Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/274

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2521002170191 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2018/ШЦТ/368 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450, төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: /.

Шүүгдэгч М.******* нь 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 2 дугаар багт байрлах төв замд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн /1,03%/ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 2 дугаар багт байх хойд талын төв замаар улсын дугаартай, тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч “...2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн ******* сумаас 12 цаг өнгөрч байх үед ахын улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг жолоодож аймгийн төв рүү гарсан. Аймагт 18 цагийн орчимд ирээд найз тааралдаад хамт юм ярьж байгаад Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, дэлгүүрийн ойролцоо зогсоод машин дотроо 1 шил Хараа нэртэй, 0,5 литрийн архи хувааж уусан. Архиа ууж дуусаад дахин дэлгүүр орж архи авах гэж явахдаа буюу Дорнод аймгийн сумын 2 дугаар багт байх хойд талын төв замаар улсын дугаартай, приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн. Дахин архи авахаар дэлгүүр явж байх үедээ цагдаад баригдсан. Би өөрийн мөргөсөн улсын дугаартай, приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн хохирол болох , төгрөг, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн хохирол 400, төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч “...2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд би өөрийн улсын дугаартай, приүс-20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, тойргоор ертөнцийн зүгээр баруун зүг рүү явж байсан юм. Тойргоор эргээд хойд төв замаар 2 дугаар эгнээгээр явж байхад гэнэт хажуугаас буюу 1 дүгээр эгнээ рүү улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэл намайг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ миний тээврийн хэрэгслийн жолооч талын толь, урд буферийг мөргөөд зогсолгүй шууд явчихсан. ...******* гэх хүн надад , төгрөг өгөхөөр нь засварын газарт шууд очоод машинаа засуулсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

иргэний нэхэмжлэгч “...******* нь манай нөхрөөс машинаа өгчих гэж гуйж авч яваад машин мөргөж осол гаргасан байсан. Тэгээд маргааш нь машинаа журмын хашаанд орсон, машин мөргөсөн гэдгийг мэдсэн. ...Би машинаа 400, төгрөгөөр будуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

гэрч   “...Би 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагаас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 цагийн хооронд оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 20 цагийн орчимд цагдаагийн газрын жижүүрийн 102 станцаар Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, хойд төв зам дээр машин мөргүүлсэн гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсэн. Дуудлагын дагуу очих үед улсын дугаартай, приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл жолооч талаараа мөргүүлсэн байдалтай зам дээр зогсож байсан ба улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад ******* гэх хүн байсан ба нэг эмэгтэй хүнтэй хамт явж байсан. Ингээд жолооч согтуурал шалгах багажаар шалгах гэхэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үлээх чадваргүй байсан тул эрүүлжүүлэх саатуулах байранд аваачиж саатуулсан. 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 02 цагт эрүүлжүүлэх саатуулах байранд очиж харахад архи нь гарсан согтолтын зэрэг нь гайгүй болчихсон байсан тул согтуурал шалгах багажаар шалгахад 1,03% байсан тул жижүүрт мэдэгдэж гэмт хэргийн бүртгэлд оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

гэрч “...Би 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагаас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 00 цаг хүртэл оройн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 20 цагийн орчимд би цайндаа орсон ба цайндаа ороод цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч холбогдоход журмын хашаанд тээврийн хэрэгсэл саатуулж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь журмын хашаанд явж очиход улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг саатуулж байсан ба жолоодож явсан иргэн ******* гэх хүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгахад эрхээ хасуулсан, мөн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 8/, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/717 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 46-47/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 49/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч амьсгал дахь спиртийн агууламж 1,03 промиль гарсан болох нь жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800, төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800, төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж,  2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800, /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА