Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2023/01023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин суугч,  М.Т-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хаягт байрлах  И ХХК /регистрийн дугаар 6168264, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.У-/,

 

Хариуцагч: хаягт байрлах Ж ХХК  нарт холбогдох  

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТГ21/02 тоот түрээсийн гэрээг хүчингүй болгуулах, И ХХК-ийг тус гэрээний 82.5 мк.в талбайг албадан чөлөөлүүлэх тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Амгаланбаяр,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Амарбаяр,

Хариуцагч И ХХК-ийн төлөөлөгч Б.У-,

Хариуцагч Ж-ийн төлөөлөгч Д.Ц-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Т- нь хариуцагч Ж ХХК, И ХХК-нд тус тус  холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТГ21/02 тоот түрээсийн гэрээг хүчингүй болгуулах, И ХХК-ийг тус гэрээний 82.5 мкв талбайг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч М.Т- шүүхэд болон төлөөлөгч Ч.Амгаланбаяр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.Т- нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/, Нарны замын гудамж * байр, * давхар * тоот  байрлах Y-2204** тоот бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 212.9 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Ж ХХК-тай дундаа хамтран өмчилдөг. 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр  И ХХК-тай Ж ХХК нь ТГ21/02 тоот үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэх гэрээг М.Т- өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хийсэн байна. Тус гэрээг хэрхэн байгуулагдсан талаар мэдээгүй ба хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд түрээсийн гэрээ байгуулсныг 2022 оны 09 дүгээр сард мэдсэн. Иргэний хуулийн 108 дугаар зүйлд заасны дагуу дундаа хамтран өмчлөгч тул өөрийн өмчлөлийн эд зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. ТГ21/02 тоот гэрээтэй танилцахад уг гэрээний 3.1 хэсэгт 1 м.кв-ыг 10,000 төгрөгөөр тооцсон нь зах зээлийн дундаж ханшнаас 3,5 дахин бага үнээр тохиролцсоны зэрэгцээ 5 жилийн хугацаатай байгуулагдсан нь хохиролтой, өмчлөгчийн эрхийг хамгаалсан хууль зөрчиж хийгдсэн хэлцэл юм. Улмаар гэрээнд өөрчлөлт оруулах талаар И ХХК-д хандсан боловч одоог хүртэл гэрээг шинээр байгуулан, нэмэлт өөрчлөлт оруулахаас татгалзсан. Иймд зөвшөөрөлгүй байгуулагдсан И ХХК-тай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТГ21/02 тоот гэрээг хүчингүй болгож, гэрээний дагуу эзэмшиж буй 82.5 мкв талбайг албадан чөлөөлж өгнө үү гэв.

2.Хариуцагч И ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.У- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Ж ХХК-тай өөр өөрсдийн ашиг сонирхолыг илэрхийлэх замаар харилцан тохиролцож, ТГ21/02 дугаар түрээсийн гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газарт албан ёсоор, хуулийн дагуу бүртгүүлж, баталгаажуулахад иргэн М.Т- нь өөрийнхөө өвөө болох Ж ХХК-ийн захирал Д.Ц-ид зөвшөөрөл олгосон байсан. Дээрх түрээсийн гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газарт албан ёсоор хуулийн дагуу бүртгүүлж, баталгаажуулахад уг үл хөдлөх хөрөнгө нь ХААН банкны зээлийн барьцаанд байсан тул тухайн үед ХААН банкнаас уг барьцааны үл хөдлөхийг түрээслэх зөвшөөрлийг авч байсан нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газарт авагдсан. Иймд М.Т-ээс гаргасан нэхэмжлэл огт үндэслэлгүй. Харин 1 м.кв талбайг 20,000 төгрөг болгож өөрчлөхийг зөвшөөрч байна, 1 м.кв талбайг 35,000 төгрөг болгох үндэслэлээ түрээслэгч тайлбарлахгүй байгаа тул зөвшөөрөхгүй гэв.

3.Хариуцагч Ж ХХК шүүхэд болон төлөөлөгч Д.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол /13371/ Нарны зам гудамж, * байр, * давхарт ү3 тоотод байрлах, Y-2204** тоот бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 212,9 м.кв. талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг М.Т- нь манай компанитай хамтран эзэмшдэг. И ХХК-ийн захирал Б.У- 2021 оны 9 дүгээр сард хүүхдийн Б ээж эмнэлгийн тусгай зөвшөөрөл авахад түрээсийн гэрээг заавал урт хугацаа байх, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд тусгасан байх шаардлагатай, туслалцаа үзүүлж гэрээ байгуулах хүсэлт гаргасан юм. Тэр үед манай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Хаан банкны орон сууцны барьцаанд тавьсан, авах боломжгүй гэж хэлсэн. 2017 оны 9 сараас эхлэн Б ээж хүүхдийн эмнэлгийн зориулалтаар 5 жилээр түрээсийн гэрээ байгуулсан. 2022 оны 9 сард нэг жилийн хугацаатай гэрээ байгуулна гэсэн байр суурьтай байсан боловч Б.У- зөвхөн Хүүхдийн эмнэлгийн тусгай зөвшөөрөл авахад зайлшгүй шаардлагатай байна гэсний үндсэн дээр 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тус компани нь Илтгэлт элч ХХК-тай ТГ-21/02 гэрээ байгуулсан ба үл хөдлөх хөрөнгө хамтран эзэмшигч М.Т-ийн зөвшөөрөл аваагүй. Иймд М.Т-ийн нэхэмжлэлийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 17-ны Ж ХХК болон И компанийн хооронд байгуулсан түрээсийн ТГ-21/02 тоот гэрээг хүчингүй болгох, И ХХК-ийн захирал Б.У- Хаан банк ХХК-д байсан манай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бидний зөвшөөрөлгүй авч улмаар Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгэлд тусгуулсан хууль бус гэж үзэж байна. Tyc компаний зүгээс Илтгэлт Элч ХХК-ийн захирал Б.У-т төрөл бүрийн санал тавьсан боловч асуудлаа шийдвэрлэж чадаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

4.Нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТГ21/02 тоот түрээсийн гэрээ, тус гэрээний хавсралт, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-2202** дугаартай гэрчилгээ, Ж ХХК-ийн 30, 35, А22/25 тоот албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа, И ХХК-ийн 10  тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг,

Хариуцагч И ХХК-иас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ. ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Гэрэл зураг, И ХХК-ийн Б мед эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, хариу тайлбарыг,

Хариуцагч Ж ХХК-иас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ. Хариу тайлбар, Ашиглалтын зардлын нэхэмжлэл, гүйцэтгэлийн тооцоог нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн.  

Шүүхээс хариуцагч И ХХК-ийн хүсэлтээр И ХХК болон Ж ХХК нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан ТГ-21/02 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж * байр * давхар Ү3 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204** дугаарт бүртгэлтэй, 000679776 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй М.Т-, Ж ХХК нарын өмчлөлийн 212,9 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай талбайн хэсгээс 82,5 м.кв талбайг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар түрээслэх, түрээслүүлэх гэрээг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс  гаргуулж нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Шүүх нэхэмжлэгч М.Т-ийн нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

5.Нэхэмжлэгч М.Т- нь хариуцагч Ж ХХК, И ХХК-д холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТГ21/02 тоот түрээсийн гэрээг хүчингүй болгуулах, И ХХК-ийг тус гэрээний 82.5 м.кв талбайг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.  Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 1 м.кв талбайг 10,000 төгрөгөөр тооцсон нь зах зээлийн дундаж ханшаас 3,5 дахин бага үнээр тохиролцсоны зэрэгцээ 5 жилийн хугацаатай байгуулагдсан гэрээг шинээр байгуулан, 1 м.кв талбайн үнэд нэмэлт өөрчлөлт оруулахаас татгалзаж, хууль ёсны өмчлөлд үйл ажиллагаа явуулсаар байгаа тул өмчлөгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн гэж тайлбарлав.

 

6.Хариуцагч Ж ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Илтгэлт Элч ХХК-ийн захирал Б.У-т төрөл бүрийн санал тавьсан боловч асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа гэж тайлбарлав.

 

7.Хариуцагч И ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: М.Т- нь өөрийнхөө өвөө болох Ж ХХК-ийн захирал Д.Ц-ид зөвшөөрөл олгосон. ХААН банкны зээлийн  барьцааны үл хөдлөхийг түрээслэх зөвшөөрлийг би авсан. Харин 1 м.кв талбайн үнийг 35,000 төгрөг болгохыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

 8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 09 сарын 17-ны өдрийн ТГ21/02 тоот түрээсийн гэрээ, тус гэрээний хавсралт, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-2202** дугаартай гэрчилгээ, Ж ХХК-ний 30, 35, А22/25 тоот албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Ашиглалтын зардлын нэхэмжлэл гүйцэтгэлийн тооцоо, И ХХК-ийн Б мед эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, зохигчдын тайлбар зэрэг баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

9.Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13371/ Нарны замын гудамж * байр, * давхар * тоот  байрлах Y-2204** тоот бүртгэлтэй 212.9 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байрны өмчлөгч М.Т-, Ж ХХК бүртгэлтэй байх ба талууд энэ тухайд  маргаагүй. /хавтаст хэргийн 15 тал/

 

10.Хариуцагч Ж ХХК болон И ХХК-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТГ-21/02 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж * байр * давхар Ү3 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204** дугаарт бүртгэлтэй, 000679776 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй М.Т-, Ж ХХК нарын өмчлөлийн 212,9 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай талбайн хэсгээс 82,5 м.кв талбайг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдсан байна.

 

11.Талууд дээрх 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТГ21/02 тоот түрээсийн гэрээгээр 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 5 жилийн хугацаатай, түрээсээр эзэмших 82,5 м.кв талбайн сарын түрээс 825,000 төгрөг, НӨАТ 82,500 төгрөг бүгд 907,500 төгрөг бөгөөд дулаан, цахилгаан, цэвэр бохир усны төлбөрт 140,000 төгрөг нийт 1,047,500 төгрөг байхаар тохиролцжээ.

 

12.Хариуцагч И ХХК-ийн Б мед эмнэлэг хүүхэд, дотрын өвчний тусламж, үйлчилгээний үйл ажиллагааны чиглэлтэй, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр авсан байх ба хариуцагч Ж ХХК-ийн төлөөлөгч Д.Ц- нь шүүх хуралдаанд “И ХХК-ийн захирал Б.У- тусгай зөвшөөрөл авах зорилгоор түрээсийн гэрээ байгуулахаар гуйсан, төлбөрөө хугацаандаа төлдөггүй” гэж маргасан үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байна.

 

13.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Ж ХХК-ийг И ХХК-тай ТГ21/02 тоот үйлчилгээний зориулалттай байрыг түрээслэх гэрээг өмчлөгч М.Т-т мэдэгдэлгүйгээр хийсэн, тус гэрээг хэрхэн байгуулагдсан талаар 2022 оны 09 дүгээр сард мэдсэн” гэж тайлбарласан.

 

14.Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТГ-21/02 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж * байр * давхар Ү3 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204** дугаарт бүртгэлтэй, 000679776 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй М.Т-, Ж ХХК нарын өмчлөлийн 212,9 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай талбайн хэсгээс 82,5 м.кв талбайг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар түрээслэх, түрээслүүлэх гэрээний хувийн хэрэгт М.Т- 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Д.Ц-ид Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж * байр * давхар Ү3 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204** дугаарт бүртгэлтэй, 000679776 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй М.Т-, Ж ХХК нарын өмчлөлийн 212,9 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  бусдад худалдах, бэлэглэх, арилжих, хөлслүүлэх, түрээслүүлэх, зээлийн барьцаанд бариулах зэрэг эрхтэй итгэмжлэл 3 жилийн хугацаатай олгосон байна. /хавтаст хэргийн 123 тал/

 

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц- нь И ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ТГ-21/02 дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж * байр * давхар Ү3 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204** дугаарт бүртгэлтэй, 000679776 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй М.Т-, Ж ХХК нарын өмчлөлийн 212,9 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай талбайн хэсгээс 82,5 м.кв талбайг түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулахдаа төлөөлүүлэгч М.Т-ийн өмнөөс гарын үсэг зураагүй байх ба түрээслүүлэгчийг төлөөлж Ж ХХК-ийн захирал Д.Ц- гэж гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Т-ийн түрээсийн гэрээг хэрхэн байгуулагдсан талаар 2022 оны 09 дүгээр сард мэдсэн гэх 1 /нэг/ жилийн хугацаанд дээрх гэрээ хэрэгжиж байсан бөгөөд 1 м.кв талбайг 10,000 төгрөгөөр тооцсон нь зах зээлийн дундаж ханшнаас 3,5 дахин бага үнээр тохиролцсон тул зах зээлийн үнэд тохирсон 1 м.кв талбайг 25,000 төгрөгөөр тооцож нэмэгдэл хөлс төлөхийг шаардсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч мэтгэлцэв.

 

15.Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заажээ.

 

16.Түрээслэгч Ж ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 30 тоот албан бичгээр түрээсийн гэрээний үнэнд өөрчлөлт оруулах тухай  “Мэдэгдэл”, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А22/25 тоот албан бичгээр түрээсийн гэрээний тухай  “Мэдэгдэл”,  2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 35 тоот албан бичгээр ТГ-21/02 тоот түрээсийн гэрээг цуцлах тухай “Мэдэгдэл” хүргүүлсэн байх ба хариуцагч И ХХК-ийн төлөөлөгч Б.У- үүнийг үгүйсгээгүй бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн гэж тайлбарлав.

 

17.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.3.хөлслүүлэгчийн санал болгосон зах зээлийн үнэд тохирсон нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан, 294.2.Хүндэтгэн үзэх дараахь шалтгаанаар талууд гэрээг цуцалж болно:, 294.1.3.хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан, 294.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болно гэж зохицуулсан байна.

 

18.Хариуцагч И ХХК нь 1 м.кв талбайг 35,000 төгрөг болгохыг зөвшөөрөхгүй. Харин 1 м.кв талбайг 20,000 төгрөг болгон өөрчилж, эвлэрэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй, хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргаж мэтгэлцэж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

 

19.Шүүх дээрх үндэслэлүүдээр хариуцагч Ж ХХК, И ХХК-д холбогдох  2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТГ21/02 тоот түрээсийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч М.Т-ийн нэхэмжлэлийг хангах үндэстэй байна.

 

20.Нэхэмжлэгч М.Т-ийн төлөөлөгч нь хариуцагч И ХХК-д холбогдох 82.5 мк.в талбайг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж * байр * давхар Ү3 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204** дугаарт бүртгэлтэй, 000679776 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй М.Т-, Ж ХХК нарын өмчлөлийн 212,9 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай талбайн хэсгээс 82,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

21.Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТГ21/02 тоот түрээсийн гэрээ дуусгавар болсон тул хариуцагч И ХХК-ийг уг түрээсийн талбайг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзнэ.

22.Хариуцагч И ХХК-ийн эзэмшил хууль бус байх тул нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

23.Иймд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж * байр * давхар Ү3 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204** дугаарт бүртгэлтэй, 000679776 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээтэй М.Т-, Ж ХХК нарын өмчлөлийн 212,9 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 82,5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч И ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

24.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542,400 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 306,300 төгрөг, хариуцагч Ж ХХК-иас 236,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 294 дүгээр зүйлийн 294.1, 294.2.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК, И ХХК-д холбогдох 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ТГ21/02 тоот түрээсийн гэрээг дуусгавар болгож, Баянзүрх дүүргийн 25-р хороо 13-р хороолол/13371/ Нарны замын гудамж * байр, * давхар * тоот  байрлах Y-2204** тоот бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай 82,5 м.кв талбайг хариуцагч И ХХК-ийн эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч М.Т-ийн нэхэмжлэлийг хангасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 542,400 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 306,300 төгрөг, хариуцагч Ж ХХК-иас 236,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.НАРАНГЭРЭЛ