| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0159/Э/001/2025/0008 |
| Дугаар | 2025/ШЦТ/231 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч *******, хохирогч *******, түүний өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, иргэний хариуцагч *******, тэдгээрийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 33600370075 тай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 57 настай, дээд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, ам бүл-1, Улаанбаатар хотын дүүргийн , тоотод оршин суух, ИСЭТ ХХК-д даамлын ажилтай, ******* овогт ******* Батмөнх,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 03 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “ИСЭТ” ХХК-ийн даамлын ажил эрхэлж байх үедээ Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт овор ихтэй ачааг өргөх буулгах ажлын талбайд ажиллах явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас *******гийн эрүүл мэндэд баруун хөлний шилбэ ясны хугарал, баруун хөлийн шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал баруун хөлийн шагайн дотор хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******гийн өгсөн... Би 03 оны 09 дүгээр сарын 09- ний өдөр ИСЭТ ХХК-ний туслах ажилтанаар ажилд орсон. 03 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 10 сарын 10-ны өдөр хүртэл дүүргэлтийн блок дээр ажилласан. 03 оны 10 сарын 07-ны өдрөөс цахилгаан шон суулгалтын ажил хийж байсан. 03 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын төв буюу Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт гэрлийн шон суулгаж байсан. Өглөө 09 цаг өнгөрч байхад жолооч , туслах ажилтан , , н.хжал, нар байсан. Даамал ******* байгаагүй бөгөөд хаашаа юунд явсан талаар мэдэх зүйл байхгүй. Бид нар өглөө 0 цагт ажилдаа гараад 5 шон суулгаад 6 дахь шонгоо суулгах гээд тээврийн хэрэгслийн тэвшин дээр шонгоо ороогоод доошоо тонгойгоод байж байсан. Тэр үед ямар нэгэн зүйл тас хийгээд дуугарах шиг болсон. Тэр үед миний баруун хөлийг ачиж явсан шон хавчсан. Тухайн үед хөл өвдөөд юу болсон талаар харахад бид нарын ачиж явсан бетонон шонг саарал өнгийн приус 0 маркийн тээврийн хэрэгсэл урд шилээрээ мөргөсөн байсан. Приус-0 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан эмэгтэй хүүхдээ аваад тээврийн хэрэгслээсээ буугаад явчихсан. Удалгүй ******* ах ирээд намайг аваад эмнэлэг ороод үзүүлэхэд хөл хугарсан байна гээд Ховд аймгийн БОЭТ-д ирж үзүүлсэн. Бид нар тухайн газарт ямар нэгэн тэмдэглэгээ байршуулаагүй байсан. Би гомдолтой байна. жилгүй байсан хугацааны цалин нэхэмжилнэ ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-3 дахь тал),
1.. Мөрдөн шалгах ажиллагаан гэрч өгсөн... 03 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 09 цагийн үед хүү Ө.Тайван-мгаланг цэцэрлэгт хүргэж өгөхөөр гэрээсээ 09-51 ХОЕ улсын тай тээврийн хэрэгсэлийг жолоодоод гарсан. Гэрээс гараад 300-500м явж байхад замын баруун талд замаас гараад зогсож байгаа тээврийн хэрэгсэлийг харсан. Тээврийн хэрэгсэл дээр болон тээврийн хэрэгсэлийн эргэн тойронд хэн нэгэн хүн байгааг хараагүй. Тээврийн хэрэгслийн хажуугаар өнгөрч байна гээд явж байтал миний тээврийн хэрэгслийн урд салхины шил ямар нэгэн зүйл мөргөөд хагарах шиг болохоор нь тоормос гишгэж зогсоход тээврийн хэрэгсэлийн хажууд байсан хүмүүс намайг хойшоо ухраачээ гээд орилохоор нь би тээврийн хэрэгсэлээ хойш жаахан ухраагаад зогссонБи 10-0 км/ц хурдтай явж байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би тээврийн хэрэгсэл дээр ачсан шон тэвшнээс хэтэрт гарсан байсныг анзаарч хараагүй. Тухайн үед урдаас нар тусаад гялбаад урд юу байгаа нь харагдахгүй байсан. Манай хүүхдэд ямар нэгэн гэмтэл учраагүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),
1.3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн... Би Ховд аймгийн ИСЭТ ХХК-ийн туслах ажилтнаар 03 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр орсон. Ховд аймгийн Манхан суманд гэрлийн шон суулгах ажилд 03 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажилласан. Гэрлийн шон суулгах ажилд нийт хүн ажиллаж байсан. Хариуцаж ажиллаж байсан ажилтан *******, жолооч , мөн н.хжол, , , , ******* нар ажиллаж байсан. Өглөө найман цагт ажилдаа гарсан. 5 шон суулгасан байсан. 6 дахь шон суулгах гээд ухсан нүхний хажууд тээврийн хэрэгсэлээ зогсоогоод тээврийн хэрэгсэл дээр байсан шонг оосорлож бэхлэхээр ******* тээврийн хэрэгсэлийн тэвшин дээр гарсан. Бусад хүмүүс тээврийн хэрэгсэлийн зүүн талд бөөндөө зогсож байсан. Тухайн үед *******гийн ойролцоо намайг зогсож байхад тээврийн хэрэгсэлийг ямар нэгэн зүйл мөргөх шиг болсон. Тэр үед ******* орилоод “миний хөл хавччихлаа, тээврийн хэрэгсэлийг холдуулаад өг” гэхээр нь шон мөргөсөн тээврийн хэрэгсэлийн жолоочид “тээврийн хэрэгсэлээ холдуулаад өгөө” гэж би орилж хэлээд тээврийн хэрэгсэлийг холдуулаад тэвшин дээр гарч *******г өргөж тээврийн хэрэгсэлээс буулгасан. Бусад хүмүүс *******гийн хөл хавчсан байсан шонг түлхэж холдуулсан. *******г *******ийн тээврийн хэрэгсэлд суулгаад Манхан сумын эмнэлэгт хүргэсэн. Бид нар тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсан. Тухайн өдөр ажлын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан байсан. Туслах ажилтан нарын хувьд тухайлсан ажлыг хариуцуулж байгаагүй. Бүгдээрээ тухайн ажилд оролцож байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
1.4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ийн өгсөн... Би ИСЭТ ХХК-д 03 оны 04 дүгээр сараас туслах ажилтанаар ажилд орсон. лбан ёсоор гэрээ хийж ажилд ороогүй байсан. Ховд аймгийн Манхан сумын төвд гэрлийн шон суулгах ажилд 03 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажилласан. Гэрлийн шон суулгах ажилд нийт хүн ажиллаж байсан. Хариуцаж ажиллаж байсан ажилтан *******, жолооч , мөн н.хжол, , Ц.Гал-Од, , ******* нар ажиллаж байсан. 03 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 0 цагт ажилдаа гарсан. Тээврийн хэрэгсэл дээр шон ачсан байсан. 5 шон суулгаад 6 дахь шонгоо суулгах гээд ******* 6 дахь шонг оорсорлож бэхлэхээр тэвшин дээр гарсан бусад хүмүүс тээврийн хэрэгсэлийн зүүн талд зогсож байсан. Тухайн үед *******гийн ойролцоо бид нарыг зогсож байхад тээврийн хэрэгсэл ирээд ямар нэгэн зүйл мөргөх шиг болсон. Тэр үед ******* “миний хөл хавчихлаа, тээврийн хэрэгсэлийг холдуулаад өг” гээд орилохоор нь шон мөргөсөн тээврийн хэрэгсэлийн жолоочид “тээврийн хэрэгсэлээ хойшоо жаахан ухраагаад өг” гэж бид нар орилж хэлээд тээврийн хэрэгсэлийг холдуулж, тээврийн хэрэгсэл дээр гарч *******г тэвэрч өргөж буулгаад *******ийн тээврийн хэрэгсэлд суулгаад Манхан сумын эмнэлэгт хүргэсэн. Тухайн тээврийн хэрэгсэлийн жолооч эмэгтэй тээврийн хэрэгсэлээ ухрааж холдуулчихаад хүүхдээ тэврээд гэр лүүгээ явчихсан. Би *******гийн хажууд зогсож байхад эсрэг талаар тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Бид нар тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсан. Бид нарт ******* хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг байсан. Тухайн өдөр гарын үсэг зурсан. Хэрэг гарах ******* байхгүй байсан. Хаашаа ямар ажлаар явсан талаар мэдэхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
1.5. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн... Би Ховд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг ИСЭТ ХХК-д 013 оноос хойш нягтлан бодогчоор ажжиллаж байна. ИСЭТ ХХК нь цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт, тохируулга, үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг. Иргэн ******* нь ИСЭТ ХХК-ний блокны үйлдвэрт 03 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс ажиллаж байгаад 10 сарын 09- ний өдөр үйлдвэр зогсох үед амарсан. 03 оны 11 дүгээр сарын 07- ны өдөр ИСЭТ ХХК нь Ховд аймгийн Манхан суманд шон угсрах ажилд явахад туслах ажилтанаар явж ажилласан. Тухайн ажилд ******* хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцан ажилласан. ******* нь ИСЭТ ХХК-тай албан ёсоор гэрээ байгуулж ажилд ороогүй, туслах ажилтанаар ажиллаж өдрийн 100000 төгрөгөөр ажилахаар тохироод авч явсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
1.6. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн... Би ИСЭТ ХХК-ний краны жолоочоор 013 оноос ажиллаж байна. Ховд аймгийн Манхан сумын төвд гэрлийн шон суулгах ажилд 03 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн ажилласан. Гэрлийн шон суулгах ажилд нийт хүн ажилласан. Хариуцаж ажиллаж байсан ажилтан *******, жолооч, мөн н.хжол, , Ц.Гал-Од, , *******, нар ажиллаж байсан. 03 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажилдаа гарсан. шон суулгахаас 5 шон суулгаад 3 шон суулгаагүй байсан. 6 дахь шон суулгах гээд ухсан нүхний хажууд тээврийн хэрэгсэлээ зогсоогоод шон буулгах гээд тээврийн хэрэгсэлээ данхраадаад краны дэгээг хойш буулгаж байсан. Тээврийн хэрэгсэл дээр байх шонг оосорлож бэхлэхээр ******* тээврийн хэрэгсэлийн тэвшин дээр гарсан бусад нь тээврийн хэрэгсэлийн зүүн талд бөөндөө зогсож байсан. Тухайн үед ******* орилоод “миний хөл хавччихлаа, тээврийн хэрэгсэлийг холдуулаад өг” гэхээр нь шон мөргөсөн жолоочид “тээврийн хэрэгсэлээ хойшоо ухраагаад өг” гэж хашгирч хэлээд тээврийн хэрэгсэлийг холдуулж, тээврийн хэрэгсэл дээр байсан *******г өргөж буулгаад *******ийн машинд суулгаад Манхан сумын эмнэлэгт хүргэж үзүүлсэн. Приус-0 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан эмэгтэй тээврийн хэрэгсэлээ холдуулчихаад хүүхдээ тэврээд гэрлүүгээ явчихсан. Би *******гийн хажуу талд буюу газарт байхад эсрэг талаас машин ирж байгааг хараагүй. Бид нарт ганц гурвалжин тэмдэг байсан тул нэг л тэмдэг тавьсан байсан. Бид нарт ******* хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг байсан. Тухайн өдөр гарын үсэг зурсан. Хэрэг болох үед ******* байгаагүй, дараагийн шон суулгах газар луу явсан байсан ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-4 дахь тал),
1.7. ИСЭТ ХХК-ний хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр ... 03-11-0 ны өдрөөс 03 оны 11 дүгээр сарын 17-ны өдрүүдэд ... машин механизмтай ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, өргөх механизмтай ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл бүрэн хэрэглэх, ашиглах зааварчилгаа, ажлын байранд мөрдөх үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа,өндөрт ажиллах дүрмийг мөрдөх, ажлын байрны аюултай нөхцөл, цаг агаарын байдалд анхаарал болгоомжтой ажиллах ... гэх тэмдэглэл ( хавтаст хэргийн 5-6 дахь тал),
1.. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 03 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 163 тай шүүх анагаах ухааны хүний биед хийсэн ... *******гийн биед баруун хөлний шилбэ ясны хугарал, баруун хөлний шилбэ тавхайн зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн шагайн дотор хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь үзлэг хийгдсэн өдрөөс өмнө 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
1.9. 04 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн ХБ -01/4 тай ХБ-ын инженер ... Үйлдвэрийн эрүүл ахуй. чих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS-5079:001 стандартын 4. Технологийн үйл ажиллагааны явцад тавигдах шаардлага: 4.1. /чиж, буулгах ажлыг технологийн карт, заавар, тухайн ажлыг гүйцэтгэх үед тавих аюулгүй ажиллагааны шаардлагыг тусгасан дүрэм, журам, норматив техникийн баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ. /4./ чиж буулгах ажлын байранд анхааруулга, дохио, аюулгүй ажиллагааны тэмдэг тавигдсан байна/-ыг зөрчиж, төмөр бетонон тулгуурыг буулгах ажлын талбайг тусгаарлан, анхааруулга бүхий аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй,
Хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрийн эрүүл ахуй. чих буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага MNS-5079:001 стандартын 7.6. /чиж буулгах ажлыг гүйцэтгэдэг ажилчид нь аюулгүй ажиллагаа ба галын аюулгүй байдлын талаар дараах зааварчилгыг заавал авсан байна. Үүнд: жлын байрны анхан шатны (өдөр тутам), ээлжит бус зааварчилгыг аюултай, хүнд, овор ихтэй ачаатай ажиллах үед өгнө. Зааварчилгыг өгсөн авсан тухай тусгай бүртгэл хөтөлж, гарын үсэг авч баталгаажуулна гэж заасныг баримтлан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх үүрэгтэй. Тухайн хэрэг учрал осол гарсан гэх 03 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ИСЭТ ХХК-ийн нэр бүхий ажилтнууд /хохирогч Н.ззаяа, жолооч нар/-д зааварчилгаа өгсөн гэх боловч тухайн өдрийн ажил үүрэг, ачаа өргөх буулгахад орчны аюулгүй байдлыг хангуулах “овор ихтэй ачааг өргөх буулгах ажлын талбай бэлтгэх”-тэй холбоотой зааварчилгааг өгөөгүй байна … гэх дүгнэлт (хавтаст хэргийн 0-5 дахь тал),
1.10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 04 оны 05 сарын 01- ний өдрийн 44 тай “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” хийсэн шинжээчийн ... *******гийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараахи стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёр зэрэглэлд хамаарч байна. Шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал илрээгүй... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 174-176 дахь тал),
1.11. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч *******ийн өгсөн... Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нуаг дэвсгэрт 03 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 04-77 ХО улсын тай Ranger UGD3HJ маркийн тээврийн хэрэгсэлийн ачиж явсан гэрлийн шонг 09-51 ХОЕ улсын тай приус-0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь мөргөж, *******гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэх хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байна. ******* нь ХБЭ-аар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. *******д ажиллах санал тавьсан боловч ажиллахгүй байгаа ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ийн өгсөн: “...Тухайн өдөр ажилчиддаа зааварчлагаа өгч гарын үсэг зуруулсан боловч автомашины тэмдэг, тэмдэглэгээ тавих талаар зааж зөвлөөгүй миний буруутай үйл ажиллагаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,
1.13. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн: “...Энэ хэргийн хурдан шийдүүлмээр байна. ажил хийж чадахгүй их удлаа эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.******* захиралаас 00,000 төгрөг лав авсан байгаа бусад хохиролоо гаргуулж авмаар байна...” гэх,
1.14. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч *******ийн: “...манай байгууллага *******г осолд орсон үеэс эхлэн эмчилгээний зардлыг төлж байсан. Мэс заслын эмчийг Булган суманд явж байхад нь өөрийн зардлаар авч ирж байсан. Сүүлд түлээ нүүрсгүй гэхээр 500,000 төгрөг бэлнээр гэрт нь өгч байсан. Бид эргэж уулзаж байсан. тэр ч бүү хэл хөнгөн ажилд оруулж өгий гэж хэлж үзсэн. Шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн барагдуулахад бэлэн байна...” гэж тус тус мэдүүлсэн болно.
Хууль зүйн дүгнэлт:
Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг ИСЭТ ХХК-ний хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан ******* нь 03 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө 09 цагийн үед Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт гэрлийн шон суулгах ажил гүйцэтгэж байгаад 04-77 ХО улсын тай Ranger UGD3НЈ маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр ачсан байсан гэрлийн шонг иргэн ******* оосорлож буулгах явцад 09-51 ХОЕ улсын тай приус-0 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь мөргөж, хоёр гэрлийн шонд *******гийн баруун хөл хавчуулагдаж, баруун хөлний шилбэ ясны хугарал, баруун хөлийн шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал баруун хөлийн шагайн дотор хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 зүйлийн 1 дэх хэсэгт “ Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүйгээр учруулсан бол... ял шийтгэнэ” гэж тодорхойлсон байна.
Шүүгдэгч ******* нь 03 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн өглөө шон суулгах ажилд нийт хүнийг авч явж ажиллуулсан ба уг ажилчидаар хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилагаа өгч гарын үсэг зуруулсан байдаг нь 1-р хавтас хэргийн 5-63 талд авагдсан зааварчилгаа өгөх дэвтэрээр тогтоогдож байгаа хэдий ч цахилгаан эрчим хүчний төмөр бетон тулгуурын угсралтын ажил гүйцэтгэх явцдаа Хөдөлмөр аюулгүй байдал, Үйлдвэрийн эрүүл ахуй, чиж буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага МNS-5079:001 стандартын холбогдох заалтыг зөрчсөн нь шинжээчийн ХБ-01/4 тай дүгнэлтээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.”гэжээ.
Шүүгдэгч *******ийн үйлдэл нь хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйн улмаас хохирол хор уршигт хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүчний төмөр бетон тулгуурын угсралтын ажил гүйцэтгэх явцдаа ажилчин *******, болон бусад ажилчидад ачиж буулгах ажлын аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага МNS-5079:001 стандартын холбогдох заалтыг дагаж мөрдүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь гэм буруугийн болгоомжгүйгээр үйлдэл хийсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл буюу хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч *******д хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн 03 оны 11 дүгээр сарын -ны өдрийн 163 тай дүгнэлтээр, мөн 04 оны 05 сарын 01-ний өдрийн 44 тай сэтгэцэд учирсан хор уршгийн хоёр зэрэглэлд хамаарч байгаа талаарх “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” хийсэн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс: “ ...Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг т хамаарч байгаа тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4400000 төгрөг, хэрэгт авагдсан эмчилгээний зардал 40535 төгрөг, 03 оны 11 сараас 04 оны 5 сар хүртэл ажилгүй байсан хугацааны зардал, нийт 1664000 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Иргэний хариуцагч болон шүүгдэгчээс шүүхээс тогтоосон мөнгөн дүнг төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо журмаар батлагдсан сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн ангиллалд хамаарч байгаа байдал, хохирогчид учирсан гэмтлээс болж үүссэн сөрөг үр дагавар, шаналал болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг тус тус хянан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4400000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулсныг шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт төлж барагдуулсан ба эмчилгээний зардал 40535 төгрөгийг, иргэний хариуцагчаас 00000 төгрөг төлсөн байдал, энэ талаар талууд маргаагүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож цаашид гарах эмчилгээний болон цалингийн талаарх баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
3.1. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 зүйлийн дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
3.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлнө.” гэх мэдүүлэг,
Хохирогч *******гаас: “Хохирлоо барагдуулж авмаар байна. Хэргийг шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг өгснийг тус тус дурдах нь зүйтэй.
3.4. Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 139 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 104,105-р хуудас), “ИСЭТ” ХХК-ийн захирлын 3/3 тай ажилд томилсон тушаал зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
3.5. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь ганцаараа амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хохирол, хор уршгийг төлсөн гэх хувийн байдал тогтоогдлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” “бусдад төлөх хохирол төлбөргүй” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.6. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдаж байна ... гэх санал, дүгнэлт
3.7. Шүүгдэгчийн өмгөөлөгч *******аас “Шүүгдэгч С.Гантулга үйлдсэн гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, улсын яллагчийн торгох ялыг хүлээн зөвшөөрч байна” ...гэх тайлбарыг тус тус гаргасан.
3.. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
3.9. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
3.10. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 1, , 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36., 36.10 зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан 00000 (найман зуун мянга) төгрөгийн торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид тайлбарласугай.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон цалин хөлсний талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 зүйлд зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
6. Шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДРГЛГЧ ШҮҮГЧ Б.ГНТӨГС