| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0236/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/246 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/246
2025 09 24 2025/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан даргалж, шүүгч Э.Х , шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалан, иргэдийн төлөөлөгч З.Г , амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М , амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Энхтүвшин, Б.Нямдорж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, шүүгдэгч Д.Л , гэрч Ч.П , Ц.Х , Ц.О нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Л холбогдох эрүүгийн 2439000000249 дугаартай хэргийг хүлээн авч, нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Л нь 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 17-19 цагийн үед Хэнтий аймгийн Ө сумын 7 дугаар баг Г тосгоны Яргайтын даваа гэх газарт байх малын хашааны хойд талд Б.О өөрийн эхнэр болох С.Г хардсаны улмаас Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн гол төмрийн дугаар 10707, замаг 9285 дугаартай ТОЗ-8 маркийн галт зэвсгээр 99-78 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн Портер маркийн машин дотроос буудаж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2439000000249 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагчаас: “Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (I хавтаст хэргийн 1 дүгээр тал), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (I хавтаст хэргийн 2-11 дүгээр тал), мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (I хавтаст хэргийн 25-27 дугаар тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ын мэдүүлэг (I хавтаст хэргийн 34-35 дугаар тал), гэрч Ч.П гийн мэдүүлэг (I хавтаст хэргийн 44-46 дугаар тал), гэрч С.Г-ын мэдүүлэг (I хавтаст хэргийн 49-51 дүгээр тал), Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дугаартай дүгнэлт (II хавтаст хэргийн 18-22 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцоно” гэж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас: “Улсын яллагчийн байр суурыг дэмжиж оролцоно. Шүүх хуралдаанд хохирлын баримттай холбоотой баримтуудыг шинжлэн судалж, хохирол, хор уршгийг шүүгдэгчээс гаргуулах байр суурьтай оролцоно” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргахгүй. Хөнгөрүүлэх байх суурьтай оролцоно. Хавтаст хэргээс гэрч С.Г-ын өмсөж байсан өмд, дотуур хувцсыг хураан авсан тэмдэглэл (I хавтаст хэргийн 26-27 дугаар тал), гэрч Ч.П гийн мэдүүлэг (I хавтаст хэргийн 44-46 дугаар тал), гэрч С.Г-ын мэдүүлэг (I хавтаст хэргийн 49-51 дүгээр тал), гэрч Ц.Х ын мэдүүлэг (I хавтаст хэргийн 54-56 дугаар тал), Д.Л гийн хувийн байдлыг тодруулсан гэрч нарын мэдүүлгүүд (I хавтаст хэргийн 77-78, 81-82, 87-88, 91-92, 95-96, 99-100, 103-104, 107-108, 111-112, 115-116 тал), Д.Л гийн мэдүүлэг (I хавтаст хэргийн 178-180 дугаар тал), Д.Л гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (I хавтаст хэргийн 226 дугаар тал), оршуулгын зардалтай холбоотой баримтууд (I хавтаст хэргийн 232-250 дугаар тал), (II хавтаст хэргийн 1-6 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг судална” гэж тус тусын байр суурийг илэрхийлсэн болно.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээс “2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр З гэдэг найзтайгаа Биндэр сумын наадам руу яваад тэндээ нэг хоночхоод маргааш нь морио уралдуулчхаад үдээс хойш найзыгаа буулгаад гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд охин /1 нас/, дунд хүүхэд /5 нас/, том хүүхэд /8 нас/ гурав маань байсан. Ээж нь яасан юм бэ гэхэд П ах аваад явсан гэж хэлсэн. Би 3 хүүхдээ суулгаад П-гийн гэрт очиход эхнэр маань байгаагүй, П , Х ах хоёр нэг пиво уугаад дуусаж байсан. Би П д хандан чамайг С авч явсан гэсэн шүү дээ, С яасан юм бэ гэхэд миний машинтай хонинд явсан гэсэн. Манай хонь өвөлжөөн дээрээ байсан учраас өвөлжөө рүүгээ чиглээд явж байгаад саравчны хажуугаар хамар дамжаад гарч байтал П-гийн машиныг саравчинд шахаж тавьсан байдалтай байсан. Очоод үзэхэд О чармай шалдан, манай эхнэр машиных нь урд талд үс нь сэгсийчихсэн, бандааш нь урагдчихсан, уйлчихсан сууж байсан. Юу болоод байгаа юм бэ гэхэд наадах чинь намайг хүчиндэх гээд дайраад байсан гэсэн. Би тэгээд харанхуйлаад, хачин болоод явчихсан, түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд би машинд гартаа буу барьчихсан байдалтай байж байсан. Яасан бэ? юу болсон юм гэхэд манай эхнэр намайг чи хүн алчихлаа шүү дээ гэж хэлсэн. Би яах ёстойгоо мэдэхгүй давхиад явж байснаа эмнэлэг, цагдаад мэдэгдэх ёстой гэж бодоод дугаарыг нь мэдэхгүй учраас зүүн талд байдаг ахынх руугаа давхиж очоод ахаа би хүн буудчихлаа, та надад эмнэлгийн дугаар өгөөч гэхэд дэвтэр гаргаж ирээд надад дугаар хэлж өгсөн. Би эмнэлэг рүү залгаж үнэн байдлаа хэлсэн. Гэрийнхээ гадаа ирээд зогсоход Х ах, П хоёр мотоциклтэй давхиж ирээд бид 3 мотоцикл дээр сундлаад хохирогч дээр очоод харахад бие нь хөрчихсөн, хөдлөхгүй байдалтай байсан. Хэдүүлээ эмч, цагдаа иртэл хүрэхгүй байж байя гээд эмч цагдааг иртэл тэндээ хүлээгээд орой болтол байсан” гэж,
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-с “...2024 оны 7 дугаар сарын 10-ны өглөө миний хань П-гийн машины таван бул нь болохгүй болчихжээ, хань нь яваад ирье гээд явсан. 12 цагийн үед төв рүү орж ирээд буцаад 14 цагийн үед төвөөс гараад явсан байсан. Гэрээсээ мотоциклтэй гараад явсан хүн мотоциклээ орхиод П-гийн машинтай ирсэн. Машиныг манай хүргэн ахын засварын газар янзлуулчхаад хань нь яваад мотоциклээ аваад ирье гээд гэрээсээ хамгийн сүүлд гарсан. 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр манайх бууриа солиод тогоо залгаагүй байсан тул 4 цаг 55 минутын үед нөхөр лүүгээ ирэх болж байна уу, тогоо залгаагүй байгаа гэж ярихад миний хань хайр нь нар жаргахаас өмнө яваад очно гэж хэлээд утас салсан. 5 цаг өнгөрөөгөөд би нөхөртөө хуушуур хийж өгье гэж бодоод махаа гаргачхаад нөхөр лүүгээ залгахад утас нь холбогдохгүй байсан. П рүү залгахад яваад 30 минут болж байна гэсэн, нээрээ юм уу гэхэд байхгүй ээ гээд гэрээ тойруулаад видео калл хийж харуулахад манай нөхөр байгаагүй. Одоо ирэх дөхөж байгаадаа гээд хараад байтал миний нөхөр ирээгүй. Би ой 4 сартай охинтойгоо байж байтал ахын дүү хөдөө бууны хэрэг гарсан юм шиг байна, хүүхдүүдээ өвөөгийнд нь орхичхоод яваад ирье гэж хэлсэн. Би ханийгаа амь үрэгдсэн гэж бодоогүй, залуу хүмүүс наадмын өдөр байсан учраас гэнэ алдаад шархдаж дээ гэж бодоод хүргэн ахтай, эгчтэй, эмч нартай хамт хэргийн газар очсон. Д.Л гийн гэрийн хажуугаар өгсөөд явж байхад портер машины хажууд 2 хүн байсан. Гэмтээчхээд миний ханийг босгоод суулгаж байгаа юм байна даа гэж яриад очтол миний нөхөр цээж нүцгэн, газрын уруу толгой нь унжсан, эмч нар хол бай гээд намайг ойртуулаагүй. Би Д.Л гээс юу болоод байгаа юм бэ, миний 3 хүүхдийг бодож болоогүй юм уу гээд асуухад Д.Л миний 3 хүүхэд яах юм бэ гээд ямар ч гэмшсэн сэтгэлгүй байсан. Би хэргийн үнэн мөнийг мэдэх юмсан гээд жил 2 сар 13 хоног хүлээж байна.
Би оршуулгын зардал, сэтгэл санааны хохирол, миний хань бид хоёрт малчны зээл байсан бөгөөд малчны зээлээ нэхэмжилсэн. Хэрэг явдал болсноос хойш нөгөө талаас нийт 22,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Миний малчны зээлийн хугацаа тулсан байсан болохоор 11,000,000 төгрөгөөр малчны зээлээ хаасан. Оршуулгын зардалд 9,000,000 төгрөг нь явсан. Би 3 хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийг нэхэмжилмээр байна. Мөн сэтгэл санааны хохиролд 155,628,000 төгрөгийг нэхэмжилнэ. Миний хань дөнгөж 28 настай, 3 хүүхдийн сайн аав, халамжит хань байсан. Өнөөдөр бид нар тэр хүнгүйгээр санасан, бэтгэрсэн байдалтай байна. Энэ бол зөвхөн надад л учирсан сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа. Гэхдээ өдий хүртэл өсгөсөн аав ээжийнх нь гомдлыг ч нэхээгүй, ах эгчийнх нь гомдлыг ч нэхээгүй. Би болон 2 хүүхэд маань сэтгэл зүйч дээр сэтгэл зүйн эмчилгээ үнэ төлбөртэй авч байгаа. Үүний төлбөр нэг удаагийнх нь 650,550 төгрөг болсон. Цаашид дахин урт хугацаанд сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх тул энэ бүгдийг хохироосон талаас нэхэмжлэх хүсэлтэй байна” гэж тус тус мэдүүлсэн болно.
Хэргийн үйл баримтын болон гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж хэргийн үйл баримтыг тогтоолоо. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (I хавтаст хэргийн 01 дүгээр хуудас),
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (I хавтаст хэргийн 02-11 дүгээр хуудас),
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (I хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас),
-Эд зүйл эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл (I хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (II хавтаст хэргийн 13-15 дугаар тал),
-Хэнтий аймгийн прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол (II хавтаст хэргийн 115-116 дугаар тал),
-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (II хавтаст хэргийн 117-118 дугаар тал),
-Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ын 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1002085 дугаартай “...Bongo маркийн 67-59 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11,000,000 төгрөг” гэх дүгнэлт (II хавтаст хэргийн 119-121 дүгээр тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ын “...Би 2024 оны 7 дугаар сарын 11-ний өглөө гэртээ унтаж байтал манай нөхөр босоод хөдөө П-гийн х рүү яваад машиных нь 5 бул нь дуу орчихсон байна гэнэ. Тэрийг нь аваад ирье гээд гэрээсээ гараад явсан. Тэгээд 11 цаг өнгөрөөгөөд би залгаад юу болж байгаа талаар асуутал П бид хоёр машиныг нь унаад тосгоны төв рүү орж байна гэхээр нь би унаж явсан мотоциклоо яасан юм гэж асуутал П-гийн д орхичихсон гэж хэлсэн. Тэгээд удалгүй хашаанд орж ирээд П-гийн машины таван булыг янзалчхаад буцаж яваад мотоциклоо аваад ирье гэж хэлсэн. Тэгээд би 15 цаг болж байхад залгаад юу болж байгаа талаар асуутал П-гийн д ирчихсэн байна энд нэг пиво уучхаад очъё гэж хэлэхээр нь би за за ганц пиво юм бол уучхаад ир гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд 17 цагийн үед би видео калл хийгээд ярьтал одоо хань нь очлоо гэж хэлээд тасалсан. Тэгээд 18 цаг өнгөрөөд гэртээ байж байтал манай хүргэн ах болох Санаа гэх хүн намайг гэрийн гаднаас дуудаад миний дүү хоёулаа цуг хөдөө яваад ирье бууны хэрэг гарсан юм шиг байна гэхээр нь тосгоны төвөөс баруун зүгт Яргайт гэх газар гэсэн байх яваад очтол саравчны хойд талд манай нөхөр толгойн урд зүг рүү харсан байдалтай хөдлөхгүй байсан. Тэгээд эмч нар очоод хиймэл амьсгал болон зүрхний массаж, тариа зэргийг 5 минут орчим хийсэн боловч найдваргүй болсон байна гэж хэлсэн... Бид 2 гэрлэлтээ батлуулаад 7 жил болж байна... Амь хохирогчийн ааш зан бол хүнд тусархуу, хүнтэй дандаа инээж харьцдаг, хүн юм хийгээд өгөөч гэхээр үгүй гэж хэлж чаддаггүй, надад болон хүүхдүүддээ уурлаж ширүүн ааш гаргаад байдаггүй тийм л хүн байсан... Найз нөхөдтэйгөө хааяа нэг уудаг байсан... Амь хохирогч уусан үедээ их яриа болчихдог тэрнээс бол хүнтэй хэрүүл маргаан хийж, зодолдож байхыг нь би лав хараагүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 34-35 дугаар тал),
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ын дахин өгсөн “...Бид 7 дугаар сарын 09-ний өдөр хотоос Хурхад ирсэн. 7 дугаар сарын 10-нд гэрээ бариад бууриа больсон. 7 дугаар сарын 11-нд тогоо залгуулаагүй байсан болохоор тогоо залгуулъя гээд 17 цагийн үед П-гийн гэрт байх үед нь би нөхөртэйгөө ярьсан. Би Хурхын төвд гэртээ байсан. Гадаа эд зүйлс байсан учраас хураасан зүйлсээ далд хийе гэж яриад тэгсэн манай нөхөр нар жаргахаас өмнө очно гэж байсан. Тэгээд би 17 цаг 40 минутын үед залгахад манай нөхрийн утас нь холбогдохоо больчихсон байсан. Өөрийнх нь утас холбогдохгүй байсан болохоор 17 цаг 48 минутад П рүү ярьсан. Ярихад манай нөхөр гарсан уу гэсэн чинь гарсан гэж хэлсэн боловч цаад талд нь манай хүний дуу нь гарч байсан, тэгэхээр нь наана нь байна ш дээ гэсэн чинь П намайг итгэхгүй байгаа бол дүрсээ хараад залга гэж байсан. Би залгахад эхнийхийг нь П аваагүй дараагийнхыг нь авсан. Х , П 2 л байсан. П-тэй ярихад утсаараа гэрийнхээ дотор талыг бүтэн харуулаад гадна талаа хойд хэсгээсээ бусад хэсгийг харуулсан. Тэнд П-гийн машин байгаагүй, манай нөхрийн унаж явсан мотоцикл байгаагүй. Тэгээд би нөхрөө гэр рүүгээ гарчихсан байна гэж бодсон. Тэгээд П надад танай нөхөр явчихсан одоо бараг 30 минут болж байна гэж хэлсэн. П-гийн машин Л гадаа гэрийнх нь баруун урд зүүн зүг рүү хараад зогсож байх шиг байсан. Би нөхрийнхөө мотоцикл байхгүй гэж бодоод явчихсан байна л гэж бодсон. П-гийн гэрээс манай гэр лүү мотоциклтой явах хугацаа нь 20 гаран минут л болдог. Тэгээд манай нөхөр ирэхгүй байхаар нь 18 цаг 13 минутаас эхлээд П рүү залгахад утсаа авахгүй байхаар нь “О гарсан уу” гэж чат бичээд войсе мессежээр яг “О гарсан юм уу” гэж асуусан тэгээд хариу ирэхгүй байхаар нь 18 цаг 30 минутад П рүү О яг хаана байна гэж чат бичсэн. Надад ганц ч хариу ирээгүй. Манай хүргэн ах манайх 2 нэг хашаанд байдаг. Тэгээд манай хүргэн ах хүнтэй утсаар ярьж байснаа намайг дуудаад хүүхдүүдээ хойно өвөөгийндөө орхичих хөдөө яваад ирье гэж байсан. Тэгээд би юу болсон бэ гэсэн чинь бууны хэрэг гарсан юм шиг байна, түргэн цагдаагийн дугаар асууж байна гэсэн. Тэгээд би хүүхдүүдээ хойд хашаа руу оруулчхаад гарч ирэхэд хүргэн ах, эгч 2 хашаанаасаа гараад ирчихсэн байсан. бид хэд бензин хийгээд түргэнийхээ эмч, сувилагч 2-г аваад хөдөө гарсан. Тэгээд би юу болсон бэ асуусан чинь манай ах эгч 2 надад Л манай хүнийг буудчихсан юм шиг байна гэж хэлсэн. Манай эгч Дундбаянгийн гүүр гарч байхад аав, ээж рүүгээ хэл өгөө гээд тэгээд би хадам аав, ээж рүүгээ залгаж хэлсэн. Бид хэд хэргийн газар дээр 19 цагийн үед л очсон байх. Цагдаа ирэхийг хүлээгээд байж байх хугацаанд би нөхрийнхөө хажууд л байж байсан. нөхрийнхөө байгаа байдлыг харахад миний сэтгэл санаа маш их цочирдсон. Тэгээд цочирдчихсон байж байхад Л хадам аавд маань О , Г 2 нүцгэн байсан гэж хэлж байгаа нь сонсогдсон. Би Г-с юу болсон юм бэ гэж асуухад Г юу ч болоогүй ээ би Л бууг булаацалдаж байгаад буу алдчихсан гэж л байсан. Би Г-с О та 2-ын дунд юм болсон юм уу гэхэд үгүй л гэж байсан. Тэгээд л би тэр хүнээс зайгаа бариад явчихсан. Бас Г өөрөө би нөхрөөсөө айгаад машинаас буухдаа хашааны төмөрт өмдөө урчихсан гэж хэлж байхыг сонссон. Тэгээд би П-гийн машиныг тойрч харахад дотор талд нь ямар нэгэн ноцолдсон шинжгүй эмх замбараагүй зүйл огт байгаагүй. Г хэрвээ машины хажуу талын суудалд суугаад буухад хашааны төмөрт өмдөө урах боломжтой гэж би хашаа машин 2-ын хоорондох зайг хараад бодсон...Миний нөхрийн нэрийг цэвэр байлгаад, өөрийнхөө хийсэн гэм бурууг хүлээгээд хийсэн хэргээ чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч гэмшиж байхыг л хүсэж байна. Хэрвээ үнэхээр ийм байдалтай байвал би хатуу хандахгүй ээ. Мэдээж хүнээ алдсан хүнийхээ хувьд би гомдолтой байгаа нийтдээ 140 сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа. Энэ нь оршуулгын ёслолын зардал, өмгөөлөгчийн зардал, малчны зээл, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа. Нөхрийн маань олох ёстой байсан орлого, хүүхдүүдийнхээ тэтгэмж зэрэг зүйлсийг оруулаагүй байгаа миний хүүхдүүдийн хувьд аавыгаа санах, үгүйлэх, нэхэх зэргээр хүүхдүүдийнхээ сэтгэл санааг ямар хэцүү байгааг мэдэрч байгаа болохоор миний хувьд ч гэсэн хэцүү байна. Иймд Л бас ард талд нь үлдсэн 4 хүүхдийг нь өөрийн хүүхдүүдтэй адил бодож байгаа. Л эгч надтай 3 удаа ярьсан. Ярихад нь би санаагаа ойлгуулсан. Миний хохирлоос тодорхой хувийг барагдуулсан тохиолдолд би гомдолтой гээд яваад байхгүй ээ. Миний нөхөр ямар ч тохиолдолд босоод ирэхгүй болохоор миний дотор маш хэцүү байгаа ч энэ бүхэнд би хүн чанартай байх гэж хичээж байна....” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 39-41 дүгээр тал),
-Гэрч Ч.П гийн “...2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ойролцоогоор 09 цагийн үед л байсан байх гэж бодож байна, яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна, би өөрийн найз О рүү утсаар яриад О д хандан чи манай гэрт ирээд машины маань цаапны шааргийг нь үзээд өгөөч гэж хэлсэн, тэгэхэд О тэгье гээд ойролцоогоор 10 цагийн үед л байсан байх гэж бодож байна, яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна, нээх удалгүй л мотоциклтойгоо хөдөө гэрт маань хүрээд ирсэн, тухайн үед би хөдөө гэртээ ганцаараа байсан бөгөөд эхнэр, хүүхэд хоёр маань аймгийн төвд байсан юм. Тэгээд манай найз О гэрт маань ирээд миний эзэмшлийн 38-90 УНП улсын дугаартай, цагаан өнгийн, пробокс маркийн машины маань цаапны шааргийг нь үзэж харж, машиныг маань унаж үзэж байгаад бид хоёр миний машинтай Г тосгоны төв дээр очиж машины маань цаапны шааргийг нь янзлуулсан, тэгээд О бид хоёр миний машиныг маань янзлуулж дуусаад буцаад манай хөдөө гэр рүү маань явахаар болоод явахдаа дэлгүүрээс 2 шил агар нэртэй архи, 2.5 литрийн 1 ширхэг том пиво зэргийг худалдан аваад манай хөдөө гэр лүү явсан ба би хөдөө гэр лүүгээ явахдаа манайхтай ойрхон нутагладаг Л гэх хүний гэрийн урдуур заавал гарч таардаг юм, тэгээд О бид хоёр манайхтай ойрхон нутагладаг Л гэх хүний гэрийн урдуур өнгөрөхөд эхнэр нь гэрийнхээ байж таараад О бид хоёр Л эхнэр болох С тай уулзалдаж ойр зуурын хэдэн үг сольсон юм, тухайн үед С ийн нөхөр болох Л нь гэртээ байхгүй Биндэр сум руу наадамлахаар байсан. Тэгээд О бид хоёр С д хандан баярын ганц юм байна, уух уу гэхэд С зөвшөөрөөд машинд маань суугаад бид гурав манай хөдөө гэр лүү явсан. Тухайн үед ямар ч байсан үдээс хойш л байсан бөгөөд ойролцоогоор 15-16 цагийн үе л байсан байх гэж бодож байна, яг цагийг нь бол сайн хэлж мэдэхгүй байна. Тэгээд О , С бид гурав манай хөдөө гэрт маань ирээд эхний 1 шил архиа задлаад ганц, нэг татаад байж байхад манай найз О нь С бид хоёрт хандан танай ойролцоо айлын адуу харж байгаад Х ахыг очоод аваад ирье гээд О мотоциклоо унаад Х ахын гэр лүү нь явсан, тэгээд нээх удалгүй О , Х ах хоёр гэрт маань ирээд бид дөрөв архи, пивоо бүгдийг нь хувааж ууцгаасан. Тэгээд архи, пиво дуусчихсан учир бид хэд ойр зуурын ажил төрлөө хийцгээхээр болоод О , С хоёр С ийн хонийг нь харахаар миний машинтай явсан, харин Х ах бид хоёр өөрсдийнхөө адууг харахаар болоод яг манай гэрээс гарах гэж байхад С ийн нөхөр болох Л нь манай гэрт өөрийн эзэмшлийн портер маркийн машинтайгаа хүрээд ирсэн, тухайн үед ойролцоогоор 17-18 цагийн үе л байсан байх гэж бодож байна, яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна, тэгээд Л нь надад хандан С хааччихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Л д хандан С сая миний машинтай хонио харахаар зүүн хойшоо явсан гэж хэлсэн. Тэгэхэд Л нь машинтайгаа С ийн араас хөдлөөд явсан. Тэгээд Х ах бид хоёр Х ахын мотоциклийг нь явган очиж аван мотоциклтой нь адуундаа яван гол гарах гээд байж байхад Л нь машиндаа эхнэрээ суулгачихсан байдалтай Х ах бид хоёр дээр ирээд Л нь хоёр пизда чинь шалдан, нүцгэн байна ш дээ, О ийг буудаж алнаа гэж хэлээд машинтайгаа гэр рүүгээ бололтой яваад өгсөн. Тэгэхээр нь Х ах бид хоёр Л г арай ингэхгүй байлгүй гэж бодож байгаад ер нь О дээр очъё гээд О ийн байгаа газрыг нь харахад миний машин маань манай хаваржааны хашааны хойд талд зогсож байсан. Тэгээд Х ах бид хоёр миний машин дээр очиход О машины хойд талд ганцаараа зогсож байсан бөгөөд дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа өмд, хувцастайгаа л байсан, тухайн үед О нь анх манайхаас С ийн хамт хонийг нь харахаар явахдаа л дээгүүрээ хувцасгүй, цээж нүцгэн явсан юм. Тэгээд би О д хандан юу болоод байгаа юм гэхэд О нь надад хандан би баагаад сууж байсан юм, тэгэхэд Л а шалдан нүцгэн байна гээд эхнэртэйгээ хардаад, машины түлхүүр аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд ингээд байж байхад Л нь машинтайгаа, машиныхаа цонхоор буу гозолзуулсан байдалтай, хажуудаа эхнэрээ суулгачихсан, ертөнцийн зүгээр урдаас буюу гэрийнхээ тэндээс О , Х бид гурвын зогсож байсан манай хаваржаан дээр хүрээд ирэхээр нь би Л машин дээр нь очоод бууг нь барьж авах гэж байгаад алдчихсан. Тэгэхэд Л нь машинтайгаа цааш яван тойрч эргэнгүүтээ машинаа зогсоогоод машин дотроосоо буюу жолоочийн суудал дээрээсээ калибр /Тоз-8/ маркийн буугаараа шууд О ийг нэг удаа буудсан. Тэгэхэд О шууд газарт ойчоод өгсөн. Тэгэхэд Л нь машинтайгаа хөдлөөд ертөнцийн зүгээр зүүн урагшаа чигтээ яваад өгсөн. Тэгэхээр нь Х ах бид хоёр О дээр очоод харахад О ямар ч хөдөлгөөнгүй, хамрынх нь орчимд гараа тавихад амьсгалахгүй байх шиг байсан. Тэгэхээр нь би сандраад шууд Г тосгоны цагдаа, эмнэлэгт нь энэ талаар хэлж ярьж мэдэгдсэн юм, тухайн үед нэг ийм л асуудал болсон...тухайн үед Л нь эхнэрийгээ хардаад л О ийг буудаж, амь насыг нь хохироосон...тухайн үед миний харснаар Л нь О ийн цээжний орчимд нь буудсан байх шиг байсан...уг буу нь Л өөрийнх нь эзэмшлийн буу байх гэж бодож байна, уг буу нь Л гэрт нь л байгаад байдаг байсан, уг буунд нь гэрчилгээ энэ тэр байдаг эсэхийг нь бол хэлж мэдэхгүй байна...тухайн үед Л г гаднаас нь харахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл л байх шиг байсан. Мөн Л гээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй л байсан...би тухайн үед ерөнхийдөө дунд зэргийн л согтолттой байсан, би тухайн үед болсон асуудлуудыг бүгдийг нь санаж, мэдэж байгаа, харин О , Х нарын тухайн үед гэвэл гаднаас нь харахад хоёулаа надтай адил дунд зэргийн л согтолттой юм шиг харагдаж байсан, яг дотроо хэр согтолттой байсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна. Харин С гаднаас нь харахад нэлээн л согтолттой юм шиг харагдаж байсан, гэхдээ яг дотроо хэр согтолттой байсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна...үгүй байх гэж бодож байна, би лав Л , О нарыг урьд өмнө хоорондоо маргалдаж муудалцаж энэ тэр болж байхыг нь бол харж байгаагүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 44-46 дугаар тал),
-Гэрч Ч.П гийн дахин өгсөн “...Тухайн өдөр би хөдөө гэртээ ганцаараа байсан ба манай эхнэр хүүхэд 2 аймаг явсан байсан. Би өөрийн нэр дээр пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй юм. Миний машины цаапны шарги өмнө нь дуугараад байсан ба би суман дээр машин засдаг О гэх найз руугаа 09 цаг өнгөрж байхад залгаад хаана? Байгаа талаар нь асуухад Хурх тосгоны төв дээр байна гэсэн. Тэгэхээр нь би миний машины цаапны шариг дуугараад байна машин маань явж болдоггүй ээ чи хүрээд ирээч гэхэд заа эгье гээд ганцаараа мотоциклтойгоо нээх удалгүй хүрээд ирсэн. Тэгээд миний машиныг үзэж байгаад төв рүү засвар дээр очиж засахгүй бол болохгүй юм байна гээд бид 2 10 цаг өнгөрж байхад миний машинд хоёулаа суугаад төв рүү явсан. Манай гэр Хурхын төвөөс 15 км зайд байдаг юм. Бид 2 11 цаг болж байхад Хурх тосгоны төв дээр О ийн машин засвар дээр ирсэн. Тэгээд машинаа задалж янзлаад 14 цаг өнгөрж байхад дууссан. Тэгээд бид 2 буцаад манай хөдөө гэр лүү яваад 15 цаг өнгөрж байхад ирсэн. Бид 2 машинаа янзалчхаад манай хөдөө гэр лүү гарах гэж байхдаа Хурх тосгоны дэлгүүрээс 2,5 литрийн 2 том пиво, 1 шил 0,75 литрийн Хараа гэх архи аваад хөдөө гэр лүүгээ би машинаа бариад явсан. Бид 2-г харьж байх зам манайхаас сумын тв рүү явах зам манай нутгийн Л гэх айлынх байдаг юм. Бид 2 тэдний гадуур гартал Л эхнэр гэрийнхээ гадаа шуудай бариад гэрийнхээ гадуурх хог ноосыг түүгээд явж байсан. Би тэр өдөр хонь ажиллаж хоолтой болох байсан ба замаараа Г руу очоод би Г ад хандан "Чи хэр завтай байна вэ? Завтай бол манайд очоод хонины гэдэс арилгаад өгөөч гэхэд Г зөвшөөрөөд бид 3 манай гэр лүү яваад 15 цагийн үед манай гэрт ирсэн. Манайд ирээд би баярын юм гээд дэлгүүрээс авсан архиа задлаад 1,1 татчихаад байж байтал О "3-уулаа Х ахыг авчиръя баяын өдөр байна даа би явчхаад ирье гээд" О өөрийнхөө мотоциклтой Х /Х / ахыг авчрахаар явсан. Х ахын гэр манай гэрээс урагш 100 орчим метрийн зайд байдаг юм. Тэгээд О Х ахын авчраад тэгээд бид 4 сумаас авчирсан нэг шил архи нэг том пивыг нь уугаад 16 цаг өнгөрж байхад дууссан. Тэгтэл Г хонио хармаар байна хонио харж ирье гэхээр нь би миний машинтай яваад ир гэхэд О тэгье тэгье бид 2 явчхаад ирье гээд О миний машиныг бариад Г хажууд нь суугаад тэр 2 манайхаас зүүн хойш явсан. Тэр 2 явсны дараа бид нарын ууж байсан пивоны тал үлдсэн байсныг Х ах бид 2 хувааж уучхаад адуундаа явах гээд байж байтал манай хөрш Г ын нөхөр Л өөрийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа манай гэрийн зүүн талаас ирсэн. Л манайд гэрт орж ирээд цай уугаад манай эхнэр С харагдана уу? Манай хонь хаана байна вэ? Гэж надаас асуухаар нь би С сая манайд байж байгаад миний машинтай хониндоо явна гээд явсан. Тэгээд Л эхнэрийнхээ араас зүүнээ Х ах бид 2 адуундаа манай гэрээс баруунтаа явсан. Х ах бид адуугаа голоос баруун тийшээ гаргаж байтал Л өөрийн машинтай эхнэр хүүхэд 2 суулгачихсан бид 2 дээр ирсэн. Тэгэхээр нь би яасан талаар асуухад "О , Г 2 пязда хоёулаа нүцгэн шалдан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм үнэн юм уу? Гээд ГанС с асуутал Г үгүй ээ наадах чинь худлаа ярьж байна гэхээр нь би Л д хандаж "Үгүй л гэж байна шүүдээ" чи юу яриад байгаа юм гэхэд О ийг буудаж алнаа гээд машинаа унаад буцаад зүүн чээ явсан. Тэгэхээр нь Х ах бид 2 энэ ер нь юу болоод байна гээд Л араас нь явтал Л гэрээрээ хальт орчхоод гэрээсээ хойшоо машинтай машиныхаа цонхоор буу гаргачихсан давхиж байсан. Тэгэхээр нь Х ах бид 2 амдаад давхитал Л гэрээс нь хойш байх манай хаваржаа руу чиглээд явж байсан...Тэгээд бид 2 хаваржааны баруун урд талын уулын хамар дээгүүр гараад иртэл миний машин манай хаваржааны хойно талд хашаатай жолоочийн эсрэг талаараа бараг нийлцэн зогсож байсан. Би шууд хаваржаа руугаа очтол О машины гадаа хашааны хойд талд дээгүүрээ хувцасгүй байсан. Тэр өдөр халуун өдөр байсан болохоор О бид 2 хоёулаа дээгүүрээ нүцгэн хувцсаа манай гэрт тайлаад орхицон байсан юм. Х ах бид 2 Л гээс түрүүлж хаваржаан дээрээ очоод юу болсон талаар асуухад О "Би зүгээр бааж байсан юмаа" гэсэн. Тэгэхээр нь би Л буу бариад ирж байна гээд О ийг цааш нь түлхээд машин хашаа 2-н завсар оруулсан. Тэгэхэд Л хаваржааны урдаас баруун талаар нь тойроод манай хаваржааны баруун хойд талд машиныхаа хамрын хойд зүг рүү харуулаад зогсоод шууд буугаа цэнэглээд жолоочийн эсрэг талын цонхоор, эхнэр хүүхдүүдийнхээ урдуур О рүү буугаа шагайсан. Тухайн үед О машин хашаа 2-н завсраас гарж ирээд Л юу ч болоогүй ээ. Учраа ольё гэсэн. Тэр үед Л машин дотор эхнэр болон 3 хүүхэд нь байсан. Л машиныхаа цонхоор буугаа гаргаад О рүү шагайхаар нь би бууных нь хошуун Дээрээс нь барьж аваад хүн буудмаар байвал намайг бууд гээд буунаас нь бариад автал машиныхаа рүллийг над руу дарж эргэхээр нь би бууг нь тавиад машинд мөргүүлэхгүй тул машиныг нь тулаад машинаас нь холдтол намайг нэг бүтэн тойрч эргээд шууд цаашаа яваад хашааны хойд талд машины хамраа зүүн тийш нь харуулж хөндлөн зогсоод жолоочийн эсрэг талын цонхоор шууд О ийг буудсан. Тухайн үед машины хойд талд зогсож байсан. Тэгээд Л О ийг буудчихаад шууд зүүн чээ давхиад яваад өгсөн. Тэгэхээр нь би талийгаач дээр ирээд цээжин дээр нь гараа тавьж үзтэл талийгаач амьсгалахгүй байсан. Тэгэхээр нь Х ах бид 2 манай гэр лүү яваад гар утсаар тосгоны эмч, цагдаа болон талийгаачийн баз хүргэнд нь хэлээд буцаад хэргийн газар ирээд байж байтал Л , Г хүүхдүүдээ гэртээ орхичхоод 2 хоёулхнаа урд зүгээс буцаж ирсэн. Хэргийн газар ирээд Л над дээр ирсэн. Би тухайн үед хашааны баруун талд зогсож байсан ба Л машинаа хашааны баруун хойно хамрыг нь урагш харуулаад зогссон. Тэгээд Л над дээр ирээд яаж байна гэж асуухаар нь би амьсгалахгүй байна гэж хэлтэл Л би сая цагдаа эмнэлэг өөрөө дуудчихлаа гэж хэлсэн. Бид 2 юм яриад байж байхад Л агийн эхнэр бүрлээчийн цогцсын хажуу ирж сөхөрч суугаад цогцсыг нь тэврээд яаж байгаа юм бэ? Бид 2 яагаа ч гүй шүүдээ гээд уйлаад байхаар нь би Л г эхнэрээ очиж аваа гэхэд Л эхнэрээ очиж аваад өргөөд машиндаа суулгасан. Тэгээд бид нар тухайн газар байж байтал талийгаачийн баз хүргэн, эхнэр болон эмч нартайгаа ирсэн. Тэгээд эмч үзээд амьсгал хураасныг нь хэлээд байж байтал цагдаа ирсэн...үгүй ээ тийм юм байгаагүй... Өмнө нь бид нар Хурхын төв дээр уугаад сууж байхад эхнэрээ Хэнмэдэх гээд манай нутгийн залуутай хардаж эхнэр болон Хэнмэдэхийг зодож байсан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 98-101 дүгээр тал),
-Гэрч С.Г-ын “...2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ойролцоогоор 15-16 цагийн үед л байсан байх гэж бодож байна, яг цагийг нь тодорхой сайн бол санахгүй байна, намайг хөдөө гэртээ 3 хүүхдийнхээ хамт байж байхад манайхтай ойрхон нутагладаг П гэх залуу, найз болох О гэх залуугийн хамт хоёулаа П-гийн машинтай манай гэрийн урдуур явж байгаад манайхаар ирсэн юм. Тухайн үед манай нөхөр Л нь Биндэр сум руу наадамд явчихсан байсан юм. Тэгээд П , О хоёр манайхаар ирж надтай ойр зуурын зүйлс ярьж байгаад архи ууя, ганц нэг татах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд П-гийн машинд суугаад бид гурав П-гийн хөдөө гэрт нь очсон. Тэгээд бид гурав П , О нарын авч явж байсан архийг нь задлаад ганц, нэг татахад О нь П-гийн гэрийн урдхан талд айлын адуу хардаг Х гэх айлыг аваад ирье гээд ганцаараа мотоциклтой яваад Х ахыг авчирсан. Тэгээд бид дөрөв П-гийн гэрт хоёр шил архи хувааж уугаад архи маань ойролцоогоор 17-18 цагийн үед л байсан байх гэж бодоод байна, яг цагийг нь сайн санахгүй байна, дуусаад О бид хоёр манай хонинд явахаар болоод О нь П-гийн машиныг жолоодоод би жолоочийн хажуу талын урд суудал дээр нь суугаад бид хоёр манай хонинд хамтдаа явсан. Тэгээд явж байхад О нь манай хонь руу явахаа болиод П-гийн хаваржааны хашааны хойд талд нь машинаа зогсоочхоод надтай бэлгийн харьцаанд ормоор байна гээд над руу дайрахаар нь би О ийг цааш түлхээд өөрөөсөө холдуулсан. Тэгэхэд О нь сууж байсан жолоочийн суудал дээрээ дээгүүрээ бол угаасаа цээж нүцгэн байсан, доогуураа өмсөж байсан өмд, турсик, гутал энэ тэрээ бүгдийг нь тайлж, нүв нүцгэн болчхоод надтай бэлгийн харьцаанд ормоор байна гээд намайг жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байхад над руу дахиж дайрсан ба ингэж байхдаа тухайн үед миний өмсөж байсан эрээн өнгийн нимгэн өмд, хар өнгийн цэцэгтэй түрсик зэргийн маань ар хэсгийг нь урчихсан. Тэгэхээр нь би О ийг гараараа цааш нь түлхэж өөрөөсөө холдуулаад байж байхад манай нөхөр Л нь өөрийнхөө эзэмшлийн 99-78 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн, портер маркийн машинтайгаа О бид хоёр дээр хүрээд ирсэн. Ингээд манай нөхөр Л нь машинаа зогсоогоод машинаас бууж ирэнгүүтээ над дээр шууд ирээд миний зүүн хөлийн орчим руу маань нэг удаа өшиглөөд сууж байсан машинаас маань буулгаад өөрийн машиндаа суулгаад О д хандан чи эхнэрийг минь янхан болгох гээ юу гэж хэлээд шууд машинтайгаа хөдлөөд явсан. Тэгээд нөхөр маань явж байхдаа замдаа П , Х ax хоёртой тааралдаад тэр хоёртой уулзаад П д хандан чи эхнэрийг маань авч явсан юм бол буцаагаад аваачаад өгчхөж болохгүй байна уу, пизда минь гээд П-гийн нүүрэн тус газарт нь шууд нэг удаа цохиод авсан, тэгэхэд П нь манай нөхөр Л д хандан чи намайг цохидог хэн бэ гээд зөрүүлээд манай нөхөр Л нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон, тэгээд л манай нөхөр Л нь буцаж машиндаа суугаад уг газраас хөдөлж яваад шууд гэртээ очсон. Тэгээд нөхөр маань гэртээ ирэнгүүтээ гэрийн баруун хойно шкабны хажууд байсан өөрийнхөө эзэмшлийн калибр /тоз-8/ маркийн буугаа аваад О ийг буудаж ална гээд намайг дагуулаад О ийн үлдсэн П-гийн хаваржааны хашаан дээр нь очсон. Тэгэхэд уг газарт О ээс гадна П , Х ах хоёр ирчихсэн гурвуулаа байж байсан. Тэгээд манай нөхөр Л нь О ийг буудаж ална гээд автомашин дотроосоо буугаа гаргаад буудах гэхэд нь П болиулах гээд чадаагүй, тэгээд нөхөр маань машинаа хөдөлгөж тойрч эргээд зогсонгуутаа жолоочийн суудал дээрээсээ О ийг зогсож байхад нь шууд нэг удаа буудсан. Тэгэхэд О нь газарт ойчоод өгсөн. Тэгэхэд нөхөр маань цагдаа энэ тэрд дуудлага өгнө гээд намайг дагуулаад уг газраас хөдлөөд явсан юм. Тухайн үед нэг ийм л асуудал болсон...тухайн үед манай нөхөр Л нь намайг О тэй хардсаны улмаас уурандаа л О ийг буудаж амь насыг нь хохироочихлоо, уг нь би тухайн үед О тэй ямар нэгэн асуудал болоогүй, надад тухайн үед О тэй бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй... тухайн үед манай нөхөр Л нь О ийн цээжний хэсэгт нь л буудчих шиг болсон, гэхдээ би бас яг сайн хэлж мэдэхгүй байна... тухайн үед манай нөхөр Л нь О ийг ойролцоогоор 2-3 метрийн зайнаас л буудсан байх гэж бодож байна, гэхдээ би яг тодорхой сайн бол хэлж мэдэхгүй байна... тухайн үед манай нөхөр Л нь сумыг гэрээсээ авсан, нөхөр бид хоёр хааяа нэг шувуу буюу хэрээ үргээдэг юм, тэгээд нөхөр бид хоёр Улаанбаатар хотоос хэдэн ширхэг сум худалдан аваад гэртээ тавьчихсан байсан юм...би уг сумны хонгиог хаана байгааг нь мэдэхгүй байна, тухайн үед нөхөр бид хоёр наашаа, цаашаа нэлээн явсан учир энд, тэнд хаягдаад гээгдээд алга болчихсон юм шиг байна лээ, одоо уг сумын хонгио байхгүй, алга болоод дууссан байна... үгүй ээ, ийм асуудал огт байхгүй, тухайн үед манай нөхөр Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... би тухайн үед ерөнхийдөө дунд зэргийн л согтолттой байсан, гэхдээ би тухайн үед болсон бүх асуудлуудыг санаж, мэдэж байгаа, харин О ийг тухайн үед гаднаас нь харахад бас надтай л адил дунд зэргийн л согтолттой юм шиг харагдаж байсан, гэхдээ яг дотроо хэр согтолттой байсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна...үгүй ээ, ийм асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг ( I хавтаст хэргийн 49-51 дүгээр тал),
-Гэрч Ц.Х ын “...2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ойролцоогоор 15-16 цагийн үед л байсан байх гэж бодоод байна, яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна, намайг хөдөө гэртээ байж байхад миний танил О гэх залуу манай гэрт ирээд ах гараад ирээ, П-гийн д очоод ганц нэг пиво уучихъя гэж хэлсэн, тэгэхээр нь би тэгье гээд О ийн унаж явсан мотоциклд нь суугаад хамтдаа П-гийн гэрт нь очсон, тэгэхэд гэрт нь П , Л гэх залуугийн эхнэр С хоёр архи задалчихсан байдалтай байж байсан. Тэгээд П , О , С бид дөрөв П-гийн гэрт нь хоёр шил архи, 1 том пиво зэргийг хувааж ууцгаасан ба бид хэдийн ууж байсан архи, пиво маань ойролцоогоор 17-18 цагийн үед л байсан байх гэж бодож байна, яг цагийг нь сайн хэлж мэдэхгүй байна дууссан. Тэгээд архи, пиво дуусахад О , С хоёр С ийн хонинд явна гээд П-гийн машиныг нь О жолоодоод хажууд нь С суугаад тэр хоёр явсан, харин П бид хоёр мотоциклтой баруун тийшээ өөрсдийнхөө адуунд яг явах гээд байж байхад С ийн нөхөр болох Л нь П-гийн д ирээд П гээс С асуусан, тэгэхэд П нь С хониндоо явсан гэж хэлээд Л г явуулсан, тэгээд П бид хоёр мотоциклтой адуундаа яван голын орчимд байж байхад Л нь өөрийн эзэмшлийн хөх өнгийн, портер маркийн машинтайгаа дахин П бид хоёр дээр хүрээд ирсэн, тухайн үед Л машин дотор нь эхнэр болох С нь суучихсан байсан, тэгээд Л нь машин дотроосоо бууж ирээд П д хандан наад муу хоёр пизда чинь шав шалдан байна ш дээ, О ийг буудаж алнаа гэх утгатай зүйлс хэлж яриад П-гийн нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд П нь уурлаад зөрүүлээд Л нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Тэгэхэд Л нь машинтайгаа хөдлөөд яваад өгсөн. Тэгэхээр нь П бид хоёр О дээр очъё гээд О ийг харж байгаад О ийн машинтайгаа зогсож байсан П-гийн хаваржааны хашааны орчимд нь дөнгөж очиход л Л нь машинтайгаа бид хэд дээр хүрээд ирсэн бөгөөд ирэхдээ машиныхаа цонхоор буугаа гаргачихсан байсан. Тэгэхэд П нь Л машин руу нь шууд гүйж очоод цонхоороо гозолзуулаад байсан бууг нь барьж авах гэж байгаад алдчихсан. Тэгээд Л нь машинтайгаа тойрч машинаа зогсоогоод жолоочийн суудал дээрээсээ буугаа цонхоороо гаргаад П-гийн машины хойд талд нь зогсож байсан О ийг шууд нэг удаа буудчихсан, тэгэхэд О шууд газарт ойчоод өгсөн, тэгэхээр нь би айгаад О ийг яг ойртон очиж бол хараагүй, харин П нь цагдаа, эмнэлэг дуудна гэж байсан, тухайн үед нэг ийм л асуудал болсон, миний мэдэх зүйл ийм л байна...би бодохдоо Л нь эхнэрийгээ О тэй хардаж, сэрдээд уурласны улмаас л О ийг буудаад амь насыг нь хохироочихлоо гэж бодож байна, өөрөөр надад энэ талаар мэдэх зүйл алга байна... тухайн үед Л нь О ийн цээжин тус газарт нь нэг удаа буудсан байсан... би өөрөө метр зай энэ тэрийг сайн хэлж мэддэггүй болохоор энэ талаар яг сайн хэлж мэдэхгүй байна, гэхдээ Л нь ямар ч байсан нэлээн ойроос л О ийг буудаж амь насыг нь хохироосон...би энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна, гэхдээ хэрэг болсон газарт бол сумны хонгио энэ тэр бол огт байхгүй байсныг бодоход Л г энд тэнд явахад нь хаягдсан байж магадгүй л гэж бодож байна, өөрөөр надад энэ талаар мэдэх зүйл алга байна... үгүй ээ, ийм асуудал байхгүй, тухайн үед Л г гаднаас нь харахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл л юм шиг харагдаж байсан... тухайн үед О ийг гаднаас нь харахад дунд зэргийн л согтолттой юм шиг харагдаж байсан, гэхдээ яг дотроо хэр согтолттой байсан болохыг нь бол хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг ( I хавтаст хэргийн 54-56 дугаар тал),
-Гэрч Ө.Б “...Би 2024 оны 07 дугаар сарын 11-ны өдөр 18 цагийн үед гэрийнхээ ОО-д байж байтал манай эхнэр гэрээсээ надад хандан О ийн эхнэр М залгаад О хүнд буудуулчихсан юм шиг байна гэхээр нь би тухайн үедээ О г дугуй засварын ажил хийдэг болохоор засаж байсан дугуй нь буудсан байх гэж бодоод нээх айхтар тоолгүй ОО-д тайван бие засчхаад гарч ирээд гэр лүүгээ ортол эхнэр маань надад хандан М дахиж залгасан О г хүнд буудуулчихсан гэж байна гэхээр нь би эхнэртэйгээ хамт буудсан гэх газар луу нь явж байсан чинь машин гэрлээрээ дохиод байхаар тухайн гэрэл гарсан газарт байгаа юм байна гэж бодоод очоод машинаасаа буутал эмч нар ирчихсэн байсан ба О ийн биед нь хүрээд үзтэл бие нь хөрчихсөн байсан тэгэхээр нь би духанд нь хүртэл ам нь хөдлөх шиг болоод амьсгал хураасан. Тухайн үед би шоконд орсон байсан болохоор болохоор надад тэгж бодогдсон. Тэгээд эмч нар одоо нэмэргүй болсон гэж хэлээд босоод ирсэн. Ингээд тухайн үед хажууд нь байсан гэх П гээс юу болсон талаар асуутал Л а цаанаас нь би буудчихсан юм гэж хэлсэн. Тэгээд би Л агаас яагаад буудсан эхнэртэйгээ хардаж байгаа юм бэ болсон явдлыг чи надад хэлдээ гэтэл Л а би талаар нь асуутал эхнэртэйгээ хардаад буудчихлаа гэхээр нь би яагаад буудсан наадамд яваад гэртээ иртэл эхнэр маань байхгүй болохоор нь би П-гийн д очиж асуутал П эхнэр чинь хониндоо явсан гэхээр нь би араас нь хонь руугаа явтал саравчны ард талд цагаан машин байхаар нь очтол эхнэр маань О той цуг байсан ба эхнэр маань нүцгэн машины урд талд уйлаад сууж байсан би бууж очоод О гийн унаж явсан машины түлхүүрийг аваад эхнэрээ машиндаа суулгаад хөдөлсөн гэж хэлтэл Эхнэр нь Үгүй ш дээ би хувцастайгаа машинаас бууж ирсэн шүүдээ бид хоёрын хооронд юу ч болоогүй гэж хэлсэн чинь Л а би эхнэрийг маань хүчиндсэн байж магадгүй гэж бодоод эхнэрээ машинд суулгаад О д хандан одоо чамайг буу авчирч буудаж ална гэж хэлчхээд явсан. Тэгээд би өргөн гармын тэндээс аавынхаас буу авчирч ирээд шууд буудсан гэж надад хэлсэн. Тэгээд би дараа нь Л агийн эхнэрээс юу болсон талаар асуутал О бид хоёр хонь эргүүлээд буцаж явтал манай машин П-гийн х рүү явж байхаар нь би О д хандан наад саравчныхаа араар ороод нуугд гэж хэлээд бид хоёр саравчны ард байж байтал Манай нөхөр болох Л а давхиад ирэхээр нь би айгаад машинаас буухдаа өмдөө урсан гэж надад хэлсэн. Тухайн үед эдгээр хүмүүс юу болсон талаар ингэж ярьсан...Тухайн урагдсан гэх өмдийг би машины хаалганд биш хашааны төмөр утсанд урсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг ( I хавтаст хэргийн 59-60 дугаар тал),
-Гэрч Г.Э-ийн “...Би 2024 оны 07 дугаар сарын 11-ны өдөр ажил дээрээ жижүүр эмчтэй байх үед эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн утас болох 93309003 дугаар руу Шар талын хойд энгэрт хүн буунд осолдлоо гэх дуудлага сувилагч О 18 цаг 30 минутад ирсэн. Тэгээд би дуудлагын дагуу 18 цаг 40 минутад тосгоны төвөөс гарч 19 цаг 05 минутад тухайн газар очиход цогцос ухаангүй, нүүр болон зүүн гарын хэсэгт амьсгал хурааснаас болж хөхрөлт үүссэн байсан. Шархны байдал нь өвчүүний гол хэсэгт 1 жижиг шарх, зүүн гарын суганаас доош 3 см хэртэй байрласан сөхөгдсөн шархтай уг шархнаас цус шүүрсэн байсан ба уг шархнаас 1 см доод хэсэгт цүлхэн үүссэн байдалтай байсан. Гүрээний пульскосиметр шалгахад амьсгал мэдэгдэх юм байгаагүй ба захын судсанд пульскосиметр хийхэд зүрхэнд шахалт хийхэд пулс-142, сатурац-68-тай байсан. Дахиж шахалт хийх үед ямар ч зүйл орж ирээгүй. Тэгээд Атропин, Дигоксин гэх зүрх дэмжих тариануудыг судсаар хийсэн бас Викасол гэх цус тогтоох тариаг булчинд хийсэн. Тэгээд дахин шахалт хийсэн боловч үр дүн өгөөгүй болохоор нь 19 цаг 17 минутад үйлдлийн зогсоож ар гэрт нь амьсгал хураасан талаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг ( I хавтаст хэргийн 63-64 дүгээр тал),
-Гэрч Ч.О “...О нь 2023 оны намар хөдөөнөөс Г сумын төвд гэр бүлийн хамтаар нүүж орж ирээд манай хашаанд манайхтай айл гэр болж буусан юм. О нь Хурх элч ХХК-д 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 05 дугаар сарын 15-ны хүртэлх хугацаанд галчийн ажил хийдэг байсан. 2024 оны 05 дугаар сарын 15-наас хойш Улаанбаатар хотод барилга дээр ажиллаж байгаад наадмын амралтаар буюу 07 дугаар сарын 09-ны үдээс хойш Г тосгонд ирсэн. Тэгээд манай хашаанд байсан гэрийнхээ дулаалгыг аваад, гэр орноо янзлаад тухайн өдөр гэртээ унтсан юм. Маргааш өглөө нь 09 цаг өнгөрж байхад би О ийг эхнэрийн хамт орж ирж цай уу гээд хэлэхэд "Эгчээ би хөдөө шар тал руу явчхаад ирье" хүний машинд эвдэрсэн гэнээ гээд цай уучхаад явсан. Тэгээд удалгүй П-гийн хамт нөгөө эвдэрсэн машинтайн цуг ирсэн. Тэгээд П , О бид 2 манай нөхрөөр машинаа засуулчхаад 14 цаг өнгөрж байхад Хөдөө П-гийн гадаа мотоциклоо орхицон байгаа мотоциклоо аваад ирье гээд П-гийн хамт буцаад явсан. 16 цагийн үед манай дүү О ийн эхнэр манай гэрт орж ирээд О ирэхгүй байна гэж хэлж байсан. 18 цаг 30 минутад манай нөхрийн гар утас руу П залгаад бууны хэрэг гарчихлаа эмнэлгийн дугаар өгөөч гэж асуусан. Тэгэхэд манай нөхөр бууны хэрэг гарсан юм бол цагдаа руу хэлээч гээд гэрээс гараад явсан. Би нөхрийнхөө араас гарахад манай нөхөр надаас цагдаа, эмнэлгийн дугаар асуугаад би хэлж өгөхөд нөхөр маань утсаар нь П д хэлж өгсөн. Тэгээд манай нөхөр утсаа салгаад О г буудсан юм шиг байна гэсэн. Тэгээд бид 2 эхнэрийн аваад машинтайгаа шууд явсан. Бид нар колонк ороод бензин аваад эмнэлэг ороод би буугаад эмнэлэг рүү ороход эмнэлэгт дуудлага ирчихсэн эмч сувилагч 2 юмаа бэлдээд байж байсан. Тэгээд эмнэлгээс бид 3 гарч ирэхэд эмнэлгийн машин эмнэлгийн гадаа ирж байсан. Тэгээд фургонд суух гэхэд манай нөхөр фургон удаан явна жижиг тэрэг хурдан явна гээд эмч сувилагч бид 3 манай нөхрийн машинд суугаад явсан. Бид нар тосгоны төвөөс гараад нэлээн яваад Л П-гийн гэр харагдсан. Бид нар алсаас харахад Л болон П-гийн гэрийн гадуур хүн харагдахгүй байсан. Тэгээд бид нар ойр орчмын хартал Л гэрийн хойд энгэрийн саравч дээр 2, зүүн дээр нь 2 хүн мөн саравч дээр машин байх шиг байсан. Тэгээд бид хэд тэр хүмүүс рүү явж очсон. Бид нарыг очиход саравчны баруун хойно хөх өнгийн Портер машин урд зүг рүү хараад зогсчихсон. Портерын баруун талд дугуйных нь хажууд нэг эмэгтэй хүн үс нь сэгсийчихсэн өмд нь урагдчихсан сууж байсан. Баруун талд нь Х гэх хүн сууж байсан. П , Л 2 тухайн саравчны зүүн дээрээс бууж ирж байсан. Манай дүү саравчны хойд талд цээж нүцгэн толгой хэсэг нь урд зүг рүү харсан цээж нь дээшээ харсан хэвтэж байсан. Тэгээд эмч үзээд анхны тусламж үзүүлээд нас барсан байсныг хэлсэн. Тэгэхэд талийгаачийн аав, ээж 2 ирсэн. Би Л рүү очоод яагаад ингэж байгаа юм бэ? Гэж асуухад манай эхнэрийг хүчиндсэн юм шиг болохоор нь би буудсан гэж хэлж байсан. Тэгтэл манай дүү О ийн эхнэр "чи яаж байгаа юм бэ? Манай 3 хүүхэд яах юм бэ? Гээд уйлсан. Тэгэхэд Л манай 4 хүүхэд яах юм гэсэн. Тэгэхэд О ийн аав, ээж машинтайгаа ирсэн. Талийгаачийн аав, ээж ирсний дараа талийгаачийн аав, ээж бид 3 Г-с очиж "Та нар нэгнийгээ ийм болгосон байна. О чамайг яасан юм гэхэд татаж чангаасан юм уу? үгүй намайг татаж чангаасан юм байхгүй ээ. Чи яагаад өмдөө урчихсан юм гэхэд би нөхрөөсөө айгаад өөрөө урчихсан юм гэсэн...” гэх мэдүүлэг ( I хавтаст хэргийн 65-67 дугаар тал),
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “...1.Д.Л нь өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2.Д.Л нь хэрэг хариуцах чадвартай байна. 3. Д.Л нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Д.Л нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Д.Л нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтой гэдгийг мэдэх чадвартай байна. 6. Д.Л нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. 7. Д.Л нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо хэрэг хариуцах чадвартай байна.” гэх 779 дугаартай дүгнэлт ( I хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас),
-Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-гээр “...1.Талийгаачид өвчүүний голд 4, 5-р хавиргатай бэхлэгдэх хэсэгт эдийн дутагдал бүхий бууны сум орсон шарх, цээжний зүүн талд 6 ,7-р хавирганы завсраар бууны сумны гарсан шарх, цээжний хөндий дэх 900 мл орчим бүлэгнэсэн болон шингэн цус, уушгинд урагдал, няцрал, үнхэлцэг хальсны урагдал, зүрх чихэлдэлт, зүрхний баруун зүүн ховдлыг дайрсан сумны орсон шарх, цус хуралт цээжний гялтан дах цус хуралт, цээжний баруун талд цус хуралт бүхий зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь галт зэвсгийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Химийн шинжилгээгээр спиртийн зүйл талийгаачийн цусанд 2,7 промилли илэрсэн байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 6.Талийгаач нь цээжний зүүн талд 4,5-р хавирганы завсраар эдийн дутагдал бүхий бууны сум орсон шарх, цээжний зүүн талд 6,7-р хавирганы завсраар бууны сумны гарсан шарх, цээжний хөндий дэх 900 мл орчим бүлэгнэсэн цус, уушгинд урагдал, няцрал, үнхэлцэг хальсны урагдал, зүрх чихэлдэлт, зүрхний баруун зүүн ховдлыг дайрсан сумны орсон шарх гэмтлийн улмаас зүрх чихэлдэж, цочмог цус алдаж нас баржээ. 7. Цээжин тус газар оносон сумны чиглэл нь урдаас арагш буудагдсан чиглэлтэй байна.” гэх 89 дугаартай дүгнэлт (II хавтаст хэргийн 18-22 дугаар тал),
-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1015 дугаартай “ 1. Хууль ёсны төлөөлөгч Д.М /РД:ЖВ9201......./-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлт (II хавтаст хэргийн 205-207 дугаар тал),
-Гэрч Д.Ж “...2024 оны 07 дугаар сарын 11-ны өдөр би Хэнтий аймгийн Ө сумын баяр наадмын хамгаалалтад ажиллаж байсан юм. Тухайн өдөр 17 цаг 30 минутын үед танихгүй дугаараас миний гар утсанд дуудлага ирсэн юм. Би уг дуудлагыг аваад тухайн хүнтэй гар утсаар ярьтал үл таних хүн "Би хүн буудчихлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө хэн бэ? Хаана болсон үйл явдал вэ? хэнийг хаашаа нь буудсан гэх мэт зүйлсийг асуугаад дуудлагыг хүлээн авсан. Тэгээд гар утсаа тасалтал манай тосгоны эмнэлгээс над руу залгаад Г тосгоны Шар талын хойд энгэр хүн буудсан гэх дуудлага ирлээ гэсэн. Тэгээд би Ө сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Т хамт дуудлага хүлээн авснаас хойш 10 минутын дараа буюу 17 цаг 50 минутад байх гэж санаж байна Ө сумаас Г тосгон руу явсан. Тэгээд би эмнэлгийн ажилтантай хамт очсон хүмүүстэй гар утсаар холбогдож байгаад тухайн хэрэг учрал болсон гэх буюу шар талын хойд энгэр П гэх айлын саравчтай малын хашаан дээр 18 цаг 10 минут гэхэд очсон. Намайг тухайн газар анх ирэхэд манай сумын эмч газар хэвтэж байсан хүнд үзлэг хийж байсан. Би машинаас буугаад эмчтэй уулзахад эмч амьсгал хураасан байна гэж хэлсэн. Би цогцос дээр очоод хартал манай тосгоны О гэх залуу байсан. Тэгээд эргэн тойрноо харахад уг саравчны хойд талд цагаан өнгийн Пробокс маркийн тээврийн хэрэгсэл хамар хэсэг нь баруун тийш харсан хөндлөнгөөрөө хашаа руу шахаж зогссон тээврийн хэрэгсэл байсан. Тэр машинаас хойд зүгт 2 орчим метрийн зайд дээшээ харсан цээж нүцгэн доогуураа хар өнгийн өмдтэй шар өнгийн богино түрүүтэй гуталтай толгой хэсэг нь баруун урагш харсан байдалтай эрэгтэй хүний цогцос байсан. Саравчны баруун хойд талд урагшаа харсан цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тэр машины баруун урд талд манай сумын Л эхнэр Г машинаа налаад уйлаад сууж байсан. Л эхнэрийнхээ хажууд машины урд талд зогсож байсан. Би Л г машиндаа суулгаад Л Портерны суудлын араас Тоз-8 маркийн галт зэвсэг хураан аваад өөрийн тээврийн хэрэгсэл дотор хийсэн. Л г машиндаа суулгасны дараа Л гээс юу болсон талаар асуухад Л "Би О ийг буудсан" гэж хэлсэн. Тэгээд би ахлах дэслэгч Тэмүүжинээр хэргийн газрын хамгаалалт авхуулан тухайн газарт орхиод Л г машиндаа суулгаад тухайн газрын баруун дэнж дээр гарч гар утсаар төв рүү мэдээллийг дамжуулсан. Тэгээд буцаж очин хэргийн газрын хамгаалалтаа аваад ажлын хэсэг иртэл хүлээсэн... Би тухайн газар хэргийн газрын хамгаалалт авч ажилласан. Өөр ямар нэгэн ажиллагаа хийгээгүй... Тээврийн хэрэгслийн мөр тийм их байгаагүй. Сүлжсэн болон өөр ямар нэгэн байдлаар үүссэн тээврийн хэрэгслийн мөр байгаагүй... Үгүй ээ. Би мэдэхгүй... Авсан. Гэхдээ тэр зургууд одоо миний утсан дээр байхгүй. Би гар утсан дээрээсээ устгасан...” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 94-95 дугаар тал),
-Шүүгдэгч Д.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 10-ний өдөр найз З ын гуйлтаар түүний морийг ачаад Хэнтий аймгийн Биндэр сум явахаар болсон, өөрийн эзэмшлийн портер машинд З ын морийг ачаад З ын хамт Биндэр сумын наадам руу явсан юм. Маргааш нь буюу 2024 оны 07 дугаар сарын 11-ны өдрийн үдээс өмнө З морио гишгүүлээд өдөр гээд З бид 2 морио ачаад Биндэр сумаас З ын гэрт очиж З ыг морьтой нь гэрт нь буулгачхаад би ганцаараа машинтайгаа цаашаа гэр рүүгээ явсан. Намайг гэртээ ирэхэд манай эхнэр Г гэртээ байгаагүй. 8 настай хүү У , 4 настай хүү С 1 настай охин Я нар маань гэртээ байсан. Ээж нь хаачсан талаар асуухад П ахынх руу явсан гэж хэлж байсан. Тэгэхээр нь би 3 хүүхдээ аваад П-гийн гэр рүү явсан. П-гийн гэр манай гэрээс 1 км зайд байдаг юм. Намайг П-гийн очиход П , Х ах 2 байсан. Г ыг хаачсан талаар асуухад хониндоо явсан гэхээр нь хүүхдүүдээ аваад ээж дээрээ очъё гээд П-гийн хээс гараад хонины бэлчээр рүү явсан. Хонины бэлчээр явах замд П-гийн хаваржаа байдаг ба хаваржааных нь хойно П-гийн машин баруун тийш хөндлөн харсан байдалтай тулаад зогссон байдалтай байсан ба яваад очтол машин дотор П ямар ч хувцасгүй бэлэг эрхтнээ гаргачихсан, манай эхнэр хажууд нь хувцастайгаа сууж байхаар нь би тухайн үедээ шоконд ороод тэр 2-г бэлгийн харьцаанд орсон байна гэж ойлгосон, нэг мэдэхэд манай эхнэр намайг чи хүн буудчихлаа гээд орилж байсан дуунаар би ухаан орсон. Би портер машиныхаа дотор суучихсан нэг гартаа буу барьчихсан, бууны амсраас дарь үнэртэж байсан. Эхнэр маань миний хажууд манай бага охин Я г тэвэрчихсэн сууж байсан ба "Чи хүн буудчихлаа гэж хэлсэн. Би ухаан ороод сандраад яахаа мэдэхгүй эмнэлэг дуудах гэсэн чинь эмнэлгийн дугаар орж ирдэггүй, сандарч айсандаа болсон уу? Яасан юм толгойд ямар ч бодол орж ирэхгүй болохоор нь Хурх тосгоны төв орж цагдаа эмнэлэг дуудахаар эхнэр хүүхдийн хамт машинтайгаа хөдөлсөн. Замд Э ынх гэдэг айл таарахаар нь тэдний гэр рүү ороход Э гуай эхнэрийн хамт байсан. Би ороод "Би хүн буудчихлаа түргэн дуудах хэрэгтэй байна дугаарыг нь хэлээд өгөөч гэхэд Э гуай надад эмнэлгийн дугаар хэлж өгөхөөр нь би Э гуайн гэрийн гадаа зогсож байгаад өөрийнхөө гар утсаар эмнэлэг рүү яриад "Би хүн буудчихлаа гэж хэлэхэд биеийн байдал ямар байгаа талаар надаас асуусан, тэгэхээр нь би ямар байгаа талаар мэдэхгүй байна, буцаж очих гэж байна бас цагдаад хэлээрэй гэж хэлээд машинаа унаад буцаад гэр рүүгээ явж хүүхдүүдээ буулгах гээд гэртээ ирэхэд Х , П 2 ирсэн байсан. Тэгээд надад би хүн алчихлаа гэж хэлсэн. Бид 3 манайхаас хөдлөөд О буюу талийгаач дээр очсон, ямар ч хөдөлгөөнгүй, нүүр гар нь хөхөрсөн байдалтай байсан. Би айгаад биед нь хүрч чадаагүй. Эмнэлэг цагдаа хүлээгээд хэргийг газар байж байсан. Тухайн үед ийм зүйл болсон... Манай эхнэр Г болон О нар нь эзэнгүй саравч нь дээр О чармай нүцгэн манай эхнэр хувцастайгаа байхыг хараад шоконд ороод ухаанаа алдсан байсан. Яагаад ухаан санаа самуурснаа мэдэхгүй байна, яагаад буу аваад хүн буудсанаа мэдэхгүй байна... Би тэр явдлыг ерөөсөө санахгүй байна... Би П-гийн гэрт очсон, яагаад гэрээсээ буу авснаа санахгүй байна... Би урьд өмнө нь хүнтэй маргалдаж муудалцаж ам мурийж үзээгүй. Яагаад миний ухаан балартав гэдгийг би тайлбарлаж мэдэхгүй байна. Хамгийн сүүлд санаж байгаагаар О чармай нүцгэн эхнэртэй маань хамт машин дотор байсныг санаж байна. Тэрнээс хойш юу ч санахгүй байна. Эхнэр Г ын орилох чимээгээр ухаан орсон. Эхнэрийгээ чармай нүцгэн залуутай хамт байхыг харах надад хэцүү байсан. Сэтгэл урагдах шиг болсон...Би буу авч хүн буудсанаа мэдэхгүй байгаа болохоор цаг хугацааг мэдэхгүй байна...Би ноднин 600 гаруй толгой мал тоолуулсан гэж санаж байна. Би урьд нь хүний мал хөлсөөр малладаг байсан, хамгийн сүүлд Хэнтий аймгийн Ө сумын харьяат Цогтбаяр гэх хүний малыг хөлсөөр нь малладаг байсан. Манай төрсөн ах М 2021 онд Солонгос улсаас ирээд мал худалдаж аваад надаар маллуулахаар болсон тул би айлын мал маллахаа болиод 2022 оноос эхэлж Мэгзэр ахын малыг малладаг болсон. Мэгзэр ах, хадам дүү, хадам ээж, манай 1-2 найз болон миний нийлсэн хонь, ямаа, үхэр, адуу гээд 4 хошуу 600 гаруй малыг би малладаг. Миний Өөрийн эзэмшлийн 100 хүрэхгүй толгой мал байдаг...Манай хадам аав С нь 2017 онд надад өгч байсан. Гэрчилгээ байхгүй... Үгүй ээ. Надад байхгүй...” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 178-180 дугаар тал),
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ц.Х “Хэрэг учрал болсон өдөр юу болсон талаар санаж байна, Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэрэг болсон гарсан газар буюу өвөлжөө, өвөлжөөн дээр оччихоод буцаж гэр лүүгээ явах замдаа П бид хоёртой таарсан, Л ирж хэлэхээр нь өвөлжөө буюу хэрэг болсон газар очсон. Адуу туугаад явж байхад араас давхиж ирээд П г нэг цохиод, П зөрүүлж нэг цохисон. П бид хоёр адуу тууж явж байгаад ер нь юу болоод байна буцъя буцъя гээд араас нь дугуйтай давхиад ирэхэд гэрээсээ хойшоо гараад давхиж явсан, 10 гаруй минут л болсон байх, Өвөлжөөнөөс өрөм гарам гэх газар хүртэл портер машинаар явахад 4, 5 км байгаа байх. Өрөм гармаас Д.Л гийн гэр ойрхон, хаваржааны урд ойрхон л байгаа. Л зодолдохдоо машинаасаа бууж ирээд зодолдсон. Зодолдоод, хэрүүл болоод хөдлөх хүртэл гарам дээр 10 гаран минут л болсон байх. Буугаа цонхоороо барьчихсан явж байсан, Л г ирээд зогсоход бууг нь авах гээд “ингэж болохгүй шүү дээ гээд гүйж очоод буун дээрээс нь барьсан. П арагшаанаа ойчиход тойрч ирээд буудсан” гэх мэдүүлгийг,
гэрч Ч.П “...гарам дээр таарахдаа “энэ 2 хүн доромжилж байгаа юм шиг шалдан нүцгэн байна” гэж хэлээд намайг чи ойр байдаг байж туслахгүй гээд 1 цохисон. Тэгээд С аас юу болсныг асуухад тийм юм болоогүй гэсэн. Хаваржааг бүтэн тойроогүй. Миний зогсож байсан газрыг тойроод л буудсан” гэх мэдүүлгийг,
гэрч Ч.О “...юу болчихвоо гэж асуухад миний эхнэрийг хүчиндсэн юм шиг болохоор нь би буудсан гэж хэлсэн. Г ын өмд нь ардаа урагдсан байхаар нь очоод О чамайг татаж чангаасан уу гэхэд үгүй эгчээ машинаас буухдаа айгаад юманд гогдоод урсан гэж хэлсэн” гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Дээрх хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл шүүгдэгч Д.Л нь 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 17-19 цагийн үед Хэнтий аймгийн Ө сумын 7 дугаар баг Г тосгоны Яргайтын даваа гэх газарт байх малын хашааны хойд талд Б.О өөрийн эхнэр болох С.Г хардсаны улмаас Оросын Холбооны улсад үйлдвэрлэсэн гол төмрийн дугаар 10707, замаг 9285 дугаартай ТОЗ-8 маркийн галт зэвсгээр 99-78 ХЭҮ улсын дугаартай, хөх өнгийн Портер маркийн машин дотроос буудаж алсан байна. Хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “Хэрэгт авагдсан болон өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт биечлэн оролцсон гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Л нь 2024 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 17-19 цагийн үед Хэнтий аймгийн Ө сумын 7 дугаар баг Шар тал яргайтын даваа гэх газарт малын хашааны хойд талд амь хохирогч Б.О өөрийнх нь эхнэр Г тай хардсаны улмаас өөрийн хэрэглэж байсан тоз-8 маркийн галт зэвсгээр тээврийн хэрэгсэл дотроос 1 удаа буудаж амь насыг нь хохироосон болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Улсын яллагчийн зүгээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг яллах дүгнэлтэд дурдсан. Уг гэмт хэрэг шүүгдэгч Д.Л эхнэрийгээ хардсан шалтгаанаас болж үүссэн” гэж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ын өмгөөлөгч А.Энхтүвшин “Шүүгдэгч Д.Л нь хэдий гэм буруу дээрээ маргаагүй боловч бодит нөхцөл байдалд гэмшиж байгаа нь эргэлзээтэй харагдаж байна. Өөрөөр хэлбэл, гэмшиж байгаа гэх боловч хэргийнхээ талаар мэдэхгүй санахгүй байгаа нь эхнэрээ хардсан, өөрийн үйлдлийг зөвтгөх, сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан байдал байсан гэдэг нөхцөл байдлыг тогтоолгохоор өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан гэж харагдаж байна. Гэхдээ эдгээр нөхцөл байдал нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа. Талийгч энэ хүний эхнэрийг хүчиндэх гэсэн, ямар нэгэн ёс бус зүйл хийх гэсэн сэтгэгдэл төрүүлэх үйл баримт огт болоогүй. Өмд нь бүрэн бүтэн байсан, айсандаа урсан. Д.Л гэдэг хүн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хэргээ ойлгож байгаа зүйл байхгүй байна. Мэдээж хүн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхтэй, мэдүүлэг өгөх шаардлагагүй, өгсөн ч үнэн зөв ярих үүрэггүй. Гэхдээ энэ бүх зүйл нь хэрэгт хандаж байгаа нөхцөл байдлыг харуулж өгч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн 600 гаруй тоо толгой малыг зарсан зүйл харагдаж байгаа. Хэрэв шүүгдэгч үнэхээр гэмшиж байсан бол талийгаачийн гэр бүл, үлдэж байгаа үр хүүхдүүдэд хохирол хор уршгаа нөхөн барагдуулах, нөхөн барагдуулахаар ажиллаж байгаа сэтгэл ханамж харагдаж байсан. Гэтэл тийм зүйл огт байхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч гэсэн мөрдөгчийн зүгээс хүчингийн хэрэг байсан эсэх талаар дүгнэлт хийсэн юм шиг байгаа юм. Гэхдээ ажиллагааны явцад процессыг зөрчөөд огт байгаагүй зүйлийг гаргасан нөхцөл байдал байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна” гэж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Нямдорж “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан. Өнөөдөр энэ шүүх хуралдаанд тухайн хэргийн нөхцөл байдлууд мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих зүйлүүд бүгд гарцаагүй, хөтөлбөргүй, эргэлзээгүй нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг санаатайгаар алах гэмт хэргийн үндсэн шинж болох хохирсон асуудал буюу хүний амь нас хохирсон үйлдэлдээ маргаагүй, маргах боломжгүй гэж харагдаж байна. Үндсэн шинжийн асуудлыг яривал санаатай хэлбэрийг шууд санаатай хэлбэр гэдгээр бүрэн нотлогдож байна. Учир нь гэрч болон сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, мөн бусад шинжээч нарын дүгнэлтээр Д.Л санаатайгаар галт зэвсгээр хүний алтан амийг егүүтгэсэн үйл баримтыг өөрөө ч маргахгүй байна, өмгөөлөгч нь ч няцааж чадсангүй. Энэ нь нотлох баримтын хүрээнд хангалттай нотлогдлоо. Санаатай хэлбэр нь юу вэ гэхээр газар зүйн байдлаар аваад үзвэл хаваржаа, П-гийн гэр, гарам, Л гэр гэсэн маршрутыг аваад үзвэл гурвалжин байгаа. Эхлээд гэрээсээ П-гийн д очоод, П-гийн хаваржаанд очиж байгаа. Энэ нь дор хаяж км-н зайтай гэдгийг гэрчүүд мэдүүлсэн, энэ хүн өөрөө ч мэдүүлж байгаа. Хаваржаанаас гарам хүртэл 5 км яваад гарам дээр очоод П д удаа дараа би энэ хүнийг буудаж ална гээд санаа сэдлээ шууд илэрхийлээд хэрэгжүүлэх зорилгоор өөрийнхөө гэр лүү явсан. Ойролцоогоор хаваржаанаас гарам хүртэл 5 км, гармаас гэр лүүгээ явахад 1 км нийт 6 км-н зай байгаа. Д.Л нь гарам дээр ирээд П , Х нарт би очиж буудаж ална гэж хэлээд буугаа аваад явж байгаа үйлдэл нь санаатай хэлбэр бөгөөд сэтгэл санааны цочрол байхгүй. Улсын дээд шүүхийн тайлбараар сэтгэл санааны цочрол гэдэг бол гэмт хэрэг болж байгаа үйл явц дээр бий болж байгаа тухайн хүний сэтгэл санааны байдлыг хэлж байгаа юм. Хууль зүйн талаасаа авч үзвэл гэмт хэрэг үйлдэж байх үед энэ хүн цочрон давчидсаны улмаас ямар нэгэн эс үйлдэл, нийгэмд аюултай үйлдэл хийж байгаа тохиолдолд үүнийг сэтгэл санааны цочрол гэж ярина. Гэтэл миний үйлчлүүлэгчийг өнөөдөр эхнэрийг нь хүчиндэх гэж байсан, хүчиндсэн, хүчиндэхийг завдсан гэдэг нь гэм буруутай байдлаар эсвэл буруутай үйл ажиллагаа руу тактик нь яваад байна. Гэхдээ энэ нь бодит байдлаар үгүйсгэгдэж байгаа. Г ын хувьд эр нөхрөө хүн алсан гэдгийг мэдсээр байж тухайн үйл процесс дээр чи хүн алчихлаа шүү дээ гээд уйлаад сууж байна гэдэг тухайн эрх зүйн үр дагавар юу болж байна гэдэг дээр эхнэр хүний хувьд ямар ч мэдүүлэг өгч болно. Үүнийг нотолж байгаа зүйл байхгүй. Өнөөдрийн санаатай хэлбэрийн нэг шинж нь гэвэл шүүгдэгч мэдүүлэг өгөх сонирхолгүй байна. Би санахгүй байна, мэдэхгүй байна, би сэтгэл санаа цочрон давчидсан гэдэг нь өмгөөллийн тактик юм. Гэхдээ би үүнийг ойлгож байна, нэг талдаа өмгөөлөгчийн байр суурь ч зөв. Гэхдээ энэ хүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа юм. Шүүхийн өмнө гэмшээд, би үнэхээр энэ зүйлийг хийчихсэн юм гээд үнэн зөвөө ярьсан бол бид нар гэмшиж байна гэж бодох байсан. Гэтэл би санахгүй байна, би мэдэхгүй байна гэсэн мөртлөө нөгөө талдаа санаатай хэлбэр нь миний үйлчлүүлэгчийн унаж явсан пробокс машины түлхүүрийг авч явсан байдаг. Өөрөөр хэлбэл оргочих вий, зугтаачих вий гэж бодоо түлхүүрийг нь авч явж байгаа байдал нь санаатай хэлбэр юм. Хэдий Д.Л түлхүүрийг аваагүй, санахгүй байна гэж шүүхийн өмнө мэдүүлэх нь түүний эрх боловч энэ нь нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр бүрэн нотлогдож байгаа...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг санаатай алсан гэх хэргийн үйл баримт, зүйлчлэл дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцож байгаагаа хэлсэн. Манай талаас хэргийн үйл баримтыг үгүйсгэх, няцаах, хэрэг хийгээгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй гэдэг байдлаар мэтгэлцээгүй. Мөрдөн байцаалтын шатанд ч ямар нэгэн байдлаар цочрон давчидсан юм, шалгаад өгөөч, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй, би буруугүй, би үйлдээгүй, хэргийг маань буруу шалгасан байна, дахин шалгаад өгөөч гэдэг байдлаар нэг ч удаа хүсэлт өгч байгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд нэг ч удаа саад учруулж байгаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд ч гэсэн гэм буруугаа ойлгож гэмшиж, маргахгүй оролцож байна. Бид нөгөө талдаа учруулсан хохирлоо ойлгож байгаа. Хэдий 10 амьтай байсан ч ярих юмгүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа гэдгийг ойлгоосой гэж хэлмээр байна. Гэхдээ гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа ч гэсэн нөгөө талын өмгөөлөгчийн хэлсэн бүх зүйлийг зөвшөөрнө гэсэн зүйл биш шүү дээ. Манайх мөрдөн байцаалтын шатнаас цочрон давчидсан гэдэг байр суурьтай байгаагүй. Очиход ийм байдалтай байсан учраас энэ нөхцөл байдлыг хараад уур бухимдал, солиорлын байдалд орсон байх. Энэ хүний хувьд энэ байдлыг харсан бол цагдаагийн газарт мэдэгдэх, эсвэл зодолдох ч юм уу ямар нэгэн байдлаар тухайн хүний харизм гарч ирнэ. Д.Л хүний хувьд тэр нөхцөл байдлыг хараад инээгээд, өө сайхан байна, гоё байна гэж хэлэхгүй шүү дээ. Ийм нөхцөл байдлыг харсан хүн уурандаа ухаанаа алдсан байхыг үгүйсгэхгүй. Гэтэл энэ байдлаа ярихаар та цочрон давчидсан гэж хэлэх гээд байх шиг байна тийм зүйл байхгүй гэж яриад байна. Энэ хүн цочрон давчидах гэж яадгийг мэдэхгүй шүү дээ. Манай талаас ямар нэгэн байдлаар гэм буруу дээрээ маргахгүй хүлээн зөвшөөрч оролцож байгаа тул нөгөө талтай мэтгэлцэх зүйл байхгүй байна” гэж тус тус мэтгэлцсэн болно.
Прокуророос шүүгдэгч Д.Л гийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв, тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүн амьд явах эрхтэй бөгөөд хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоос үл хамааран төрснөөр бий болдог жам ёсны эрх юм. Энэхүү хүний жам ёсны эрхийг эрх зүйн бүл, төрийн байгууламжийн тогтолцооны хэлбэрээс үл хамааран улс үндэстэн бүр хуулиар хамгаалах үүрэгтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд зааснаар уг хуулийн зорилго нь хүний амьд явах эрхийг гэмт халдлагаас хамгаалах юм. Өөрөөр хэлбэл, уг хуулиар хүний амь насыг хамгаалсан бөгөөд хүний амьд явах эрхэд санаатай, болгоомжгүй үйлдлийн улмаас халдсан бол гэмт хэрэгт тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүнийг алсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч хохирогчийг галт зэвсгээр буудаж буй үйлдэл бол санаатай үйлдэл. Учир нь энгийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч, эсхүл хохирогч амь насаа алдаж болохыг тухайн этгээд мэдэх ёстой буюу мэдсэн байдаг. Тодруулбал, шүүгдэгч Д.Л нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах, амь насаа алдана гэдгийг мэдсээр байж халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас амь хохирогчийн биед цээжний зүүн талд 4,5-р хавирганы завсраар эдийн дутагдал бүхий бууны сум орсон шарх, цээжний зүүн талд 6,7-р хавирганы завсраар бууны сумны гарсан шарх, цээжний хөндий дэх 900 мл орчим бүлэгнэсэн цус, уушгинд урагдал, няцрал, үнхэлцэг хальсны урагдал, зүрх чихэлдэлт, зүрхний баруун зүүн ховдлыг дайрсан сумны орсон шарх гэмтлийн улмаас зүрх чихэлдэж, цочмог цус алдаж хохирогч шууд амь насаа алдсан байна.
Тодруулбал, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив болон субьектив талын шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Д.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь “би тухайн үед буу бариад машинд дотор сууж байснаа л гэнэт мэдсэн. Тэрнээс өмнөх үйл явдлыг санахгүй байгаа” гэх зүйлийг мэдүүлсэн. Шүүгдэгчийн энэхүү мэдүүлгээс өөрийгөө гэнэт цочрон давчидсан гэх утга санаа илэрхийлэгдэж байх бөгөөд хэргийн үйл баримт, хавтаст хэргээс шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, эхнэрээ өөр хүнтэй байхыг хараад эхнэрээ машиндаа суулгаад явсан, тэгээд гэрчүүд болох Ч.Х , Ч.П нар дээр машинтайгаа явж очоод Ч.П гийн биед халдаж цохисон, буцаж машиндаа суугаад гэртээ очиж буугаа авсан, авдар дотроос сумаа хайж олж аваад буцаад машинаараа амь хохирогчийн байгаа газарт очиж машин дотроосоо буудсан ба энэ нь богино хугацаанд үргэлжлээгүй, өөрийн үйлдлийг ойлгох хэмжээний ухаантай яваад байсан нь харагддаг. Тодруулбал, санаа сэтгэл хүчтэй цочрон, давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагааг зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал юм.
Иргэдийн төлөөлөгч З.Г шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг “гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар тодорхойлсон.
Энэхүү гэмт хэргийн улмаас амь хохирогч Б.О ийн амь нас хохирсон. Тодруулбал, энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хүний амь нас бөгөөд хүний амь насыг мөнгөөр үнэлж болдоггүй, бусад зүйлээр орлуулж, нөхөн сэргээх боломжгүй тул уг хор уршгийг нөхөн төлөгдөх боломжгүй гэж үзнэ.
Харин энэхүү гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал, олох байсан орлого, бусдад төлөх төлбөр, эцэг эх, үр хүүхэд, гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн хямрал буюу хор уршиг зэргийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож гэм буруутай этгээдээс гаргуулдаг.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд 26,101,439 төгрөгийг, сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан төлбөрт төлсөн 650,550 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 155,628,000 төгрөгийг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хуульд зааснаар, Бадамгэрэл өмгөөлөгчид 4,000,000 төгрөг өмгөөллийн хөлс төлсөн төлбөрийг тус тус нэхэмжилж байна, 22,000,000 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс нөхөн төлсөн. Энэ нь малчны зээлд 11,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг оршуулгын зардлаас хасахад татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тайлбарсан байна.
Улсын яллагчаас “Хохирогчийн зүгээс оршуулгын зардалд 26,101,439 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналтай адил байна. Оршуулгын зардалд 17,101,439 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Хохирогч талаас гаргаж өгсөн зарим баримтууд нь нотлох баримтуудын шаардлага хангахгүй байгаа, бид нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд тооцох ёстой. Харин сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр 4-р зэрэглэлээр тогтоогдсон хэдий ч Улсын дээд шүүх хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын 3 дугаар зүйлд нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлалын талаар зааж өгсөн бөгөөд 3.3-д хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно гэж заасан. Миний зүгээс энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нийт 118,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналыг гаргаж байна. Малчны зээлд 11,000,000 төгрөгийн баримтыг өгсөн. Малчны зээлийн тухайд энэ гэмт хэргийн улмаас шууд хохирол биш, хор уршиг учраас шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй. Мөн сэтгэлзүйн эмчилгээ хийлгэсэн 650,550 төгрөгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн төлж барагдуулсан 22,000,000 төгрөгөөс малчны зээлийн 11,000,000 төгрөг, оршуулгын зардал 17,101,439 төгрөгөөс 11,000,000 төгрөг нь төлөгдсөн тул оршуулгын зардлын үлдэгдэл 6,101,439 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Энхтүвшингээс “Оршуулгын зардалд 26,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч 9,000,000 төгрөгийг төлсөн гэж байгаа тул одоо бодит нэхэмжилж байгаа үлдэгдэл оршуулгын зардал 17,101,439 төгрөг, өмгөөлөгч Г.Бадамгэрэлд өгсөн өмгөөлөгчийн зардал 4,000,000 төгрөг, 2025 оны 8 сард Улаанбаатар хот руу очиж хүүхдүүдийн хамт сэтгэл зүйчээс үйлчилгээ авсан болон замын зардал 650,550 төгрөг, сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлын тухайд Улсын дээд шүүхийн журам болон Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу хохирогчид ашигтай байдлаар буюу хүн амын дундаж наслалтын зөрүүг хуульд заасан хэмжээгээр бодож олгох нь зүйтэй гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу насанд хүрээгүй 3 хүүхдэд тус бүр хуульд заасан хэмжээгээр насанд хүрэх хүртэл тэтгэмж тооцож өгнө үү. Малчны зээлийг нэхэмжилсэн ч одоо төлсөн учраас зээл төлөх асуудал байхгүй. Энэ нь зээл төлсөн гүйлгээний утгаар нотлогдож байгаа” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлээс “Зардалтай холбоотой асуудлын тухайд 15,087,744 төгрөгийн хуулийн шаардлага хангасан баримт байна гэж үзсэн. Үхэр, хонины зарлагын баримтыг оруулсан байсан. Эд хөрөнгийн үнэлгээг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр хийлгэх ёстой. Гэтэл хохирогч талаас зарлагын падаан оруулж ирсэн нь хуулийн шаардлага хангахгүй байна. Иймээс хуулийн шаардлага хангасан 15,087,744 төгрөгийн баримт гарсан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлд хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах талаар заасан. Хохирогч нас барсан бол түүний оршуулгатай холбогдсон зайлшгүй зардлыг шаардах эрхтэй гэдгийг ойлгож байна. Харин оршуулгатай холбоотой зардал дээр малчны зээлийн гэрээ хамааралгүй тул 11,000,000 төгрөгийн малчны зээлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гарсан 4-р зэрэглэлээр тогтоож өгнө үү” гэж тус тус саналаа гаргасан.
Иймд хэрэгт цугларсан баримтуудыг дүгнэж дараахь байдлаар хохирол, хор уршгийг тооцоолж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Үүнд:
-Мөрдөн байцаалтын үед хавтаст хэрэгт хавсаргагдсан оршуулгын зардалд нийт 26,101,429 төгрөгийн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл зүйн зөвлөгөө авсан төлбөр 650,550 төгрөгийн баримт тухайн хэрэгт хамааралтайгаар гарсан зардал гэж үзлээ. Иймд 26,751,979 төгрөгөөр тооцож,
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М-ын сэтгэцэд учирсан хор уршгийг тооцохдоо Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 1015 дугаартай дүгнэлт (II хавтаст хэргийн 205-207 дугаар тал),-ийг үндэслэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (=792,000*45.99) тооцож 36,424,080 төгрөгөөр тус тус тооцов.
Дээрх нийт /63,176,059/ төгрөгөөс шүүгдэгчээс хохирол, хор уршигт тооцон өгсөн 22,000,000 төгрөгийг хасвал 41,176,059 төгрөг болох бөгөөд энэхүү мөнгөн дүнгээр буюу 41,176,059 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс малчны зээлд төлөх 11,000,000 төгрөгийг нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг биш гэж үзсэн, мөн өмгөөлөгч н.Бадамгэрэлд өмгөөллийн хөлсөнд төлсөн 4,000,000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгож шийвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3-т “Хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж, түүний хэмжээний тухай асуудлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлж болно” гэж, 36.4 дүгээр зүйлийн 2-т “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй” гэж тус тус хуульчилсан. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нараас хуульд зааснаар тогтоож олгож өгнө үү гэх боловч чухам хэдэн төгрөгийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, хохирогчийн хөдөлмөрийн хөлсний дундаж цалин орлогыг шууд тооцоолох ойлгомжгүй байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Д.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны, хууль ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Л нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (I хавтаст хэргийн 226 дугаар тал)-аар тогтоогдож байна.
Улсын яллагчаас “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Д.Л д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Л гийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулж хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 67-59 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ-8 маркийн гол төмрийн дугаар 10707, замаг 9285 дугаартай галт зэвсэг 1 ширхгийг Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн байгууллагад хүргүүлэх нь зүйтэй” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Д.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хэдийгээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэх боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй.
Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул уг заалтыг журамлан хорих ялаас доогуур ял оногдуулах боломжгүй юм.
Шүүгдэгч Д.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт нийт 60 (жар) хоног цагдан хоригдсон байх бөгөөд уг цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг мэдэгдэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2439000000249 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гол төмрийн дугаар 10707, замаг 9285 дугаартай ТОЗ-8 маркийн буу 1 ширхгийг Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.
Хэрэгт битүүмжлэгдсэн 67-59 ХЭҮ улсын дугаартай Bongo маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л г 12 (арван хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Л энэ хэрэгт цагдан хоригдсон 60 (жар) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л д эдлүүлэхээр тогтоосон хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Д.Л д авсан Монгол Улсын хилээр гарах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Д.Л гээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт тооцож 41,176,069 (дөчин нэгэн сая нэг зуун далан зургаан мянга жаран ес) төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М д олгосугай.
7.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс өмгөөлөгчийн зардал 4,000,000 төгрөг, малчны зээл 11,000.000 төгрөгийг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
8.Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь амь хохирогчийн олох байсан цалин мөн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Хэрэгт битүүмжлэгдсэн 67-59 ХЭҮ улсын дугаартай Bongo маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2025 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ТОЗ-8 маркийн гол төмрийн дугаар 10707, замаг 9285 дугаартай галт зэвсэг 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.
11.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ХОСБАЯР
А.ЭНХБААТАР