| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/01648/И |
| Дугаар | 102/шш2023/01085 |
| Огноо | 2023-03-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 102/шш2023/01085
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Б дүүргийн 0 дүгээр хороо 00 дугаар хороолол РК 000 дугаар байр, 000 тоотод оршин суух, С овогт Ц-ын Э /РД:ЧИ0000000 /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүргийн 00 дугаар хороо, т 5 дугаар гудамж, 00 тоотод оршин суух, О овогт Ш-ийн Э /РД:ЧП70000 11000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 202,853,340 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв,
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,
хариуцагч Ш.Э,
хариуцагчийн өмгөөлөгч М.А
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ц.Э миний бие 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлийн 0000000000 , регистрийн 000000 дугаартай Ж ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ш.Э тай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр нэхэмжлэгч Ц.Э миний бие хувьцаа эзэмшигч Ш.Э аас түүний 100 хувь эзэмшиж буй Ж ХХК-ийн нийт хувьцааг тус компанийн эзэмшил дэх MV-004403 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хамт нийт 000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд гэрээ байгуулах гол үндэслэл нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл байсан. Хариуцагч Ш.Э зүгээс Ж ХХК-ийн эзэмшил дэх MV-004403 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ДУ аймгийн ШГ , Х сумдын нутагт байрладаг Бурхантын хөндий нэртэй 86 гектар талбайтай 39.7 кг алтны бодит нөөцтэй, нийт талбайд хийгдсэн хайгуулын ажлаар тодорхойлогдсон блокууд ашиглагдаагүй гэж тайлбарлан гэрээ байгуулсан бөгөөд Ц.Э миний бие гэрээний нийт үнэ болох 000,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг компанийн эрх шилжүүлэх болон бусад үйл ажиллагаатай холбогдон гарах татварт, 210,000,000 төгрөгийг Ш.Э нэр дээр байх ПК ББСБ-ийн зээлийн төлбөрт, 00 0,000,000 төгрөгийг Ш.Э т бэлнээр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.
Ц.Э миний зүгээс гэрээнд заасан үүргийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 60,000,000 төгрөгийг Ш.Э хамаарал бүхий иргэн Ж.Бизьяабалын 0000000000 дугаартай Хаан банкны дансанд ...Ш.Э т МУ-004403 дугаар тусгай зөвшөөрлийн үнэ... гэж шилжүүлсэн бөгөөд мөн өдрөө Ш.Э т 60,000,000 төгрөгийг бэлнээр өгч нийт 00 5.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Мөн гэрээнд заасан үүргийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ПК ББСБ-д Энхбаяр зээлийн хүү төлж хаав... гэж 200,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 24- өдөр ...Ш.Э аас зээлийн хүү төлж хаав... гэж 15.000.000 нийт 210,000,000 төгрөгийг төлж Ш.Э нэр дээр байсан зээл хаагдсан бөгөөд нийт 340.000.000 төгрөгийг компанийн эрх шилжүүлэх гэрээнд заасан үүргийн дагуу Ш.Э т төлсөн.
Гэтэл компанийн эрх шилжүүлэх гэрээ хийгдэж 340,000,000 төгрөгийн төлбөр хийгдсэнээс хойш Ш.Э аас тусгай зөвшөөрлийн талаар тайлбарлаж байсан нөхцөл байдлууд үгүйсгэгдэж эхэлсэн бөгөөд ялангуяа MV-004403 дугаар тусгай зөвшөөрлийн нөөц, талбайн бодит байдал нь анх ойлгуулж, тайлбарласнаас илт өөр байсан тул 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр талууд хэлэлцэн тохиролцож, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г цуцлах тухай хэлцэл хийсэн.
Тус хэлцлээр 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээг цуцалж байгаатай холбогдуулан Ш.Э нь гэрээний төлбөрт Ц.Э гээс хүлээн авсан 340,000,000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 230,000,000 нийт 340,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч тэрээр дээрхи үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлэлгүй нэхэмжлэгч Ц.Э намайг хохироосоор байна.
Хариуцагч Ш.Э зүгээс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гэрээ цуцлах тухай хэлцэл хийгдсэнээс хойш 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 00 -ны өдөр 00 9,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин, 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 19,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 19,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 6,500,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 4,900,000, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 16,000,000 нийт 274,400,000 төгрөгийг Ц.Э надад буцаан төлж 65,600,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн.
Нэхэмжлэгч Ц.Э миний зүгээс хариуцагч Ш.Э бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж байгуулсан гэрээ хэлцлээс шалтгаалж дараах зардал, төлбөрүүдийг гаргасан бөгөөд гэрээ цуцалсантай холбогдуулан дээрх зардал төлбөрүүдийг Ш.Э аас нэхэмжлэх зайлшгүй шаардлагатай болоод байна.
1.Эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлд зааснаар Ц.Э миний бие Ш.Э нэр дээр байсан ПК ББСБ-аас авсан 210,000,000 төгрөгийн зээлийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр төлж дуусгасан. Зээл төлөгдсөнөөр зээлийн барьцаанд байсан Ш.Э өмчлөл дэх Улаанбаатар хот Б дүүргийн 26 дугаар хороо, 13300 Хүннүгийн гудамж 00 8 дугаар байрны 000 тоот хаягт байрлалтай 67 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2200107600 0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа суллагдсан бөгөөд зээлийг төлж барагдуулахын тулд Ц.Э миний бие 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр ПК ББСБ-д өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Жаргалан 1 дүгээр байрны 23 тоот, зоорийн давхрын 16 тоот хаягт байршилтай 147.17 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавьж 200,000,000 төгрөгийн зээлийн авсан бөгөөд тус зээлээр Ш.Э зээлийг хаасан.
ПК ББСБ-аас авсан 200,000,000 төгрөгийн зээл нь 6 сарын хугацаатай 3.5 хувийн хүүтэй олгогдсон зээл бөгөөд Ш.Э буруутай үйл ажиллагаанаас болоод өнөөдрийг хүртэл зээлийг төлж барагдуулж дуусгаагүй, зээлийн гэрээний хугацаа үргэлжилж 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс хойш 2021 оны 07 дугаар сарыг хүртэлх нийт 15 сарын хугацаанд 3.5 хувийн хүү буюу 7,000,000 нийт 100,000,000 төгрөгийг ПК ББСБ-д төлөөд байна.
2.ПК ББСБ-д үүссэн байсан Ш.Э нэр дээрхи 210,000,000 төгрөгийн зээлийг хааж, дахин өөрийн нэр дээр зээл хүсэж зээлийн гэрээ байгуулагдах ажиллагаанд зээлийн шимтгэл төлбөрт 6,633,340 төгрөгийг ПК ББСБ-д төлсөн. Тодруулбал 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 200,000,000 төгрөгийн зээл үүсгэхэд 1,633,340 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн шимтгэл 0,000,000 нийт 6,633,340 төгрөгийг төлсөн.
3.Эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсанаас хойш М\/-004403 дугаар тусгай зөвшөөрлийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулах зорилгоор Эм И Си Эс Зэт Би ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 10/20 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 6,000,000 төгрөг.
4.Тусгай зөвшөөрөл бүхий талбайн үлдэгдэл нөөцөд тулгуурлаж техник эдийн засгийн шинэчилсэн үнэлгээ боловсруулж АМГТ газрын ЭБМЗ-д хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгүүлэх зорилгоор Геологи маркшейдер ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 8,000,000 төгрөг,
5. М\/-004403 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд маркшшейдерын шав тэмдэг тавих төлбөрт 9.000.000 төгрөг,
6. MV-004403 дугаар тусгай зөвшөөрлийн төлбөр 620,000 төгрөг,
7.ПК ББСБ-д 2020 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр зээлийн үйлчилгээний зардал 2,000,000 нийт 137,253,340 төгрөгийн бодит зардал гаргаад байгаа бөгөөд дээрх зардал төлбөрийг хариуцагч Ш.Э аас буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна.
Иймд талуудын дунд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан гэрээг цуцлах тухай хэлцлүүдийг үндэслэн хариуцагч Ш.Э аас гэрээний үүрэгт төлсөн 65,600,000, гэрээг цуцалсантай холбогдон гарсан зардал 137,253,340 нийт 202,853,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э надад олгож өгнө үү.
2. Хариуцагч Ш.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шагдарсүрэн овогтой Энхбаяр миний бие нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын бүртгэлийн 0000000000 , регистрийн 000000 дугаартай Ж ХХК-ийн 100 хувийн хувьцааг, компанийн эзэмшил дэх М\/-004403 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хамт нийт 000,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож иргэн Ц.Э тэй Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан, тэр өдрөө Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн юм.
Ингэж гэрээ байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд л Ц.Э гэдэг хүнтэй анх танилцсан. Харин Ц.Э нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өмнө нь надтай уулзаж байсан, манай компанийн эзэмшлийн М\/-004403 дугаартай тусгай зөвшөөрлийн нөөц болон талбайн бодит байдал нь өөрт нь намайг анх ойлгуулж, тайлбарлаж байснаас илт өөр байсан, Ш.Э нь бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж гэрээ хэлцэл хийсэн мэтээр хэлж дурдсан нь бодит үнэнд нийцэхгүй байна. Миний бие өөрийн эзэмшлийн Ж ХХК болон компанийн эзэмшил дэх М\/-004403 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компанийг өөрөө ашиглахгүй байгаа барьцаанд тавьчихсан, ашиглаж ажиллуулах хүн байвал зарах тухайгаа өөрийн танил болох Ж.Б д хэлж байсан юм.
Ж.Б надад чиний компани, ашигт малтмалын зөвшөөрөлтэй газрыг авах хүн байна зарах хэвээрээ юу гэсэн, би хэвээрээ гэж хэлсэн. Ж.Б манай компанийн газрыг мэддэг байсан юм. Тэгээд л тун удалгүй хэдхэн хоногийн дараа Ж.Б газрыг чинь үзүүлчихлээ авъя гэж байна гээд л Ц.Э г дагуулж ирж бид гэрээ байгуулж, компаниа шилжүүлж өгсөн. Ингэж манай газрыг Ж.Б тай очиж үзэхдээ Ц.Э нь өөрийн геологичийг дагуулж явж үзсэн юм билээ.
Тэрнээс би Ц.Э г танихгүй Ж.Б ын таньдаг хүн би өмнө нь уулзаж манай талбай ийм, тийм гэж худлаа ярьж, буруу ташаа ойлгуулж, хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Ц.Э нь 2020 оны 05 дугаар сарын 00 -ны өдөр надтай Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан миний эзэмшлийн Toyota land criuser 200 маркnaн 86-65 УНР дугаартай автомашиныг 150,000,000 төгрөгт бодож, тооцон авсан автомашиныг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 00 9,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин гэж үнэлгээг бууруулж надаас дахин 21,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Ц.Э гийн нэхэмжилж байгаа үлдсэн 65,600,000 төгрөгөөс 21,000,000 төгрөгийг хасч тооцоод үлдэх 44,600,000 төгрөгийг Ж.Б төлөх ёстой. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр энэ ковидын нөхцөл байдал дуусч хил гааль нээгдэхэд Оросын холбооны улсаас хөөрөгний Цагаан-Хаш чулуу өгөлцөж авалцахаар нэхэмжлэгч болон Ж.Б нар хоорондоо тохирч цаасан дээр Ж.Б баримтжуулж бичиг үйлдсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх-5-6/, Хаан банк ХХК-ийн гүйлгээний баримт /хх-7/, гар бичмэл /хх-8/, 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг буцсан тухай гэх гар бичмэл /хх-9/, Ж ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-10/, Ж ХХК-ийн дүрэм /хх-11-00 /, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл /хх-13/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт /хх-14/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 2 дугаар хавсралт /хх-15/, Ш.Э иргэний үнэмлэхийн нотариатаар батлуулсан хуулбар /хх-16/, 2020 оны 5 дугаар сарын 00 -ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ /хх-17/, Автомашин борлуулалтын үнийн дүнг тооцоолох хуудас /хх-00 /,хүлээлцсэн материалын жагсаалт /хх-19/, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн шилжүүлгийн баримт /хх-20/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /хх-21-23/, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14-20041914 дугаар зээлийн гэрээ /хх-24-25/, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 14-20041914 дугаар Баталгаат ипотекийн гэрээ /хх-6/, кассын орлогын баримт /хх-27-28/, зээлийн дансны хуулга /хх-29-30/, зээлийн дансны хуулга /хх-31/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-32/, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №10/20 дугаар Байгаль орчны үнэлгээний ажил гүйцэтгэх гэрээ /хх-33-35/, Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-36/, 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-37-38/, гар бичмэл /хх-39/, Хаан банк ХХК-ийн орлогын мэдүүлэг /хх-40/, Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт /хх-41/, 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Ж ХХК-ийн бичиг баримт болох нь гэх гар бичмэл /хх-42/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2021/00 443 дугаар захирамж /хх-43-46/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 00 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2022/00072 дугаар шийдвэр /хх-47-51/, Б дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн албан бичиг /хх-52/, итгэмжлэл /хх-53/,
зэрэг баримтуудыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
4. Хариуцагч нь байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-91/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-92/, хариу тайлбар /хх-93,00 7-00 8/, зэрэг баримтыг нотлох баримтаар хэрэгт өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Ш.Э т холбогдуулан 202,853,340 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд.
2.1 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Ш.Э тай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан, түүний 100 хувийн эзэмшилд байсан улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй, 000000 дугаар бүхий регистртэй Ж ХХК-ийн нийт хувьцааг болон тус компанийн эзэмшил дэх MV-004403 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хамт нийт 000,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.
2.2. Хариуцагчийн зүгээс Ж ХХК-ийн эзэмшил дэх MV-004403 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг ДУ аймгийн ШГ , Х сумдын нутагт байрладаг Бурхантын хөндий нэртэй 86 гектар талбайтай 39.7 кг алтны бодит нөөцтэй, нийт талбайд хийгдсэн хайгуулын ажлаар тодорхойлогдсон блокууд ашиглагдаагүй гэж тайлбарлан гэрээ байгуулсан бөгөөд гэрээний нийт үнэ болох 000,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг компанийн эрх шилжүүлэх болон бусад үйл ажиллагаатай холбогдон гаргах татварт төлж, 60,000,000 төгрөгийг Ш.Э хамаарал бүхий этгээд болох Ж.Бизьяабалд, 210,000,000 төгрөгийг Ш.Э ПК ББСБ-д байсан зээлийг төлж, Ш.Э т бэлнээр 60,000,000 төгрөгийг өгч, нийт 340,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүргээ биелүүлсэн.
2.3 Ийнхүү миний бие гэрээнд заасан үүргээ биелүүлж, төлбөрөө төлснөөс хойш MV-004403 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой нөхцөл байдал надад тайлбарлаж байснаас өөр байсан тул 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчтай харилцан тохиролцож, дээрх Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г цуцлахаар харилцан тохиролцож, гэрээний үнэд төлсөн 340,000,000 төгрөгийг хариуцагч нь надад буцаан төлөхөөр харилцан тохиролцсон.
2.4 Хариуцагч нь дээрх тохиролцооны дагуу надад 340,000,000 төгрөг төлөхөөс 274,400,000 төгрөгийг буцаан төлж, 65,600,000 төгрөгийг төлөхгүй өдийг хүрсэн бөгөөд Ш.Э нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж гэрээ байгуулснаас болж дараах зардлууд надаас гарсан болно. Үүнд:
Ш.Э ПК ББСБ-д байгаа зээлийг төлөхийн тулд миний бус тус байгууллагаас 200,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд уг зээлийг өнөөдөр хүртэл төлж дуусаагүй байна. Уг зээлийн хүүнд 2022 оны 4 сараас 2021 оны 7 сар хүртэл нийт 15 сарын хугацаанд уг зээлийн гэрээний үүрэгт нийт 100,000,000 төгрөгийг, миний бие дээрх 200,000,000 төгрөгийн зээл авахдаа зээлийн шимтгэл, төлбөрт нийт 6,633,340 төгрөгийг, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсаны дараа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулах ажлын хөлс 6,000,000 төгрөгийг, Тусгай зөвшөөрөл бүхий талбайн үлдэгдэл нөөцөд тулгуурлан техник эдийн засгийн шинэчилсэн үнэлгээ боловсруулах ажлын хөлс 8,000,000 төгрөгийг, Тусгай зөвшөөрөл бүхий талбайд маркшейдерийн шав, тэмдэг тавих төлбөрт 9,000,000 төгрөгийг, Тусгай зөвшөөрлийн төлбөрт 620,000 төгрөгийг, ПК ББСБ-д зээлийн үйлчилгээний зардалд 2,000,000 төгрөгийг тус тус төлж, нийт 137,253,340 төгрөгийн бодит зардал гараад байна.
2.5 Дээрх байдлаар нэхэмжлэгч нь ариуцагчаас Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний үнэд төлсөн 340,000,000 төгрөгөөс үлдэх 65,600,000 төгрөг, хариуцагчийн буруугаас гэрээ цуцлагдсанаас учирсан хохиролд 137,253,340 төгрөг, нийт 202,853,340 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.
3. Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
3.1 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Ш.Э тай Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан, өөрийн 100 хувийн эзэмшилд байсан Ж ХХК-ийг, MV-004403 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хамт нийт 000,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчээс 340,000,000 төгрөгийг хүлээн авса боловч 2020 оны 5 сард бид харилцан тохиролцоод дээрх гэрээнээс татгалзаж, би 340,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн.
3.2 Би энэ төлбөрийн 150,000,000 төгрөгт тооцон өөрийн автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн байхад нэхэмжлэлдээ 21,000,000 төгрөгийг хасч уг автомашиныг 00 9,000,000 төгрөгт тооцсон байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 65,600,000 төгрөгөөс автомашины 21,000,000 автомашины үнийн зөрүү 21,000,000 төгрөгийг хасч 44,600,000 төгрөгийн үлдэгдлийг Ж.Бизьяабал төлөх ёстой. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбарлажээ.
4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Талууд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан нэхэмжлэгч нь хариуцагчийн 100 хувийн эзэмшилд байсан улсын бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэлтэй, 000000 дугаар бүхий регистртэй Ж ХХК-ийн нийт хувьцааг болон тус компанийн эзэмшил дэх MV-004403 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хамт нийт 000,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон байна.
4.2 Нэхэмжлэгч нь компанийн эрх шилжүүлэх авах үйл ажиллагааны зардалд 20,000,000 төгрөгийг, хариуцагчид гэрээний үнэд 340,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй.
4.3 Талууд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дээрх гэрээг цуцлахаар харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэгчид 340,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч нь нэхэмжлэгчид Тоёота ландкруйзер маркийн 8668 УНР улсын дугаартай автомашиныг шилжүүлэн өгч, бэлнээр 145,400,000 төгрөгийг тус тус төлж, нийт 295,400,000 төгрөгийг төлжээ.
5. Дээрх үйл баримтаар дүгнэвэл талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсаныг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
6.Талууд 2020 оны 05 дугаар сарын 08-ны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг буцаах тухай хэлцлийг бичгээр байгуулсан байх бөгөөд уг хэлцэлд ...Ж ХХК-ийг MV004403 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хамт шилжүүлж авах тохиролцоо нь тус талбай дээрх 3-В, 4-В, 5-В блокуудыг ашиглагдаагүй, эрүүл 39,7 кг-ын үлдэгдэл нөөцтай гэж тохиролцсон боловч уг талбайг газар дээр нь очиж үзэхэд 3-В, 4-В, 5-В блокууд бүгд эвдрэлд орсон, олборлогдсон байх тул компанийн эрх шилжүүлэх гэрээг цуцалж, буцахаар тохиролцов. Гэрээний дагуу Ш.Э т төлсөн 340,000,000 төгрөгийг Ц.Э д буцаан төлөхөөр тохиролцов гэжээ.
7.Талуудын хооронд байгуулагдсан энэхүү хэлцлээс үзэхэд хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байх бөгөөд уг татгалзлыг хариуцагч тал хүлээн авч, гэрээний дагуу шилжүүлэн авсан 340,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэжээ.
Иймд хариуцагч Ш.Э нь нэхэмжлэгчид 340,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээр хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар 295,400,000 төгрөгийг төлж, үлдэх 44,500,000 төгрөгийг төлөөгүй гэж үзнэ.
8.Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж 137,253,340 төгрөгийг нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дээрх хохирлоос ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг даган зайлшгүй гарсан зардал болох тусгай зөвшөөрлийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулах ажлын хөлсөнд Эм И Си Эс Зэт Би ХХК-д төлсөн 6,000,000 төгрөг болон тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрт төлсөн 620,000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс гарсан хохиролд тооцон, хариуцагчаас гаргуулах нь дээрх хуульд нийцнэ.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийн тул ПК ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд энэхүү зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөр болон зээлийн шимтгэл, зээл авахад гарсан зардлыг хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчээс гарсан зардал гэж үзэх үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн талбайд байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан боловсруулсан ажлын хөлс 8,000,000 төгрөг, тусгай зөвшөөрлийн талбайд маркшейдерийн шав тэмдэг тавих төлбөрт 9,000,000 төгрөгийг тус тус төлсөн гэж нэхэмжилсэн боловч эдгээр зардлууд нэхэмжлэгчээс гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
9.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ш.Э аас 51,220,000 /44,600,000+6,000,000+620,000/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Э д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 151,633,340 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 100 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон:
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш.Э аас 51,220,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Ц.Э д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 151,633,340 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,172,217 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Э аас улсын тэмдэгтийн хураамжид 414,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 00 0 дугаар зүйлийн 00 0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА