Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 144/ШШ2023/00002

 

 

  2022         12            22                                                        144/ШШ2023/00002

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 1-р багт байрлах, “Т****** банк” ХХК /РД:5314469/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Өгөөмөр 4-р баг, Бумбан-Овоо 2 гудамж 8 тоот хаягт оршин суух, Э*******Ө,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо 3-р багт оршин суух, Б*********Т нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,900,594.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Октябрьтуяа /цахимаар/,

Хариуцагч Э*******Ө /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхтуг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Э*******Ө, хамтран зээлдэгч Б*******Т нар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Т банкны Цогтцэций тооцооны төвөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 211400194762 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 211400194762 тоот зээлийн гэрээ байгуулан 11,000,000 төгрөгийн нэмэлт зээл авч нийт 13,223,803.99 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг сар бүрийн 10-ны өдөр сард 1 удаа төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн.

Зээлийн барьцаанд: пин, нотебүүк, тоос сорогч, цалин зэргийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч Э*********Ө, хамтран зээлдэгч Б********Т нар нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 10,269,267.94 төгрөг, хүү, 4,953,103.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,20 төгрөг нийт 15,222,418.78 төгрөгийг төлсөн байна.

Зээлдэгч Э*********Ө, хамтран зээлдэгч Б*********Т нар нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 2.2.1-р зүйлийг зөрчиж байна.

Зээлээ хугацаандаа төлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээг авах талаар удаа дараа сануулсан, мэдэгдсэн болно. Зээлдэгч зээл төлөх орлого байхгүй гэх шалтгаанаар зээлийг төлөлгүй байсаар өдий хүрсэн. Зээлдэгч Э**********Ө, хамтран зээлдэгч Б*******Т нар нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 3,730,732.06 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 71,060.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,384.90 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 75,816.74 төгрөг, нотариатын төлбөр 20,600 төгрөг, нийт 3,900,594.53 төгрөг байна”  гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ цуцалсан тухай мэдэгдэл, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, зээлийн хорооны хурлын шийдвэр, Э*******Ө Төрийн банкинд гаргасан өргөдөл, Б*********Т Т****** банкинд гаргасан өргөдөл, барьцаат зээлийн гэрээ, цалингийн зээлийн өргөдлийн маягт, зээлдэгчийн анкет, хамтран зээлдэгчийн анкет, хариуцагч Э*********Ө, Б*********Т нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Э*********Ө оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №1310 дугаартай тодорхойлолт, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-Овоо багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №1803 дугаартай тодорхойлолт, Э**********Ө нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б**********Т нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Э***********Ө хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т******* банк” ХХК нь хариуцагч Э*********Ө, Б*********Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,900,594.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Э********Ө нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Би Төрийн банканд ажиллаж байхдаа зээл авсан юм. Сар болгон 3 хүүхдийн мөнгөөрөө төлчихдөг байсан.  6 сараас хүүхдийн бие өвдөөд мөнгөний бололцоо болоогүй тэгээд төлж чадалгүй хугацаа хэтрүүлсэн. Нөхөртэйгөө амьдрахгүй 3 хүүхэдтэйгээ амьдарч байгаа. Би 2023 оноос ажилдаа ороод төлж эхлэх гээд байгаа юм. Банкнаас 6 сарын хугацаа өгөөч гэж хариу тайлбартаа хэлсэн байгаа гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Бид шүүх рүү шилжих хүртэл хугацаа өгсөн учраас зөвшилцөхгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл өгсөн байгаа” гэв.

Зохигчид эвлэрэх боломжгүй гэсэн тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хариуцагч Э********Ө, хамтран зээлдэгч Б*********Т нар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Төрийн банкны Цогтцэций тоkцооны төвөөс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 211400194762 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Мөн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 211400194762 тоот зээлийн гэрээ байгуулан 11,000,000 төгрөгийн нэмэлт зээл авч нийт 13,223,803.99 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай цалингийн зээл авсан болох нь зохигчийн тайлбар, Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн дансны хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/ болон зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 451 дүгээр зүйлд заасан бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулах хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хариуцагч Э*************Ө нь  зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа  бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн зээл эргэн төлөлтийн график, зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар нотлогдож байна.

Иймд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дээрх заалтууд болон Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, зээлийн үндсэн төлбөр 3,730,732.06 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 71,060.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,384.90 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 75,816.74 төгрөг, нотариатын төлбөр 20,600 төгрөг нийт 3,900,594.53 төгрөгийг хариуцагч Б********Ө гаргуулж, нэхэмжлэгч “Т********** банк” ХХК-д олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,816.84 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э**********Ө 75,816.84 төгрөгийг гаргуулан “Т********* банк” ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,  453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э***********Ө зээлийн гэрээний үүрэгт 3,900,594.53  төгрөгийг гаргуулж “Т********* банк” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,816.84 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б**********Ө 75,816.84 төгрөгийг гаргуулан “Т********** банк” ХХК-д олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрсний дараа  зохигчид  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА