Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 130/ШШ2023/00275

 

 

 

 

   2023              03            20     

                        130/ШШ2023/00275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Э ХК /гүйцэтгэх захирал М.Т/

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Ш ХХК /захирал Х.А/

Нэхэмжлэлийн шаардлага: Дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 4,109,822 төгрөг, алданги 1,163,901 төгрөг, нийт 5,273,723 /таван сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун хорин гурван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.

Хариуцагч Ш ХХК-ийн захирал Х.А-т шүүх хуралдааны товыг шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.А шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч байгууллагын төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар гаргасан хүсэлтээр хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.А-ийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч Э ХК /гүйцэтгэх захирал М.Т/ нь хариуцагч Ш ХХК /захирал Х.А/-д холбогдуулан дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 4,109,822 төгрөг, алданги 1,163,901 төгрөг, нийт 5,273,723 /таван сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун хорин гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хариуцагч Ш ХХК нь манай ХК-тай дулааны эрчим хүч худалдах, хадалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2022 онд 4,109,822 төгрөгийн үнэ бүхий дулааны эрчим хүч худалдаж авсан. Уг гэрээний 5.1-т зааснаар харилцагч дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бичилт хийгдсэнээс тухайн сарын 30-ны өдөр дотор төлсөн байх ёстой. Гэтэл хариуцагч худалдаж авсан сүүлийн 9 гаруй сарын дулааны эрчим хүчний үнийг огт төлөөгүй. Манай компанийн зүгээс хариуцагчид энэхүү 4,109,822 төгрөгийн төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн урчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилнэ. Тус гэрээний 6.2-т зааснаар харилцагч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хэтрүүлсний алдангийг тооцоход 1,163,901 төгрөг болж байна.

1.2. Иймд Ш ХХК /захирал Х.А/-иас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 4,109,822 төгрөг, алданги 1,163,901 төгрөг, нийт 5,273,723 /таван сая хоёр зуун далан гурван мянга долоон зуун хорин гурван/ төгрөг гаргуулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, Ш ХХК-аас авах төлбөр болон алданги бодсон тухай хүснэгт, Ш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, А.С-д олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

4. Нэхэмжлэгч Э ХК /гүйцэтгэх захирал М.Т/ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

4.1. Хариуцагч Ш ХХК нь манай ХК-тай дулааны эрчим хүч худалдах, хадалдан авах тухай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 4,109,822 төгрөг, алданги 1,163,901 төгрөг, нийт 5,273,723 төгрөгийг Ш ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

5. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлтийн  мэдээллээр   Ш ХХК-ийн захирлаар Х-ы А гэж бүртгэгдсэн байна.

5.1. Хариуцагч Ш ХХК -ний захирал Х.А-т  2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийн танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргийг хүлээсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т дугаар зүйлд зааснаар  хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хэргийг түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1. Хавтаст хэрэг нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Э ХК, хариуцагч Б дэлгүүрийг төлөөлж Х.А нар хоорондоо харилцан тохиролцож, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, талууд тамга тэмдгээ дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 

Уг гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т хэрэглэгчийн төлбөр тооцооны хүснэгтээр хэрэглээ халаалт , хэмжих нэгж м.куб, эзлэхүүн м.куб 886,3, тариф /НӨТ-тэй үнэ/ 1287, нэг сард төлөх 1,140668, халаах сар 8 сар,  мөн халаалт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, хэмжих нэгж м.куб, эзэлдхүүн м.куб 886,3, тариф /НӨТ-тэй үнэ/ 1320, нэг сард төлөх 1,169,916 гэж тус тус бичигдсэнээр хариуцагч Ш ХХК нь хэрэглэсэн дулаан, эрчим хүчний төлбөрт сард 1,169,916 төгрөг төлөх ёстой юм байна.

6.2. Хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ, нэхэмжлэгч Э ХК нь Ш ХХК-иас авах төлбөр болон алданги бодсон тухай 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тооцоо бодсон баримт болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тус тус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна гэж үзлээ.

6.3. Нэхэмжлэгч Э ХК нь хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл үнэ 4,109,822 төгрөгийг хариуцагч Ш ХХК нь хугацаандаа төлөөгүйн улмаас гэрээний 4.3-д хэрэв хугацаандаа төлөөгүй буюу дутуу төлсөн бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги ногдуулна гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байна.

Уг гэрээнд зааснаар гэрээний хоёр тал гэрээгээр алданги төлнө гэж тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч Э ХК нь хариуцагч Ш ХХК-иас алданги 1,163,901 төгрөгийг нэхэмжилсэн байна.

6.4. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заажээ.

Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцож 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулсан байна.

            7. Хэрэглэгч нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байх тул хариуцагч Ш ХХК-иас дулааны эрчим хүчний төлбөр 4,109,822 төгрөг, гэрээ болон Эрчим хүчний тухай хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги 1,163,901 төгрөг, нийт 5,273,723 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК-иас 99,330 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Ш ХХК-иас дулааны эрчим хүчний үндсэн төлбөр 4,109,822 төгрөг, алданги 1,163,901 төгрөг, нийт 5,273,723 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,330 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш ХХК-иас 99,330 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХК-нд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  К.Б