Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/шш2023/01122

 

  

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа

даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

                              

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 00 дугаар хороо, Ө хотхон , 00 б байрны 000 тоотод оршин суух, Я овогт Д-ийн М /РД:ДЮ0000000/-ийн нэхэмжлэлтэй,

                                       

Хариуцагч: С дүүрэг, 00 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 тоотод байрлах, НШШГ газар /РД:000000 /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 0000 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0000000-00/00 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Д.М ,

хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаа М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Яовогт Д-н М би Ч-н Г-той 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр бүртгэлийн 0000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нотариатч Ц.А дээр хийж, Ч.Г-ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-0000000000 дугаартай, Б дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, ХД-00 дүгээр байрны зоорийн давхрын И000 тоот, 00 м.кв талбайтай зогсоолыг 19,000,000 төгрөгөөр бодож худалдан авсан. Би зогсоолоо өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар Б дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандахад НШШГ газрын 0000 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0-000/0000 дугаар албан бичгээр эрх түдгэлзүүлсэн байна гэж улсын бүртгэгч Д.Б надад мэдэгдсэн. Ч.Г-оос яагаад захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн асуудалтай зогсоолоо надад зарсан талаар асуухад би шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй, миний эзэмшдэг компанид тодорхой өр байгаа, миний зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэдгийг мэдээгүй гэж хэлсэн.

1.Ч.Г-ийг асуудлаа шийдээд өгөх болов уу гэж маш их хүлээгээд бүтээгүй учраас НШШГ газарт 2022.11,06-ны өдөр зогсоолынхоо захиран зарцуулах эрхийг сэргээлгэхээр бичгээр гомдлоо, холбогдох баримтын хамт гарган өгч хандсан. Гэтэл НШШГ газрын Б дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Э 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4/852 дугаар хариу мэдэгдэх хуудсаараа дамжуулан дараах хариуг өгсөн. Үүнд: “...Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1798 дугаар захирамжаар төлбөр төлөгч Ж ХХК-иас 148,267,527 төгрөгийг гаргуулж “МТ Маркет” ХХК-д олгохоор захирамжилжээ...” гээд, “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш тул таны гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдье...” гэж хариу егсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “...Төлбөр авагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан хүн, хуулийн этгээдийг төлбөр төлөгч гэнэ...” гэж заасан байдаг. Миний эрх ашиг зөрчигдсөн гуравдагч этгээд байхад төлбөр авагч, төлбөр төлөгчийн аль нэг нь биш гэдэг шалтгаанаар миний хууль ёсны дагуу хийсэн худалдан авах гэрээг үл тоож, миний эрхийг зөрчсөн. Мөн Ч.Г-ийн хувьд төлбөр төлөхөөр үүрэг хүлээгээгүй, компанийг төлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхтэй хүн гэдгийг дурдах нь зүйтэй. Төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй хүний хөрөнгийн эрхийг хууль бусаар мэдэгдэлгүйгээр түдгэлзүүлж, намайг давхар хохироож байна.

2.Би ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Э хариугаа аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.О хандан 2022.11.28-ны өдөр худалдаж авсан зогсоолынхоо захиран зарцуулах эрхийг сэргээлгэхээр холбогдох баримтаа бүрдүүлээд гомдлоо гаргасан. Гэтэл ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 00 дугаар сарын 01-ний өдрийн 03/2877 дугаар албан бичгээр надад дараах хариуг өгсөн. “...Таны гомдлоор холбогдох гүйцэтгэх баримт бичгийг хянахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9.3, 9.5-д заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан нь хууль зөрчөөгүй байх тул гомдлыг шийдвэрлэх боломжгүй байна...” гэх хариу өгсөнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т “...Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ...” гэж заасан.

Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заахдаа "...Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ ..” гэж. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт “... Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна...” гэж тодорхой заасан.

Ч.Г-ийн Ж ХХК нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лицензтэй, хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа төлбөрөө төлөх боломжтой компани атал яагаад түүний хувийн хөрөнгөнд нь халдсан, мөн компанийн хөрөнгөнд явуулах ажиллагаа огт хийлгүйгээр хувьцаа эзэмшигч гэсэн шалтгаанаар төлбөр төлөх үүрэг хараахан хүлээгээгүй байхад зогсоолын өмчлөх эрхэнд шууд халдсаныг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т “...Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө, үнэт цаас, эдийн бус хөрөнгө, түүх, соёлын өвд хамаарах үнэт зүйл, тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасны дагуу хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид "дуудлага худалдаа" гэх/-гаар худалдан борлуулна...” гэж заасан байдаг. НШШГ газар Ч.Г-ийн компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лиценз, уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг битүүмжилж, хураах, үзлэг нэгжлэг хийж олж тогтоох зэрэг тодорхой төрлийн ажиллагаа явуулаагүй байж, шүүхийн шийдвэрээр өр төлбөргүй хүний өмчлөх эрхэнд халдаж зогсоолын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, одоо хэзээ мөдгүй худалдан борлуулах төлбөрт суутган авах гэж байгаад гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн хориглох үйлдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлд хуульчлан заасан байдаг. Үүнээс жишээ болгон яг одоо болоод байгаа үйлдлийг дэлгэхэд Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т “...хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэх эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах...” гэж заасан заалт зөрчигдсөн гэж үзэхээр байна. Тодруулбал: Ч.Г-ийн хувьцаа эзэмшдэг компанийн хөрөнгөнд тодорхой төрлийн ажиллагааг бүрэн явуулаагүй байж миний худалдаж авсан зогсоолын өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн нь эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл юм. Ч.Г надад зогсоолоо зарахаар гэрээ хийхээс өмнө бусдад барьцаалсан эсэхийг лавлагаа авхуулж үзэхэд бусдын барьцаанд бүртгэлгүй байсан. Мөн Ч.Г нь шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй байсан. Миний худалдан авсан эрхийн улсын Ү-0000000000 дугаартай авто зогсоолын захиран зарцуулах бусдад шилжүүлэх эрхийг сэргээж өгөх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үүрэг гэж бодож байна. Хөрөнгөгүй компани байсан бол би ойлгоно. Хөрөнгөтэй компанийн хөрөнгөнд явуулах ажлаа дуусгаад хувьцаа эзэмшигчийн хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах дарааллаа зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас би хохирч үлдэхэд хүрээд байна. Монгол улсын иргэн аливаа хөрөнгийг шударгаар олж авах, захиран зарцуулах өмчлөх эрхийг Монгол улсын Үндсэн хуульд тунхаглан заасан байдаг. Би нотариат орж худалдах, худалдан авах гэрээгээ хуулийн дагуу хийсэн хирнээ ахлах шийдвэр гүйцэтгэгч М.Э болоод зогсоолоо шударгаар өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байна. Би Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 00 дугаар сарын 01-ний өдрийн 03/2877 дугаар албан бичгийг 2022.12.06-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх албанд биечлэн очиж хүлээн авсан.

Иймд хариуцагч байгууллагын  0000 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 0000000-00/00 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-ыг  хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дэслэгч Б.Н би тус газарт хандан гаргасан М гийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1798 дүгээр захирамжаар Ж ХХК- аас 148,240,527 төгрөгийг гаргуулж “МТ маркет” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч Ж ХХК- д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үүсгэсэн бөгөөд төлбөр төлөгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага Чойжингийн Ганзоригт эрх үүрэг танилцуулж, эд хөрөнгийн мэдүүлэг авахад компанийн нэр дээр эд хөрөнгө, байхгүй, миний нэр дээр нэг авто зогсоол байгаа гэх тайлбар өгсөн. Төлбөрийг төлөх хугацаатай мэдэгдэл удаа дараа өгсөн болов ч төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгчийн банк дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжилсэн. 0000 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 0-000/0000 тоот албан бичгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг Ашигт малтмалын газрын тосны газраас тодруулахад 0000 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 8/2151 дугаар албан бичгээр мэдээллийн санд зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэлгүй байна гэх, мөн 0000 оны 00 дугаар сарын 09-ний өдөр 4-144/23920 дүгээр албан бичгээр тус хуулийн этгээдэд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулахад 0000 оны 12 сарын 14-ны өдөр 6/950 дугаар албан бичгээр хөрөнгө бүртгэлгүй байна гэх хариуг тус тус ирүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т зааснаар “... төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ...” гэж заасан. Мөн компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д зааснаар “ Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ...” мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар "... Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна...” гэж заажээ. Гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрт зааснаас үл хамааран тогтоолд дурдсан төлбөр төлөгч Ж ХХК-ийн хувьцаа эзэмшигч Чойжингийн Г нь өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааны хэмжээгээр төлбөр төлөх хариуцлага хүлээж, төлбөр төлөгчтэй нэгэн адил шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй. Төлбөр төлөгч Ж ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Чойжингийн Г /РЮ65040674/-ЫН өмчлөлийн эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 34   дүгээр байрны зоорийн давхар, 10 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 0000 оны 5 дугаар сарын 17-ны 4- 144/8485 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 0000 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 0000000/00 дугаар тогтоолоор битүүмжилж, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0000000-00 дугаар тогтоолоор хураан эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтыг өмчлөгч ч.г-т үлдээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй тул хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, үнэлгээг талуудад мэдэгдэж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй байна. Мөн төлбөр төлөгч хуулийн этгээдийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Ч.Г нь тус хөрөнгийг нэхэмжлэгч Д.М д худалдан борлуулсан гэх болов ч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Компанийн тухай хуулийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-5-6/, итгэмжлэл /хх-6,7/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-7/, Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаар шийдвэр /хх-8-17/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдан шатны шүүхийн 2020 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлал /хх-00 -22/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/00232 дугаар тогтоол /хх-23-26/, НШШГ газрын үнэлгээний мэдэгдэл /хх-27/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-28-37/, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт /хх-38/, зурвас /хх-39/, НШШГ газрын мэдэгдэл /хх-46/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-47/, анхны албадан дуудлага худалдааны жагсаалт /хх-48-50/, итгэмжлэл /хх-59/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-6/, НШШГ газрын Б дүүргийн 2 дугаар хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Эрдэнэбаярт гаргасан гомдол /хх-7-8/, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.О гаргасан гомдол /хх-9-11/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-12/, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-13/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-14/, Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл /хх-13/, НШШГ газрын хариу мэдэгдэх хуудас /хх-16/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-17/, итгэмжлэл /хх-6,7/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-7/, Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00365 дугаар шийдвэр /хх-8-17/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдан шатны шүүхийн 2020 оны 0 дүгээр сарын 22-ны өдрийн 908 дугаар магадлал /хх-00 -22/, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2022/00232 дугаар тогтоол /хх-23-26/, НШШГ газрын үнэлгээний мэдэгдэл /хх-27/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-28-37/, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт /хх-38/, зурвас /хх-39/, НШШГ газрын мэдэгдэл /хх-46/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-47/, анхны албадан дуудлага худалдааны жагсаалт /хх-48-50/, итгэмжлэл /хх-59/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

            4. Хариуцагч талаас итгэмжлэл /хх-19/, хариу тайлбар /хх-24-25/, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ГХ2020/00938 дугаар гүйцэтгэх хуудас /хх-26/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01798 дугаар захирамж /хх-27-28/, Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2020/11314 дугаар шүүгчийн захирамж /хх-29/, НШШГ газарт гаргасан хүсэлт /хх-31/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-32-33/, “МТ маркет” ХХК-ийн итгэмжлэл /хх-34/, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх-35/, лавлагаа /хх-36-37/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-38/, Хуулийн этгээдийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-39/, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-40/, “МТ маркет” ХХК-ийн хүсэлт /хх-41/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-42/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, хуулийн этгээдийн лавлаа /хх-45-49/, Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх-50/, улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг /хх-51/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-52-53/, Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас /хх-54/, Тасгийн дарга бөгөөд Б дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Батцэрэнд гаргасан санал /хх-55/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-56-57/, төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-58/, Ашигт малтмал газрын тосны газрын албан бичиг /хх-59/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-60-61/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-62/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-63-67/, хуулийн этгээдийн лавлагаа /хх-68/, Б дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс, Б дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хх-69/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-69/, Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албан бичиг /хх-70/, Багахангай дүүргийн газар зохион байгуулалтын алба, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны албан бичиг /хх-72/, Б дүүргийн 00 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-73/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-74-75/, Төлбөр төлөгчийн банк дахь данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /хх-76/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-77/, Битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт /хх-78/, тэмдэглэл /хх-79/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэгдэл /хх-80/, Нийслэлийн Б дүүргийн Засаг даргын тамгын газрын албан бичиг /хх-81/, Санхүү байдлын тайлан /хх-82-83/, Орлогын дэлгэрэнгүй тайлан /хх-84/, өмчийн өөрчлөлтийн тайлан /хх-85/, мөнгөн гүйлгээний тайлан /хх-86-100/,   “Нэткапитал” ХХК-ийн албан бичиг /хх-101/, Төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг /хх-102-103/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл /хх-104/, Тайлбар гаргах нь гэх гар бичмэл /хх-105-106/, Шүүхийн шийдвэрт баталгаа гаргах нь гэх гар бичмэл /хх-107-109/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-110-111/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-112/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг /хх-113/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-115/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-116/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-117/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх-100 /, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-119-120/, Б дүүргийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-121/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-122-124/, НШШГ газарт гаргасан үнийн санал /хх-125/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-126-127/, “МТ маркет” ХХК-ийн итгэмжлэл /хх-128/, НШШГ газарт гаргасан хүсэлт /хх-129/, Шинжээч томилох тухай тогтоол /хх-130/, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт /хх-131/, шинжээчийн танилцуулга болон хууль тайлбарласан тухай /хх-132/, Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний Ш-9/6 тоот тайланг хүлээлцсэн баримт /хх-132/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-133-152/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-153-154/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-000 -156/, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-157/, Албадан дуудлага худалдааны зар /хх-158/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-159/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-160/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-161/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хх-162/, НШШГ газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл /хх-163-164/, албадан дуудлага худалдааны зар /хх-165-166/, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-167/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-168/, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-169/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-170/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-171/, НШШГ газрын Б дүүргийн 2 дугаар хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Эрдэнэбаярт гаргасан гомдол /хх-172/, НШШГ газрын хариу мэдэгдэх хуудас /хх-173/, НШШГ газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл /хх-174-176/, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.О гаргасан гомдол /хх-177-178/, НШШГ газрын анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны тэмдэглэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг /хх-179-00 0/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-00 1/, НШШГ газарт гаргасан албан бичиг /хх-00 2/, зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

   

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч НШШГ газарт холбогдуулан 0000 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0000000-00/00 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

            1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            2.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйл баримтад талууд маргаагүй.  Үүнд:

            2.1 Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/01798 дугаартай шийдвэрээр хариуцагч Ж ХХК-аас 147,370,922 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МТ Маркет” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

2.2.Улмаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШЗ2020/11314 дугаартай захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 102/ГХ2020/00938 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу НШШГ газар нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 21370526 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэжээ.

2.3. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ж ХХК-ийн  болон тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох Ч.Г-ийн өмчлөл, эзэмшилд үл хөдлөх эд хөрөнгө болон ашигт малтмалын ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй эсэх талаар лавлагаа авахад төлбөр төлөгч компанийн нэр дээр бүртгэлтэй ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө болон эрхийн бүртгэл байхгүй, харин 100 хувийн хувьцаа эзэмшигч болох Ч.Г-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, хд34 байр, зоорийн давхрын №10 тоот хаягт байрлах авто зогсоол бүртгэлтэй талаар лавлагаа ирсэн байна. 

            2.4 Хариуцагч байгууллага нь 0000 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0000000-00/00 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-оор  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 00 дугаар зүйл, 93 дугаар зүйлийн 93.4, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.5 дахь заалтыг үндэслэн Ж ХХК-ийн  100 хувийн хувьцаа эзэмшигч болох Ч.Г-ийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Б дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, хд34 байр, зоорийн давхрын №10 тоот хаягт байрлах авто зогсоолын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, 0000 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус уг авто зогсоолыг битүүмжлэн, 2002 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ.

 

            3. Нэхэмжлэгч Д.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би Ч.Г-той 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Б дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, хд34 байр, зоорийн давхрын №10 тоот хаягт байрлах авто зогсоолыг 19,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулан, нотариатаар баталгаажуулсан. Уг гэрээний дагуу авто зогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхээр улсын бүртгэлд хандахад шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн байна.  Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч Ж ХХК-ийн өрийг компанийн хөрөнгөөс бус иргэн Ч.Г-ийн хөрөнгөөр барагдуулахаар тус үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн нь миний эрхийг зөрчиж байна гэх агуулгаар тайлбарлаж байна. 

 

            4. Хариуцагч тал нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх байдлаар тайлбар, татгалзлаа гарган, мэтгэлцэж байна.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.4-т төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс  төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын  харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ гэж, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 9.5-д Хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэжээ.

6. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад холбогдох бүхий л байгууллагаас лавлагаа авахад төлбөр төлөгчийн компанийн нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө болон эрх бүртгэлгүй байх бөгөөд Ч.Г нь нэхэмжлэгчтэй 2022 оны  05 дугаар сарын 31-ний өдөр уг авто зогсоолыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө шийдвэр гүйцэтгэх байгууллага нь авто зогсоолыг Ж ХХК-ийн төлөх өр төлбөрт битүүмжлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байхаас  гадна Ч.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр уг авто зогсоолыг 50,000,000 төгрөгөөр үнэлж Ж ХХК-ийн төлөх өр төлбөрт өгөхөөр үнийн санал хүргүүлж байжээ. /хх-124 тал/.

7.Дээрх үйл баримтаас дүгнэхэд Ч.Г нь нэхэмжлэгч Д.М тай худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө авто зогсоолыг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилж, уг авто зогсоолоор компанийн өр төлбөрийг барагдуулах ажиллагаа хийгдэж байсан, энэ талаар Ч.Г нь мэдэж байсан гэж үзэхээр байна.

8. Төлбөр төлөгч Ж ХХК нь 1 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Ч.Г байх тул компани өөрийн хөрөнгөгүй тохиолдолд компанийн бусдын өмнө хүлээсэн үүргийг өөрийн эзэмших хувьцааны хэмжээгээр буюу 100 хувь хариуцах нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.5, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3,9.5 дахь хэсэгт заасантай нийцнэ. 

9.Иймд хариуцагч байгууллага нь 0000 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0000000-00/00 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-оор  Ж ХХК-ийн  100 хувийн хувьцаа эзэмшигч болох Ч.Г-ийн өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай, Б дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, хд34 байр, зоорийн давхрын №10 тоот хаягт байрлах авто зогсоолын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. 

10.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.М гийн хариуцагч НШШГ газарт холбогдуулан гаргасан  0000 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0000000-00/00 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 100 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

                                                                                                                               

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 93 дугаар зүйлийн 93.5, Компанийн тухай хуулийн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3,9.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М гийн хариуцагч НШШГ газарт холбогдуулан гаргасан 0000 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 0000000-00/00 дугаартай “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 100 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

  

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ЭНХЗАЯА