| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 321/2025/0240/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/251 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/251
2025 09 26 2025/ШЦТ/251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****од холбогдох эрүүгийн 2539000000257 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг хуучин чуулгын урд талын уулзвар дээр **** улсын дугаартай “Succeed” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч **** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө 22 цагаас 26-ны шөнө 05 цаг хүртэл ажил үүргийнхээ дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 2025 оны 07 дугаар сарын 26-ны 02 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын хуучин чуулгын урд талын уулзвар дээр **** улсын дугаартай хар өнгийн “Succeed” маркийн тээврийн хэрэгслийг зогсоох гэж дохиход зогсоогүй явсан. Тэгэхээр нь араас нь яваад **** газрын хойд талын засмал замаар ороод **** хорооллын байрны урд талд зогсоосон. Зогсоож шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд жолоочийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт авчирч согтуурлын зэргийг шалгахад 3.00 хувь гарч байсан. Өөрт нь хэд гарсныг нь харуулаад машиныг нь ачлагын машин дуудаж ачиж явуулаад жолоочийг өөрийг явуулсан. Жолоочийн эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгахад эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан...” гэжээ. (хх-ийн 5-6),
Шүүгдэгч **** мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “...Тухайн өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 02 цаг өнгөрч байх үед би “****”-ын баруун талын байрнаас гараад харих гээд **** газрын хойд талд **** улсын дугаартай “Toyota Succeed” маркийн машинтай явж байх үед уулзвар дээр цагдаа намайг зогсоогоод бичиг баримт үзээд эрхээ хасуулсан байна гээд цагдаагийн газар луу дагуулж явсан. Тэгээд Хэнтий аймгийн Цагдаагийн газар ирээд согтуурлын зэргээ шалгуулахад 3,00% гарч байсан...” гэжээ. (хх-ийн 9-10),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),
Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хх-ийн 11),
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 12),
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 37-42),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 34),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 43-44),
****ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 22),
****ын жолоочийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар (хх-ийн 16, 19, 20, 21), улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 01/3024 дугаартай албан бичгийн хуулбар зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч ****од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч **** овогт ****ын **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар 2025 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр хуучин чуулгын урд талын замын уулзвар дээр “Саксийд” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч ****ын “...Тухайн өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 02 цаг өнгөрч байх үед би “****”-ын баруун талын байрнаас гараад харих гээд **** газрын хойд талд **** улсын дугаартай “Toyota Succeed” маркийн машинтай явж байх үед уулзвар дээр цагдаа намайг зогсоогоод бичиг баримт үзээд эрхээ хасуулсан байна гээд цагдаагийн газар луу дагуулж явсан. Тэгээд Хэнтий аймгийн Цагдаагийн газар ирээд согтуурлын зэргээ шалгуулахад 3,00% гарч байсан...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ын “...Тухайн өдөр буюу 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө 22 цагаас 26-ны шөнө 05 цаг хүртэл ажил үүргийнхээ дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 2025 оны 07 дугаар сарын 26-ны 02 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын хуучин чуулгын урд талын уулзвар дээр **** улсын дугаартай хар өнгийн “Succeed” маркийн тээврийн хэрэгслийг зогсоох гэж дохиход зогсоогүй явсан. Тэгэхээр нь араас нь яваад **** газрын хойд талын засмал замаар ороод **** хорооллын байрны урд талд зогсоосон. Зогсоож шалгахад жолооч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд жолоочийг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт авчирч согтуурлын зэргийг шалгахад 3.00 хувь гарч байсан. Өөрт нь хэд гарсныг нь харуулаад машиныг нь ачлагын машин дуудаж ачиж явуулаад жолоочийг өөрийг явуулсан. Жолоочийн эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгахад эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, жолоочийн лавлагаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2027 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 2 жил 6 сарын хугацаагаар хасуулсан болох нь Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг тогтоогдож байна.
Шүүгдэгч ****ын амьсгал дахь спиртийн агууламж 3.00 хувьтай гарсан байх ба согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж,
Мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт -Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тус тус зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзлээ.
Шүүгдэгч ****од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ****ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ****од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ыг 2 жил 6 сарын хугацаанд Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4,000,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 16 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 9 сар 16 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар тогтоох санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****ыг 1 жил 6 сарын хугацаанд Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч **** нь Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялаас өнөөдрийн байдлаар тооцож үзэхэд 1 жил 9 сар 18 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг эдэлсэн, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялыг огт биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч ****од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 18 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн 4 жил 9 сар 18 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 8 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч ****ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч ****ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч **** нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын ****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****ыг 1 жилийн хугацаанд Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч ****ыг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ****од мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч ****од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 18 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн 4 (дөрөв) жил 9 (ес) сар 18 (арван найм) хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож 8 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 2 (хоёр) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жил 9 сар 18 хоногийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР