| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0097/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/252 |
| Огноо | 2025-09-08 |
| Зүйл хэсэг | 18.12.1., 21.1.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/252
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Б.Уянга,
Шүүгдэгч: Б.*******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг,
Шүүгдэгч: Д.*******, түүний өмгөөлөгч Х.Мандах,
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр, Н.Энхжаргал / цахим / нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414001920081 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, /РД:/
2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, Өвгөн жаргалант овогт ******* *******, /РД:/,
3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* //,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүх хуралдаанд иргэн Б.*******, Б.******* нарын бүрдүүлж өгсөн гэх “ гэдэг нэрээр архиваас Баацагаан сумын гийн зам нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа нотлох баримт бүхий 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4434 дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримт” зэрэг хуурамч баримт бичгийг ашиглан хууль бусаар ажилласан жил тогтоолгож улмаар нийгмийн халамж /тэтгэвэр/ авч төрд 10,769,355 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Төрийн архивт ажиллах үедээ 2020 оны 11 дүгээр сард иргэн Б.*******д Баянхонгор аймгийн Төрийн архиваас гэдэг нэрээр архиваас Баацагаан сумын гийн зам нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа нотлох баримт бүхий 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4434 дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримтыг бүрдүүлэн өгч улмаар иргэн Б.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хуурамч баримт бичгийг ашиглан хууль бусаар ажилласан жил тогтоолгож улмаар нийгмийн халамж /тэтгэвэр/ авч төрд 10,769,355 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон,
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Б.*******г “хуурамч баримт бичиг бүрдүүлэн хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдэхэд Баянхонгор аймгийн Төрийн архиваас гэдэг нэрээр архиваас Баацагаан сумын гийн зам нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа нотлох баримт бүхий 2020 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн 4434 дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримт зэргийг хуурамч гэдгийг мэдсээр байж 2020 оны 11 дүгээр сард Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч дээрх гэмт хэрэгт хамтран оролцсон гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би урьд нь мэдүүлэг өгсөн, одоо нэмж ярих зүйл байхгүй учраас би одоо мэдүүлэг өгөхгүй ээ. Би Д.Уранчимэг өмгөөлөгчийг сонгон авсан байгаа, би яллагдагчаар татсаныг би хүлээн зөвшөөрч байгаа..гэх мэдүүлэг /хх-ийн 177/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Д.*******г Сайн танихгүй утсаар ярьж танилцсан.Жигмэдсүрэнтэй малчнаар тэтгэвэр 50 нас хүрсэн тул тэтгэвэрт орох гэсэн боловч боломжгүй байна гэж Д.*******гийн утсаар холбогдож уулзсан.Жигмэдсүрэнтэй уулзчихад найзтай нь уулзсан чинь боломж гаргуул зохицуулж өгнө гэсэн би хуулийн дагуу оруулж өгөх байх гэж бодсон. 1 дүгээр сургуулийг 1984 онд төгсөж. Өлзийт сумын Эмнэлэгт асрагчаар ажилд орсон.Б.*******тэй анх утсаар ярьж уулзсан. Б.******* танаас 2.200.000 төгрөгийг тэтгэвэрт оруулах, баримт бичиг бүрдүүлж өгнө гэхээр нь өгсөн. Тухайн бичиг баримтад би оролцоогүй. Мөн гарын үсэг зурах шаардлагатай болохоор нь зурдаг байсан.Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилласан жилийг тогтоолгох баримт бичгийг Б.*******, Д.******* нар бүрдүүлж өгсөн.Б.******* нотариат дээр байна. Хүрээд ир гэж дуудсан Б.******* нар намайг Баацагаан сумын зам нэгдэлд ажиллаж байгаагүйг мэдэж байсан. Би ажиллаж байгаагүй гэж хэлсэн боловч Д.******* нийгмийн даатгалын дэвтрээ харуулж болохгүй нам дарчих гэсэн мөн шүүх хуралдаан орохоороо ажиллаж байсан гэж хэлээрэй гэсэн. Архивт хүсэлтийг Д.******* нь өөрөө дуудаж өөрөө бичүүлсэн. Би үнэнээ хэлсэн гэв.
3. Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би урьд нь мэдүүлэг өгсөн, одоо нэмж хэлэх зүйл байхгүй учраас би одоо мэдүүлэг өгөхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 198/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: , Баянхонгор аймгийн архивын газар 2016 оноос хойш ажиллаж байсан.Архивын лавлагаа захиалгын дагуу гардаг. Нэр зөрөх асуудал гардаг тул Б.*******, Янжин нь тухайн 1980-2000 оны хүртэл *******, Янжин байсан байсан тулгаж үзэж тухайн баримтад Янжин байвал өгдөг. Б.*******гийн лавлагаа шүүгдээд гарч ирдэггүй. Б.******* нь Өмгөөлөгчийн туслах байсан тул хуулийн зөвлөгөө өгөх гэж танилцуулсан.Б.******* нь Тухайн үед машинд хийсэн гэсэн би санахгүй байна. тухайн үед машин хийсэн байх ч магадлалтай гэв.
5. Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцсан. Мэдүүлэг өгөхгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187/,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Б.*******г өөрт байгаа бүх бичиг баримтыг аваад ирээрэй гэж хэлсний дагуу нотлох баримт болохооргүй бор дэвтэр бичилт байхгүй нүүр дээр нь зурагтай байсан тул буцааж өгсөн ******* над руу залгаж, ирж уулзсан. Тэтгэвэрт орох гэж байгаа материал архиваас гарч байгаа гэж хэлсэн гэв.
7. Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Б.******* нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн ашиглан тэтгэвэр тогтоолгосон гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохоор томилогдсон. Б.******* нь нийгмийн даатгалын санд учруулсан 10,7769,355 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй......гэх мэдүүлэг /2-р хх-ийн 43/,
8. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Нийгмийн даатгалын тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах илэрсэн зөрчил дутагдлыг арилгах нийт байцаагч нарт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг аймгийн хэмжээний 2021 оноос 2022 онд шинээр тогтоогдсон тэтгэврийн хувийн хэрэгт хяналт шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуустал хугацаанд явуулсан. Энэ шалгалтад нийтдээ 1486 ширхэг тэтгэврийн хувийн хэрэг шалгагдсан шалгалтын явцад Өлзийт суманд 2021 оны 02 дугаар сард малчин гэсэн нөхцөлөөр ******* овогтой ******* //-ийн 1983 оноос 1992 оныг дуустал хугацаанд Баацагаан сумын гийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ/2021/00093 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоолгосон байна. Яагаад уг баримт бичгийг хуурамч байсан гэж үзсэн бэ гэхээр шүүхийн шийдвэрт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4434 дугаартай архивын лавлагааны хавсралтад төрсөн он 1951 он гэсэн, Өлзийт сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолтод 1983 оноос хойш тус багт мал маллан амьдарч байгаа, Төрийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан гэрлэсний бүртгэлийн лавлагаанд 1990 оны 08 дугаар сарын 22-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд гэр бүл болсныг бүртгүүлсэн, 2024 онд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хамрагдахдаа бүрдүүлж өгсөн баримт нь 1985 оноос 1994 онд Өлзийт сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажилласан тухайн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 954 дугаартай лавлагааг хавсаргасан баримтуудыг үндэслэж санаатайгаар ижил нэрээр өөр сум дээр байгаа хүний мэдээллийг архиваас хууль бусаар шүүлгэн авч шүүхээр шийдүүлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авсан байна гэж үзсэн. Миний тухайн иргэн *******тэй 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дуудаж уулзахад ******* тайлбарлахдаа “малчнаар тэтгэвэр тогтоолгоход наснаасаа эрт тэтгэвэрт тогтоолгосон хүн зөндөө байдаг гэж хэлээд нэг хүн надад уг хуурамч баримт бичгийг янзалж өгсөн би тэр хүнд зөндөө мөнгө төгрөг өгсөн хууль бус гэж бодоогүй зөндөө хүмүүс байдаг гэхээр нь болдог юм байх гэж бодсон” гэж хариулсан тэгэхээр таны хуурамч баримтыг бүрдүүлж өгсөн гэх хүнийхээ мэдээллийг хэлж өгнө үү гэхэд хэлээгүй би тэр хүмүүстэйгээ утсаар ярина гэсэн би хөдөлмөрийн дэвтэр байгаа юу гэж асуухад байгаа хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаагаа хүнд үзүүлж болохгүй шүү далд хийгээрэй гэснийг би гэртээ хадгалж байгаа очоод аваад ирье гэж хэлээд надад авчирч өгсөн. Тэгээд тэтгэвэр тогтоолгож авсан нийт мөнгөн дүн нь 13.450.000 төгрөг байсныг 55 нас хүрсэн буюу 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд авсан 10,769,355 төгрөгийг буцааж төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон. ******* нь өөрөө хүлээн зөвшөөрөөд тэтгэврийнхээ актыг 3 хувааж төлж барагдуулсан учраас одоо хэвийн өндөр насны тэтгэврийг тогтоож олгож эхэлсэн. Иргэн ******* нь хуурамч баримт бичиг бүрдүүлэхдээ гэдэг нэрээр архиваас Баацагаан сумын гийн зам нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа нотлох баримт бүхий 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4434 дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримт, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай Өлзийт сумын 5 дугаар багийн засаг дарга ын 1983 оноос хойш одоог хүртэл тус багт мал маллан амьдарч байгаа байнгын оршин суугч мөн гэсэн тодорхойлолт зэрэг нь хуурамч байна гэж үзсэн....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-86/,
....Б.******* нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн малчин гэсэн нөхцөлөөр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тэтгэвэр тогтоолгож авсан байна. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олголтыг нь зогсоосон, тэгээд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс ******* өөрийн биеэр ирж уулзахад нь хэвийн өндөр насны тэтгэвэр буюу 55 нас хүрэх 2023 оны 03 дугаар сарын 27-ны хүртэлх хугацаанд авсан тэтгэврийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгээд тэтгэврийн даатгалын санг хохиролгүй болгож 10,769,355 төгрөгийг бүрэн төлж дуусгасан....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45/,
9. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Тиймээ би сая 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай “*******ийн ******* // нь ам бүл 2, охины хамт амьдардаг, 1983 оноос хойш одоо хүртэл мал маллан амьдарч байгаа бөгөөд байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов” тодорхойлолтыг харлаа миний гарын үсэг биш байна миний шууд бичсэн байсан нь он сар тоотын дугаар миний нэрийг бичсэн шинжээр харахад миний бичиг огт биш байна мөн тоотын архивд үлдэх хувь буюу сондгой тоот нь иргэнд очсон байдал нь миний тодорхойлолт биш гэдэг харагдаж байна. Мөн би Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын архивд хадгалагдсан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолтыг харлаа миний гарын үсгийг мөн дуурайлгаж зурсан байсан мөн тоотын он, сар, өдөр, дугаар зэрэг нь миний бичгийн хэвтэй таарахгүй мөн архивд тоотын тэгш хувь нь байгаа нь дээрх 2 тоот нь миний гаргасан тодорхойлолт биш гэж үзэж байна. Дээрх 2 тодорхойлолтын бланк, тамга тэмдэг нь тухайн үед ашиглаж байсан тамга, тэмдэг, албан бланк мөн байна. Миний гарын үсэг, он сар өдөр, албан бичгийн дугаар тавьсан бичгийн хэв нь миний бичгийн хэв болон гарын үсэгтэй таарахгүй байгаа нь миний өмнөөс тодорхойлолтыг хэн нэгэн үйлдэж ашигласан байна. Би тухайн үед буюу 2021 оны 02 дугаар сард хэн нэгэнд албан бланк, тамга, тэмдэг зэргийг өөр хэн нэгэнд өгч байгаагүй энэ талаах мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 89-91/,
10. Гэрч В.Уугантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би сая 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай “*******ийн ******* // нь ам бүл 2, охины хамт амьдардаг, 1983 оноос хойш одоо хүртэл мал маллан амьдарч байгаа бөгөөд байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов” тодорхойлолтыг харлаа. Мөн би Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын архивт хадгалагдсан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолтыг харлаа би мэдэхгүй байна. Би дээрх 2 тоотыг хуурамч эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед ажиллаж байсан нь ажлаа өгөөд гэх хүн тус багийн засаг даргын ажлыг хүлээн авч 2022 онд надад хүлээлгэж өгч байсан яг хэдэн сарын хэдний өдөр надад хүлээлгэж өгсөн эсэхийг санахгүй байна. Тухайн үед хүлээн авч байхад хуурамч эсэхийг би анзаарч хараагүй мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-96/
11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2021 оны 11 дүгээр сард ажлаа авах үед Өлзийт сумын засаг даргын тамгын газрын бичиг хэрэг Уугантуяа эгчээс багийн даргын шинэ бланк болон урд өмнө гарч байсан бичигдэж баталгаажсан бланкуудыг хүлээн авч байсан тухайн үед дээрх тодорхойлолт тухайн албан бичгүүдэд байсан эсэхийг санахгүй байна. Намайг ажил авч байх үед нь ажлаа хийж байгаагүй тухайн үед хэрэгт холбогдоод ажлаа хийгээгүй байж байсан. Тиймээ би 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2021 оны архивыг Өлзийт сумын засаг даргын тамгын газрын бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн харин дээрх 2 тоотыг хэн хуурамчаар үйлдсэн эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 100-101/,
12. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..2020 онд байхаа сар өдрийг нь санахгүй байна би тухайн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амар” худалдааны төвд нярваар ажилладаг байх үед надтай цуг ажиллаж байсан ******* гэгч нь эгч нь тэтгэвэрт орох гээд хөөцөлдөөд байгаа бичиг баримт бүрдүүлсэн байгаа эгчдээ нэг тус болооч ээ гээд гуйгаад байхаар нь би манай 10 жилийн ангийн охин ******* гэгч нь Баянхонгор аймгийн Төрийн архивын газарт ажилладаг юм би таныг тэр хүнтэй уулзуулаад өгье гээд гээд би ******* эгчтэй миний өөрийн машинаар Архивын газрын гадаа очиж *******г дуудаж бид 3 машинд уулзсан би *******д манай ажлын эгч байгаа юм тэтгэвэрт орох гээд хөөцөлдөөд байгаа юм туслаад өгөөчээ мэдээлэл зөвлөгөө өгчээ гэсэн би ******* нь за харъя гэж хэлж байсан би тухайн үед ******* эгчид тус болно гэж бодож байсан тэгээд ******* машинаас буугаад ажил руугаа орсон ******* эгчид 2 буцаж ажил дээр ирсэн. Тэрнээс хойш нэлээн хэдэн хоногийн дараа ******* эгч надаас *******гийн дугаарыг авсан тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна. Нэлээн сүүлд буюу 1 жил гараны дараа ******* эгч би тэтгэвэртээ орсон гээд явж байсан би ашиггүй дээ хэлсэн надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-105/,
13. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. ******* нь 2021 онд Баянхонгор аймгийн төрийн архивын тасагт лавлагаа, мэдээллийн хайлт хариуцсан гэрээт ажилтнаар ажиллаж байсан. Төрийн архивын үйлчилгээний журамд лавлагааны хайлт хариуцсан ажилтан дангаараа өөрөө хариуцаж гарын үсэг зурдаг болсон. Манай байгууллага яагаад дарга нь давхар гарын үсэг зурж байгаа гэхээр наад захын найруулга, стандартыг хянах зэргийг хянах зорилгоор би давхар гарын үсэг зурж байгаа. Мөн лавлагаа, мэдээлэл гаргадаг үнэт цаасны баруун доод буланд лавлагаа мэдээллийн бодит үнэнийг хайлт хийж бэлтгэсэн архивын ажилтан болон мөр иргэн өөрөө бүрэн хариуцна гэж сануулга оруулж өгсөн байгаа. Ер нь архиваас гаргаж байгаа баримтын үнэн зөвийг хайлт хийж олж гаргаж байгаа хайлт, мэдээллийн ажилтан хариуцдаг...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59/,
14. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2020 өөрийн бүртгэлийн дэвтрээ шүүж үзэхэд тухайн үед уг үйлчилгээг үзүүлсэн байна. Миний хувьд тухайн үеийн болсон үйл явдлыг санахгүй байна гэхдээ үйлчилгээ авсан иргэн миний бүртгэл дээр нэрээ бичүүлээд өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулдаг. Тухайн үеийн бүртгэлийн дэвтэр байгаа гаргаж өгч болно. Миний ажпын хувьд баримт бичгийн хуулбарыг гэрчлэх үйлдлийн хувьд нотариат баримтыг эх хувиараа байгаа эсэх засвар орсон эсэхийг шалгаж гэрчилж нотариатын тамга, тэмдэг дардаг харин тухайн баримт бичгийг заавал тухайн үед баримт бичгийн эзэн өөрийн биеэр ирэхийг шаарддаггүй. Гэхдээ нотариатын ажил нь 8 төрлийн үйлдэл гэрчилдэг баримт бичгийн хуулбар гэрчлэх үйлдлийн хувьд баримт бичгийн үнэн зөв эсэхийг баталдаг болохоос би тухайн баримт бичгийг хэн авчирч батлуулж байгаа ач холбогдолгүй. Тухайн баримт бичгийн эзэн өөрийн биеэр ирэх ёстой нотариатын үйлдэл нь итгэмжпэл, гэрээ, өв, мэдэгдэх хуудас үйлдлүүд дээр тухайн үйлчилгээг авч байгаа иргэнийг заавал өөрийн биеэр ирэхийг шаарддаг....гэх мэдүүлэг,
15. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 236 дугаартай шинжээч:...1.Шинжилгээнд ирүүлсэн 2021.02.10, 2021.02.03-ны огноотой №14,15 дугаартай "Албан бичиг" гэх баримтуудын дээд байх тоон бичвэр, доод хэсэгт байх "Дарга", арын нүүрний зүүн доод хэсэг “хянасан" гэсний ард байх шинжилж буй гарын үсгүүд болон тоон бичвэрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилгээнд ирүүлсэн 2021.02.10, 2021.02.03-ны огноотой №14,15 дугаартай "Албан бичиг" гэх баримтуудын зүүн доод хэсэгт "Дарга" гэсний ард байх шинжилж буй үл уншигдах гарын үсгүүд нь ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.
3.Шинжилгээнд ирүүлсэн 2021.02.10, 2021.02.03-ны огноотой №14,15 дугаартай "Албан бичиг" гэх баримтуудын доод хэсэгт байх "Дарга", ар талын зүүн доод хэсэгт "Хянасан" гэсний ард байх шинжилж буй уншигдах гарын үсгүүд нь ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна.
4.Шинжилгээнд ирүүлсэн 2021.02.10-ны, 2021.02.03-ны огноотой №14, №15 дугаартай шинжилж буй тоон бичвэрүүд нь ын гэх тоон бичвэрийн загваруудтай тохирохгүй байна.
5.Тохирохгүй байгаа шинж тэмдгүүдийг үзлэг ба шинжилгээний хэсэг болон хүснэгт 1, 2, 3, 4-өөс харна уу...гэх дүгнэлт /1-р хх-ийн 144-160/,
16. Хөрөнгийн үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 2025 оны 02 дугаар 21-ний өдрийн 51 дугаартай шинжээчийн:..1.Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримт шинжилгээнд тэнцэж байна.
2.Яллагдагч Б.******* нь 2021 оны 03-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 09-р сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд 13,450,000 /арван гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн тэтгэвэр авсан байх бөгөөд Б.******* нь 2023 оны 03-р сарын 27-ны өдөр тэтгэвэр тогтоолгох эрх бүхий 55 нас хүрсэн тул хуурамч баримт бичиг ашиглаж тэтгэвэр тогтоолгож авсан хугацаа нь 2021 оны 03-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 03-р сарын 26-ны өдөр дуусталх хугацаа юм. Энэ хугацаанд Б.******* нь нийт 10,769,355 /арван сая долоон зуун жаран есөн мянга гурван зуун тавин таван/ төгрөгийн тэтгэврийг хуурамч баримт бичиг үйлдэн авсан байна.
3.Хуурамч баримт бичиг ашиглан нийгмийн даатгалын сангаас нийт 10,769,355 /арван сая долоон зуун жаран есөн мянга гурван зуун тавин таван/ төгрөгийн тэтгэврийг тогтоолгон авч Монгол улсын төрд 10,769,355 /арван сая долоон зуун жаран есөн мянга гурван зуун тавин таван/ төгрөгийн хохирол учруулсан байна...гэх дүгнэлт /2-р хх-ийн 66-68/ болон Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01/125 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 10/, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 93 дугаартай шийдвэрийн хуулбар /1-р хх-ийн 11-12/, Баянхонгор аймаг Засаг даргын тамгын газар архивын тасаг архивын лавлагаа /1-р хх-ийн 13/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 09/, Баянхонгор аймгийн архивын тасаг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уулзалтын тэмдэглэл /1-р хх-ийн 26-28/, Баянхонгор аймгийн төрийн архивын тасгийн лавлагааны захиалга хүлээн авах, буцаан олголтын 2020 оны бүртгэл, тасгийн иргэдэд олгосон лавлагааны бүртгэлийн хуулбарууд /1-р хх-ийн 33-37/, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, түүний хавсралтууд /1-р хх-ийн 30-58/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 79-82/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн засаг даргын /1-р хх-ийн 208/, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн засаг даргын албан бичгийн хуулбар /1-р хх-ийн 21/, шүүгдэгч Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас /1-р хх-ийн 230-231/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.******* нь “ гэдэг нэрээр архиваас Баацагаан сумын “гийн зам” нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа бүхий 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4434 дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримт” ыг 2020 оны 12 дугаар сард Баянхонгор аймгийн Төрийн архивын тасагт лавлагаа, мэдээллийн хайлт хариуцсан гэрээт ажилтнаар ажиллаж байсан шүүгдэгч Д.*******гаар архиваас бүрдүүлэн авч, улмаар өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан шүүгдэгч Б.*******ээр нэхэмжлэл, бусад шүүхэд хандах нотлох баримтыг бүрдүүлж бичүүлэн нотариатаар батлуулж 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхэд дээрх хуурамч баримт бичгийг гаргаж өгч 1983 оноос 1992 оныг дуустал хууль бусаар ажилласан жил тогтоолгож улмаар нийгмийн халамж /тэтгэвэр/ авч төрд 10,769,355 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь гэрч гийн өгсөн “....Энэ шалгалтад нийтдээ 1486 ширхэг тэтгэврийн хувийн хэрэг шалгагдсан шалгалтын явцад Өлзийт суманд 2021 оны 02 дугаар сард малчин гэсэн нөхцөлөөр ******* овогтой ******* //-ийн 1983 оноос 1992 оныг дуустал хугацаанд Баацагаан сумын гийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ/2021/00093 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоолгосон байна. Яагаад уг баримт бичгийг хуурамч байсан гэж үзсэн бэ гэхээр шүүхийн шийдвэрт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4434 дугаартай архивын лавлагааны хавсралтад төрсөн он 1951 он гэсэн, Өлзийт сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолтод 1983 оноос хойш тус багт мал маллан амьдарч байгаа, Төрийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан гэрлэсний бүртгэлийн лавлагаанд 1990 оны 08 дугаар сарын 22-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд гэр бүл болсныг бүртгүүлсэн, 2024 онд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хамрагдахдаа бүрдүүлж өгсөн баримт нь 1985 оноос 1994 онд Өлзийт сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажилласан тухайн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 954 дугаартай лавлагааг хавсаргасан баримтуудыг үндэслэж санаатайгаар ижил нэрээр өөр сум дээр байгаа хүний мэдээллийг архиваас хууль бусаар шүүлгэн авч шүүхээр шийдүүлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авсан байна гэж үзсэн. Миний тухайн иргэн *******тэй 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дуудаж уулзахад ******* тайлбарлахдаа “малчнаар тэтгэвэр тогтоолгоход наснаасаа эрт тэтгэвэрт тогтоолгосон хүн зөндөө байдаг гэж хэлээд нэг хүн надад уг хуурамч баримт бичгийг янзалж өгсөн би тэр хүнд зөндөө мөнгө төгрөг өгсөн хууль бус гэж бодоогүй зөндөө хүмүүс байдаг гэхээр нь болдог юм байх гэж бодсон” гэж хариулсан тэгэхээр таны хуурамч баримтыг бүрдүүлж өгсөн гэх хүнийхээ мэдээллийг хэлж өгнө үү гэхэд хэлээгүй би тэр хүмүүстэйгээ утсаар ярина гэсэн би хөдөлмөрийн дэвтэр байгаа юу гэж асуухад байгаа хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаагаа хүнд үзүүлж болохгүй шүү далд хийгээрэй гэснийг би гэртээ хадгалж байгаа очоод аваад ирье гэж хэлээд надад авчирч өгсөн. Тэгээд тэтгэвэр тогтоолгож авсан нийт мөнгөн дүн нь 13.450.000 төгрөг байсныг 55 нас хүрсэн буюу 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд авсан 10,769,355 төгрөгийг буцааж төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон. ******* нь өөрөө хүлээн зөвшөөрөөд тэтгэврийнхээ актыг 3 хувааж төлж барагдуулсан учраас одоо хэвийн өндөр насны тэтгэврийг тогтоож олгож эхэлсэн. Иргэн ******* нь хуурамч баримт бичиг бүрдүүлэхдээ гэдэг нэрээр архиваас Баацагаан сумын гийн зам нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа нотлох баримт бүхий 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4434 дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримт, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай Өлзийт сумын 5 дугаар багийн засаг дарга ын 1983 оноос хойш одоог хүртэл тус багт мал маллан амьдарч байгаа байнгын оршин суугч мөн гэсэн тодорхойлолт зэрэг нь хуурамч байна гэж үзсэн....гэх мэдүүлэг,
....Б.******* нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн малчин гэсэн нөхцөлөөр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тэтгэвэр тогтоолгож авсан байна. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олголтыг нь зогсоосон, тэгээд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс ******* өөрийн биеэр ирж уулзахад нь хэвийн өндөр насны тэтгэвэр буюу 55 нас хүрэх 2023 оны 03 дугаар сарын 27-ны хүртэлх хугацаанд авсан тэтгэврийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгээд тэтгэврийн даатгалын санг хохиролгүй болгож 10,769,355 төгрөгийг бүрэн төлж дуусгасан....гэх мэдүүлэг,
Гэрч ын өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай “*******ийн ******* // нь ам бүл 2, охины хамт амьдардаг, 1983 оноос хойш одоо хүртэл мал маллан амьдарч байгаа бөгөөд байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов” тодорхойлолтыг харлаа миний гарын үсэг биш байна миний шууд бичсэн байсан нь он сар тоотын дугаар миний нэрийг бичсэн шинжээр харахад миний бичиг огт биш байна мөн тоотын архивд үлдэх хувь буюу сондгой тоот нь иргэнд очсон байдал нь миний тодорхойлолт биш гэдэг харагдаж байна. Мөн би Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын архивд хадгалагдсан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолтыг харлаа миний гарын үсгийг мөн дуурайлгаж зурсан байсан мөн тоотын он, сар, өдөр, дугаар зэрэг нь миний бичгийн хэвтэй таарахгүй мөн архивд тоотын тэгш хувь нь байгаа нь дээрх 2 тоот нь миний гаргасан тодорхойлолт биш гэж үзэж байна. Дээрх 2 тодорхойлолтын бланк, тамга тэмдэг нь тухайн үед ашиглаж байсан тамга, тэмдэг, албан бланк мөн байна. Миний гарын үсэг, он сар өдөр, албан бичгийн дугаар тавьсан бичгийн хэв нь миний бичгийн хэв болон гарын үсэгтэй таарахгүй байгаа нь миний өмнөөс тодорхойлолтыг хэн нэгэн үйлдэж ашигласан байна. Би тухайн үед буюу 2021 оны 02 дугаар сард хэн нэгэнд албан бланк, тамга, тэмдэг зэргийг өөр хэн нэгэнд өгч байгаагүй энэ талаах мэдэхгүй байна...гэх мэдүүлэг,
Гэрч В.Уугантуяагийн өгсөн:.. Би сая 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай “*******ийн ******* // нь ам бүл 2, охины хамт амьдардаг, 1983 оноос хойш одоо хүртэл мал маллан амьдарч байгаа бөгөөд байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов” тодорхойлолтыг харлаа. Мөн би Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын архивт хадгалагдсан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолтыг харлаа би мэдэхгүй байна. Би дээрх 2 тоотыг хуурамч эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед ажиллаж байсан нь ажлаа өгөөд гэх хүн тус багийн засаг даргын ажлыг хүлээн авч 2022 онд надад хүлээлгэж өгч байсан яг хэдэн сарын хэдний өдөр надад хүлээлгэж өгсөн эсэхийг санахгүй байна. Тухайн үед хүлээн авч байхад хуурамч эсэхийг би анзаарч хараагүй мэдэхгүй байна...гэх мэдүүлэг,
Гэрч ын өгсөн “... Би 2021 оны 11 дүгээр сард ажлаа авах үед Өлзийт сумын засаг даргын тамгын газрын бичиг хэрэг Уугантуяа эгчээс багийн даргын шинэ бланк болон урд өмнө гарч байсан бичигдэж баталгаажсан бланкуудыг хүлээн авч байсан тухайн үед дээрх тодорхойлолт тухайн албан бичгүүдэд байсан эсэхийг санахгүй байна. Намайг ажил авч байх үед нь ажлаа хийж байгаагүй тухайн үед хэрэгт холбогдоод ажлаа хийгээгүй байж байсан. Тиймээ би 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 2021 оны архивыг Өлзийт сумын засаг даргын тамгын газрын бичиг хэрэгт хүлээлгэн өгсөн харин дээрх 2 тоотыг хэн хуурамчаар үйлдсэн эсэх талаар надад мэдэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг,
Гэрч гийн өгсөн “...2020 онд байхаа сар өдрийг нь санахгүй байна би тухайн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амар” худалдааны төвд нярваар ажилладаг байх үед надтай цуг ажиллаж байсан ******* гэгч нь эгч нь тэтгэвэрт орох гээд хөөцөлдөөд байгаа бичиг баримт бүрдүүлсэн байгаа эгчдээ нэг тус болооч ээ гээд гуйгаад байхаар нь би манай 10 жилийн ангийн охин ******* гэгч нь Баянхонгор аймгийн Төрийн архивын газарт ажилладаг юм би таныг тэр хүнтэй уулзуулаад өгье гээд гээд би ******* эгчтэй миний өөрийн машинаар Архивын газрын гадаа очиж *******г дуудаж бид 3 машинд уулзсан би *******д манай ажлын эгч байгаа юм тэтгэвэрт орох гээд хөөцөлдөөд байгаа юм туслаад өгөөчээ мэдээлэл зөвлөгөө өгчээ гэсэн би ******* нь за харъя гэж хэлж байсан би тухайн үед ******* эгчид тус болно гэж бодож байсан тэгээд ******* машинаас буугаад ажил руугаа орсон ******* эгчид 2 буцаж ажил дээр ирсэн. Тэрнээс хойш нэлээн хэдэн хоногийн дараа ******* эгч надаас *******гийн дугаарыг авсан тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна. Нэлээн сүүлд буюу 1 жил гараны дараа ******* эгч би тэтгэвэртээ орсон гээд явж байсан би ашиггүй дээ хэлсэн надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Хөрөнгийн үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 2025 оны 02 дугаар 21-ний өдрийн 51 дугаартай шинжээчийн:..1.Шинжилгээнд ирүүлсэн санхүүгийн баримт шинжилгээнд тэнцэж байна.
2.Яллагдагч Б.******* нь 2021 оны 03-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 09-р сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд 13,450,000 /арван гурван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн тэтгэвэр авсан байх бөгөөд Б.******* нь 2023 оны 03-р сарын 27-ны өдөр тэтгэвэр тогтоолгох эрх бүхий 55 нас хүрсэн тул хуурамч баримт бичиг ашиглаж тэтгэвэр тогтоолгож авсан хугацаа нь 2021 оны 03-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 03-р сарын 26-ны өдөр дуусталх хугацаа юм. Энэ хугацаанд Б.******* нь нийт 10,769,355 /арван сая долоон зуун жаран есөн мянга гурван зуун тавин таван/ төгрөгийн тэтгэврийг хуурамч баримт бичиг үйлдэн авсан байна.
3.Хуурамч баримт бичиг ашиглан нийгмийн даатгалын сангаас нийт 10,769,355 /арван сая долоон зуун жаран есөн мянга гурван зуун тавин таван/ төгрөгийн тэтгэврийг тогтоолгон авч Монгол улсын төрд 10,769,355 /арван сая долоон зуун жаран есөн мянга гурван зуун тавин таван/ төгрөгийн хохирол учруулсан байна...гэх дүгнэлт, Баянхонгор аймгийн төрийн архиваас Б.*******д олгосон лавлагааны хариу, Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 00093 дугаартай шийдвэр, тэтгэврийн хувийн хэрэг зэргээр,
Шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Төрийн архивт лавлагаа, мэдээллийн хайлт хариуцсан гэрээт ажилтнаар ажиллаж байхдаа үедээ 2020 оны 12 дугаар сард шүүгдэгч Б.*******д Баянхонгор аймгийн Төрийн архиваас “ гэдэг нэрээр архиваас Баацагаан сумын “гийн зам” нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа нотлох баримт бүхий 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4434 дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримтыг архиваас бүрдүүлэн өгч улмаар шүүгдэгч Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр уг хуурамч баримт бичгийг Баянхонгор аймагт дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгч 1983 оноос 1992 оныг дуустал хууль бусаар ажилласан жил тогтоолгож улмаар нийгмийн халамж /тэтгэвэр/ авч төрд 10,769,355 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтад хамтран оролцсон болох нь гэрч гийн өгсөн “....Энэ шалгалтад нийтдээ 1486 ширхэг тэтгэврийн хувийн хэрэг шалгагдсан шалгалтын явцад Өлзийт суманд 2021 оны 02 дугаар сард малчин гэсэн нөхцөлөөр ******* овогтой ******* //-ийн 1983 оноос 1992 оныг дуустал хугацаанд Баацагаан сумын гийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ/2021/00093 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоолгосон байна. Яагаад уг баримт бичгийг хуурамч байсан гэж үзсэн бэ гэхээр шүүхийн шийдвэрт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4434 дугаартай архивын лавлагааны хавсралтад төрсөн он 1951 он гэсэн, Өлзийт сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолтод 1983 оноос хойш тус багт мал маллан амьдарч байгаа, Төрийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан гэрлэсний бүртгэлийн лавлагаанд 1990 оны 08 дугаар сарын 22-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд гэр бүл болсныг бүртгүүлсэн, 2024 онд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хамрагдахдаа бүрдүүлж өгсөн баримт нь 1985 оноос 1994 онд Өлзийт сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажилласан тухайн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 954 дугаартай лавлагааг хавсаргасан баримтуудыг үндэслэж санаатайгаар ижил нэрээр өөр сум дээр байгаа хүний мэдээллийг архиваас хууль бусаар шүүлгэн авч шүүхээр шийдүүлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авсан байна гэж үзсэн. Миний тухайн иргэн *******тэй 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дуудаж уулзахад ******* тайлбарлахдаа “малчнаар тэтгэвэр тогтоолгоход наснаасаа эрт тэтгэвэрт тогтоолгосон хүн зөндөө байдаг гэж хэлээд нэг хүн надад уг хуурамч баримт бичгийг янзалж өгсөн би тэр хүнд зөндөө мөнгө төгрөг өгсөн хууль бус гэж бодоогүй зөндөө хүмүүс байдаг гэхээр нь болдог юм байх гэж бодсон” гэж хариулсан тэгэхээр таны хуурамч баримтыг бүрдүүлж өгсөн гэх хүнийхээ мэдээллийг хэлж өгнө үү гэхэд хэлээгүй би тэр хүмүүстэйгээ утсаар ярина гэсэн би хөдөлмөрийн дэвтэр байгаа юу гэж асуухад байгаа хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаагаа хүнд үзүүлж болохгүй шүү далд хийгээрэй гэснийг би гэртээ хадгалж байгаа очоод аваад ирье гэж хэлээд надад авчирч өгсөн. Тэгээд тэтгэвэр тогтоолгож авсан нийт мөнгөн дүн нь 13.450.000 төгрөг байсныг 55 нас хүрсэн буюу 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд авсан 10,769,355 төгрөгийг буцааж төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон. ******* нь өөрөө хүлээн зөвшөөрөөд тэтгэврийнхээ актыг 3 хувааж төлж барагдуулсан учраас одоо хэвийн өндөр насны тэтгэврийг тогтоож олгож эхэлсэн. Иргэн ******* нь хуурамч баримт бичиг бүрдүүлэхдээ гэдэг нэрээр архиваас Баацагаан сумын гийн зам нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа нотлох баримт бүхий 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4434 дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримт, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай Өлзийт сумын 5 дугаар багийн засаг дарга ын 1983 оноос хойш одоог хүртэл тус багт мал маллан амьдарч байгаа байнгын оршин суугч мөн гэсэн тодорхойлолт зэрэг нь хуурамч байна гэж үзсэн....гэх мэдүүлэг,
....Б.******* нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн малчин гэсэн нөхцөлөөр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тэтгэвэр тогтоолгож авсан байна. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олголтыг нь зогсоосон, тэгээд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс ******* өөрийн биеэр ирж уулзахад нь хэвийн өндөр насны тэтгэвэр буюу 55 нас хүрэх 2023 оны 03 дугаар сарын 27-ны хүртэлх хугацаанд авсан тэтгэврийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгээд тэтгэврийн даатгалын санг хохиролгүй болгож 10,769,355 төгрөгийг бүрэн төлж дуусгасан....” гэх мэдүүлэг,
Гэрч ын өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай “*******ийн ******* // нь ам бүл 2, охины хамт амьдардаг, 1983 оноос хойш одоо хүртэл мал маллан амьдарч байгаа бөгөөд байнгын оршин суугч мөн болохыг тодорхойлов” тодорхойлолтыг харлаа миний гарын үсэг биш байна миний шууд бичсэн байсан нь он сар тоотын дугаар миний нэрийг бичсэн шинжээр харахад миний бичиг огт биш байна мөн тоотын архивд үлдэх хувь буюу сондгой тоот нь иргэнд очсон байдал нь миний тодорхойлолт биш гэдэг харагдаж байна. Мөн би Өлзийт сумын Засаг даргын тамгын газрын архивд хадгалагдсан 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолтыг харлаа миний гарын үсгийг мөн дуурайлгаж зурсан байсан мөн тоотын он, сар, өдөр, дугаар зэрэг нь миний бичгийн хэвтэй таарахгүй мөн архивд тоотын тэгш хувь нь байгаа нь дээрх 2 тоот нь миний гаргасан тодорхойлолт биш гэж үзэж байна. Дээрх 2 тодорхойлолтын бланк, тамга тэмдэг нь тухайн үед ашиглаж байсан тамга, тэмдэг, албан бланк мөн байна. Миний гарын үсэг, он сар өдөр, албан бичгийн дугаар тавьсан бичгийн хэв нь миний бичгийн хэв болон гарын үсэгтэй таарахгүй байгаа нь миний өмнөөс тодорхойлолтыг хэн нэгэн үйлдэж ашигласан байна. Би тухайн үед буюу 2021 оны 02 дугаар сард хэн нэгэнд албан бланк, тамга, тэмдэг зэргийг өөр хэн нэгэнд өгч байгаагүй энэ талаах мэдэхгүй байна...гэх мэдүүлэг,
Гэрч гийн шатанд өгсөн:..2020 онд байхаа сар өдрийг нь санахгүй байна би тухайн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Амар” худалдааны төвд нярваар ажилладаг байх үед надтай цуг ажиллаж байсан ******* гэгч нь эгч нь тэтгэвэрт орох гээд хөөцөлдөөд байгаа бичиг баримт бүрдүүлсэн байгаа эгчдээ нэг тус болооч ээ гээд гуйгаад байхаар нь би манай 10 жилийн ангийн охин ******* гэгч нь Баянхонгор аймгийн Төрийн архивын газарт ажилладаг юм би таныг тэр хүнтэй уулзуулаад өгье гээд гээд би ******* эгчтэй миний өөрийн машинаар Архивын газрын гадаа очиж *******г дуудаж бид 3 машинд уулзсан би *******д манай ажлын эгч байгаа юм тэтгэвэрт орох гээд хөөцөлдөөд байгаа юм туслаад өгөөчээ мэдээлэл зөвлөгөө өгчээ гэсэн би ******* нь за харъя гэж хэлж байсан би тухайн үед ******* эгчид тус болно гэж бодож байсан тэгээд ******* машинаас буугаад ажил руугаа орсон ******* эгчид 2 буцаж ажил дээр ирсэн. Тэрнээс хойш нэлээн хэдэн хоногийн дараа ******* эгч надаас *******гийн дугаарыг авсан тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй байна. Нэлээн сүүлд буюу 1 жил гараны дараа ******* эгч би тэтгэвэртээ орсон гээд явж байсан би ашиггүй дээ хэлсэн надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-105/,
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. ******* нь 2021 онд Баянхонгор аймгийн төрийн архивын тасагт лавлагаа, мэдээллийн хайлт хариуцсан гэрээт ажилтнаар ажиллаж байсан. Төрийн архивын үйлчилгээний журамд лавлагааны хайлт хариуцсан ажилтан дангаараа өөрөө хариуцаж гарын үсэг зурдаг болсон. Манай байгууллага яагаад дарга нь давхар гарын үсэг зурж байгаа гэхээр наад захын найруулга, стандартыг хянах зэргийг хянах зорилгоор би давхар гарын үсэг зурж байгаа. Мөн лавлагаа, мэдээлэл гаргадаг үнэт цаасны баруун доод буланд лавлагаа мэдээллийн бодит үнэнийг хайлт хийж бэлтгэсэн архивын ажилтан болон мөр иргэн өөрөө бүрэн хариуцна гэж сануулга оруулж өгсөн байгаа. Ер нь архиваас гаргаж байгаа баримтын үнэн зөвийг хайлт хийж олж гаргаж байгаа хайлт, мэдээллийн ажилтан хариуцдаг...гэх мэдүүлэг, Баянхонгор аймгийн төрийн архиваас Б.*******д олгосон лавлагааны хариу, Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн 00093 дугаартай шийдвэр, тэтгэврийн хувийн хэрэг зэргээр,
Шүүгдэгч Б.******* нь өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байхдаа 2020 оны 12 сарын 28-ны өдөр шүүгдэгч Б.*******г “хуурамч баримт бичиг бүрдүүлэн хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдэхэд Баянхонгор аймгийн Төрийн архиваас “ гэдэг нэрээр архиваас Баацагаан сумын гийн зам нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа нотлох баримт бүхий 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4434 дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримт зэргийг хуурамч гэдгийг мэдсээр байж 2020 оны 12 дугаар сарын 28-ний өдөр сард Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн хэрэгт хамтран оролцсон энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь хууль бусаар ажилласан жил тогтоолгож Монгол улсын төрд 10,769,355 /арван сая долоон зуун жаран есөн мянга гурван зуун тавин таван/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт мөн хамтран оролцсон үйл баримт болсон нь гэрч гийн өгсөн “....Энэ шалгалтад нийтдээ 1486 ширхэг тэтгэврийн хувийн хэрэг шалгагдсан шалгалтын явцад Өлзийт суманд 2021 оны 02 дугаар сард малчин гэсэн нөхцөлөөр ******* овогтой ******* //-ийн 1983 оноос 1992 оныг дуустал хугацаанд Баацагаан сумын гийн зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 131/ШШ/2021/00093 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоолгосон байна. Яагаад уг баримт бичгийг хуурамч байсан гэж үзсэн бэ гэхээр шүүхийн шийдвэрт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4434 дугаартай архивын лавлагааны хавсралтад төрсөн он 1951 он гэсэн, Өлзийт сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолтод 1983 оноос хойш тус багт мал маллан амьдарч байгаа, Төрийн мэдээллийн нэгдсэн сангаас авсан гэрлэсний бүртгэлийн лавлагаанд 1990 оны 08 дугаар сарын 22-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд гэр бүл болсныг бүртгүүлсэн, 2024 онд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль хамрагдахдаа бүрдүүлж өгсөн баримт нь 1985 оноос 1994 онд Өлзийт сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажилласан тухайн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 954 дугаартай лавлагааг хавсаргасан баримтуудыг үндэслэж санаатайгаар ижил нэрээр өөр сум дээр байгаа хүний мэдээллийг архиваас хууль бусаар шүүлгэн авч шүүхээр шийдүүлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авсан байна гэж үзсэн. Миний тухайн иргэн *******тэй 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр дуудаж уулзахад ******* тайлбарлахдаа “малчнаар тэтгэвэр тогтоолгоход наснаасаа эрт тэтгэвэрт тогтоолгосон хүн зөндөө байдаг гэж хэлээд нэг хүн надад уг хуурамч баримт бичгийг янзалж өгсөн би тэр хүнд зөндөө мөнгө төгрөг өгсөн хууль бус гэж бодоогүй зөндөө хүмүүс байдаг гэхээр нь болдог юм байх гэж бодсон” гэж хариулсан тэгэхээр таны хуурамч баримтыг бүрдүүлж өгсөн гэх хүнийхээ мэдээллийг хэлж өгнө үү гэхэд хэлээгүй би тэр хүмүүстэйгээ утсаар ярина гэсэн би хөдөлмөрийн дэвтэр байгаа юу гэж асуухад байгаа хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаагаа хүнд үзүүлж болохгүй шүү далд хийгээрэй гэснийг би гэртээ хадгалж байгаа очоод аваад ирье гэж хэлээд надад авчирч өгсөн. Тэгээд тэтгэвэр тогтоолгож авсан нийт мөнгөн дүн нь 13.450.000 төгрөг байсныг 55 нас хүрсэн буюу 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд авсан 10,769,355 төгрөгийг буцааж төлүүлэхээр улсын байцаагчийн акт тогтоосон. ******* нь өөрөө хүлээн зөвшөөрөөд тэтгэврийнхээ актыг 3 хувааж төлж барагдуулсан учраас одоо хэвийн өндөр насны тэтгэврийг тогтоож олгож эхэлсэн. Иргэн ******* нь хуурамч баримт бичиг бүрдүүлэхдээ гэдэг нэрээр архиваас Баацагаан сумын гийн зам нэгдэлд малчин байсан гэсэн лавлагаа нотлох баримт бүхий 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4434 дугаартай архивын тасгийн албан бичиг хавсралтаар 7 хуудас бүхий нотлох баримт, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай Өлзийт сумын 5 дугаар багийн засаг дарга ын 1983 оноос хойш одоог хүртэл тус багт мал маллан амьдарч байгаа байнгын оршин суугч мөн гэсэн тодорхойлолт зэрэг нь хуурамч байна гэж үзсэн....
....Б.******* нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн малчин гэсэн нөхцөлөөр 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тэтгэвэр тогтоолгож авсан байна. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэвэр олголтыг нь зогсоосон, тэгээд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс ******* өөрийн биеэр ирж уулзахад нь хэвийн өндөр насны тэтгэвэр буюу 55 нас хүрэх 2023 оны 03 дугаар сарын 27-ны хүртэлх хугацаанд авсан тэтгэврийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгээд тэтгэврийн даатгалын санг хохиролгүй болгож 10,769,355 төгрөгийг бүрэн төлж дуусгасан....” гэх мэдүүлэг,
Гэрч гийн өгсөн “Миний ажлын хувьд баримт бичгийн хуулбарыг гэрчлэх үйлдлийн хувьд нотариат баримтыг эх хувиараа байгаа эсэх засвар орсон эсэхийг шалгаж гэрчилж нотариатын тамга, тэмдэг дардаг харин тухайн баримт бичгийг заавал тухайн үед баримт бичгийн эзэн өөрийн биеэр ирэхийг шаарддаггүй. Гэхдээ нотариатын ажил нь 8 төрлийн үйлдэл гэрчилдэг баримт бичгийн хуулбар гэрчлэх үйлдлийн хувьд баримт бичгийн үнэн зөв эсэхийг баталдаг болохоос би тухайн баримт бичгийг хэн авчирч батлуулж байгаа ач холбогдолгүй. Тухайн баримт бичгийн эзэн өөрийн биеэр ирэх ёстой нотариатын үйлдэл нь итгэмжлэл, гэрээ, өв, мэдэгдэх хуудас үйлдлүүд дээр тухайн үйлчилгээг авч байгаа иргэнийг заавал өөрийн биеэр ирэхийг шаарддаг...” гэх мэдүүлэг, Нотариатч гийн баримт бичгийн хуулбар 03 гэсэн бүртгэлийн дэвтэрт “*******ын ******* архивын лавлагаа 2020.12.14 *******” гэсэн гарын үсэг бүхий бүртгэлд бүртгэгдэж бичсэн зэргээр нотлогдсон байна гэж дүгнэлээ.
Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.******* нь 1968 оны 03 дугаар сарын 27-нд төрсөн бөгөөд өндөр насны тэтгэвэр тогтоолгож тэтгэвэрт гарахын тулд урьд хамт ажиллаж байсан Д.Жигмидсүрэнгээр зуучлуулан Баянхонгор аймгийн Төрийн архивын тасагт лавлагаа мэдээлэл хариуцсан гэртээ ажилтнаар ажиллаж байсан Д.*******тай танилцаж улмаар өөрийн 1983-1992 оны дуустал ажилласан жилийг Баянхонгор аймгийн Баацагаан сумын “гийн зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан 1951 онд төрсөн “Янжин” гэх хүний нэрийг ашиглан Баянхонгор аймгийн Баацагаан сумын “гийн зам” нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан” мэтээр Баянхонгор аймгийн Төрийн архиваас хуурамч нотлох баримтыг гаргуулан авч Д.*******гийн зөвлөсөн өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан Б.*******ээр уг төрийн архиваас гаргуулсан хуурамч нотлох баримтыг шүүгдэгч Б.*******т 2.000.000 төгрөгийг ажлын хөлс мэтээр өгч нотлох баримтуудыг нотариатаар батлуулж, нэхэмжлэлийг шүүгдэгч Б.*******ээр бичүүлж Баянхонгор аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж дээрх нотлох баримтуудыг өгч шүүхээр 1983-1992 оны дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын “гийн зам” нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан” гэж ажилласан жил тогтоолгон 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэврийг сард 550.000 төгрөгийн тэтгэвэр тогтоолгож 2023 оны 09 дүгээр сарын 01 хүртэл хуурамч бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр буюу 10,769,355 төгрөгийг авсан байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь 1983-1992 он хүртэл Баянхонгор аймгийн Өлзийт сумын Хүний их эмчийн салбарт асрагчаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан төрийн архивын лавлагаа салбарын эрхлэгчийн гаргаж байсан тушаал зэргээр нотлогдож байхад 1983-1992 он хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын “гийн зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан, 1951 онд төрсөн Янжин гэх хүний талаар төрийн архиваас шүүгдэгч Д.*******гийн гаргаж өгсөн хуурамч нотлох баримтыг ашиглаж уг нотлох баримтыг хуульзүйн хэлбэрт оруулж шүүхэд гаргаж өгөхөд шүүгдэгч Б.*******ээс туслалцаа авч дээрх гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.*******, Б.******* нарын хувьд шүүгдэгч Б.*******г хуурамч бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авах гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч Д.******* нь Баянхонгор аймгийн Төрийн архивын тасагт ажиллаж байсан байдлаа ашиглаж хуурамч бичиг баримт гаргаж өгөхийг төлөвлөж хамтран оролцсон, шүүгдэгч Б.******* нь өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан байдлаа ашиглаж, шүүгдэгч Д.*******гийн архиваас гаргаж өгсөн хуурамч нотлох баримтыг хууль зүйн хэлбэрт оруулж шүүхэд гаргаж өгөх шүүгдэгч Б.*******г санаатай гэмт хэрэг үйлдэхэд төлөвлөж, дэмжлэг үзүүлж, үйлдлээрээ нэгдэж хуурамч бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авах, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн хэрэгт тус тус хамтран оролцсон байна.
Шүүгдэгч Б.*******г хуурамч бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авахад шүүгдэгч Б.******* нь төрийн архиваас “Янжин гэж 1951 онд төрсөн Баянхонгор аймгийн Баацагаан сумын “гийн зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан хүний материалыг гарган шүүгдэгч Б.*******д өгч уг гэмт хэргийг төлөвлөсөн, үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон, шүүгдэгч Б.******* нь өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байхдаа шүүгдэгч Б.*******гийн төрийн архиваас Б.*******д өгсөн хуурамч бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авахад уг хуурамч нотлох баримтыг хууль зүйн хэлбэрт оруулж нотариатаар батлуулах, уг нотлох баримтыг шүүхэд өгөхийн тулд нэхэмжлэл бичиж иргэний хэргийн шүүхэд нотлох баримтыг өгөх бүрдүүлбэр хийж шүүгдэгч Б.*******г санаатай гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ нэгдэж, төлөвлөж, урьдчилан амлаж дэмжлэг үзүүлж, үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хуурамч бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авах, уг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгөх гэмт хэргийг бусадтай бүлэглэн гүйцэтгэсэн, үйлдлээрээ нэгдсэн, шүүгдэгч Д.******* нь шүүгдэгч Б.*******д түүнийг Баянхонгор аймгийн Баацагаан сумын “гийн зам” нэгдэлд ажиллаж байгаагүйг мэдсээр байж хуурамч бичиг баримт ашиглаж,, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр авахад гэмт хэрэг үйлдэхийг төлөвлөж хамтран оролцсон, шүүгдэгч Б.******* нь шүүгдэгч Д.*******гийн төрийн архиваас гаргаж өгсөн хуурамч буюу шүүгдэгч тай холбоогүй нотлох баримт гэдгийг мэдсээр байж уг хуурамч бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэврийг шүүгдэгч нь авах, нотлох баримтыг хуурамч гэдгийг мэдсээр байж шүүхэд гаргах өгөх гэмт хэрэг үйлдэхийг төлөвлөсөн, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгчийн зүгээс Нийгмийн даатгалын хуулиар ялгалгүйгээр энэ хуулийг төсөөтэй хэрэгжүүлж байна. Нотлох баримтуудад өндөр насны тэтгэвэр, нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэрт тогтоосон байсан. Иймд Б.******* хуурамч баримт бичиг ашиглаж энэ хуульд заасан нийгмийн халамжийн санд төрөөс санхүүжүүлдэг. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж үйлчилгээг аваагүй мөн нийгмийн даатгалын сангаас урьд нь байсан даатгалын өндөр насны тэтгэвэр авсан. Иймд прокуророос Д.*******г хуурамч бичиг баримт өгч гаргаж өгөөд Б.*******г нийгмийн халамжийн тэтгэвэр авсан яллагдагчаар татсан. Б.******* өндөр насны тэтгэврийг хууль бусаар авсан гэрчүүдийн нотлох баримтад үзэхэд Нийгмийн халамжийн тэтгэвэр авсан гэж эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байна. Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамж гэх хоёр агентлаг байхад Нийгмийн халамжийн тэтгэвэр хууль бусаар авсан гэж Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг тооцно гэхэд нийгмийн халамжийн тэтгэвэр гээд мөн хуулийг төсөөтэй хэрэглээд байна. Халамж авсан гэсэн бол маргах зүйл байхгүй. Хуульч хүн хуулиар л хэрэглэнэ. Эрүүгийн хуулийг 1.2 дугаар зүйлийн хууль ёсны зарчим нь эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй. Нийгмийн халамж, Нийгмийн даатгал хоёр төсөөтэй хэрэглэхгүй. Мөн хуулийн 2.3-т хэсэгт заасан гэмт хэрэг шинж, гэсэн ойлголт байна. Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинж төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй зарим байдаг. Иймд цагаатгах буюу хэрэгсэхгүй талаар,шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч нарын зүгээс Нотлон тогтоогдохгүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16 дугаар зүйлд заасан байдаг. Б.*******гийн мэдүүлэг нь шүүхэд хуурамчаар бүрдүүлж өгсөн. Нийгмийн даатгалын шимтгэл авсан. Прокуророос гаргасан яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг авагдсан мөрдөн шалгах ажиллагаа нотлон тогтоогдоогүй. Баацагаан суманд ажиллаж байсан гэдэг нь байдлыг архиваас гаргасан. Б.*******ийн оролцоо байхгүй байна гэж үзэж байна. Харин шүүх өгсөн баримт бичгүүдийг хууль зүйн хэлбэрт оруулж, хүсэлтийг бичиж өгөх, тухайн нотлох баримтуудыг хуурамч гэдгийг мэдсээр байж гэсэн нотлох баримт байхгүй. Б.*******гийн мэдүүлэг мөн адил байхгүй. Б.*******т Б.******* нь ажиллаж байгаагүй гэж хэлээгүй.
Мөн өмгөөлөгчийн туслахаар ажиллаж байсан гэсэн хэлбэр оруулаад бичиг баримт, нэхэмжлэл гэх зэргийг бүрдүүлж өгсөн. Хуурамч гэдгийг мэдсэн нотлох баримтаар нотлон тогтоогдоогүй байхгүй. Мөн цагаатгах талаар дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч нарын холбогдсон үйл баримт болох үед 1994 онд баталсан Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд уг хуулиуд нь 2023 оны 07 дугаар сарын 07-ний өдөр шинэчлэн батлагдаж хүчингүй болсонд тооцогдсон байна.
1994 онд батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй иргэнд олгохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч ын хувьд хуурамч бичиг баримт ашиглаж өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн, түүний хувьд авч байгаа тэтгэврийг халамж эсхүл өндөр насны тэтгэвэр гэж үзэж ялгамжтай хандах нь өрөөсгөл бөгөөд нийгмийн халамжийн тэтгэвэр ч төрөөс татвар төлөгч нар төлж бүрдүүлсэн мөнгө учир хуурамч бичиг баримт ашиглаж тэтгэвэр авч байгааг гэмт хэрэг биш гэж дүгнэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэж байна.
Шүүгдэгч Б.*******ийн хувьд шүүгдэгч Б.*******гийн төрийн архиваас авсан шүүхэд өгөх гэж байгаа материал нь хуурамч гэдгийг мэдсэн гэж шүүх дүгнэж байгаа тухайлбал шүүгдэгч Б.******* 1968 онд төрсөн гэтэл архиваас гарсан “Янжин гэгч нь 1951 онд төрсөн” гэж төрсөн он сар эрс зөрүүтэй байгааг мэдсэн мэдэх боломжтой байсан хуурамч материал гэдэг нь илт тодорхой байсан, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* нь шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон энэ талаар мэдэж байгаа талаар шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлж уг мэдүүлэг нь бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон гэж шүүх дүгнэж байгаа тул тэднийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэж өмгөөлөгч нарыг дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Ийм учир шүүх шүүгдэгч Б.*******г хуурамч баримт бичиг ашиглаж бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэврийн үйлчилгээ авсан гэм буруутайд,
Шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг хуурамч баримт бичиг ашиглаж бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэврийн үйлчилгээ авсан гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тус тус,
Шүүгдэгч Б.*******г нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн,
Шүүгдэгч Б.*******ийг нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэгт хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нарыг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй бөгөөд тэднийг гэм буруугүй гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1, 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч Б.*******гийн гэмт хэргийн улмаас төрд 10.769.355 төгрөгийн хохирол учирсан бөгөөд иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Б.******* нь нийгмийн даатгалын санд учруулсан 10,7769,355 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул одоо надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул төрд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Б.******* нь өмгөөлөгчийн туслах Б.*******т хуурамч нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгүүлэх хууль зүйн хэлбэрт орлуулахын тулд түүнд 2.000.000 төгрөг төлсөн гэж мэдүүлж байгаа бөгөөд шүүх уг асуудлыг хэлэлцэхгүй орхиж шүүгдэгч Б.******* нь Б.*******ээс 2.000.000 төгрөг нэхэмжлэх асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.
Шүүгдэгч Б.*******ийн хувьд үйл баримт болох үед 2019 онд батдлагдсан Өмгөөллийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д заасан “Өмгөөлөгчийн туслах өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй бөгөөд түүний үйл ажиллагааны үр дүнг өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээд хариуцна.16.3-д заасан “Өмгөөлөгчийн туслах нь өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажиллана.” гэх хуулийн заалтыг баримтлан ажиллах ёстой бөгөөд энэ заалтыг зөрчиж шүүгдэгч Б.*******тэй хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа явуулж 2.000.000 төгрөг авсан гэж шүүх үзсэн болно.
Шүүх шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан “гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”-нийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Б.*******, Б.******* нар нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тус гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тус тус тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт ******* *******, зана овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1-д заасан хуурам баримт бичиг ашиглаж бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэврийн үйлчилгээ авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,
Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт ******* *******, ******* овогт *******ийн ******* нарыг таван мянга дөрвөн зуун / 5400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус,
Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн ******* нарыг хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан таван мянга дөрвөн зуун / 5400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн тэдний эдлэх нийт ялыг найман мянга нэг зуун / 8100 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман сая нэг зуун мянган / 8.100.000 / төгрөгөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******, Б.******* нарт оногдуулсан найман мянга нэг зуун / 8100 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман сая нэг зуун мянган / 8.100.000 / төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.*******д оногдуулсан таван мянга дөрвөн зуун / 5400 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая дөрвөн зуун мянган / 5.400.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.*******, Д.*******, Б.******* нар нь нь энэ хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.*******гээс хоёр сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.*******т авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, шүүгдэгч Д.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******т авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, шүүгдэгч Д.*******, Б.******* нарт авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ