагсаалын дүрэм зөрчиж, жагсаалыг үл хүндэлсэн байдал гаргаад тийм зүйл болсон ...” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 88-89 дэх тал),

 

.0. Ю.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... салааны ахлах ахлагч Эрдэнэбаяр нь салаагаа командлаад жагсаалын алхаагаар алхаад явж байхад хараа гаргалт байхгүй байна гэж ар 2, 3 удаа хэлүүлсний ард дээр индэр дээр үлдсэн. Тэгээд анги жагсаалын алхаагаар алхаад жагсаалын талбай дээр жагссаны ард , дэд хурандаа ******* ахлах ахлагч *******ыг индрийн ард дээр гар тулуулчихсан байсан. Тэгээд нуруун дээр нь өвдөглөж дарж байсан. Тэгээд тэр үед угаасаа анги тараагийн ажилд шилжсэн болохоор тэрнээс цааш юу болсон үйл явдлыг мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-92 дахь тал),

 

.. И.Гэрч Г.Өнөрбаясгал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Жагсаал тараад бүгд ажилдаа орцгоогоод би ******* ар төлөвлөгөө батлуулах гээд ороход ахлах ахлагч ******* даргын өрөөнд байж байсан. ...Эрдэнэбаяр толгой эргээд байна гэж хэлсэн, тэгэхэд наанаа зүгээр зогсож бай гэж хэлсэн. Би тэгээд төлөвлөгөө бичгээ батлуулж аваад шууд гараад явсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94-95 дахь тал),

 

.2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч , , нарын бүрэлдэхүүнтэй 2025 оны 03 дугаар сарын 0-ны өдөр гаргасан ЕГ0525/375 дугаартай “.... 2024 оны 09 сарын 2-ны өдрийн 904, 2024 оны 0 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2. *******ын биед тархи доргилт, зүүн зулайн хуйх, зүүн хацар, баруун чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй ...” гэх дүгнэлт,

 

.3. Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчдийн 2025 оны дугаар сарын 25-ны өдрийн ХОВ0825/093 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр “ ...Хохирогч *******т дээрх гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэг зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 47 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Хоёр. Хууль зүйн дүгнэлт:

2.. Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 сарын -ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах дугаар албаны өрөөнд захирагдагч тус тагнуулын салааны ахлагч тасгийн захирагч *******ыг “жагсаалд хараа зөрүүллээ” гэх шалтгааны улмаас дүрмийн бус байдлаар харьцаж гар дээр нь суниалгаж, дээр нь өвдөглөж хүч хэрэглэсэн, мөн өөрийн албан өрөөнд оруулан хоолойг нь боож, чихнээс нь татаж, толгой, цээж хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн талын зулайн хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

2.2. Шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч *******аас “...Би гомдолтой байгаа, энэ хүн намайг зодоогүй гэж хэлж байна. Хохиролоо барагдуулж авмаар байна” гэв.

Шүүгдэгч *******аас: “ ...Би энэ хүнтэй дүрмийн бус харьцсан. Харин хүч хэрэглэсэн, зодсон асуудал байхгүй тул хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан болно.

 

2.3. Эрүүгийн хуулийн тусгай 28.3 дугаар зүйлийн дэх хэсэгт “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж , захирагч нь захирагдагчдаа зодсон хүч хэрэглэсэн бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

 

2.4. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3. дэх хэсгийн 3..3-д “ алба хаагчийн эрх зүйн байдал нь захирах, захирагдах зарчимд тулгуурлана” гэж, 6 дугаар зүйлийн 6.3-д “Захирагч, даргын тушаал, шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн байна” гэж тус тус алба хаагчийн үүргийг тодорхойлсон байна.

“Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 7 дугаар зүйлийн 7.-т “Цэргийн алба хаагчид харилцахдаа нэгтгэн удирдах, захирах  захирагдах, харилцан хүндэтгэх зарчмыг баримтална”, 7.2-т “Цэргийн албан хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр захирагч болон захирагдагч байх бөгөөд алба хаагчид ходоо харилцахдаа Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “Захирах, захирагдах” зарчмыг мөрдөнө”, 7.3-т “Цэргийн алба хаагч нь нэг нь нөгөөдөө цолны эрэмбээр ахлах болон бага цолтон байна”, 7.4-д “Ахлах цолтон нь бага цолтноос хууль тогтоомж, дүрмийг дагаж мөрдөх, алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахихыг шаардана” Мөн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.-д “Цэргийн албан хаагч нь албан үүргээ гүйцэтгэх үедээ Цэргийн нийтлэг дүрмүүдээр тогтоосон хэм хэмжээг зөрчиж ходоо харилцахыг дүрмийн бус харилцаа гэнэ” гэж тус тус заажээ.

2.5. хуурай замын командлагчийн 2023 оны 2 дугаар сарын Б/03 дугаартай тушаалаар хошууч *******ыг зэвсэгт нэг   ар томилсон тушаалаар, ман 2023 оны 0 сарын 02-ны өдрийн Б/3 дугаар тушаалаар ахлагч *******ыг Тагнуулын салааны ахлагч-тасгийн ахлагчаар тус тус томилсон байх ба дээрх хууль, дүрмийн заалтуудаас үзэхэд алба хаагчид ходоо харилцахдаа захирах, захирагдах зарчмыг мөрдөж, албан тушаал, цолны эрэмбээрээ захирагч болон захирагдагч байх бөгөөд дэд хурандаа цолтой нь  ахлах ахлагч цолтоныг захирах эрхтэй алба хаагч байхаар заасан тул шүүгдэгч ******* нь албан тушаал, цолны эрэмбээрээ тус тагнуулын тасгийн салааны ахлагч тасгийн захирагч ахлах ахлагч *******ын хувьд “, захирагч”, харин ахлах ахлагч ******* “захирагдагч” болох нь тогтоогдож байна.

2.6. Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан байх бөгөөд дүрмийн бус байдлаар харьцаж, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийг хийснээр төгсдөг байна. Өөрөөр хэлбэл , захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн байх ба үүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй юм.

2.7. Дарга, захирагч нь захирагдагчийн бие махбодид халдах үйлдэл нь цохих, алгадах, түлхэх, зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд гэмт хэргийн субьект нь захирагч байхаар хуульд заасан байна. Тодруулбал: Шүүгдэгч ******* нь хохирогчийг цээж, толгой хэсэгт цохисон, дүрмийн бус гар дээр нь суниалгасан, нуруу дээр нь өвдөглөсөн үйлдэл нь дүрмийг илт зөрчсөн, дүрмийн бус үйлдэл болно.

2.8. Дарга, захирагч  нь захирагдагчийн алдаа дутагдлыг засаж ойлгуулахтай  холбогдуулан хүч хэрэглэн толгой, цээж хэсэгт цохиж гэмтэл учруулсан нь шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 2025 оны 03 дугаар сарын 0-ны өдөр гаргасан ЕГ0525/375 дугаартай: “.... 2024 оны 09 сарын 2-ны өдрийн 904, 2024 оны 0 дугаар сарын 24- ний өдрийн 35 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2. *******ын биед тархи доргилт, зүүн зулайн хуйх, зүүн хацар, баруун чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Энэ нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3..-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.” дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай 28.3 дугаар зүйлийн дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар  үйлдэл тус бүрт яллагдагчаар татаж ирүүлсэн нь хуульд  нийцсэн, зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

2.9.Хохирогч ******* нь өгсөн тушаал шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй ч албан үүрэгтээ хайнга хандсан байдал нөгөө талаас шүүгдэгч нь сэтгэлийн хөдлөлөө барьж дийлэлгүй, захирагдагчдаа дүрмийн бус, зүй бус харьцсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл тус тус болсон байна.

            2.0. Шүүгдэгч *******ын хүний биед халдсан дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 2.. Эрүүгийн хуулийн ерөнхий 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцно” зааснаар шүүгдэгч ******* нь , захирагч захирагдагчдаа дүрмийн бус харьцаж, захирагдагчдаа хүч хэрэглэж, зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нэг үйлдлээр хоёр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

2.2. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай 28.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж , захирагч нь захирагдагчаа зодсон”,

 Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

             Хохирол, хор уршгийн талаар:

. Хохирогч түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “сэтгэцэд учирсан хор уршигт 3,293,400 төгрөг нэхэмжилсэн Эмчилгээний бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” ...гэх,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлийн дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.-т “бусдын амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч *******т хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчдийн 2025 оны 03 дугаар сарын 0-ны өдөр гаргасан ЕГ0525/375 дугаартай дүгнэлтээр, шинжээчдийн 2025 оны дугаар сарын 25-ны өдрийн ХОВ0825/093 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн нэг зэрэглэлд хамаарч байгаа талаарх “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” хийсэн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо журмаар батлагдсан сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн ангиллал, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтэлээс болж үүссэн сөрөг үр дагавар, шаналал болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, хохирогчийн гэм буруутай байдлийг тус тус хянан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу ,980,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсаныг шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт завсарлага авч төлж барагдуулсан ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний талаарх баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

            Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

            3.. Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай 28.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий 6. зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 3.3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

3.4. Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78 дахь тал) иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53, 54 дэх тал), хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, тушаал болон гэрч А.Төмөрбаатарын мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

3.5. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирол, хор уршгийг төлсөн гэх хувийн байдал тогтоогдлоо.

3.6. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн .2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн”, “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан”-ыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бол 6.6 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасан “энэ хуулийн тусгай нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...”-г эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.

3.7. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай 28.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Мөн Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэг зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Шүүгдэгч *******т оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

            3.8. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-д зааснаар хохирол төлбөр байхгүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. *******ын  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий 7. зүйлийн дэх хэсгийн .-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай 28.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэг зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд уг саналтай холбоотой гаргах тайлбар байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3.9. Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авч, надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргав.

3.0. Эрүүгийн хуулийн ерөнхий 6. зүйлийн дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6. зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн 7. зүйлийн дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан  ...хорих ял оногдуулахгүйгээр ... тэнсэж болно.” гэж заасан бол 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн,... бол энэ зүйлийн дэх хэсэг хамаарахгүй” гэж тус тус заажээ.

Иймд  шүүгдэгч *******ыг түүний өмөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах үндэслэлгүй тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага буюу гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөөгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 28.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид   оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

            3.. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ....хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай 28.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

3.2. Шүүгдэгч нь энэ гэмт хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс түүнд хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

            3.3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн .4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.0 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* Цогтбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн,

 Эрүүгийн хуулийн тусгай 28.3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, , захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* .6 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,

-Эрүүгийн хуулийн тусгай 28.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн , 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай 28.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч *******т нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн дэх зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн .9 зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ГАНТӨГС