| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2025/0248/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/259 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/259
2025 10 06 2025/ШЦТ/259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан
Улсын яллагч *****
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***** (онлайнаар)
Шүүгдэгч ***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт *****ийн *****т холбогдох эрүүгийн 2539003820208 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ***** нь 2024 оны 07 дугаар сарын 12-оос 13-ны өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн ***** сумын 5 дугаар багт орших нийтийн байранд тухайн цаг хугацаанд 15 нас 01 хоногтой байсан ***** түүнийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой байсан атлаа бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***** нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ***** овогт *****ийн ***** нь 2024 оны 07 дугаар сарын 12-оос 13-ны өдөрт шилжих шөнө Хэнтий аймгийн ***** сумын 5 дугаар багт орших нийтийн байранд тухайн цаг хугацаанд 15 нас 01 хоногтой байсан ***** түүнийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой байсан атлаа бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *****ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс манай зам засварын ажил эхэлсэн юм. Бид нар Хэнтий аймгийн ***** сумын 4 дүгээр баг Улаан хоёр давхар байшинд 2 өрөө хөлсөлж тэндээ байж байгаа юм. Манай өрөөнд *****, *****, ***** бид нар байдаг юм. Тэгээд Хэнтий аймгийн наадмаар талбай дээр *****, ***** хоёр *****, ***** гэх хоёр охинтой танилцсан юм. Тэгээд *****, ***** бид нар байрандаа түрүүлж ирсэн. /би сайн санахгүй байна./ Тэр *****, ***** хоёрыг манай ах ***** насыг нь асуухад нөгөө хоёр охин өөрсдийгөө 20, 21 настай гэж хэлж байсан. Харин манай ах утсаар бичлэг хийж байсан юм. Харин дараа нь *****, ***** нар явахдаа тухайн бичлэгийг устгуулаад явсан юм. Сүүлд хэд хоног гэдгээ санахгүй байна. *****, *****, ***** нар манай байранд ирэхдээ архи уусан үнэртүүлж ирээд манай байранд унтсан тэгэхэд ***** өөрөө миний хөнжилд надтай цуг унтахдаа ***** зөвшөөрсөн болохоор би тэр охинтой бэлгийн харилцаанд орж унтсан юм....” гэх мэдүүлэг (хх-ийн 15-17),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.*****ын “...Тухайн үед ***** нь ***** ахтай, ***** *****тай, би ***** ахтай бид нар бөөндөө газар унтах болсон. Харин ***** нь ганцаараа цаана унтах гэж байсан. Энэ нь 2024 оны 07 дугаар сарын 11-ээс 12-ыг шилжих шөнө болсон явдал юм. Ингээд ***** ахтай би ярилцаад тухайн шөнө бэлгийн харилцаанд орсон. Маргааш нь *****, ***** бид 3 өглөө эрт нийтийн байрнаас гараад ***** эгчтэй уулзаад гол дээр байж байгаад гэртээ орой 19 цагийн үед харьсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 10-12),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ж.*****гийн “...тухайн байранд *****, *****, *****, *****, *****, ***** бид нар үлдээд сууж байгаад *****, ***** бид нар утсаа ухаж сууж байгаад унтахаар болоод газар зассан орон дээр баруун гар талд ***** наад талд *****ээ *****тай, ***** надтай, ***** *****тэй цугтаа унтсан. Харин ***** цаад талд мишоктой унтаж байсан юм. Миний хажуу тал ***** *****тай бэлгийн харилцаанд орсон. Мөн ***** *****тэй бэлгийн харилцаанд орсон юм. Би тухайн үед *****тай бэлгийн харилцаанд орсон юм. *****, ***** бид нарс өөрсдийн сайн дурын үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-36),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч *****ын “...2024 оны 07 дугаар сарын 12-ны шөнө *****, *****, ***** нар архи үнэртүүлсэн ирэхээр нь би хөөж явуулсан. Харин намайг гэртээ орсон хойгуур манай хэдэн залуусын байранд орж унтсан гэдгийг маргааш нь мэдсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.*****ийн “...Унтахдаа ***** *****тэй, ***** *****тай, ***** бид хоёр өвөртөө орж унтсан юм. ***** бид хоёр бэлгийн харилцаанд орсон. Тэгэхдээ ***** өөрөө бүх хувцсаа тайлж өөрөө зөвшөөрч бэлгийн харилцаанд орсон. Харин *****, ***** нарыг бэлгийн харилцаанд орсон эсэхийг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 47-49),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч *****ын “...Би *****тай, ***** *****тай, ***** *****тэй цугтаа унтсан юм. Би *****тай цуг унтахдаа бэлгийн харьцаанд орсон юм. ***** өөрөө бүх хувцсаа тайлж надтай тэврэлдсэн. Тэгээд бид хоёр бэлгийн харилцаанд орсон. Харин бусдыг нь бэлгийн харилцаанд орсон гэдгийг би огт мэдэхгүй байна. Бүгдээрээ унтаж байсан юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 50-52),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 403 дугаартай “...1. Б.***** нь насандаа тохирсон одоогоор 15 нас 1 сартай байх боломжтой байна.
2. Шинжлүүлэгч Б.*****ын хэлж байгаа 15 настай тохирч байна....” гэх дүгнэлт (хх-ийн 23-24),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 405 дугаартай “...1.9. Охин хальсны хуучин урагдалтай байна.
2.3.4.5 Б.*****ын биед гэмтэл тогтоогдсонгүй.
6. Эр бэлгийн эс илрээгүй.
7.8 Дох, Тэмбүүгийн халдвар илрээгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 57-58),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0825/2638 дугаартай “...1. ***** ***** ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна
3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай...” гэх дүгнэлт (хх-ийн 167-169), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4), төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 30), нас тоолсон тухай тэмдэглэл (хх-ийн 29), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *****ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 176), шүүгдэгч *****ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 178), мөнгөн шилжүүлгийн баримт (хх-ийн 181) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *****ийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.*****ын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал зөрчигдсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ***** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ***** нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.*****ын бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал зөрчигдсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй /8,000,000 төгрөг төлсөн хх-ийн 181 хуудас/ талаараа мэдүүлж байх тул шүүгдэгч *****ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *****т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***** овогт *****ийн *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан атлаа бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****ийн *****т 1100 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *****ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ***** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА