| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2025/0014/Э/001/2025/0060 |
| Дугаар | 2025/ШЦТ/267 |
| Огноо | 2025-09-15 |
| Зүйл хэсэг | 12.1.1., 13.6.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагчаар хяналтын прокурор Х.Ууганбат (томилолтоор),
Шүүгдэгчийн өмгөөлөгч ,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг. 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000293 дугаартай эрүүгийн хэргийг Монгол Улсын дээд шүүхээс болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлснийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх 2 дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр баг “Жишиг хорооллын 619 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******,
*******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Яллагдагч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөөний 5 цагийн орчим ******* гэрт ******* гэртээ унтаж амарч байхад түүний зөвшөөрөлгүйгээр хүчээр гэрт нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан ******* биеэрээ дээрээс нь дарж хэвтэн, хөхнөөс нь базах, шортыг нь тайлах гэж оролдох зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн 2430000000293 дугаартай хэргээс:
- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “…Миний хувьд *******ийн гэрт орж ус уусан нь үнэн тэгэхдээ тухайн хүнийг хүчиндэхийг завдсан ямар нэгэн асуудал бол байхгүй…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-58-р хуудас),
- Хохирогч *******ийн өгсөн “...Би гэртэй унтаж байхад 2024 оны 10 дугаар сарын 20-ний үүрийн 05 цаг 21 минутад манай гэрийн хаалга түгжээгүй байсан тул үл таних хүн орж ирээд ус уучхаад гаръя гэж хэлэхээр нь чи айл андуурсан юм уу би хоёр нялх хүүхэдтэй байна гэсэн чинь тэр залуу намайг уучлаарай гээд усаар амаа зайлчхаад гарч явсан. Тэгээд гарсан хойгуур нь би гэрийнхээ хаалгыг түгжээд байж байтал 05 цаг 49 минутын үед ахин хаалга цохиж хаалгаа тайлаач гэхээр нь би хэн юм бэ яваач гэж хэлээд би гэх хүргэн ахынхаа тоот утас руу нь залгаад согтуу хүн хаалга нүдээд байна гэж хэлэхэд хүргэн ах за одоо очлоо гэж хэлээд утсаа тастаад хаалганы дотор талын бариулаас чангаахад гаднаас хүчтэй татаж гэрийн түгжээг эвдэж орж ирсэн. Тэгээд миний гарт байсан утсыг авч шидээд намайг хойш нь түлхэж унагаагаад дээрээс дарж унасан, тэгээд миний майкнаас зулгаан хөх базаж шоорт тайлах гэж оролдож байх үед манай хүү сэрээд уйлахад юун хүүхэд вэ гээд дээшээ өндийхөд нь би гар луу нь өшиглөөд гэрээсээ гүйж гараад эгч гэр лүү орсон юм тэгээд эгчдээ орж хэлээд гараад ирэхэд өнөөх залуу явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...Нэр нь мэдэхгүй манай хойд хашааны залуу байсан, садан төрлийн холбоо байхгүй...”
“...Миний хувьд худал мэдүүлэг өгсөн зүйл огт байхгүй. Тухайн үед болсон асуудлын талаар л мэдүүлж байна. Дээрх асуудлын талаар тухайн үед хүргэн ах, эгч хоёрт хэлсэн бөгөөд тухайн хүмүүс нь намайг гэрчилж өгнө. ******* нь намайг гэрээс гараад явсны дараа гэр лүүгээ явсан гэдгийг нь мэдсэн шалтгаан нь манайх элсэрхэг газар байдаг, тухайн хүн нь манайхаас гэр рүүгээ явсан гутлын мөрөөр нь мэдсэн...Сэтгэл санааны хохирлоо тухайн хүнээс нэхэмжлэхгүй...Тухайн үед ******* нь намайг түлхэж газар шалан дээр унагааж байгаад миний дээр гараад хөхнөөс 2 удаа базсан бөгөөд би тэр үед хүчтэй эсэргүүцэж өөрийгөө хамгаалж тухайн хүнийг 2 удаа өшиглөсөн үйлдэл гаргасан. Тэр үед хүүхэд уйлж ******* нь “юу нь хүүхэд уйлаад байгаа юм бэ гээд” бага зэргийн дээш өндийхөөр нь тухайн хүнийг түлхэж зугтаж явсан. Тухайн үед хүүхэд уйлаагүй байсан бол хүчиндэх байсан байх гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12, 15-16-р хуудас),
- Гэрч Х.ын өгсөн “... нь гэх дугаараас миний дугаар луу залгаад манай гэрийн хаалгыг согтуу хүн зохиод байна та хаана байгаа юм гэж асуухаар нь ах нь айлд байна одоо очлоо гээд утсаа тастсан. Тэгээд ирэхэд хаалга үүд нь эвдэрсэн Э.Үүрийнцолмон үс гэзэг нь сэгсийсэн уйлсан байдалтай байсан. Тэгээд ямар хүн байсан талаар асуухад би сайн мэдэхгүй байна гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн тэгээд цагдаа ирээд гэрийн гадуур арзгар ултай ботинкийн мөр байхаар нь дагаад явтал хойд талын хашаа руу өнөөх гутлын мөр нь орсон байсан тэгээд гэх ахын гэр лүү ортол ******* нь гэртэй унтаж байхаар нь сэрээгээд *******оос энэ залуу мөн үү гэж асуухад мөн байна гэж хэлсэн... гэх ахын дунд хүү гэх залуу байсан. Гэр нь манай хойд талын хашаанд байдаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20-р хуудас),
- Гэрч өгсөн “...Би айл саахалт юм. цагийн үед намайг унтаж байхад манай дүү болох Э.Үүрийнцолмон нь манай гэр лүү уйлж орж ирээд манай гэрт согтуу хүн орж ирээд намайг оролдоод байна гэхээр нь би хаана ямар хүн байна гээд гүйж гараад хартал өнөөх хүн нь явсан байсан. Яг гэрт нь юу болсон талаар бол би сайн мэдэхгүй байна. Сүүлд нь гэрт нь ороход гэрийнх нь хаалга эвдэрсэн байхаар нь юу болсон талаар дүүгээсээ асуухад хаалганы түгжээ эвдэлж орж ирээд намайг түлхэж ойчуулаад дээрээс дараад хөхнөөс нь базсан гэсэн тэгээд манай дүү үсдээд өшиглөж байгаад арай чимээ гүйж гараад танай руу орсон гэж хэлсэн...Танина манай хойд талын хашааны гэх ахын хүү байсан нэр бол мэдэхгүй байна зүс танина...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24-р хуудас),
- 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-6-р хуудас),
- Шүүгдэгч *******гийн Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59-60-р хуудас)
- Шүүгдэгч *******гийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64-68-р хуудас) зэрэг болно.
Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөөний 5 цагийн орчим ******* гэрт ******* гэртээ унтаж амарч байхад түүний зөвшөөрөлгүйгээр хүчээр гэрт нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлан ******* биеэрээ дээрээс нь дарж хэвтэн, хөхнөөс нь базах, шортыг нь тайлах гэж оролдох зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан болох нь: Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: “…Миний хувьд *******ийн гэрт орж ус уусан нь үнэн тэгэхдээ тухайн хүнийг хүчиндэхийг завдсан ямар нэгэн асуудал бол байхгүй…” гэх,
хохирогч *******ийн өгсөн “...Би гэртэй унтаж байхад 2024 оны 10 дугаар сарын 20-ний үүрийн 05 цаг 21 минутад манай гэрийн хаалга түгжээгүй байсан тул үл таних хүн орж ирээд ус уучхаад гаръя гэж хэлэхээр нь чи айл андуурсан юм уу би хоёр нялх хүүхэдтэй байна гэсэн чинь тэр залуу намайг уучлаарай гээд усаар амаа зайлчхаад гарч явсан. Тэгээд гарсан хойгуур нь би гэрийнхээ хаалгыг түгжээд байж байтал 05 цаг 49 минутын үед ахин хаалга цохиж хаалгаа тайлаач гэхээр нь би хэн юм бэ яваач гэж хэлээд би гэх хүргэн ахынхаа тоот утас руу нь залгаад согтуу хүн хаалга нүдээд байна гэж хэлэхэд хүргэн ах за одоо очлоо гэж хэлээд утсаа тастаад хаалганы дотор талын бариулаас чангаахад гаднаас хүчтэй татаж гэрийн түгжээг эвдэж орж ирсэн. Тэгээд миний гарт байсан утсыг авч шидээд намайг хойш нь түлхэж унагаагаад дээрээс дарж унасан, тэгээд миний майкнаас зулгаан хөх базаж шоорт тайлах гэж оролдож байх үед манай хүү сэрээд уйлахад юун хүүхэд вэ гээд дээшээ өндийхөд нь би гар луу нь өшиглөөд гэрээсээ гүйж гараад эгч гэр лүү орсон юм тэгээд эгчдээ орж хэлээд гараад ирэхэд өнөөх залуу явсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...Нэр нь мэдэхгүй манай хойд хашааны залуу байсан, садан төрлийн холбоо байхгүй...”
“...Миний хувьд худал мэдүүлэг өгсөн зүйл огт байхгүй. Тухайн үед болсон асуудлын талаар л мэдүүлж байна. Дээрх асуудлын талаар тухайн үед хүргэн ах, эгч хоёрт хэлсэн бөгөөд тухайн хүмүүс нь намайг гэрчилж өгнө. ******* нь намайг гэрээс гараад явсны дараа гэр лүүгээ явсан гэдгийг нь мэдсэн шалтгаан нь манайх элсэрхэг газар байдаг, тухайн хүн нь манайхаас гэр рүүгээ явсан гутлын мөрөөр нь мэдсэн...Сэтгэл санааны хохирлоо тухайн хүнээс нэхэмжлэхгүй...Тухайн үед ******* нь намайг түлхэж газар шалан дээр унагааж байгаад миний дээр гараад хөхнөөс 2 удаа базсан бөгөөд би тэр үед хүчтэй эсэргүүцэж өөрийгөө хамгаалж тухайн хүнийг 2 удаа өшиглөсөн үйлдэл гаргасан. Тэр үед хүүхэд уйлж ******* нь “юу нь хүүхэд уйлаад байгаа юм бэ гээд” бага зэргийн дээш өндийхөөр нь тухайн хүнийг түлхэж зугтаж явсан. Тухайн үед хүүхэд уйлаагүй байсан бол хүчиндэх байсан байх гэж бодож байгаа...” гэх,
гэрч Х.ын өгсөн “... нь гэх дугаараас миний дугаар луу залгаад манай гэрийн хаалгыг согтуу хүн зохиод байна та хаана байгаа юм гэж асуухаар нь ах нь айлд байна одоо очлоо гээд утсаа тастсан. Тэгээд ирэхэд хаалга үүд нь эвдэрсэн Э.Үүрийнцолмон үс гэзэг нь сэгсийсэн уйлсан байдалтай байсан. Тэгээд ямар хүн байсан талаар асуухад би сайн мэдэхгүй байна гэж хэлэхээр нь цагдаад дуудлага өгсөн тэгээд цагдаа ирээд гэрийн гадуур арзгар ултай ботинкийн мөр байхаар нь дагаад явтал хойд талын хашаа руу өнөөх гутлын мөр нь орсон байсан тэгээд гэх ахын гэр лүү ортол ******* нь гэртэй унтаж байхаар нь сэрээгээд *******оос энэ залуу мөн үү гэж асуухад мөн байна гэж хэлсэн... гэх ахын дунд хүү гэх залуу байсан. Гэр нь манай хойд талын хашаанд байдаг юм...” гэх,
гэрч өгсөн “...Би айл саахалт юм. цагийн үед намайг унтаж байхад манай дүү болох Э.Үүрийнцолмон нь манай гэр лүү уйлж орж ирээд манай гэрт согтуу хүн орж ирээд намайг оролдоод байна гэхээр нь би хаана ямар хүн байна гээд гүйж гараад хартал өнөөх хүн нь явсан байсан. Яг гэрт нь юу болсон талаар бол би сайн мэдэхгүй байна. Сүүлд нь гэрт нь ороход гэрийнх нь хаалга эвдэрсэн байхаар нь юу болсон талаар дүүгээсээ асуухад хаалганы түгжээ эвдэлж орж ирээд намайг түлхэж ойчуулаад дээрээс дараад хөхнөөс нь базсан гэсэн тэгээд манай дүү үсдээд өшиглөж байгаад арай чимээ гүйж гараад танай руу орсон гэж хэлсэн...Танина манай хойд талын хашааны гэх ахын хүү байсан нэр бол мэдэхгүй байна зүс танина...” гэх мэдүүлгүүд,
2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.
2. Прокуророос шүүгдэгч *******д холбогдох дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
3. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас: “******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өглөөний 05 цагийн орчим Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг “Жишиг” хороолол 6-617 тоот гэрт ******* гэртээ унтаж амарч байхад түүний зөвшөөрөлгүйгээр хүчээр гэрт нь нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирлан ******* биеэрээ дээрээс нь дарж хэвтэн, хөхнөөс нь базах, шортыг нь тайлах гэж оролдох зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч *******ы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол учруулсан байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан хохирогч *******ийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд мөн өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс 12.1-1 гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа, маргаан байхгүй. *******ы хувьд хохирогчтой хөрш айл. Шүүгдэгчийн хувьд хохирогчийг тухайн суманд эмчээр ажиллахаар ирсэн гэдгийг мэдэж байсан. Тухайн өдөр шүүгдэгч хуримд оролцож архи уугаад гэр рүүгээ орохгүйгээр хохирогчийн гэр рүү орсон. Эхний удаа орохдоо ус уугаад гарсан. 2 дахь удаа орохдоо архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас ямар үйл явдал болсныг шүүгдэгч өөрөө санадаггүй. Хохирогчийн хүү уйлсны улмаас үйлдлээ зогсоосон юм уу? эсвэл буруу зүйл хийж байгаагаа ойлгож хүчиндэх гэмт хэргээсээ татгалзсан юм уу? гэдгийг тогтоох боломжгүй. Учир нь зөвхөн хохирогч тэр талаар мэдүүлдэг болохоос шүүгдэгчийн хувьд үйл баримтыг санадаггүй. Орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэх тусдаа гэмт хэрэг үйлдсэн гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Бид хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн бичлэгийг үзэхэд монгол гэрийн хаалга салж унасан байна. Хаалгыг татах явцад замган түгжээ мурийсан байна. Замган түгжээ мултарч тэр айлын хаалга нээгдсэн, эсвэл хаалга нь бүхлээрээ салж унасны улмаас хаалга нээгдсэн гэдгийг бүрэн тогтоох боломжгүй гэж ойлгож байна. Хүчиндэх завдалтад өртсөн хохирогчийн хувьд хаалгаа эвдэж салгасан нөхцөл байдал харагдаж байна гэж би ойлгож байна. Хэрэв замган түгжээ мултарсан бол тухайн хаалга нээгдэх ёстой. Харин салж унах ёсгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эрх, эрх чөлөөнд халдсан энэ үйлдэл нь орон байранд нэвтэрсэн үйлдэлтэй нэг үйлдэл гэж ойлгож байгаа. Шүүгдэгч нь ямар зорилгоор тэр айл руу орсон гэдэг нь тодорхой байна. Бага насны 2 хүүхэдтэй, хөрш айлын эмэгтэйг хүчиндэх санаа зорилготой орсон гэдэг нь тогтоогддог. Хууль бусаар нэвтэрч орсон санаа зорилго сэдэл байгаагүй. Орон байранд хууль бусаар нэвтрэх санаа зорилго, сэдэл байх ёстой. Зөвхөн хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийн тулд тухайн айлын хаалгыг эвдэж орсон, хүч хэрэглэсэн үйл явдал болсон. Миний хувьд прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэх зүйл ангийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.
Хохирогчийн зүгээс орон байранд хууль бусаар нэвтэрч хаалга үүдийг нь эвдсэн бол үнэлгээ гаргаж хохирол төлбөр нэхэмжлэх ёстой. Гэтэл энэ хэргийн материалд ямар ч хохирол төлбөр нэхэмжилсэн асуудал байдаггүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч прокурорыг асуухад “тиймээ, би төлсөн, хаалгыг нь засаж өгсөн” хэлж байна. Энэ нь шүүгдэгчийн хувийн байдлын хувьд айж ичсэн, прокурорын асуултад хариулт өгч байгаа л зүйл. Би ингээд хэлчихвэл хөнгөн ял шийтгэл авах байх гэдэг байдлаар тэгж тайлбарласан гэж ойлгож байна. Хохирогчийн зүгээс сэтгэл санааны хохирол, гомдол санал байхгүй гэдгээ илэрхийлсэн учир шүүгдэгчийн хувьд бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчийн хувьд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд найзынхаа найрт оролцож, архи уусан үедээ үүрийн хохирогчийн гэр рүү хууль бусаар нэвтэрч хүчиндэхийг завдсан үйл баримт болсон. ******* нь архи уудаггүй, өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, аав ээж, ах дүүстэйгээ хөдөө малладаг, бүрэг ичимхий залуу байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д гэм буруугүйд тооцох гэссэн зохицуулалт байдаг. Үүн дээр заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх эрх нь шүүхэд байдаг учир тус зохицуулалтыг хэрэглэхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна.” гэх дүгнэлт тус тус гаргав.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлээр илэрнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэжээ.
Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь хүний хувийн эрх, эрх чөлөө орон байрны халдашгүй байдалд халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13-д “Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д “Орон байр халдашгүй байна.”, 2-д “Орон байранд нэгжлэгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна” гэж тус тус заажээ.
Үүнээс авч үзвэл гэмт хэрэг гарсан гэх *******од хохирогч *******ийн монгол гэр нь хүн байнга амьдрахад зориулагдсан орон байр гэж үзнэ.
Мөн хохирогч Э.Үүрийнцолмон нь тухайн монгол гэрийн эзэмшигч болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг тухайн гэрийн оршин суугч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл юм.
Тухайн хэргийн хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүхэд хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
5. Шүүх шүүгдэгч *******г дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.
Учир нь шүүгдэгчийн хувьд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын эд хөрөнгийн эрхэд хууль бусаар халдах, мөн хүний хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцаанд орж болохгүйг болохыг ухамсарлаж мэдсээр байж хүний бэлгийн халдашгүй байдалд халдаж хор уршигт зориуд хүргэсэн, тухайн гэмт хэргүүдийг хүсэж үйлдсэн хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.
6. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол, хор уршиг учирсан нь шүүгдэгч *******гийн гэм буруутай дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
Гэмт хэргийн хохирлын талаар:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Монгол Улсын иргэн нь “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй, үүнийг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Хохирогч Э.Үүрийнцолмон нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Үүрийнцолмон нь тухайн хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ы хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэлүүдийг тус тусад нь оногдуулах саналтай байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг сонслоо. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргаж байсан учир эрүүгийн хариуцлагын талаар нэмж хэлэх зүйл байхгүй. Хэдийгээр өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргасан боловч шүүдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болон, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг хэрэглэх боломжтой гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял”-ын зохицуулалтай юм.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ.
Шүүгдэгч *******гийн тухайн гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг хувийн байдал нь тухайн гэмт үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон зэргийг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 (гурван зуун жар) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон, 45 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 7 (долоо) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 (нэг) жил 7 (долоо) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолно.
Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт ирүүлсэн цагаан өнгийн 1 минут 13 секундын бичлэг бүхий цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Орлой овгийн ийн г бусдын бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 (гурван зуун жар) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 360 (гурван зуун жар) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон, 45 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 7 (долоо) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ялаар оногдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 (нэг) жил 7 (долоо) сар 15 (арван тав) хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн эдлүүлсэгүй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, 1 минут 13 секундийн бичлэг бүхий цагаан өнгийн Сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах, хохирогч Э.Үүрийнцолмон тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН