| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/03330/И |
| Дугаар | 102/шш2023/00370 |
| Огноо | 2023-01-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 102/шш2023/00370
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 14 дүгээр хороо , 0 дугаар хороолол, Н төвийн байр 000 тоотод байрлах Н ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С дүүрэг, 0 дугаар хороо, Ү гудамж өөрийн байранд байрлах, НШШГГ-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Гуравдагч этгээд: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, Г банк ХХК /РД:000000/,
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 00 дугаар сарын 20-ны өдрийн 00/ШШ0000/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 000 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 000 дугаар тогтоолоор Н ХХК -аас 477,488,888 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Дээр ажиллагааг Б дүүргийн 149 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ахлах дэслэгч И.Г хариуцан ажиллаж байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч И.Г нь тухайн эд хөрөнгийг 2022 оны 03 сарын 16-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэн, 2022 оны 05 сарын 10-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоол тус тус үйлдэж 2022 оны 05 сарын 19-ны өдөр ХҮ-ний төвийг шинжээчээр томилсон байдаг.
Шинжээч нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүртгэлтэй Б дүүргийн 14-р хороо, 3-р хороолол М рестораны зүүн талд байрлах 0.000 м.кв талбай бүхий Н төвийн 5 давхар барилга, эзэмших эрхийн Э-000000000 дугаар бүртгэлтэй Б дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 0000000000 дугаар бүтгэлтэй 000 м.кв талбайг 12.115.008.000 төгрөгөөр үнэлсэн.
Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийсэн дээрх ажиллагаанууд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөд зогсохгүй, ХҮ-ний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг тус тус зөрчсөн байдаг.
Түүнчлэн ХҮ-ний төвийн үнэлсэн 12,115,008,000 төгрөг гэх үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлж нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн дээрх хөрөнгийн зах зээлийн үнэ 21,000,000,000 төгрөг гэж үзэж байна. Иймд ХҮ-ний төвийн үнэлсэн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 275 дугаар шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна.
Яагаад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцээгүй байна гэж үзэж байна гэхээр хавтаст хэргийн 39 дүгээр талд шинжээч томилох тогтоол байгаа. Энэ тогтоолд ХҮ төвийг шинжээчээр томилсон мөртлөө н.У д эрх үүрэг танилцуулж гарын үсэг зуруулсан байдаг. Танилцсан шинжээч гэдэг дээр н.У гарын үсэг зурсан байдаг. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар Шинжээчийн дүгнэлтийг шинжээчийн хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно гэж заасан байдаг байхад шийдвэр гүйцэтгэлээс шинжээчээр ХҮ-ний төвийг томилсон. Гэтэл н.У гэдэг хүн төлөөлөх эрхтэй эрхгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна. н.У нь өөрийгөө шинжээч гэж үзэж байвал шүүхийн шинжилгээний тухай хуулинд зааснаар тамга тэмдгээр баталгаажуулах ёстой байтал тогтоол дээр н.У гэдэг хүн гарын үсэг зураад л өнгөрсөн байдаг.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.6-д Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэсэн тохиолдолд шинжээчийн дүгнэлтийг тухайн байгууллагын тэмдэг, шинжээчийн гарын үсгээр баталгаажуулна гэж заасан. Гэтэл тухайн үед ХҮ төвийг шинжээчээр томилчхоод байхад н.У гарын үсэг зураад байгаа нь ХҮ-ний төвийг н.У төлөөлөх эрхтэй гэдэг нь харагдахгүй байна.
Хоёрт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.2.-т Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэдэг зохицуулалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас биелүүлээгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 21.4-т гэдэг зүйл нь зөвхөн энэ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд хамаарах заалт, энэ 8, 9 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийх гэж байгаа бол шинжээчид заавал эрх үүрэг, хариуцлагыг тайлбарласан байх ёстой. Хариуцагч нь хуульд заасан энэхүү ажиллагаануудыг хийгээгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч И.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 00 дугаар сарын 20-ны өдрийн 00/ШШ0000/00000 дугаар шийдвэрээр Н ХХК -аас 477,488,888 төгрөгийг гаргуулж Г банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Н ХХК -нд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Б дүүргийн 14 дүгээр хороо , 0 дугаар хороолол, М рестораны зүүн талд байрлах 0000 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Н төвийн 5 давхар үл хөдлөх хөрөнгө. тус үл хөдлөх хөрөнгө байрлаж буй эзэмших эрхийн Э-000000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай газрыг 2022 оны 00 дугаар сарын 16-ны өдөр 00000000/00 тоот тогтоолоор битүүмжлэн, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 0000000/00 тоот тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус газарт ирж үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг харилцан тохиролцож тогтоож болохыг албан бичгээр мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй бөгөөд эс үйлдэхүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар тус үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгохоор ХҮ төв ХХК-ийн шинжээч Ж.У г томилж үнэлгээ тогтоолгоход орон сууцны зах зээлийн үнийг 12.115.008.000 төгрөгөөр үнэлж ХҮ тайланг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн. Дээрх үнэлгээний тайланг төлбөр авагч Г банк ХХК-нд 2022 оны 4- 149/11846 тоот албан бичгээр, төлбөр төлөгч н трейд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-д 2022 оны 4-149/11834 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж ХҮ тайлан, дүгнэлтийг танилцуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар шүүхэд гомдол гаргах болон тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах эрхтэй болохыг мэдэгдсэн бөгөөд дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шийдвэр /хх-4-7/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-8-11/, Монгол улсыг дээд шүүхийн тогтоол /хх-12-15/, НШШГГ-ын төлбөр төлөгчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг /хх-16/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-18/, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-19/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-20-21/, итгэмжлэл /хх-22/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-23/, ХҮ тайлан /хх-24-38/, шинжээч томилох тухай тогтоол /хх-39/, нас барсны гэрчилгээ /хх-40/, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-41/, Н ХХК -ийн дүрэм /хх-42-44/, НШШГГ-ын мэдэгдэл /хх-45/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-46/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
4. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-55/, шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-64,71/, шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-72/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-73/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-74-77/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-78-81/, Монгол улсын дээд шүүхийн тогтоол /хх-82-85/, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-86/, НШШГГ-ын эрх түдгэлзүүлэх тухай албан бичиг /хх-87-90/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-91/, Б дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-92/, газар зохион байгуулалтын албан бичиг /хх-93-94/, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших гэрчилгээ /хх-95-96/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-97/, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-98/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-99/, эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-100-101/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-102/, НШШГГ-ын мэдэгдэл /хх-103/, шинжээч томилох тухай тогтоол /хх-104/, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаар мэдээлэл тодруулсан тэмдэглэл /хх-105/, шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэл /хх-106/, шинжээчийн дүгнэлт үнэлгээний тайланг хүлээлцсэн тухай баримт /хх-107/, шинжээч томилох тухай тогтоол /хх-108/, ХҮ төвийн тайлан /хх-109-138/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-139-140/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-141/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-142-143/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-144/, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-145/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг /хх-146/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-147/,зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
6. Гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт /хх-32/, итгэмжлэл /хх-33/, хариу тайлбар /хх-77/ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Хэрэгт талуудаас өгсөн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй. Үүнд:
2.1 Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 00 дугаар сарын 20-ны өдрийн 00/ШШ0000/00000 дугаартай шийдвэрээр хариуцагч Н ХХК -аас 477,488,888 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г банк ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Б дүүргийн 14 дүгээр хороо , 0 дугаар хороолол, М рестораны зүүн талд байрлах 0000 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Н төвийн 5 давхар барилга, тус үл хөдлөх хөрөнгө байрлаж буй Б дүүргийн 14 дүгээр хороо ны нутаг дэвсгэрт орших ГД-000000 дугаар эзэмших эрхийн гэрчилгээтэй, үйлчилгээний зориулалттай 722 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 000 дугаартай магадлал болон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2020/00000 дугаартай тогтоолоор дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2.2.Улмаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ0000/00000 дугаартай захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 102/ГХ0000/00000 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0000000 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн, явуулжээ.
2.3. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, өмчлөлийн талаар лавлагааг холбогдох байгууллагуудаас гаргуулан авч, улмаар төлбөр төлөгч Н ХХК -ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Б дүүргийн 14 дүгээр хороо , 0 дугаар хороолол, М рестораны зүүн талд байрлах 0000 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Н төвийн 5 давхар барилга, тус үл хөдлөх хөрөнгө байрлаж буй эзэмших эрхийн Э-000000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай газар зэргийг 2022 оны 00 дугаар сарын 16-ны өдөр битүүмжлэн, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгч талд үнийн санал гаргах талаар мэдэгдэхэд үнийн саналыг ирүүлээгүй байх тул 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 5/152 дугаартай тогтоолоор ХҮ төв ХХК, Ж.У г шинжээчээр томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэсэн байна.
2.4 Улмаар шинжээч ХҮ төв ХХК, Ж.У нар нь үнэлгээг хийж, төлбөр төлөгч Н ХХК -ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Б дүүргийн 14 дүгээр хороо , 0 дугаар хороолол, М рестораны зүүн талд байрлах 0000 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Н төвийн 5 давхар барилга болон тус үл хөдлөх хөрөнгө байрлаж буй эзэмших эрхийн Э-000000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай газрын зах зээлийн үнэ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12,115,008,000 төгрөг гэж тогтоожээ.
3. Нэхэмжлэгч нар нь энэхүү үнэлгээг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд үндэслэлээ ... шинжээч нь үнэлгээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ 21,000,000,000 төгрөг байхад зэх зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, шинжээчээр ХҮ төв ХХК-ыг томилсон мөртлөө Ж.У д эрх үүрэг танилцуулж гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг зөрчсөн, мөн шинжээчид эрх үүрэг, хариуцлагыг тайлбарлаж өгөөгүй, энэ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.2-т заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна.
4. Хариуцагч тал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх байдлаар тайлбар, татгалзлаа гарган, мэтгэлцэж байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.
Нэхэмжлэгч нь нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Б дүүргийн 14 дүгээр хороо , 0 дугаар хороолол, М рестораны зүүн талд байрлах 0000 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Н төвийн 5 давхар барилга болон тус үл хөдлөх хөрөнгө байрлаж буй эзэмших эрхийн Э-000000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай газрын зах зээлийн үнэ цэнийг 21,000,000,000 төгрөг гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй.
Өөрөөр хэлбэл шинжээч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын энэхүү үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна.
6. Хариуцагч байгууллагын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/152 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолд шинжээчээр ХҮ төв ХХК, Ж.У г томилж, 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдөр шинжээч Ж.У гаас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан үндэслэлийг тодруулахаар шаардлагатай мэдээллүүдийг гаргуулан авч, түүнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9,13,14 дүгээр зүйл, ХҮ тухай хуулийн 13,14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг танилцуулж, хүлээх хариуцлагыг тайлбарлан өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-104, 105,106 тал/.
Иймд нэхэмжлэгчийн шинжээчид эрх үүрэг, хариуцлагыг тайлбарлаж өгөөгүй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
7. ХҮ төв ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх бөгөөд тус компанийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаартай Шинжээч томилох тухай тушаалаар НШШГГ-ын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5/152 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолд дурдсан хөрөнгийн үнэлгээг хийх шинжээчээр Ж.У г томилсон байх бөгөөд Ж.У нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг эзэмшдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-111 тал/.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч байгууллагын шинжээч томилох тушаалд дурдсан нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгүүдэд шинжээч Ж.У үнэлгээг хийж, үнэлгээний тайланг ХҮ төв ХХК-аас хариуцагч тал хүргүүлснийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
8.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд заасан үндэслэлээр шинжээч ХҮ төв ХХК-аас 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч талд хүргүүлсэн 275 дугаартай, нэхэмжлэгч Н ХХК -ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй Б дүүргийн 14 дүгээр хороо , 0 дугаар хороолол, М рестораны зүүн талд байрлах 0000 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай Н төвийн 5 давхар барилга болон тус үл хөдлөх хөрөнгө байрлаж буй эзэмших эрхийн Э-000000000 дугаартай, үйлчилгээний зориулалттай 000 м.кв талбайтай газрыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12,115,008,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.
9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Н ХХК -ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н ХХК -ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА