Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 16

 

 

 

*******т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн *******2 дугаар шийтгэх тогтоолтой *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Уянга, прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов. 

Монгол Улсын иргэн, ******* оны 5 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, арга зүйч мэргэжилтэй, ам бүл *******, нөхөр ******* хүүхдийн хамт одоо Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн дулаан, даралт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа, Ховд аймгийн  ******* сумын багийн ТОСК-ийн айлын орон сууцны А байрны 2-5******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай овогт ын Эрдэнэцэцэг нь Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 онд байгууллагын засварын ажилд төсөвлөгдсөн 20,189,000 төгрөгийн төсөвт өртөгийн хөрөнгөөс бараа, 1 материал авах зорилгоор “Ачлал ” ХХК руу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2.500.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр *******.919.*******20  төгрөгийг тус тус шилжүүлэн өөртөө давуу байдал бий болгож, Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст 7.*******19.*******20 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1. Шүүгдэгч овогт ын Эрдэнэцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5*******00 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.*******00.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн *******,5-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5*******00 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.*******00.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар эрх хасах ялыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн. Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм журамд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна. *******ийг өөрт нь эрх олгогдоогүй ямар хууль, дүрэм журмыг хэрхэн зөрчсөн талаар дүгнээгүй нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна.

Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэрэгт хийсэн шүүхийн дүгнэлт шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй. *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлоогүй атлаа гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд ял оногдуулсан байх ба түүнчлэн шүүгдэгч *******т ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.******* дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянаж үзлээ.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа  албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 онд байгууллагын засварын ажилд төсөвлөгдсөн 20.189.000  төгрөгийн төсөвт өртгийн  хөрөнгөөс бараа материал авах зорилгоор “ ” ХХК руу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2.500.000 төгрөг,2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр *******.919.*******20 төгрөгийг тус тус шилжүүлэн өөртөө давуу байдал бий болгож, Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст 7.*******19.*******20 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5*******00 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таваг сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 онд байгууллагын засварын ажилд төсөвлөгдсөн 20.189.000  төгрөгийн төсөвт өртгийн  хөрөнгөөс бараа материал авах зорилгоор “ ” ХХК руу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2.500.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр *******.919.*******20 төгрөгийг тус тус шилжүүлэн өөртөө давуу байдал бий болгож, Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст 7.*******19.*******20 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , гэрч,,, , нарын өгсөн мэдүүлэг, 2017, 2018 онуудад Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэст хийсэн Ховд аймаг дахь төрийн аудитын газрын тайлан, актууд  , Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн конторын байрны дээврийн ажил, халаалтын зуухны засварын гэрээ-/1хх-1************** дүгээр тал/, Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн 2019 оны батлагдсан төсөв-/1хх-1*******8 дугаар тал/, “ ” ХХК-ны орлого, зарлагын баримт /1хх-18******* дүгээр тал/, Төрийн банкны дугаартай “ ” ХХК-ны /захирал/ гэх дансны хуулга /1хх-70 дугаар тал/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх *******9-79,88-100 дугаар тал/, Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /2хх-101-115 дугаар тал/,Төлбөрийн хүсэлт /2хх 2*******0-251 дугаар тал/, зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэж боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэх заалттай нийцсэн байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн хуулийн хуулийн 1.******* дугаар зүйлийн 1-д заасан шаардлагыг хангасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” Гэж заасны  дагуу шүүх хуралдаанд оролцогч талуудын тайлбар, мэдүүлэг дүгнэлтүүд зэрэг бичгийн баримтуудыг харьцуулан судалж тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд  шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгадсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй байна.

Түүнчлэн шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журмыг зөрчөөгүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан ”шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруутайг нотлоогүй атлаа гэм буруутайд тооцож ял оногдуулж байгаа нь хуульд нийцэхгүй” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн /шууд гэрээ байгуулах арга 3*******.2-т “Энэ хуулийн 3*******.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захич энэ хуулийн 1*******-1******* дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана.” Гэж, мөн хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.3-т “Энэ хуулийн 3*******.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захич гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль түүнтэй нийцүүлэн гаргасан бусад эрхийн акт болох дүрэм, журамд заасан хэмжээгээр хязгаарлагддаг байна.

Тодруулбал нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.

Авлигын эсрэг хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.*******-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.*******-д “давуу байдал” гэж энэ хуулийн *******.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тусгажээ.

Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгох онцлогтой юм.

Өөрөөр хэлбэл албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийх гэж өөрийн эрхэлж буй албан тушаалын эрх хэмжээнд хамаарахгүй эрх үүргийг дур мэдэн хэрэгжүүлэхийг ойлгодог.

Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хамааралтай ач холбогдолтой нотлох баримтуудыг үнэлж үзэхэд шүүгдэгч ******* нь “ЗАТУС” ХХК-тай шууд гэрээ байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 1-т заасан нөхцөл, мөн хуулийн 1*******-1******* дугаар зүйлд заасан үндэслэлүүдийг  тус тус зөрчиж өөртөө давуу байдал бий болгосон.Түүнчлэн шүүгдэгч ******* нь хууль тогтоомжоор олгосон албан тушаалын  үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхолын төлөө урвуулан ашиглаж,  хийх ёсгүй үйлдлийг хийж 2019 оны Ховд аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн 2019 оны төсөвт  эд хөрөнгө, урсгал засварын зардалд зарцуулагдахаар тусгагдсан 20.189.000 төгрөгөөс    2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ”Ачлал ” ХХК-ны данс руу 2.500.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөн данс руу *******.919.*******20 төгрөг тус тус шилжүүлж нийт 7.*******19.*******20 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл хийсэн хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 Хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудар шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл гэм бурууд тохирсон, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн баримтууд хэрэг авагдаагүй байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг   нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож. шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/*******2 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

 

           

                                                                     

 

ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

                                                                     

                                                                                                      М.НЯМБАЯР