Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/177

 

 

2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр                   Дугаар 2025/ШЦТ/177                                      ******* сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

            Улсын яллагч Ш.Наранчимэг,

            Шүүгдэгч *******,

 Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2528000000210 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод байх иргэн ******* гэрийг итгэмжлэн хариуцаж харж байх үедээ гэрийнх нь авдраас дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын буюу өргөлийн мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлийг авч бусдад худалдан борлуулж завшсаны улмаас хохирогчид 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Шүүх хуралдаанд өгөх мэдүүлэг байхгүй гэв.

 

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, Төгөл гэр хорооллын 5-12 тоотод байх таван ханатай монгол гэрт хоёр охины хамтаар амьдардаг юм. Би бага охины хамтаар 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод болсон Авто тээвэр үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярт явсан юм. Манай том охин харин ******* аймгийн сумын Цагаан хад суурьшлын бүсэд ажил дээрээ байсан. Харин надтай өмнө нь нэг компанид ажиллаж байсан овогтой гэх залуу ******* суманд таних хүн, очих айл байхгүй. Ажил олтол танай гэрт байж болох уу гэхээр нь би зөвшөөрөөд ыг ганцааранг нь гэр харуулж үлдээгээд явсан байсан. 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай том охин Ууганбаяр над руу залгаад танай гэрээр ороход тэр гэдэг хүн чинь согтуу байж байна гэсэн. Би охиндоо хаалгаа цоожлоод түлхүүрээ аваад яв гэж хэлсэн. Тэгээд би 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орой 18:00 цагийн үед гэртээ иртэл байхгүй, цүнхтэй хувцсаа аваад явсан байсан. Би 2025 оны 07 дугаар сарын 21-ний өглөө бичиг баримт авах гээд авдраа ухтал түлхүүр гацаад онгойхгүй байсан. Авдрын нүүр хэсгийг хүчээр татаж онгойлгоод эд зүйлээ үзтэл дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, өргөлийн жижиг мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг алдагдсан байсан. /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 07 дугаар сарын 18-ны орой худалдааны төвийн таксины зогсоол дээр байх үед үл таних залуу над руу ирээд хоёр ширхэг мөнгөн аяга зарна гэж хэлсэн. Тухайн үед би яг чинийх мөн юм уу, ямар нэг асуудалтай мөнгөн аяганууд биш биз гэж асуухад тэр залуу миний аяга мөн. Та санаа зоволтгүй. Би бүжгийн тэмцээнд орж түрүүлээд шагнуулсан юм. Тэгэхэд манай ах дүү нар намайг шагнаж өгсөн аяганууд байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг залууд итгээд хэдэн төгрөгөөр зарах талаар асуухад надад архи л аваад өгчих тэгээд боллоо гэж хэлсэн. Би дэлгүүрээс 0.75 граммын хэмжээтэй ногоон шилтэй Экс гэх нэртэй архийг 30,500 төгрөгөөр, 0,7 граммын хэмжээтэй Агар гэх нэртэй 1 шил архийг 21,600 төгрөгөөр худалдаж аваад уг залууд өгсөн. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би ******* аймгийн ******* сумын төвд Аянчин нэртэй супермаркет ажиллуулдаг. 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 11:00 цагийн үед үл таних согтуу залуу орж ирээд надад 2 ширхэг жижиг хэмжээтэй мөнгөн аяга, бас мөнгөн бугуйвч үзүүлээд би бүжгийн тэмцээнд орж түрүүлэхэд авсан эд зүйлүүд байгаа юм. Би гэртээ мах, хоол хүнс байхгүй, өлсөөд байна. Та энэ гурвыг 50,000 төгрөгт авчих гэж надад хэлсэн. Би өөрийнх нь эд зүйл мөн юм уу, дараа нь ямар нэг асуудал болох вий гэж лавлаж асуухад минийх яг мөн, ямар ч асуудал байхгүй гээд байсан. Тэгэхээр нь би итгээд уг залууд бэлнээр 50,000 төгрөг өгөөд уг эд зүйлүүдийг нь авчихсан юм. /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

"Хас үнэлгээ" ХХК-ны шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2700 дугаартай дүгнэлтэд: Мөнгөн аяга 2 ширхэг 600,000 төгрөг, өргөлийн жижиг мөнгөн аяга 2 ширхэг 200,000 төгрөг, мөнгөн бугуйвч 100,000 төгрөг, нийт үнэ 900,000 төгрөг /хавтаст хэргийн 44-48 дахь тал/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би ******* аймгийн сумын цагаан хад суурьшлын бүсэд “Азын топ” хамгаалалтын байгууллагад ажиллаж байхад ******* нүүрс тээврийн машин барьдаг байсан. Би болохоор харуул хамгаалалтаар постонд үүрэг гүйцэтгэдэг байсан бөгөөд тухайн үед бид бид хоёр танилцаад 2 сар орчим хугацаанд хамт амьдарсан. Тэгээд би эмээгийн бие муудаад Эрдэнэт явсан бөгөөд тэр хугацаанд холбоотой байсан. Ингээд 2025 оны 04 дүгээр сарын дундуур би ******* аймагт ирсэн бөгөөд намайг ирэхэд хөдөө охиныхоо малыг самнаж байсан бөгөөд би дээр очоод хамт ямаа самналцсан. Тэгээд 2025 оны 05 дугаар сарын сүүлээр ******* суманд ирээд би дүүгийн талхны үйлдвэрт ажилд орсон бөгөөд би ******* суманд амьдрах газар байхгүй байсан болохоор Төгөл 5-12 тоот гэрт нь хамт амьдарч байсан. Ингээд 2025 оны 07 дугаар сарын 17-ны өдөр охины хамт Улаанбаатар хот руу Автотээврийн 100 жилд оролцохоор явсан. Ингээд би гэрийг нь хараад үлдсэн. г явсан өдөр буюу 07 сарын 17-ны өдөр архи уусан бөгөөд орой нь яриад охин очно түлхүүр үлдээгээд яваарай гэж хэлсэн. Би өглөө нь буюу 07 сарын 18-ны өдөр ажилдаа гарахдаа гэрийн түлхүүрний нэг хувийг нь үлдээгээд 1 хувь түлхүүрийг нь аваад явсан. Ингээд би ажил дээр очих гэсэн согтуу байсан учраас очихгүй байж байгаад охин гэртээ ирээд явсан дараа нь өөрт байсан нэг хувь түлхүүрээр гэрт ороод гэрт байсан авдрын тагийг хүчээр татаж нээгээд авдран дотор байсан 2 ширхэг жижиг мөнгөн аяга эмэгтэй хүний мөнгөн бугуйвчийг аваад Аянчин дэлгүүрт авч очоод дэлгүүрийн худалдагчид 50.000 төгрөгөөр зараад мөнгөөрөө тамхи пиво гоймон зэрэг зүйлс авсан. Тэгээд тухайн өдөр нь төв сааданд ууж байгаад дахиад архи авах гэсэн мөнгө олдохгүй байхаар нь эргээд гэрт очоод авдраас нь 2 дунд гарын мөнгөн аягыг аваад таксины зогсоол дээр очоод зарчихсан юм. /хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/

Төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 65-67 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.   

Шүүгдэгч *******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод байх хохирогч ******* гэрийг итгэмжлэн хариуцаж харж байх үедээ гэрийнх нь авдраас дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын буюу өргөлийн мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлийг авч бусдад худалдан борлуулж завшсаны улмаас хохирогчид 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, иргэний нэхэмжлэгч ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/, иргэний нэхэмжлэгч ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, "Хас үнэлгээ" ХХК-ны шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2700 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44-48 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод байх хохирогч ******* гэрийг итгэмжлэн хариуцаж харж байх үедээ гэрийнх нь авдраас дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын буюу өргөлийн мөнгөн аяга 2 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бугуйвч 1 ширхэг зэрэг эд зүйлийг авч бусдад худалдан борлуулж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч *******д 900,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч эд 50,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 52,100 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцно..., мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч *******д дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, өргөлийн жижиг мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг нийт 900,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хохирогч, иргэний нэхэмжлэгч *******д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *******аас 50,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч эд, 52.100 төгрөг гаргуулан д тус тус олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүгдэгч ******* шүүх хуралдаанаас түр хугацаагаар завсарлага авч төлж иргэний нэхэмжлэгч нарын данс руу шилжүүлсэн болох нь иргэний нэхэмжлэгч нарын хохирлоо хүлээн авсан гэх шүүгчийн туслахад мэдэгдсэн тайлбар, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 98 дахь тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 101 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тодорхойлогдож байна. 

Шүүгдэгч ******* хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс: “Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарч байх бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч ******* нь хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлж, тогтмол цалин хөлс орлого олдоггүй нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг байнга оршин суух газар болох аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох” санал, дүгнэлтийг, 

Шүүгдэгчийн зүгээс “хэлэх зүйлгүй” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр хуульчилсан.

            Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

            Шүүгдэгч *******т тус шүүхийн шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн ба  2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 12 хоног цагдан хоригдсон болох нь 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 298 дугаартай шүүгчийн захирамж, баривчлах цагдан хорих шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг хоригдогчийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан хамтран магадласан “...2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 09 цаг 00 минутад цагдан хоригдсон...” гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 12 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* 12 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч *******т 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн тул  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* шүүхээс оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.

 

5. Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 50,000 /тавин мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч эд, 52,100 /тавин хоёр мянга нэг зуу/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч д тус тус төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч *******д дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, өргөлийн жижиг мөнгөн аяга 2 ширхэг, мөнгөн бугуйвч 1 ширхэг нийт 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдааны танхимаас өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй. 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ