Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 129/ШШ2023/00153

 

 

 

 

 

 

 

 

                          

 

                                 129/ШШ2023/00153

 

 

 

                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                       

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1940 онд төрсөн, 83 настай, эрэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 22 байр 8 тоотод оршин суух Д овогт Ж.Т/РД:АЮ*******/-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 20 дугаар байр 11 тоотод оршин суух Б овогт Г.А /РД:АИ*********/-д холбогдох

1,645,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов. Хариуцагч Г.Ашүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Т нь хариуцагч Г.Ахолбогдуулан 1,645,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1 Нэхэмжлэгч Ж.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ань 2022 оны 6 дугаар сарын 10-нд баталгаа гаргаж 3,145,000 төгрөгийн мах аваад 1,645,000 төгрөгийг өгөхгүй удаа дараа нэхүүлж байна. Анхтуяагаас нэг сая зургаан зуун дөчин таван мянган төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

1.2 Нэхэмжлэгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч Г.Аг сайн танихгүй. Тандаг хүнээрээ дамжуулж мах зарсан. Тухайн зарсан мах нь нийт 3,145,000 төгрөг болсон. 7 хоногийн дараа мөнгөө өгнө гэж хэлсэн боловч өгөөгүй. Би бэлэн мөнгө авахгүй гэсэн учраас надад 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Өөр мөнгө өгөөгүй. Үлдсэн мөнгө авах гэж холбоо барихад зугтаагаад алга болчихдог. Утсаар холбоо барьж болдоггүй байсан. Янз бүрийн шалтгаан хэлээд алга болдог. Сүүлд Хангай сумаас хонь ямааны мах ирнэ тэрийг ирэхээр мөнгийг чинь өгье гэдэг боловч өгдөггүй. Гэрээ гэж нэг юм бичиж өгсөн. Ууг нь төлнө гэдэг боловч хугацаандаа төлдөггүй. Энэ нь хүндрэлтэй байсан тул шүүхэд хандсан. Шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Г.А-с 3.145.000 төгрөгийн мах авсан. Ямааны мах 1 кг нь 7000 төгрөгөөр 349 кг, хонины мах 1 кг нь 8500 төгрөгөөр 72 кг, ямааны боосон мах 1кг нь 9000 төгрөгөөр 10кг  авсан. Нийт 3.145.000 төгрөг болсон. 500.000 төгрөгийг эхлээд өгсөн. 7 сарын үед 1.000.000 төгрөгийг өгсөн. Миний өөрийн данс руу шилжүүлсэн, бэлэн өгье гэхээр нь би бэлэн аваагүй, дансаар шилжүүл гээд дансаар өгсөн гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Тын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Ахолбогдох 1,645,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Хариуцагч Г.А нь ямааны мах 1 кг нь 7000 төгрөгөөр 349 кг, хонины мах 1 кг нь 8500 төгрөгөөр 72 кг, ямааны боосон мах 1кг нь 9000 төгрөгөөр 10кг  нийт 3.145.000 төгрөгийн мах худалдан авч 1500000 төгрөг төлсөн, үлдэх 1645000 төгрөг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.         

 

  3. 2022 оны 02 дугаар сарын 6-ны өдөр хариуцагч Г.Анэхэмжлэлийн хувийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан журмын дагуу гардуулж хариуцагчийн эдлэх эрх, хүлээх үүргийг  танилцуулан тайлбарлаж өгчээ. Хариуцагч Г.Анэхэмжлэлийн хувийг гардаж авч хэргийн материалтай танилцсан бөгөөд  нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл тайлбар түүнийг нотлох баримтаа ирүүлээгүй, 1,645,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримт, тайлбар гаргаагүй болно.

 

            -Шүүх хуралдааныг товлон зарлаж хариуцагч Г.Ашүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн боловч хариуцагч Г.Ашүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй эсэх талаар эргэж мэдэгдээгүй болно. Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, шүүхэд тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбараа өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

 -Ямааны мах 1 кг нь 7000 төгрөгөөр 349 кг, хонины мах 1 кг нь 8500 төгрөгөөр 72 кг, ямааны боосон мах 1кг нь 9000 төгрөгөөр 10кг,  нийт 3.145.000 төгрөгийн мах худалдан авсан, 1500000 төгрөгийг дансаар төлсөн, үлдэх 1645000 төгрөгийг өгөөгүй учраас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хариуцагч Г.Амаргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож  байна гэж дүгнэн хариуцагч Д.А-с худалдан авсан махны үлдэгдэл төлбөр 1645000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-т олгохоор шийдвэрлэв.

 

  3. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Ж.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-с улсын тэмдэгтийн хураамж 41,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Тт олгох нь зүйтэй.

 

4. Нэхэмжлэгч Ж.Таас ирүүлсэн “Эрдэнэзаан цайны газрыг ажиллуулдаг Г.Аби Тогтохбаяр гэдэг хүнээс 3145000 төгрөгийн мах зээлээр худалдаж авсан. Төлбөрийг 7 хоногт 500000 төгрөг өгөхөөр тохиролцов. 2022-05-10-нд Анхтуяа” гэсэн хуулбар баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Б овогт Г.А-с 1,645,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д овогт Ж.Т-т олгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.А-с улсын тэмдэгтийн хураамж 41,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Тт олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч,  хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.ЖАРГАЛАН