Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 102/шш2023/00939

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, 00 дүгээр хороо, өөрийн байранд байрлах Х ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: Б дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар бичил хороолол, 7/3 АТЕ ХХК-ийн байр, 1 давхарт байрлах, Т ХХК /РД:000000/,

 

Хариуцагч:Б дүүрэг, 00 дугаар хороо, зүүн наран 00 гудамж, 00 тоотод оршин суух, С овогт Л-ийн О /РД:ЧО000000000/,

 

Хариуцагч:Б дүүрэг, 00 дугаар хороо, зүүн наран 00 гудамж, 00 тоот хаягт оршин суух, Ц овогтой В /РД:УУ0000000/,

 

Хариуцагч:Б дүүрэг, 00 дугаар хороо, зүүн наран 00 гудамж, 00 тоот хаягт оршин суух, О овогтой Билэгтөгөлдөр /РД:УШ0000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 343,855,002 төгрөг 53 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв:

  Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т ХХК, Л овогтой О нар нь Х ХХК-тай 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдөр №ЗГ2000 43937640 тоот Зээлийн гэрээ, мөн тус өдөр №БГҮ2000 43937640 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулж 250,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай уг зээлийг авсан бөгөөд зээлийн барьцаанд Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартайБ дүүргийн 00 дугаар хороо, зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг, мөн Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын №00 640312156073 дугаартай Б дүүрэг, 00 дугаар хороо зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс хариуцагч нарт зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөөгүй. Ковид-19 цар тахлын хязгаарлалтын үед зээлдэгч хүслэт гаргасан тохиолдолд хүү зогсоох зэргээр арга хэмжээ авч байсан боловч хариуцагч тал энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй болно.

Зээлдэгч нар нь 2023 оны 02 сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 196,771,571 төгрөг 19 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт 137,904,516 төгрөг 10 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,178,915 төгрөг 24 мөнгө нийт 343,855,002 төгрөг 53 мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлдэгч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг барьцаа хөрөнгө болох Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартайБ дүүргийн 00 дугаар хороо, зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын №00 640312156073 дугаартайБ дүүрэг, 00 дугаар хороо зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэрэг хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Т ХХК болон хариуцагч Д.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. Дэлхий даяар Корона вирусний (Covid-19) халдвар эрчимтэй тархсанаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1-р сарын 27-ны өдрийн 30 дугаар тогтоолоор үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бүх шатны сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, номын сан, кино театр зэрэг соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрууд, бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах газрууд, интернэт, цахим тоглоомын газрууд болон хүн олноор цуглардаг бусад газруудын үйл ажиллагааг 3-р сарын 2-ны өдрийг хүртэлх хугацаагаар түр зогсоох эхний шийдвэрийг гаргасан билээ.

Улмаар Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 2-р сарын 19-ний өдрийн хуралдаанаар "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг"-т 3-р сарын 30-ны хүртэл, 3-р сарын 00 -ны өдрийн хуралдаанаар 4-р сарын 30-ны хүртэл, 4-р сарын 29-ний өдрийн хуралдаанаар 5-р сарын 31-нийг дуустал, 5-р сарын 29-ний өдрийн хуралдаанаар энэ хугацааг дахин 6-р сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар, 2020 оны 6-р сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2020 оны 12-р сарын 31-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2020 оны 12- р сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2021 оны 3-р сарын 31-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2021 оны 3-р сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2021 оны 4-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2021 оны 5-р сарын 27-ны өдрийн хуралдаанаар 2021 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар, 2021 оны 6-р сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2021 оны 8-р сарын 31-ны өдрийг хүртэл хугацаагаар тус тус сунгасан.

"Т " ХХК нь гадаадаас гоо сайхны бүтээгдэхүүн оруулж ирдэг. Дээрх хугацаанд буюу 2020 оны 1-р сарын 27-ны өдрөөс 2021 оны 6-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд "Т " ХХК нь үйл ажиллагаагаа явуулж чадаагүй болно. Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд хил гааль хаасан, гацсан гэх мэт шалтгааны улмаас бараа бүтээгдэхүүнээ оруулж ирэх, цаашлаад худалдан борлуулах хүртэл боломжгүй нөхцөл байдлууд үүссэн. Одоогийн байдлаар Корона вирусын (Covid-19) цар тахлын нөхцөл байдал бага, багаар арилж, иргэд бид хуучин амьдралын хэмнэлдээ аажмаар эргэн орж ажил эхэлж байгаа билээ. Мөн 2019 оны сүүлээр хариуцагч болох Л.О ийн төрсөн ахын бие илт муудаж, эм тариа болон эмчилгээний зардалд их хэмжээний мөнгийг хариуцагч нь зарлагдаж байсан. Хариуцагчийн төрсөн ахад дүү Л.О ээс нь өөр асран халамжлах хүн байхгүй тул хариуцагч нь ажлаа хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан.

Хэдийгээр хариуцагч нар нь гэрээний үүргээ тодорхой шалтгааны улмаас зөрчсөн боловч хариуцагч нь зээлийг төлөх боломжгүй байгаагаа 2020 оны 1-р сараас хойш амаар илэрхийлээд байхад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс хариуцагч нарт зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөөгүй.......... гэх баримтыг дурдан Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6-д Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй" гэх заалтыг зөрчиж 2021 оны 5-р сарын 19-ны өдөр нэхэмжлэлийг гарган гэрээний үүргийг шаардаж байгаа нь тухайн хугацаагаар зээлдэгчийн хариуцлагын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлжээ. Үүнээс харвал нэхэмжлэгч Х нь 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3/2000 43937640 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан ...........Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана" гэх эрхээ хэрэгжүүлээгүй бөгөөд бидний зүгээс 2019 оны 12-р сараас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг өнөөдрийг хүртэл бодож хариуцагчийн хариуцлагын хэмжээг нэмэгдүүлсэн байх тул Монгол Улсын Иргэний Хуулийн 282 дугаар хуулийн 282.2-т заасны дагуу зээлийн хүүг багасгах үндэслэлтэй.

2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн мэдэгдлээр үндсэн зээл 121,298,198.7 төгрөг, хүү 42,948,983.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 424,790.64 төгрөг, нийт 164,671,972.73 төгрөг хуримтлагдсан байгааг мэдэгдсэн. Ингээд нэхэмжлэл гаргах үедээ нэхэмжлэлийн шаардлагад үндсэн 197,473,171.19 төгрөг, хүү 68,444,100 .33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 424,790.64 төгрөг, нийт 266,342,084.16 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ" гэсэн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ зээлдэгчийн эрхийг зөрчихгүйгээр, үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байна. Иймд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээл 121,298,198.7 төгрөг, хүү 42,948,983.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 424,790.64 төгрөг, нийт 164,671,972.73 төгрөг хүртэл хүлээн зөвшөөрч байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, зээлийн эргэн төлөлтийн алдсан хугацааг нөхөн олгож хариуцагчийн эрх ашгийг хамгаалж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Ц.В , О.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваагүй, нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй болно.

 

4.Нэхэмжлэгч тал нь хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-4/, итгэмжлэл /хх-5-7/, 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/2000 43937640 дугаар зээлийн гэрээ /хх-8-9/, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь /хх-10/, 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №БГҮ/2000 43937640 дугаар барьцааны гэрээ /хх-11-12/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-13-14/, Х ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-15/, Х ХХК-ийн зээл төлөх мэдэгдэл /хх-16-19/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-20-23/, зээлийн бүртгэлийн карт /хх-24-25/, Л.О ийн иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-26/, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нотариатаар батлуулсан гэрчилгээ /хх-27/, Т ХХК-ийн дүрэм /хх-28-30/, итгэмжлэл /хх-41, 159-161/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-202-203/, зээлийн бүртгэлийн карт /хх-204/, зээлийн дансны хуулга /хх-205-208/, итгэмжлэл /хх-00 3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-239/, зээлийн бүртгэлийн карт /хх-240-241/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-242-245/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-246/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

5. Хариуцагч талаас хэрэгт итгэмжлэл /хх-45-46/, хариу тайлбар /хх-64-65/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-72/, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/265 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-7375/, 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/616 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-76-77/, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/930 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-78-79/, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/1241 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-80-81/, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 дугаар захирамж /хх-82-83/, Хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээд, үйл ажиллагааны жагсаалт /хх-84, 87, /, 2020 оны 12 дугаар сарын 00 -ны өдрийн А/1320 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-85-86/, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/87 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-88-89/, 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/161 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-90-91/, 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/00 1 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-92-93/, 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/246 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-94-95/, Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хязгаарлалт тогтоох үйл ажиллагааны чиглэл /хх-96/, 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/313 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-97-00 /, хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалт /хх-100-102/, 2021 оны 2 дугаар сарын 00 -ны өдрийн А/108 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-102/, үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл /хх-103/, 2021 оны 1 дүгээр сарын 00 -ны өдрийн А/25 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-104/, 00 2021 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн А/06 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-105-106/, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/365 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-107/, Хязгаарлах үйл ажиллагааны жагсаалт /хх-108-109/, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/357 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-110-112/, үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл /хх-113/, 2020 оны 3 дугаар сарын 330-ны өдрийн А/436 дугаар Нийслэлийн засаг даргын захирамж /хх-114-115/, 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн TtB/00 /6309 дугаар талбайн түрээсийн гэрээ /хх-248-2хх-1/, иргэний эрүүл мэндийн төв /2хх-00 /, 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн барьцааны гэрээ /2хх-23-24/, №11-1294074 дугаар барьцаалбар /2хх-25-26/, зэрэг баримтыг нотлох баримтаар өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т ХХК, Л.О , Ц.В , О.Б нарт холбогдуулан 343,855,002 төгрөг 53 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Х ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1 Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ЗГ2000 43937640 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, хариуцагч Т ХХК, Л.О нарт 250,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартайБ дүүргийн 00 дугаар хороо, зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын №00 640312156073 дугаартайБ дүүрэг, 00 дугаар хороо зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.

2.2. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул Банкны зүгээс хариуцагч нарт зээлээ төлөх тухай мэдэгдэл бичгээр өгч, утсаар мэдэгдэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөөгүй.

2.3.Ковид-19 цар тахлын хязгаарлалтын үед зээлдэгч хүслэт гаргасан тохиолдолд хүү зогсоох зэргээр арга хэмжээ авч байсан боловч хариуцагч тал энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 196,771,571 төгрөг 19 мөнгө, зээлийн хүүгийн төлбөрт 137,904,516 төгрөг 10 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,178,915 төгрөг 24 мөнгө нийт 343,855,002 төгрөг 53 мөнгийг нэхэмжилж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

3.1. Хариуцагч нар нь 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч талтай Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргахгүй бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгчээс 250,000,000 төгрөгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрнө.

3.2 Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 61/4401 дугаар мэдэгдэлд дурдсанаар 164,671,972 төгрөг 73 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь:

2020 оны 01 дүгээр сараас эхлэн Ковид-19 цар тахлын хязгаарлалтын улмаас компани үйл ажиллагаа явуулж ашиг олоогүй тул Ковид-19 цар тахлын үеийн хүүг төлөх үндэслэлгүй, мөн хариуцагч Л.О ийн ахын эрүүл мэнд муудсаны улмаас түүний эмчилгээнд их хэмжээний мөнгө зарцуулсан, хариуцагч талын зүгээс нэхэмжлэгчид хандан зээл төлөх боломжгүй болсон талаар амаар тайлбарлан мэдэгдэж байсан. Мөн Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6, 208.4-т заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардаж эрхээ хэрэгжүүлэхгүй хугацаа алдсанаас зээлдэгчийн хариуцлагын хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх үндэслэл болсон тул 2020 оны 01 дүгээр сараас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, хариуцагч талд нэхэмжлэгч талаас хүргүүлж байсан мэдэгдэл, дансны хуулга, зээлийн дансны карт зэрэг бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Талууд 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/2000 43937640 дугаартай зээлийн гэрээг байгуулан хариуцагч Т ХХК, Л.О нар нь нэхэмжлэгчээс 250,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатайгаар, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлж авахаар тохиролцон, зээлийн гэрээг бичгээр байгуулан, талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан байна.

4.2 Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Л.О , Ц.В , О.Б нар нь нэхэмжлэгчтэй 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ/2000 43937640 дугаартай Барьцааны гэрээ байгуулан, хариуцагч Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартайБ дүүргийн 00 дугаар хороо, зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын №00 640312156073 дугаартайБ дүүрэг, 00 дугаар хороо зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

4.2. Хариуцагч Т ХХК, Л.О нар нь дээрх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 250,000,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас 164,671,972 төгрөг 73 мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

 

5. Зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусан байх бөгөөд талууд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээ болон 2020 оны 01 дүгээр сараас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх эсэх талаар өөр өөрийн үндэслэлээ заан, маргаж байна.

 

6. Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

7.Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, хариуцагч талд 250,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас уг гэрээнд заасан үүргийг буюу үндсэн зээлийг, гэрээнд заасан хэмжээгээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй байна.

 

8.Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийг зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан Зээл төлөх тухай мэдэгдлүүд болон зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар нь зээлийн гэрээнд заасан үүрэг зөрчигдсөн гэх үндэслэлийн талаар маргаагүй.

 

9.Харин нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 196,771,571 төгрөг 19 мөнгийг, зээлийн хүүгийн төлбөрт 137,904,516 төгрөг 10 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүнд 9,178,915 төгрөг 24 мөнгийг нийт 343,855,002 төгрөг 53 мөнгийг нэхэмжилсэн бол, хариуцагч тал нь зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мэдэгдэлд зааснаар зээлийн үлдэгдэл төлбөр 121,298,197 төгрөг 7 мөнгө байсан. Зээлийн үндсэн төлбөр нэмэгдэх ёсгүйгээс гадна Ковид-19 цар тахлын хязгаарлалтын улмаас компани үйл ажиллагаа явуулаагүй тул 2021 оны 01 дүгээр сараас хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

10.Нэхэмжлэгч талаас хариуцагч талд хүргүүлж байсан 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдэлд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг 201,600,171 төгрөг 19 мөнгө гэж, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн мэдэгдэлд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг 197,575,171 төгрөг 19 мөнгө гэж, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн мэдэгдэлд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг 197,575,171 төгрөг 2 мөнгө гэж, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мэдэгдэлд зээлийн үндсэн төлбөрийг 121,298,198 төгрөг 7 мөнгө гэжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн сүүлийн мэдэгдэлд зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдлийг 121,298,198 төгрөг 7 мөнгө гэсэн байх боловч хариуцагч нь 2019 оны 10 сараас эхлэн зээлийн гэрээний график зөрчиж, үндсэн төлбөрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 845,000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3,00 0,000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 102,000 төгрөгийг тус тус төлж, зээлийн үлдэгдэл төлбөр 197,473,171 төгрөг 19 мөнгө үлдсэн талаар нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар өгсөн зээлийн бүртгэлийн карт гэх баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна. /хх-24 тал/.

Өөрөөр хэлбэл, хариуцагч тал зээлийн төлбөрүүдийг төлж, зээлийн үндсэн төлбөр 121,298,198 төгрөг 7 мөнгө үлдсэн гэх баримтууд болон тооцооллыг хэрэгт гаргаж өгөөгүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 121,298,198 төгрөг 7 мөнгө байгаа гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагч талд өгсөн мэдэгдэлд бичигдсэн зээлийн үндсэн төлбөрийн хэмжээг бичилтийн алдаатай бичигдсэн гэж үзэхээр байна.

 

Иймд шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдлийг 196,771,571 төгрөг 19 мөнгө гэж үзэв.

 

11.Хариуцагч нь ковид-19 цар тахлын хязгаарлалтын улмаас болон хариуцагч Л.О ийн ахын эрүүл мэнд муудсаны улмаас түүнд эмчилгээний зардлыг хариуцагч Л.О гаргасан зэрэг шалтгааны улмаас компани үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн гэдгээ нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

 

Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ тогтоосон заалтад нэмэлт өөрчлөлт ороогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээнк заасан хэмжээгээр тооцон, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн хүүгийн төлбөрт 137,904,516 төгрөг 10 мөнгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,178,915 төгрөг 24 мөнгийг тус тус нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцэж байна.

 

12. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Т ХХК, Л.О нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 343,855,002 төгрөг 53 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

13.Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Л.О , Ц.В , О.Б нартай

2000 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн БГҮ/2000 43937640 дугаартай Барьцааны гэрээ байгуулан хариуцагч Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартайБ дүүргийн 00 дугаар хороо, зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын №00 640312156073 дугаартайБ дүүрэг, 00 дугаар хороо зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалсан нь нь Иргэний хуулийн 156 дугаар 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна

 

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй.

 

14.Дээрх үндэслэлээр хариуцагч Т ХХК, Л.О нар нь зээлийн гэрээний үүрэгт 343,855,002 төгрөг 53 мөнгийг нэхэмжлэгчид сайн дураар төлөөгүй тохиолдолд хариуцагч Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартайБ дүүргийн 00 дугаар хороо, зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын №00 640312156073 дугаартайБ дүүрэг, 00 дугаар хороо зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

14.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,263,329 төгрөг 6 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,263,329 төгрөг 6 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 100 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т ХХК, Л.О нараас зээлийн гэрээний үүрэгт 343,855,002 төгрөг 53 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК, Л.О нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Л.О , Ц.В , О.Б нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартайБ дүүргийн 00 дугаар хороо, зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, Ц.В , О.Б нарын өмчлөлийн нэгж талбарын №00 640312156073 дугаартайБ дүүрэг, 00 дугаар хороо зүүн наран 00 гудамжны 00 тоот хаягт байршилтай 000 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,263,329 төгрөг 6 мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,263,329 төгрөг 6 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ЭНХЗАЯА