Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 110

 

2023                  04              14                                        1*******/ШШ2023/00110

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: ******* төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* тоотод оршин суух,*******,*******   нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ******* төрсөн, ******* настай, эмэгтэй, *******,, тоотод оршин суух, ,,

 Хариуцагч: ******* төрсөн, ******* настай, эрэгтэй, *******,,тоотод оршин суух, , нарт холбогдох 

нэхэмжлэлтэй, хариуцагч ,   нарт холбогдох үнэт эдлэлийн үнэ 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нар  оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:      

 Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн би 2013 оны 10-р сард банкнаас 5 жилийн хугацаатай 35,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан ба сард 1,011,000 төгрөгийн төлөлт хийдэг байсан. 2015 оны 12 сарын 31-нд тус банкны зээлийн эдийн засагч , салбарын эрхлэгч нар нь гэрт ирж тухайн сарын төлөлтийг хийхийг шаардсан.  Надад бэлэн байсан 200,000 төгрөгийг одоо бэлнээр төлчихье, үлдэгдэл мөнгийг 1 сард төлчихье гэж гуйхад танд  барьцаалах үнэт эдлэл байвал бид мөнгө олоод төлөлтийг чинь гүйцээгээд хийчихье гэж хэлсэн. Би өөрт байсан 2 ширхэг цагаан хаш хөөргийг үзүүлээд аль нэгийг нь  сонгоод аваад яв гэж хэлэхэд тэд 2 ширхэг хөөргийг чинь хоёуланг нь авч явъя гэж шаардсан.  Би найдвартай хадгалж чадах уу гэж асуухад тэр талаар санаа зовохгүй байж болно. Бид ерөнхий нягтлан бодогчийн сейфинд  хадгална гэсэн амлалт өгсөн. Би 2 ширхэг хөөргөө авч тэдэнтэй хамт банкны төв салбарт ирж хүлээлгэн өгсөн.  2016 оны 01 сарын 08-нд намайгт байхад цагдаагийн хэлтсээс ярьж “ЭС,” ломбарданд  хулгай орсон. Таны үнэт эдлэл алдагдсан тул  хохирогчийн хувиар яаралтай ирж мэдүүлэг өг гэсэн.  Цагдаад ирж мэдүүлэг  өгсөн.  Мөн ахлах дэслэгч шаардлагаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Энэ хэрэг илрэхгүй байсаар 2021 онд хаагдсан.  Тухайн үед шүүхэд хандсан боловч цагдаа дээр байхад хэргийн нэхэмжлэл хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.  Дээрх 2 хүнээс 28 мм диаметртэй  алтан нуухтай шахмал толгойтой их газрын цагаан хаш хөөрөг, 23 мм диаметртэй алтан нуухтай, шүрэн толгойтой дунд гарын цагаан хаш хөөрөгний болон үнэлгээний үнэ нийт 16,680,000 төгрөгнөөс тэдний өөрсдийн 800,000 төгрөгийг хасч 15,880,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

            Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 12 сарын 31-ний өдөр банкнаас авсан зээлийн төлөлт хийх ёстой байсан. Тухайн үед надад мөнгө орж ирэх ёстой байсан боловч мөнгө орж ирээгүйн улмаас төлөлтийн 1,011,000 төгрөгийг төлөх боломжгүй байсан. Тэр өдөр банкны салбарын эрхлэгч , нар ирээд оны эцэс болох гэж байна зээлээ төлөхийг шаардсан. Би хэлсэн надад бэлэн 200,000 төгрөг байна. Үлдсэнийг би мөнгө орохоор буюу он гараад эхний долоо хоногт төлчихье гэж хэлсэн. Гэтэл оны эцэс болж байна заавал тушаах ёстой бид нарын ажлын үзүүлэлтэд нөлөөлөх учраас ямар нэгэн байдлаар заавал төлөх ёстой гэсэн шаардлага тавьсан. Бид нар заавал төлүүлэх учраас танд барьцаалах зүйл байна уу бид нар учрыг нь олоод төлөлтийг нь хийчихье.  Би өөрт байсан 2 ширхэг цагаан хаш хөөргийг үзүүлээд аль нэгийг нь  сонгоод аваад яв гэж хэлэхэд тэд 2 ширхэг хөөргийг чинь хоёуланг нь авч явъя гэж шаардсан.  Би найдвартай хадгалж чадах уу гэж асуухад тэр талаар санаа зовохгүй байж болно. Бид ерөнхий нягтлан бодогчийн сейфт  хадгална гэсэн амлалт өгсөн. Би 2 ширхэг хөөргөө авч тэдэнтэй хамт банкны төв салбарт ирж хүлээлгэн өгсөн. Тухайн үед банк зочид буудлын дор ажиллаж байсан. Тэгээд зааланд сууж байсан хүнээр шалгуулсан энэ үнэхээр шүрэн толготой хаш хөөрөг мөн үү гэж асуугаад тэгээд дээшээ авч гараад хөөргийг надаас авсан. Тухайн үед нарийн бичиг хийж байсан хүүхэн дээшээ, доошоо барьж яваад байсан. Тун удалгүй надад үлдэгдэл мөнгийг өгөөд би зээлийн төлөлтөө хийсэн. 2016 оны 01 сарын 08-нд намайгт байхад цагдаагийн хэлтсээс ярьж “ ” ломбардад  хулгай орсон. Таны үнэт эдлэл алдагдсан тул  хохирогчийн хувиар яаралтай ирж мэдүүлэг өг гэсэн.  Цагдаад ирж мэдүүлэг  өгсөн.  Би тухайн үед хөөргөний ченж хийж хөөрөг борлуулалтын хувиа аваад явдаг байсан. Тухайн үед алдагдсан хоёр хөөргийг нэхэмжлэх гэсэн боловч 2016, 2017 онд шүүхэд хандах гэсэн боловч цагдаа дээр илрээгүй байгаа хэрэг дээр нэхэмжлэл авах боломжгүй гэсэн. Цагдаагийн мөрдөн байцаагчаас наад хэрэг чинь мөд илэрнэ гээд санаа зоволтгүй таны эд зүйл олдоно гэж хэлсэн 2018 оноос хойш миний итгэл алдарсан. Хоёр хөөргөний үнэ 15,880,000 төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:   миний бие банк салбарын харъяа тооцооны төвийн захирлаар ажиллаж байх үед буюу 2015 онд өөрийн эрхлэх ажлын чиг үүргийн дагуу зээлдэгч ийг зээлээ төлж зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар уулзаж байсан. Тэр үед нэхэмжлэгч нь зээлээ төлөх санхүүгийн боломжгүй байгаа гэдгээ хэлж 200,000 төгрөгийг бэлнээр тушааж, өөрийн 2 ширхэг хөөргийг “ ”  ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 800,000 төгрөг авч банкны зээлийн төлөлтөө тушааж байсан. Энэ үед эдийн засагч болон миний бие хамт явж байсан нь жилийн эцэст санхүүгийн тайлан бланс гарах болсон учир зээлдэгч нараас зээлийн үүргээ биелүүлэх талаар хамтран ажиллаж байсантай холбоотой. Иргэн Гансүх нь өөрийн зээлийн төлбөрөө төлөхөөр барьцаанд тавьсан хөөрөг нь ломбарднаас хулгайд алдагдаж эрүүгийн журмаар шалгагдаж байгаад хөөн хэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан талаар нэхэмжлэлдээ дурьдаж. Иймээс учирсан хохирол “ ” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын холбогдох албан тушаалтан буюу эзэн хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна.  Иймд нэхэмжлэгч 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:   миний бие банкны салбарт эдийн засагчаар ажиллаж байх үед 2015 онд өөрийн эрхэлсэн ажлын чиг үүргийн дагуу зээлдэгч ийг зээлээ төлж зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар уулзаж байсан. Тэр үед   нь зээлээ төлөх санхүүгийн боломжгүй байгаа гэдгээ хэлж 200,000 төгрөгийг бэлнээр тушааж, өөрийн 2 ширхэг хөөргийг “-ний барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 800,000 төгрөг авч банкны зээлийн төлөлтөө тушааж байсан. Энэ үед салбарын захирал ажиллаж байсан болон миний бие хамт явж байсан. Жилийн эцэст санхүүгийн тайлан баланс гарах болсон учир зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар хамтран ажиллаж байсантай холбоотой. Иргэн өөрийн зээлийн төлбөрөө төлөхөөр барьцаанд тавьсан хөөрөг нь ломбарднаас хулгайд алдагдаж эрүүгийн журмаар шалгагдаж байгаад хөөн хэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаагдсан талаар нэхэмжлэлдээ дурджээ.Тиймээс эд учирсан хохирлыг -ний барьцаалан зээлдүүлэх газрын холбогдох албан тушаалтнаас буюу эзэн хариуцах ёстой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Хариуцагч нарын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх болсон асуудлыг сонсоход 2015 оны 12 сарын 31-ний өдөр энэ хүн зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учраас банкны эрх бүхий албан тушаалтан буюу удирдлага зээлийн эдийн засагч ,гэсэн хүмүүс очиж уулзаж байсан. Өөрөө ч гэсэн зээлээ төлж чадахгүй байгаагаа тайлбарладаг. Тэгээд 200,000 төгрөгөө бэлнээр өгөөд үлдэгдэл 820,000 төгрөгөө төлөхийн тулд ямар нэгэн зүйлээ барьцаанд тавиад тухайн төлбөрийг төлье гэж яриад суманд байдаг ломбардуудад хөөргөө тавья гээд явахад ломбардууд хөөргийг нь үнэлж мэдэхгүй байсан. Угаасаа тэгнэ үнэлгээний байгууллагууд  үнэлдэг болохоос зүгээр чулуун хөөргийг банкны эдийн засагч битгий хэл хэн ч хараад ялгаж салгаж мэдэхгүй учраас ломбардууд авахгүй гэсэн байдаг. Тухайн хүмүүсийн ажлын үзүүлэлт жилийн эцэс гэдэг бол банкны ажилчдад маш чухал ач холбогдолтой байдаг. Тийм учраас зээлийг нь төлүүлэхийн тулдаас 820,000 төгрөгийг өгөөд Гансүх нь өөрөө зээлээ төлсөн баримт нь хавтаст хэргийн материалд болохоор би 820,000 төгрөг авч төлөөгүй. банкнаас гаргуулна гэсний дагуу банкнаас өөрийнх нь гарын үсэгтэй төлбөр төлсөн баримт нь гарч ирдэг. Тэгэхээр энэ хүний хувьд эргэлзээтэй тайлбар мэдүүлгүүдийг өгдөг. Нэхэмжлэлээсээ эхлээд өөр, өөр зүйл мэдүүлдэг. банкин дээр ирээд бөөндөө цуг явж байсан. банкин дээр ирээд цуг явж байсныг гэрч , нар мэдүүлсэн. банкин дээр хяналт, шалгалт ирсэн байсан. Зээлдэгчийн эд зүйлийг банкин дээр хадгалж, авч үлдэж болохгүй. Тийм учраас ын эгч , ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх төв ажиллуулдаг. Тийм учраас барьцаалан зээлдүүлэх төвд хадгалуулъя гэж ярьж тохиролцоод,эгч рүүгээ яриадзөвшөөрөөд эд нар бүгдээрээ очоод , ХХК-ний ломбардад тухайн хөөргийгд өгсөн. хөөрөг гэдгийг хараагүй, тэмтэрч үзэхэд хөөрөг байсан гэж гэрчээр мэдүүлдэг. Ингээд 2015 оны 12 сарын 31-ний өдөр тухайн асуудал болоод , ХХК-ний ломбардад хадгалуулсан. Тухайн үед хадгалуулахдаа 2-3 хоног хадгалуулна, тэгээд мөнгөө төлөөд авна гэдгээ Гансүх өөрөө мэдэж байсан. Үүнийг гэрч , нар мэдүүлдэг. Өөрийнх нь өгсөн мэдүүлэг дээр ч байдаг. Гэвч үнэ хүн өөрөө хугацаандаа эд хөрөнгөө аваагүй. Гэтэл тухайн ломбардад 2016 оны 01 сарын 06-07-нд шилжих шөнө хулгай ороод хөөрөг нь алга болсон байгаа. Ингээд хулгайд алдагдсан асуудал болоод, “ ” ХХК-ны ломбардны ажилтан юм уу эзэн буюу тухайн үед хамтарч ажиллуулдаг байсан хүнд өгч хадгалуулснаар хадгалалтын гэрээний харилцаа үүсэж байна. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1,2-т зааснаар хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалалт төлбөргүй байх бөгөөд хэрэв хадгалагч хадгалалтыг аж ахуйн үндсэн үйл ажиллагааны хүрээнд явуулж байгаа бол урьдчилан тохиролцоогүй ч хадгалалтын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзнэ гэж заасан байгаа юм. Тэгэхээр хөлс төлөхгүйгээр тухайн газарт хадгалуулахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т заасан хадгалалтын гэрээний  шинжийг агуулж байна. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3-т хадгалагч, хадгалуулагчийн эрх, үүргийг тодорхойлсон байгаа. Тэгэхээр энэ хэргийн хариуцагч хэн байх вэ? гэдэг асуудал дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг шүүх анхаарч үзнэ үү гэж тайлбартаа тусгая. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргасан ХХК-ийн үнэлгээний тайлан гэж 6 хуудас баримт байгаад байгаа юм. Тухайн 6-н хуудас баримт нь хаана ч эх хувиараа байхгүй. ХХК болон эрүүгийн хэрэг хянан шалгагдаж байгаа хугацаанд ч ийм хөрөнгийн үнэлгээний тайлан гаргаагүй. Одоо иргэний хэрэгт ч гэсэн эх хувиараа байхгүй. Хэнээс, хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй Гансүх хөрөнгийн үнэлгээний тайланг прокурорын ажилтныг хууран мэхэлж, хуулбар үнэн тэмдэг даруулсан. Тухайн шинжээчийн дүгнэлт нь яагаад хууль бус болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч мэдүүлэг /х.х-ийн 134-135-р хуудас/, гэрч ийн мэдүүлэг /х.х-ийн 178-179-р хуудас/, ******* дахь сум дундын прокурорын газрын албан тоот /х.х-ийн 149-р хуудас/, албан тоот, ******* дахь сум дундын прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас байгаа. Миний бие энэхүү иргэний хэрэгтэй давхар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж энэ асуудлыг шалгуулж байгаа. Одоогоор прокурор, цагдаагийн байгууллагаас хариу ирээгүй байгаа. Хэд хэдэн ажилтнууд болох прокурорын туслах ажилтан худал мэдүүлэг өгсөн асуудлаар шалгуулж байгаа. Прокурорын хариу мэдэгдэх хуудсанд дурдсанаар бол үнэлгээний тайлангийн өөрт байх баримтад прокурорын газрын бичиг хэргийн ажилтан хуулбар үнэн тэмдэглэгээ хийсэн болох нь тогтоогдож байна гээд шалгалт хийгээд дүгнэсэн байгаа юм. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1-т зааснаар хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ гээд заасан байгаа юм. Хуульд заасан арга хэрэгслээр олж авсан гээд тухайн ХХК-ийн хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй. Прокурорын туслах ажилтныг хууран мэхэлж, прокурорт хэлчихсэн, хэргээс нь хуулбарлуулж авсан гэж тайлбараа хэлээд авсан байгаа. Туслах ажилтан өөрөө шалгаж аваагүй юм уу, санаатай юм уу, санамсаргүй үйлдэл нь тогтоогдох байх. Тэмдэг дарж өгснөөс болж өнөөдөр энэ асуудал үүссэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэсэн заалтыг мөн зөрчиж гаргасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байгаа. Тэгэхээр тухайн шинжээчийн дүгнэлт, энэ шинжээчийн дүгнэлтийг үндэслэж гаргасан ХХК-ийн 2023 оны 03 сарын 21-ний Б/23-17 дугаартай шинжээчийн дүгнэлт мөн үүнийгээ дагаад нотолгооны шинжээ алдсан байна гэж үзсэн. Мөн хавтаст хэргийн 152 хуудсанд авагдсан ХХК-ний албан бичиг байгаа. Нэгэнт 5-н жилийн хугацаа нь өнгөрсөн шинжээчийн дүгнэлт одоо ямар ч хүчин чадалгүй. Энэ шинжээчийн дүгнэлт нь хүчин төгөлдөр биш болно гэсэн албан бичиг ирүүлсэн. Мөн ХХК-ийн захирал гэрчээр мэдүүлэхдээ тус тус хэлсэн байна. Иймд дээрх хоёр шинжээчийн дүгнэлт нь хуулийн шаардлага хангаагүй хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй, нотлох баримтууд болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна” гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн асуудал маань 2016 оны 01 сарын 6-7-ны хооронд ломбардад хөөрөг алдагдсанаас үүссэн байгаа. Тухайн үед Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль хэрэгжиж байсан. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлд иргэний нэхэмжлэгч гэж байгаа. Иргэний нэхэмжлэгч гэдэг нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн, түүнийгээ нөхөн төлүүлэх буюу сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа иргэн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ гэж заасан байгаа. 43.2-т Иргэний нэхэмжлэгчийг тогтоохдоо хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гээд хуульд заасан байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч мэдүүлэг байгаа. Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоод мэдүүлэг өгсөн байгаа. Хэдийгээр тэр мэдүүлгээр , ХХК-ны ломбардад би тавьсан юм аа гэж мэдүүлж байгаа боловч тухайн үеийн нөхцөл байдал ломбардад хадгалуулсан байсан хөөрөг чинь алдагдсан учраас та эзэн учраас иргэний нэхэмжлэгчээр тогтоогдох  шаардлагатай гэсний үндсэн дээр тийм мэдүүлэг өгч өөрийнхөө хөөрөг мөн гэдгийг нотлох байдлаар тийм мэдүүлгийг өгсөн байгаа. Эрүүгийн хэрэгт хэн хяналт тавьдаг вэ?, хэрэгт дотор байгаа нотлох баримтуудыг хэргийн оролцогч нар өгсөн тохиолдол хэн түүний бүрэн бүтэн байдлыг хангаж, хадгалах вэ? гэхээр мөрдөн байцаагч, түүнд хяналт тавих хүн бэ? гэхээр прокурор хяналт тавих ёстой. Гэтэл иргэний нэхэмжлэгч миний гаргуулсан шинжээчийн дүгнэлт хэрэгт байна уу гэдгийг шалгаад явах боломж нь байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд юу гэж заасан байдаг вэ? гэхээр хэргийн материалыг иргэний нэхэмжлэгч, иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримттайгаа хавтаст хэргээс шүүхэд шилжүүлэхийн өмнө танилцаж болно гэж заасан байгаа. Тэрнээс биш энэ хүнд хэрэгт дотор миний гаргуулсан шинжээчийн дүгнэлт байна, байхгүй юу гэдгийг үзээд хараад шалгаад явах боломж байгаагүй юм. Мөн гэрч гэрчээр өгсөн мэдүүлэг байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр тамга, дардсаа дарж гарын үсэг зурсан нь миний гарын үсэг мөн байна гэдгийг өөрөө бас мэдүүлж байгаа. Хариуцагч, шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа тухайн үед , нэртэй ломбард тухайн эд зүйлийг хариуцах ёстой, Гансүх нь зээлээ төлөхийн тулд 2 ширхэг хөөргийг барьцаанд тавьсан гэж мэдүүлдэг гэтэл барьцаанд тавьсан тохиолдолд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т зааснаар барьцаалан зээлдүүлэх газрын зээлийг хуульд заагаад өгсөн байгаа. Заавал барьцаалж байгаа тохиолдолд бэлнээр юм уу, бэлэн бусаар төлбөрийг зээлдэгчид олгож барьцаанд нь хөдлөх эд хөрөнгийг авч барьцаалбал хийж өгнө гээд хуулиараа заагаад өгсөн байгаа. Гэтэл энэ хөөргөний хувьд барьцааны гэрээ хийгдээгүй. Барьцаалан зээлдүүлэх газраас хийгдсэн гэрээ биш ээ. Зөвхөн болон хоёрын , ХХК-ны ломбардны эздүүд болон тухайн үед ажиллаж байсан ажилчдын мэдүүлгээр ,,гурав манайд ирж хөөргийг хадгалуулсан, барьцаалагч мөнгө төгрөг аваагүй гэдгийг нотолдог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмнөөс 800,000 төгрөгийг төлсөн гэж ярьдаг. Гэтэл зээлийн гэрээнд барьцаа хөрөнгөөр хангуулж байгаа тохиолдолд Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болно гээд заасан байгаа. Гэтэл, нарын гаргаж байгаа үйлдэл нь Банкны тухай хууль болон өөрсдийн ажил байдлын тодорхойлолтыг зөрчиж өөрийнхөө эрх мэдлийг ашиглаж, мөн түрүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн жилийн эцэс болоод үр дүнгийн урамшуулал авахын тулд, жилийн эцэс аягүй чухал байдаг гэсэн байгаа. Тийм учраас өөрсдөдөө ашигтай байдлаар өмнөөс зээлийг нь төлөөд байна гэсэн асуудал үүссэн байна. Тэрнээс биш, нарт зээлийг нь төлөх шаардлага байгаагүй. Энэ хүн хугацаандаа зээлээ төлөөгүй гэдэг нь хавтаст хэрэгт нотлогддоггүй. Энэ хүн хэзээ зээлээ төлөх ёстой байсан юм бэ? гэдэг нь өөрөө сая мэдүүлсэн байгаа сарын 30 юм уу, 31-нд төлдөг гэсэн. Зээлийн төлөлтийн хугацаа хэтрээгүй ийм асуудал байгаа. Гэтэл ийм шаардлага тавиад энэ хүний өмнөөс эд хөрөнгийг авч байгаа асуудал бол , хоёрыг эрх, үүргээ хэтрүүлсэн байна гэж үзсэн. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.3.2-т зааснаар хадгалж байгаа эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байхыг хориглоно гэж заасан байхад, нарын хооронд хадгалалтын гэрээ үүсэж байгаа. Бид таны зээлийн 800,000 төгрөгийг төлнө, та оронд нь бид нарт хөөргөө хадгалуулчих гэж шаардлага тавьсны үндсэн дээр Гансүх очиж хөөргөө хадгалуулж байгаа. Гэтэл хуульд гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно гээд заасан байгаа. Мөн нэхэмжлэгч хэлсэн, нарт би ерөөсөө хөөргөө шилжүүлэх талаар зөвшөөрөл өгөөгүй гэж мэдүүлсэн. Мөн хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-т зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө гэж заачихсан байгаа учраас, нарын , ХХК-ны ломбардад буюу гуравдагч этгээдэд хадгалуулсан үүргээс болж хөөрөг алдагдсан буюу хөөргөний үнэ 15,880,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзээд учирсан хоёр ширхэг цагаан өнгийн хаш хөөргөний үнэ болох 15,880,000 төгрөгийг Гансүх, нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч нарын төлөөлөгч ын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Өнөөдрийн энэ иргэний хэргийн эхлэл нь юу вэ? гэхээр бид нар эрүүгийн хэрэгт авагдсан баримтыг харж байгаад ярих ёстой. Энэ хүн ломбардад аваачиж өгсөн гэдгээ мэдүүлгээрээ хүлээсэн байгаа. Мэдүүлгээрээ хэлсэн. Хавтаст хэрэгт энэ үнэлгээний тайлан байхгүй байгаа нь аргагүй юм байна лээ. Энэ хүн 27 мм даваа толгойтой хөөрөг, 22 мм шүрэн толгойтой цагаан хөөргөө алдсан. Үүнийгээ мэдэж байсан юм уу гээд өөрийнх нь өмгөөлөгч асуухад хариулсан шүү. Тэгэхээр энэ үнэлгээний тайлан дээр шал өөр хөөрөг байгаад байдаг. 28 мм даваа толгойтой хөөрөг,  23 мм шүрэн толгойтой хөөрөг тэгэхээр энэ хүний алдсан хөөрөг энэ биш ээ. Энэ үнэлгээг харахад энэ хүний алдсан хөөрөг биш байна. Дээрээс нь энэ хүнтэй холбоотой ямар нэгэн үг үсэг энэ үнэлгээнд байдаггүй. Энэ хүн энэхүү үнэлгээний тайланг ямар замаар хуулбарлаж авсан нь тодорхойгүй байна. Өөр хүнийх байж болохоор тайлан. Тэгээд энэ үнэлгээний тайлангаа батлаад 2023 онд хийлгээд 27, 28 гэж батлаад хүрээд ирсэн байгаа. Хөөрөг юугаараа их гар, дунд гар гэж явдаг юм бэ? гэхээр мм, диаметрээрээ явдаг. Тэр диаметр өөрчлөгдөх боломж байхгүй. Хэрвээ тэр амных нь диаметр өөрчлөгдөх юм бол толгой хэсэг нь тараахгүй байх ч гэдэг юм уу ийм зүйлүүд байгаа. Энэ хүнд хууль сануулаад иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг авсан байгаа. Тэр мэдүүлэг дээрээ мэдүүлсэн хөөргөнөөс өөр хөөрөг болгоод яваад байх юм. Энэ ямар учиртай юм бэ?, өөрөө 27, 22 гэж хэлчихээд одоо 28, 23-тай хөөрөг нэхээд яваад байх юм. Энэ бол хөдөлшгүй баримт юм. Үүнийг Иргэний хуульд зааснаар гэм хор арилгах үүрэггүй этгээд гэж зайлшгүй байх шаардлагатай энэ хавтаст хэрэгт байхгүй байна. Хэн хариуцах этгээд юм гэдэг нь байхгүй байна. Эрүүгийн хэрэг дээр хүртэл тэр нь олдоогүй. Одоогоор тогтоогдсон зүйл байхгүй байхад өөртөө ашигтайгаар тайлбарлаад байх юм. Энэ хүний мэдүүлэг шүүгч, өмгөөлөгч, намайг асуухаар дор доороо өөрчлөгдөөд байгаад байна. Гэм хор арилгах үүрэггүй этгээд хэн байх ёстой юм бэ?. Энэ хүн үүнийгээ тодорхойлж чадаагүй. Ломбардад тавьсан юм бол ломбардны хүнээ авчраад гэм хороо арилгуулах нэхэмжлэлээ гаргах ёстой шүү дээ. Тэгээд энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийнхөө хөөрөгтэй ижил төстэй үнэлгээний тайланг авчирсан байна. Тухайн үед прокурорын ажилтнаар яаж хуулбар үнэн даруулсан юм мэдэхгүй, тодорхойгүй байна. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад шалгуулах гээд өгсөн байгаа. Цагдаагийн байгууллага шалгаад явах байх. Ийм учраас , нар нь ямар ч төлбөр төлөх үндэслэл байхгүй учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  • 2021 оны 01 сарын 19-ны өдрийн 5/08 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 7-9/,
  • 2016 оны 06 сарын 06-ны өдрийн 316-27 дугаартай ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан,
  • 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 2/1257 дугаартай газрын албан тоот,
  • 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 5/1282 дугаартай газрын албан тоот,
  • Гэрч Д.гийн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 118-119/
  • 2022 оны 11 сарын 14-ны өдрийн 45/536 дугаартай банкны албан тоот,
  • Гэрч Б. мэдүүлэг /хх-ийн 134-135/
  • Гэрч Д.ийн мэдүүлэг  /хх-ийн 145-146/
  • 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 1/730 дугаартай Прокурорын газрын албан тоот,
  • Гэрч У.ын мэдүүлэг  /хх-ийн 152-153/
  • 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 90/022 дугаартай ХХК-ний албан бичиг,
  • 2023 оны 01 сарын 11-ний өдрийн гэрч Ц.ийн мэдүүлэг  
  • 2023 оны 01 сарын 09-ны өдрийн 01/023 дугаартай ХХК-ний албан бичиг,
  • 2023 оны 03 сарын 21-ний өдрийн В23-17 дугаартай ХХК-ний шинжээчийн дүгнэлт зэрэг болно.

                                                          ҮНДЛЭХ нь:          

Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан үнэт эдлэлийн буюу 2 ширхэг цагаан хаш хөөрөгний үнэ 15,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,880,000 төгрөгийг төлөхгүй, учирсан хохирлыг , ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын эзэн хариуцах ёстой, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, энэ хөөргийг бид ломбарданд тавиагүй, өөрөө хөөргөө ломбарданд тавьсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан болно.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг тухайн сарынхаа зээлийн төлбөрийг төлж чадаагүйн улмаас банкны салбарын эдийн засагч , захирал нар гэрт нь ирж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж, нэхэмжлэгч 2 ширхэг цагаан хаш хөөргийг банкинд хадгална барьцаанд авна гэж авч банкинд ирсэний дараа нь 820,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгч тухайн сарын зээлийн төлбөрийг төлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

            Шүүх энэ үйл баримтыг дүгнэж үзэхэд талуудын хооронд 2 ширхэг цагаан хаш хөөргийг хадгалах талаар эрх зүйн харилцаа үүссэн байна. Хадгалалтын гэрээний хэлбэрийг хуульд тусгайлан заагаагүй тул гэрээг амаар байгуулж болохоор зохицуулсан байна.

Талууд хөөрөг хадгалах талаар амаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлж, нэхэмжлэгч нь хариуцагч , нарын хамт дэх банкны салбарт очиж тухайн 2 ширхэг цагаан хаш хөөргийг өгч хадгалуулсан нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т зааснаар хадгалалтын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

    Хариуцагч , нар нь нэхэмжлэгч нь зээлээ төлөх санхүүгийн боломжгүй байгаа гэдгээ хэлж 200,000 төгрөгийг бэлнээр тушааж, өөрийн 2 ширхэг хөөргийг “ ”  ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт тавьж 800,000 төгрөг авч банкны зээлийн төлөлтөө тушааж байсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байгаа болно.

Хариуцагч , нарын “дээрх 2 ширхэг хөөрөгний үнэ 15,880,000 төгрөгийг төлөхгүй, учирсан хохирлыг “ ” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын эзэн хариуцах ёстой, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон, энэ хөөргийг бид ломбарданд тавиагүй, өөрөө хөөргөө ломбарданд тавьсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх  нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл нь хэрэгт авагдсан гэрч Д.гийн шүүхэд өгсөн “манай дүү над руу утсаар яриад 2 хөөргийг ломбарданд хадгалуулъя гэж хэлсэн. 2,3 хоног хадгалуулна гэсэн. Тэгээд манай дүү тай хамт ирж 2 хөөргийг ломбарданд хадгалуулахаар надад өгсөн. /боодолтой зүйл байсан, тэмтэрч үзэхэд хөөрөг тэмтрэгдсэн/. Өөрсдөө хөөрөг гэж хэлсэн. Тэр хоёр хөөргийг би аваад сэйфэндээ хийсэн. , нарт мөнгө өгөөгүй. Манайх 2 хөөргийг албан ёсоор барьцаанд аваагүй, Манай дүү тэй хамт эдийн засагч хийж байсан. Банкны эдийн засагч нар ажил дээрээ хүний эд хөрөнгө хадгалж болохгүй, танайд түр хадгалуулчихъя гэсэн. Тэгээд би авч сейфэндээ хадгалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/, гэрч Д.ийн шүүхэд өгсөн “, бид 3 ломбарданд хамт очсон. ийг тэнд очсон эсэхийг сайн санахгүй байна. Нэг бол хамт очсон санагдаад, нэг бол очоогүй ч юм шиг санагдаад байна. Уг хөөргийг ломбарданд хадгалуулах гэжд өгсөн байдаг. Яагаад гэвэл банкинд хотоос дотоод хяналт шалгалт ирсэн байсан учраас найдвартай газар ломбард гээд хадгалуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146/, гэрч У.ын шүүхэд өгсөн “, Г. нар манай ломбарданд 2 хөөрөг хадгалуулсан талаар ломбарданд хулгай орсны дараа цагдаагаас дуудахад очиж мэдсэн. Манайх алт монет л авдаг. Хөөрөг авч байгаагүй. Учир нь чулууг үнэлж мэдэхгүй учир авдаггүй. уг хоёр хөөргийг хадгалуулсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 152-153/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна. Уг гэрчийн мэдүүлгүүд нь  хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан тул үнэлэх нотлох баримтууд гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д ”Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан. Хариуцагч нар нь энэ хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлож чадаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл  нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нотлох баримтууд хэрэгт авагдаагүй болно.

Иргэний хуулийн 422 дүгээр зүйлийн 422.3.2-т “хадгалж байгаа эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх” гэж заажээ.

Гэтэл хариуцагч , Г. нар нь хуульд заасан энэ үүргээ үл биелүүлж хадгалуулсан эд хөрөнгийг хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээд болох “ ” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын ажилтанд өгч хадгалуулж байгаад ломбарданд хулгай орж уг хоёр хөөрөг хулгайд алдагдсан байна.

Хариуцагч нар нь 2 ширхэг хөөргийг “ ” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газрын ажилтанд өгч хадгалуулахдаа ямар нэгэн баримт бичиг үйлдээгүй, банкны эдийн засагч нар ажил дээрээ хүний эд хөрөнгө хадгалж болохгүй, банкинд хотоос дотоод хяналт шалгалт ирсэн гэдэг үндэслэлээр хувийн журмаар хадгалуулсан болох нь дээрх гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул “ ” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газар 2 ширхэг хөөрөгний үнэ 15,880,000 төгрөгийг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй гэж шүүх үзэв.

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд...” гэж заажээ.

Хариуцагч , нар нь зээлдэгчийн зээлийн төлбөрийг төлүүлэхийн тулд нэхэмжлэгчийн 2 ширхэг цагаан хаш хөөргийг ямар нэгэн гэрээ болон шүүхийн шийдвэргүй, дур мэдэн авч явсан байдал нь банкны тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нь хоёр ширхэг хөөргөө өөрөө “ ” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан 820,000 төгрөг авч зээлийн төлбөрөө төлсөн гэх боловч уг хоёр хөөргийг хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлүүлэхийн тулд барьцаанд тавихаар авч явсан бөгөөд зээлийн төлбөрт 820,000 төгрөгийг нэхэмжлэгчийг банкинд байхад өгч зээлийг нь төлүүлсэн байдаг юм. Хэрэв нэхэмжлэгч 2 ширхэг хөөргөө “ ” ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан бол зээлийн үлдэгдэл 820,000 төгрөгийг ломбардны ажилтангаас авч зээлээ хаах ёстой байтал нь “би, нарт ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй” гэж мэдүүлдэг.

Хариуцагч нар нь хадгалуулахаар өгсөн эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй бөгөөд  хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлснээс үүссэн хохирлыг хариуцах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-т “хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ” мөн хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгалагч нь хадгалалтад шилжүүлсэн эд хөрөнгийг алдсан, дутагдуулсан, гэмтээснээс хадгалуулагчид учирсан хохирлыг төлнө” гэж тус тус заасан байна.

Иймд хариуцагч нар нь хадгалуулахаар өгсөн эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй бөгөөд  хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлснээс үүссэн хохирлыг хариуцах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч эд учирсан хохирол болох 2 ширхэг цагаан өнгийн хаш хөөрөгний үнийг хариуцан төлөх үүрэгтэй гэж үзэв.

2016 оны 06 сарын 06-ны өдрийн №316-27 дугаартай ХХК-ний хөрөнгийн үнэлгээгээр өмчлөлийн 2 ширхэг цагаан хаш хөөргийг нийт 16,600,000 төгрөгөөр үнэлсэн байна.

Хариуцагч тал уг үнэлгээг хуурамчаар үйлдсэн, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй тул үнэлэх боломжгүй гэж маргав.

    Уг үнэлгээний баримтаас үзвэл ******* дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ХБМБХ нь “ ” ХХК-ний ломбарднаас хулгайд алдагдсан гэх 2 ширхэг цагаан өнгийн хаш хөөрөгний үнэлгээ хийлгүүлэхээр захиалж, мөрдөгчийн 2016 оны 06 сарын 02-ны өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу 2 ширхэг цагаан өнгийн хаш хөөргийг үнэлсэн болох нь нотлогдож байна.

2016 оны 06 сарын 06-ны өдрийн №316-27 дугаартай ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан нь газар хадгалагдаж байгаа эрүүгийн 201610010006 дугаартай хэргийн материалд зохих ёсоор, хуулийн дагуу албажиж авагдаагүй болох нь 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 489 дугаартай газрын албан тоотоор нотлогдсон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрт нь өгсөн ХХК-ний шинжээчийн дүгнэлтийг ******* дахь сум дундын Прокурорын газрын хуулбар үнэн гэсэн тамга тэмдгийг хуурамчаар даруулсан нь тус прокурорын газрын ажилтан Б. гэрчээр өгсөн мэдүүлэг,  2022 оны 12 сарын 02-ны өдрийн 1/730 дугаартай ******* дахь сум дундын прокурорын газрын албан тоот зэргээр нотлогдож байна.

Иймд 2016 оны 06 сарын 06-ны өдрийн №316-27 дугаартай ХХК-ний өмчлөлийн 2 ширхэг хөөргийг 16,600,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг шүүх үнэлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл прокурорын ажилтан “хуулбар үнэн” гэсэн тамга, тэмдгийг хуурамчаар даруулсан нь нотлох чанараа алдсан гэж үзнэ.

      Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т үнэлгээчин ажил олгогчийн даалгасны дагуу хөрөнгөд үнэлгээ хийх, 5.1.3-т хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр тус тус үнэлгээ хийнэ гэж заажээ.

            Иймд тус шүүхийн 2023 оны 02 сарын 14-ны өдрийн 202 дугаартай “шинжээч томилох” тухай шүүгчийн захирамжийн дагуу үнэлэгдэж ирсэн 2023 оны 03 сарын 21-ний өдрийн В23-17 дугаартай ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр өмчлөлийн 2 ширхэг хөөргийг 2023 оны 02 сарын 14-ний өдрийн байдлаар 15,000,000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлтийг шүүх үнэлэх нь зүйтэй байна.

Хөрөнгийн үнэлгээ гаргасан үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын оролцогч болон шүүхээс хараат бусаар дүгнэлтээ гаргажээ.

Хариуцагч , нар нь хоёр ширхэг цагаан өнгийн хаш хөөрөгний үнэ, шинж байдлын талаар маргаан гаргаагүй байна.

Хариуцагч нарын төлөөлөгч ын өмгөөлөгч шүүх хуралдаанд “энэ хүн 27 мм даваа толгойтой хөөрөг, 22 мм шүрэн толгойтой цагаан хөөргөө алдсан гэж мэдүүлчхээд одоо болохоор 28, 23 мм-тэй хөөрөг нэхээд яваад байх юм” гэж мэтгэлцсэн боловч нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 28 мм диамертэй алтан нуухтай шахмал толгойтой, их гарын цагаан хаш хөөрөг, 23 мм диамертэй алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын хаш цагаан хөөрөг”-ний үнэ нэхэмжилж байсан нь нотлогдож байна.

ХХК-ний шинжээчийн дүгнэлтээр эзэмшлийн даваа толгойтой, 28 мм диамертэй гуулийн нуухтай, их гарын цагаан хаш хөөргийг 8,000,000 /найман сая/ төгрөгөөр, шүрэн толгойтой, 23 мм диамертэй алтан нуухтай, алтан хаштай дунд гарын цагаан хаш хөөргийг 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр нийт 15,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд хариуцагч , нараас үнэт эдлэлийн буюу 2 ширхэг цагаан хаш хөөрөгний үнэ 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 880,000 /найман зуун наяан мянга/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 15,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 880,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2*******,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 15,000,000 /арван таван сая/ төгрөгний хураамж 232,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилах нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 424.1-д зааснаар хариуцагч , нараас үнэт эдлэлийн буюу 2 ширхэг цагаан өнгийн  хаш хөөрөгний үнэ 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 880,000 /найман зуун наяан мянга/ төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 2*******,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 232,950 /хоёр зуун гучин хоёр мянга, есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Хариуцагч нар нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.Ц