Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Мөнх-Өлзий |
Хэргийн индекс | 128/2020/0606/3 |
Дугаар | 128/ШШ2023/0217 |
Огноо | 2023-03-13 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0217
2023 03 13 128/ШШ2023/0217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Д
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтэн Ц.Л
Гуравдагч этг*******: “В х” ХХК
Гуравдагч этг*******ийн өмгөөлөгч Д.Г нарын хоорондын “Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В х” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В х” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах”-ыг хүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этг*******ийн өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар цов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага.
1.1. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В х” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В х” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах,
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд.
2.1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь М******* д******* сургуулийн захирал Н.Дээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын нэр дээр 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн 04, Шадар сайдын ажлын албанаас 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн 411, Авлигатай тэмцэх газраас 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05/642, 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05/654 дүгээр албан бичгүүдээр тус тус ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдолд дурдагдсан маргаантай асуудлыг хянаж шалгаад 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 01/40 дугаар “Гомдлын мөрөөр шалгасан тухай” танилцуулга үйлджээ. Танилцуулгад шалгалтын нөхцөл байдал, илэрсэн зөрчлүүдийг дурдаад, зөрчлүүдийг арилгах талаар зөрчил гаргасан “В х” ХХК, М******* д******* с*******, “Онч сөрвэй” ХХК, Ус суваг удирдах газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт албан бичиг, зөвлөмж, шаардлагыг хүргүүлэх саналыг дурдсан байдаг.
2.2. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар болон иргэн Н.Дээс “ “В х” ХХК-ийн эзэмшиж байгаа газар, баригдаж байгаа барилгад “Гх” ХХК-ийн хийсэн хэмжилтийг шалгуулах”-аар гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01/163 дугаар удирдамжаар 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 05-ны өдрийг дуустал шалгалт хийжээ. Шалгалтын хэмжилтийг хийг******* “ ... “В х” ХХК, иргэн Н.Д нар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.4 дэх заалт, Газрын хэвлийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг үндэслэн нийтийн эзэмшлийн газар эзэмших, ашиглах талаар үүссэн маргааныг зохих шатны Засаг даргад, газартай холбоотой үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж дүгн******* 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01/163 дугаар танилцуулгыг үйлдсэн байна. Уг танилцуулгад шалгалтын нөхцөл байдал, илэрсэн зөрчлүүдийг дурдаад, шалгалтад хамрагдсан этг*******ийн эрсдэлийн үнэлгээг хийж, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулсан байна.
2.3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 09/1716 тоот албан бичгээр “В х” ХХК, иргэн Н.Д нарт дээр дурдсанчлан “ ... нийтийн эзэмшлийн газар эзэмших, ашиглах талаар үүссэн маргааныг зохих шатны Засаг даргад, газартай холбоотой үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг хүргүүлжээ.
2.4. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Г х” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, дугаар байрны оршин суугч Н.Дийн хүсэлтээр нийтийн эзэмшлийн буюу “В х” ХХК-ийн газрын эзэмшлийн 1 ба 4 дүгээр цэгийг тодорхойлох ажил хийж гүйцэтг*******, “... барилга олгогдсон цэгээс давж гарч баригдсан...” талаар дүгнэлт хийгджээ. Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр тушаалаар “Г х” ХХК-ийн геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг.
2.5 Мөн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “К р” ХХК нь “В х” ХХК-ийн баригдаж буй барилгын хяналтын хэмжилтийн ажлыг хийж гүйцэтг******* “... “В х” ХХК-ийн баригдаж буй барилга нь эзэмшил газар дотроо баригдаж байна, уг барилга нь нийтийн эзэмшлийн талбайд баригдаагүй” гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Уг хэмжилтийг хийж гүйцэтгэхдээ “К р” ХХК нь геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан байх бөгөөд тус компаниас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт В х” ХХК-ийн баригдаж буй барилгын хяналтын хэмжилтийг хийж гаргасан дүгнэлтээ хүчингүй болгож байгаа талаарх албан бичгийг хүргүүлсэн байна.
2.6. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 02-06/1276 тоот албан бичгээр “В х” ХХК-д “ ... иргэн Н.Дээс ирүүлсэн гомдлын дагуу кадастрын зураглал үйлдэх мэргэжлийн байгууллага болох “Г х” ХХК-аар танай компанийн эзэмшил газрын баруун талын 2,3 дугаар цэг тэмдэгтийг хэмжүүлж дүгнэлт гаргуулаад байна. Дүгнэлтээр барилга нь эзэмшил газраас 1,69м илүү гарсан байгааг тодорхойлсон. Танай компани ... эзэмшиж байгаа газрынхаа талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, илүү талбай ашиглаж байгаа зөрчил гаргасан ...” гэсэн мэдэгдэл хүргүүлжээ. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-06/1777 тоот албан бичгээр “В х” ХХК-д “ ... иргэн Н.Дийн гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хээрийн судалгаа хийх болон кадастрын зураглал үйлдэх мэргэжлийн байгууллага болох “К р” ХХК-аар газар дээр нь хэмжилт хийхэд танай компанийн барьж байгаа барилга нь эзэмшил газраасаа гараагүй болох нь тогтоогдсон болно.” гэсэн тайлбар хүргүүлж байжээ.
2.7. Нэхэмжлэгч Н.Д нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тус тус нийслэлийн Засаг даргад хандаж “... нийслэлийн Газар зохион байгуулалтын албыг “В х” ХХК-д газар чөлөөлүүлэх талаарх мэдэгдлийг өгөхийг даалгах...” талаар гомдол гаргасан байдаг. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01-04/2382 тоот албан бичгээр иргэн Н.Дт “... 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “К р” ХХК-аар хэмжилт хийлгэхэд баригдаж буй барилга нь эзэмшүүлэхээр олгосон газрын хил зааг дотор байрлаж байгаа ба нийтийн эзэмшлийн зам талбайд баригдаагүй тухай дүгнэлт гарсан...” гэсэн хариуг хүргүүлсэн байна.
2.8. Дээрх Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлт болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хариуг аваад, Н.Д нь тус шүүхэд хандан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Хэргийн цогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3. Нэхэмжлэгч Н.Д шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:
3.1. “Миний хүсэлт, мэргэжлийн байгууллагын хэмжилтийн дагуу “В х” ХХК барилгаа дур мэдэн баруун тийш 1,6 м зайд шилжүүлснээр олгогдсон газрын хилийг зөрчсөн тул газар чөлөөлөх мэдэгдэл өгүүлсэн юм. Гэтэл “В х” ХХК гомдол гаргаж Газрын алба дахин хэмжилтийг "К" ХХК-аар хийлгэхдээ “барилга олгосон газрын хил зааг дотроо байна” гэсэн худал дүгнэлт гаргуулж, өмнө өгсөн мэдэгдлээ хүчингүй болгосон юм. "К" ХХК-ийн хэмжилтийн зургийг ч хавсаргаагүй юм. Би дээрх хэмжилтийг үл зөвшөөрч Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж улсын геодезийн газраар хэмжилт хийлгэхэд барилга сууриараа, бас консол буюу д******* давхруудын өргөтгөлөөр газрын агаарын хилийг зөрчсөнийг зургаар харуулж тогтоосон.
3.2. “В х” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгнө үү гэсэн хүсэлт тавьсан юм. Гэтэл 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Газрын албаар орж өргөдлийн хариуг асуухад 7 дугаар сарын 17-ны өдөр гарсан хариуг надад өгөв. Уг хариу нь хувийн компанийн буруу хэмжилт дээр үндэслэсэн байна. дугаар байрны оршин суугчид, 18 дугаар сургуулийн сурагчид нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдлээс хохирсон байдал: Манай байрны батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу 2 эгнээтэй авто зам, явган хүний зам барихаар 7 м 45 см зай төлөвлөсөн байсан нь боломжгүй болж авто зам нэг эгнээтэй болов.
3.3. Энэ нь Барилгын норм дүрэм БНбД 30-01-04-ийн 10 дугаар хүснэгтэд заасан орон сууцны хорооллын гудамж зам эгнээний тоо 2-3 байна, замын нэг эгнээний өргөн 3м байна гэсэн заалтыг зөрчив, Авто зам нэг эгнээтэй болсноор машинууд өөд өөдөөс тулж иргэдэд чирэгдэл учруулав. Иргэдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлд оров, Түргэний болон галын машин нэг эгнээ зам дээр түгжирч байрны болон 18 дугаар сургуулийн сурагч, багш нар амь нас, эрүүл мэндийн эрсдэлд орж байна, 18 дугаар сургуулийн сурагчид, эцэг эх өглөө, өдөр, орой нэг эгнээ зам дээр бөглөрч хохирч байна,
3.4. Машин 2 талаас тулгарсан нөхцөлд нэг нь ухарч чадахгүй, явган зам руу гарч иргэдэд аюултай байдал бий болгож байна, Эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхээ зөрчүүлж байна, Бохирын шугамын хамгаалалтын зурваст барилга барьж хууль зөрчсөн тул шугамаа солих, засварлах боломжгүй болж байна, Буруу дүгнэлтээс бид буруутаж шугамаа зөөх болж 20-30 сая төгрөгийн зардал гаргах болж байна, Худал дүгнэлтээр шүүх дээр бид ялагдсан, дахин ялагдах эрх зүйн нөхцөл байдал үүсэж байна
3.5. Иймд “нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В х” ХХК-д мэдэгдэл өгөхгүй байгаа нь хуулиар хүлээсэн үүргээсээ татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зөв хэмжилтийг үндэслэж “В х” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг шүүхээс даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
3.6 Нэхэмжлэгч 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлээ тодруулж шүүхэд ирүүлэхдээ: 1. “ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд “В х” ХХК-д зөвшөөрөлгүй эзэмшиж буй газраа чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгах” гэсэн шаардлага байгаа. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/55 дугаар дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 01/163 дугаар танилцуулгад “В х” ХХК-ийг барилгын суурийн газар нь эзэмшил бүхий газраас илүү гарсан буюу эзэмшил газрын хил заагийн гадна барилгын хавтан суурийн ирмэг байна” гэсэн байна. 2. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 дугаар захирамжаар “В х” ХХК-д нэмж газар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага байгаа. Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаас “В х” ХХК-д нэмж газар олгохдоо Чингисийн өргөн чөлөө, баруун талын авто зам, инженерийн шугамын хамгаалалтын зурвас, орц гарц, ногоон байгууламж зэргийг тооцон газар зохион байгуулалт хийх зөвлөмжийг хэрэгжүүлээгүй...” гэжээ.
3.7. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. “ “В х” ХХК-ийн барилга баруун тийш шилжсэнээс болж манай байрны орц гарц, авто замын хоёр эгнээний нэг нь байхгүй болсон. Бид нэг эгнээгээр орж гарч байгаа. Түргэний машин, гал команд ир******* өөдөөс нь нэг машин гараад ирэх юм бол нэг эгнээ зэм дээр өөд өөдөөсөө машинууд гарч ирж, түргэний болон гал түймрийн тусламжийг хурдан хугацаанд авч чадахгүй амь насаа эрсдэлд оруулж болзошгүй юм. Мөн энэхүү барилга баруун тийш шилжсэнээр манай байрны бохирын шугамын хамгаалалтын зурвас руу орж хууль зөрчсөн гэдгийг 2017 онд тогтоосон байдаг. 1 метр 20 орчмын хэмжээтэй хаяавч г******* зүйл байдаг. Хэрэв барилгын хаяавчийг барина гэх юм бол явган хүний зам байхгүй болно. Хаяавчийн гадна талд ногоон байгууламж гэж байдаг. Ногоон байгууламж 1 метрийн хэмжээтэй байдаг. Метр орчих юм бол авто зам руугаа орчихно. Тухайн барилга баруун тийш метр 60 см-р дур мэдэн шилжсэнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2017 онд тогтоосон. Барилга хойшоогоо 1 метр 90 см, баруун тийш метр 60 см шилжсэн байдаг. Баруун тийш шилжсэн 1 метр 60 см нь манай байрны ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан авто замын хоёр эгнээний нэгийг байхгүй болгосон.
3.8. Мөн тухайн барилга норм дүрмээрээ манай байрны орц гарц дээр газар олгогдсон байдаг. Барилга хашаагаа татчих юм бол орц гарцгүй болох эрсдэлтэй. Барилга баруун тийш сунгаснаар ийм нөхцөл байдал тогтоогддог. Мөн барилга баруун тийш 1 метр 60 см шилжсэнээр авто замаас 5 метрийн зайд байна гэсэн норм дүрмийг зөрчиж байгаа юм. Норм дүрэм зөрчсөнөөр авто замаар явж байгаа хүмүүсийн дээрээс юм унах, айлын балкон доогуур явах нөхцөл байдал үүссэн. Хамгийн гол зүйлийн нэг бол манай байрны ард талд 18 дугаар дунд с******* байдаг. Тус сургуулийн 3000 сурагчдыг өглөө бүр эцэг эх нь машинаар зөөж ирдэг. Гэтэл авто зам нэг эгнээ учраас маш их хэмжээний түгжрэл бий болдог.
3.9. Энэ нь нийтийн ашиг сонирхлыг маш ихээр хохироож байна. Мөн яг энэ байрны баруун талд цэцэрлэг байдаг. Мөн л маш их хэмжээний түгжрэлийг бий болгодог. Хэрэв энэ барилга баруун тийш шилжээгүй байсан бол бидний эрх ашгийг хохироогоогүй байсан бол хүүхдүүд цэцэрлэг с*******даа явахдаа ямар ч түгжрэхгүй байх бүрэн боломжтой байсан. 3000 хүүхдийн эрх ашиг хохирч байна. Энэхүү барилга хойшоо 90 см, баруун тийш 1 метр 60 см шилжсэнээс болоод энэ барилга дээр төлөвлөсөн авто замын зогсоол байхгүй болсон. Энэ барилга өөрөө авто замын зогсоолгүй. Энэ олон машин хаана зогсох юм бэ? Манай машин зам дээр зогсох нөхцөл байдал үүс******* байна. Энэ нь маш том хохирлыг учруулж байгаа юм. Энэ барилга баруун талдаа явган хүний зам төлөвлөсөн байсан. Гэтэл баруун тийш барилгыг шилжүүлчихээр явган хүний зам байхгүй болчихно. Зөвшөөрөлгүйгээр хойшоо 1 метр 60 см-аар шилжчихсэн.
3.10. Гэтэл ард нь авто зогсоол төлөвлөсөн байсан. Энэ барилгын ард талд ногоон байгууламжийг төлөвлөсөн байсан. Гэтэл хойшоо 2 метр суначихсан учраас ард талдаа ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай баригдах боломжгүй болсон. Энэ барилгаа дээрээ орон сууцтай, доороо үйлчилгээний төвтэй учраас манай байрны талбай руу орох, манай байр руу очиж тоглох, манай байрны ачааллыг нэмэгдүүлж, энэ маягаар бидний эрхийг ашгийг хохироож байна. Одоогийн байдлаар 4 давхар каркас босчихсон байгаа. Бүрэн баригдаагүй байгаа. Энэхүү каркасыг буулгаж барилгыг заасан зургийнх нь дагуу бариулснаар энэ олон оршин суугчдын хууль ёсны эрх ашиг хангагдах юм. М******* Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд амьдрах зохицуулалтыг зөрчиж байна. Энэ барилга ингэж баригдсанаар 5.6 хууль зөрчиж байна. Иргэдийн эрх ашиг үүнээс болоод маш ихээр хохирч байна.” гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
4.1. “Иргэн Н.Д нь Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх "В х" ХХК-ийн 660 м.кв эзэмшил газар дээрээ барилга барьж байгаатай холбогдуулж 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2 удаа, 3 дугаар сарын 16-ны өдөр, 4 дүгээр сарын 14-ний өдөр, 5 сарын 25-ны өдөр, 6 дугаар сарын 23-ны өдөр тус тус нийслэлийн Газар, зохион байгуулалтын албанд өргөдөл гаргасан. Иргэн Н.Дийн гаргасан өргөдлийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02- 06/1055, 3 дугаар сарын 23-ны өдрийн 02-06/1276, 5 дугаар сарын 15-ны өдрийн 01-04/2382, 6 дугаар сарын 23-ны өдрийн 03-04/3112, 7 дугаар сарын 17-ны өдрийн 03-06/3571 дүгээр албан бичгүүдээр тус тус хариу хүргүүлсэн болно.
4.2. Иргэн Н.Дийн өргөдөлд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд хянаж, шийдвэрлэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй байхгүй болно. Иргэн Н.Дийн нэхэмжлэлд дурдсан "В х" ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 660 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/776 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн зориулалтыг нь өөрчлөн, үйлчилгээтэй, орон сууцны зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна.
4.3. Тус газар дээр иргэн Н.Дийн гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хээрийн судалгаа хийх болон кадастрын зураглал үйлдэх мэргэжлийн байгууллага болох "К р" ХХК-аар газар дээр нь хэмжилт хийж "В х" ХХК-ийн барьж буй барилга нь эзэмшил газар дотроо баригдаж байгааг тогтоосон болно. Иймд "В х" ХХК нь эзэмшил газар дотроо барилга барьж байгаа, нэхэмжлэгч Н.Дийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Гуравдагч этг*******ийн төлөөлөгчөөс гаргасан хариу тайлбартаа:
5.1. Манай компани нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 282 м.кв талбай бүхий орон сууцны барилгын суурийг 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдөр барилгын суурь худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан юм. Улмаар уг суурь бүхий газраа нэмэгдүүлэн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 тоот захирамжаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 660 м.кв газар эзэмшиж байгаа болно. Дээрх газар дээрээ шинээр барилга барихаар төлөвлөж зураг төслийг хийлгэж, барилга барихтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд бүрдүүлбэл зохих бүхий л нөхцөл шаардлагуудыг хангаж, холбогдох зөвшөөрлүүдийг аван ажаж байна.
5.2. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/40 тоот Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналт шалгалтын танилцуулгаар холбогдох талуудыг байлцуулан манай компанийн болон М******* д******* сургуулийн /Н.Д/ эзэмшиж байгаа газар, барилга байгууламжуудын холбогдох зураг төсөл, бичиг баримтыг гаргуулан дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр газар дээр нь хэмжсэн хэмжилтээр "В х" ХХК-ийн 2015 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зайн хэмжээний зургийг солбицлоор давхцуулахад барилгын шинэ суурь нь эзэмшүүлэхээр олгосон газрын хил зааг дотор байрлаж байгаа нь тогтоогдсон. Мөн манай барилга нь хууль, дүрэм журмын дагуу баригдаж байгаа нь тодорхой болсон. Гэтэл М******* д******* сургуулийн захирал Н.Д нь үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж, манай ажлыг зогсоож, саад учруулж байгаа болно.
5.3. Нэхэмжлэгч Н.Д нь 2020 оны ... сард манай эзэмшил газарт хууль бусаар нэвтэрч манайд мэдэгдэлгүйгээр 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр геодези зураг зүйн "Г х" ХХК-аар газар дээр хэмжилт хийлгэн манай барилгыг эзэмшил газраас 1,69м илүү гаргасан гэсэн алдаатай дүгнэлт гаргуулан нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан бөгөөд "Г х" ХХК-ийн гаргасан худал ташаа дүгнэлтийг үндэслэн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 02-06/1276 тоот мэдэгдэл ирүүлсэн. Дээрх мэдэгдлийг манай компани эс зөвшөөрч Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргаж, 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Газар зохион байгуулалтын албанаас иргэн Н.Д болон манай компанийг байлцуулан "К р" ХХК-аар газар дээр нь хэмжилт хийлгэсэн бөгөөд уг хэмжилтийн дүгнэлтээр манай компанийн баригдаж буй барилга эзэмшил газар дотроо баригдаж байна. Нийтийн эзэмшлийн талбайд баригдаагүй байна гэсэн дүгнэлт гарсан.
5.4. Мөн иргэн Н.Дийн гомдлоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч болон манай компанийг байлцуулан манай барилга нь эзэмшил газрынхаа хил заагийн дотор байгаа эсэхийг шалгах хэмжилтийг газар дээр нь хийж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 09/1716 тоот хариу хүргүүлэх тухай албан тоотоор "В х" ХХК-ийн кадастрын зурагт тэмдэглэгдсэн 2-3 дугаар хил заагаас барилгын А1 баганын гадна хүртэл 0.55 см, В1 баганын гадна хүртэл 0.44м зайтай, барилгын А1, В1 багана эзэмшиж, байгаа газрын хил зааг дотор байна.", мөн "Г х" ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр "В х" ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа барилгын В1 багана кадастрын зурагт тэмдэглэгдсэн 3-4 дүгээр хил заагаас 0.44 м гадна гэж алдаатай хэмжилт хийсэн байна" гэж тус тус дүгнэсэн.
5.5. Нэхэмжлэгч нь манай компанийн барилга барихтай холбоотойгоор 2010 оноос эхлэн иргэний, захиргааны хэргийн шүүх, цагдаа болон авлигатай тэмцэх газар, төрийн байгууллагуудад хуулийн үндэслэлгүйгээр олон удаа хандаж, Тиймээс ч манай барилгын ажил удааширч, өнөөдрийн байдлаар ажил зогсож, үүнээс болж бидэнд их хэмжээний хохирол учирч байгаа гэдгийг шүүх анхаарна гэдэгт найдаж байна. Манай компани нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, мөн М******* улсын Газрын тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй болно. Иймээс дээрх тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн талаар тодорхой дурдаагүй мөн нэхэмжлэл гаргах эрхгүй этг******* нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5.6. Гуравдагч этг*******ийн өмгөөлөгч бичгээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар: Нэхэмжлэгч нь “В х” ХХК-д газраа чөлөөлөх мэдэгдэл өгөхийг шүүхээс хүссэн байна. Энэ алба нь хэн нэгний хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа газрыг чөлөөлөх шийдвэр гаргадаг, мэдэгдэл өгдөг байгууллага биш. Тэр тусмаа Нийслэлийн засаг дарга хууль журмын дагуу шийдвэр гаргаж иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлж, гэрээ хийж, эрхийн гэрчилгээ олгосон, тэр шийдвэр хүчин төгөлдөр болж, хөрөнгө оруулалт хийгдсэн байхад энэ алба хэн нэгэнд эзэмшиж буй газраа чөлөөлөх тухай мэдэгдэл өгөх, шаардах эрх, үүрэг газар зохион байгуулалтын албанд байхгүй. Харин газар эзэмших эрх нь дуусгавар болсон, хүчингүй болсон, огт зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа бол газар чөлөөлөх мэдэгдэл өгч, биелүүлэхгүй бол албадан чөлөөлөх асуудлыг шүүхэд тавих чиг үүрэг тус албанд байна.
5.7. Энэ алба нь Засаг даргын шийдвэр болон хуулийн хэрэгжилтийг хангадаг хэрэгжүүлэгч /агентлаг/ байгууллага юм. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/01 тоот тушаалын хавсралтаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хэлтсүүдийн чиг үүргийг баталсан ба тус алба 9 хэлтэстэй 1 хэлтэс нь газар чөлөөлөх хэлтэс байхаар тогтоосон байна. Энэ хэлтсийн чиг үүргийг доор дурдсанаар тодорхойлсон байна. Үүнд: Үйл ажагааны үндсэн чиг үүрэг: Шинээр баригдах барилга байгууламж, авто замын трасст орж буй нэгж талбарын бүртгэл хийх, судалгаа гаргах, чөлөөлөгдөх газрын газар зохион байгуулалт хийж танилцуулах,
5.8. Газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах, чөлөөлөгдөх газрын үл хөдлөх хөрөнгийн фото зураг болон газрын байршлын зургийг бэлтгэх, чөлөөлөгдсөн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн тухай мэдээллийг газрын мэдээллийн санд бүртгэх санал боловсруулж, Мэдээлэл технологийн хэлтэст хүргүүлэх, чөлөөлсөн газрыг жижүүрийн зурагт тэмдэглэж, мэдээллийн сан үүсгэх, газар чөлөөлөх төсөв зохиох, батлуулах, газрын нөхөх олговор олгох, тайлагнах, улсын төсвөөр болон дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр шинээр баригдах өргөтгөл, шинэчлэл хийгдэх авто зам болон инженерийн шугам сүлжээний трассын газрын тоо бүртгэл хөтлөх, тоолох, тайлагнах, гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах, нөхөн олговор олгох.
5.9. Энэ эрх зүйн актаас харвал газрын алба газар чөлөөлөх асуудлыг зохион байгуулдаг чиг үүргийг хэрэгжүүлэхээр маш тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл хэн нэгний газар эзэмших эрх нь дуусгавар болсон эсхүл зөвшөөрөлгүй газар эзэмшиж байгаа бол тухайн газрыг чөлөөлөх үйл ажагааг гүйцэтгэх эрхийг л энэ алба эдэлнэ гэсэн үг юм. Иймээс захиргааны хэргийн шүүхээс эрх хэмжээнээс нь хэтэрсэн асуудлаар буюу бусдын хууль ёсоор эзэмшиж байгаа газрыг чөлөөлөх мэдэгдэл өгөхийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Тийм учраас Дийн нэхэмжлэлийн шаардлага илт хууль бус, үндэслэлгүй байна.
5.10. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь хууль, дүрмээр хүлээсэн үүргээ л биелүүлэхээс хууль, дүрмээр олгоогүй эрх, хүлээлгээгүй үүргийг биелүүлэх ямар ч үндэслэлгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.", мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т захиргааны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлц******* ямар шийдвэр гаргахыг тодорхойлсон ба 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох шийдвэр гаргана гэж заасан байна. Тэгэхээр нийслэлийн Газар зохион байгуулалтын алба эрх зүйн акт гаргадаг эрх хэмжээ байхгүй, өөрөөр хэлбэл газар чөлөөлөх шийдвэр гаргадаггүй алба юм. Тиймээс захиргааны хэргийн шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
5.11. Нэхэмжлэгч Н.Д нэхэмжлэлдээ “Манай байрны батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу 2 эгнээтэй авто зам, явган хүний зам барихаар 7,45м зай төлөвлөсөн нь боломжгүй болж, зам 1 эгнээтэй болж, гал, түргэний тэрэг орох боломжгүй болж, дугаар байрны оршин суугчид, 18 дугаар сургуулийн сурагчдын эрх ашиг хохирч түгжрэл үүсэж, оршин суугчид, сурагчид хохирч эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна" гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж илт худал зүйл бичсэн. Н.Д гуай өмнөх шүүх хурал дээр үүнийгээ ойлгож 7,45м өргөн зам барих байсан гэсэн үндэслэлээсээ өөрөө татгалзсан. М******* Д******* сургуулийн 2013 онд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан багш ажилчдын орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөнд “В х” ХХК-ийн барилгын суурийг баруун талаар 1 эгнээ, 3.5м өргөнтэй зам барихаар төлөвлөж батлуулсан байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.
5.12. Нэхэмжлэгч нь 3,5м өргөнтэй 1 эгнээ замыг “В х” ХХК с******* хүртэл барих ерөнхий төлөвлөгөө батлуулсан ч одоог болтол бариагүй байгаа нь шүүхээс газар дээр хийсэн үзлэгээр тогтоогдсон байгаа. Тэг******* ч манай барилгын баруун талын баганаас сувын цэцэрлэгийн хашаа хүртэлх зай нь 7,61м-7,18м байгаа болохыг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоосон бөгөөд энэ зайнд 2 эгнээтэй авто зам, явган хүний зам барих бүрэн боломжтой. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 72 тоот тогтоолоор батлагдсан нэхмэлийн шар хавийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд цэцэрлэг болон “В х” ХХК-ийн хооронд автозам барихаар төлөвлөөгүй байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01/163 тоот танилцуулгын 3 дугаар хуудсанд дурдсан.
5.13. “Бохирын шугамын хамгаалалтын зурваст барилга барьж, шугамаа зөөх болж 20-30 сая төгрөгийн хохирол гарахаар байна” гэжээ. “В х” ХХК тэдний бохирын шугамын хамгаалалтын бүсэд барилга бариагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 01/40 тоот хяналт шалгалтын танилцуулгад “ /6.1/...М******* д******* сургуулийн багш ажилчдын байрны ахуйн хэрэглээний бохир ус цуглуулан дамжуулах гадна салбар шугамын тэнхлэгээс “В х” ХХК-ийн барилгын шинэ суурийн баруун урд баганын баруун гадна тал хүртэл зай хэмжээ 3,7м, барилгын хойд баганын баруун гадна тал хүртэл 3,1м байна... “ гэж дүгнэсэн нь Усан хангамж, ариутгах татуургын тухай хуулийн бохирын салбар шугамын хамгаалалтын зурвас нь 3 метр байна гэснийг зөрчөөгүй болохыг дүгнэж, Хан-Уул дүүргийн иргэний шүүх М******* д******* сургуулийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад Н.Д нь шүүх бүрэлдэхүүнийг төөрөгдөлд оруулах зорилгоор “В х” ХХК-ийг хууль дүрэм зөрчсөн мэтээр байнга шүүхэд гомдол гаргах явуургүй, башир арга хэрэглэж байгааг анхаарна уу.
5.14. Харин М******* д******* сургуулийн захирал Н.Д өөрөө барилгынхаа гадна бохирын шугам сүлжээг батлагдсан зургийнхаа дагуу хийгээгүй болохыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.Б******* шалгаж тогтоон, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хяналт шалгалт хийсэн тухай албан бичигтээ дурдсан бөгөөд энэхүү албан бичиг нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд байгаа Н.Дийн нэхэмжлэлтэй нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Энэхүү бичигт М******* д******* сургуулийн бохир усны шугамын зургийг хийсэн зургийн зохиогч М.Б*******, гадна бохирын шугамын угсралтын ажлыг гүйцэтгэгч “А*******" ХХК-ийн захирал М.Б******* нар мэдүүлэг өгөхдөө "М******* д******* сургуулийн гадна бохир усны шугамыг төлөвлөлтийн дагуу угсраагүй” гэсэн бөгөөд энэ нь шугам сүлжээ угсарсан гүйцэтгэлийн хэмжилтийн зургаар нотлогдсон байна гэж С.Б******* байцаагч дүгнэсэн.
5.15. Түүнчлэн уг албан бичигт "Б******* п*******" ХХК-ийн 2014 оны 10 дугаар сард М******* д******* сургуулийн гадна бохир усны шугамын хэмжилтийг хийж гүйцэтг******* нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1239 дугаартай "Барилга, инженерийн байгууламжийн тоон зураглалыг шалгаж хот байгуулалтын шугамын хэмжилтийг мэдээллийн санд хүлээн авсан акт"-аар хүлээлгэн өгсөн зургаар төлөвлөлтийн дагуу гадна бохир усны шугамыг угсраагүй...гэсэн дүгнэлт гарсан байдаг. Өөрөө хууль зөрчин барилга барьж, гадна шугам сүлжээгээр батлагдсан зураг төслөө өөрчилж барьчхаад, эргүүл******* манай үйлчлүүлэгч “В х” ХХК нь бохирын шугамын хамгаалалтын зурваст барилга барьж 20-30 сая төгрөгөөр хохироож нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байгаа нь дээрх баримтуудаар бүрэн няцаагдаж байна.
5.16. “В х” ХХК барилгаа дур мэдэн баруун тийш 1,6 метр шилжүүлж олгогдсон газрын хилийг зөрчсөн гэсэн байна. Барилга олгогдсон газрынхаа хилийн зааг дотор байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тогтоосон. Харин Н.Д “Г х” ХХК-аар худал дүгнэлт гаргуулж, компани дүгнэлтээ хүчингүй болгож, тусгай зөвшөөрлөө хүчингүй болгуулсан. Тэрээр ийм худал хуурмаг дүгнэлт гаргуулж, бусдыг ажил төрөлгүй болгож, бусдад гай тарьсан.
5.17. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 01/163 тоот танилцуулгад “В х” ХХК-ийн барилгын консоль А1 баганын дагуу 0.88м, В1 баганын дагуу 0.98 м гарч газрын эрхийн гэрчилгээгүй газар ашиглаж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх заалтыг зөрчсөн гэсэн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этг******* газар эзэмшихийг хориглоно...” гэж заасан. Бид энэ заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байгаа. “В х” ХХК эзэмшиж буй газрынхаа хилийн зааг дотор барилгаа барьсан агаарын орон зайд консолоороо бага зэрэг хэтэрснийг газар эзэмших эрхийн гэрчилгээгүй эзэмшсэн гэж үзэхгүй байна.
5.18. Агаарын орон зайд барилгын консоль эзэмшил газрын хил заагийн гадна байгаа асуудал нь архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсаны дагуу хийгдсэн, газрын гадаргаас дээш 3,4м өндөрт байгаа бөгөөд консолын тухай асуудлыг эзэмшил газартай /газрын кадастртай/ холбож үзсэн эрх зүйн нарийн зохицуулалт байхгүй байна. Тиймээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч “В х” ХХК-ийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-г зөрчсөн гэж шууд дүгнэх нь учир дутагдалтай. Тэг******* ч консоль 80-90 см хэтэрснээс хэний ч эрх ашиг зөрчигдөөгүй, хэнд ч хохирол учруулаагүй, консолын хэсгээр цахилгаан, дулаан, шилэн кабель, бусад ямар ч шугам сүлжээ тавигдахаар төлөвлөгдөөгүй, тэр тусмаа Д гуайд, дугаар байрны оршин суугчдад ямар ч саад болохгүй.
5.19. “В х” ХХК нь Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмшиж, эрхийн гэрчилгээтэй, гэрээтэй, эзэмшил газар дотроо барилгын суурь, 1 давхраа барьж, зураг төслөө эрх бүхий байгууллагаар батлуулсан тул эрхийн гэрчилгээгүй газар эзэмшиж байгаа гэж үзэхгүй байна. Тиймээс энэ бол хэлбэрийн төдий асуудал гэж үзэж байна. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Барилга байгууламж зураг төслийн дагуу баригдсан, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх шаардлагыг хангасан байх ёстой гэж заасан. Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл Н.Дийн нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
5.20. Гуравдагч этг*******ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Шаардах эрхийн тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этг*******ээс захиргааны хууль бус үйл ажагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этг*******, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан байдаг. Н.Д гуай нийтийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргаад байна уу, зөвхөн өөрийн хувийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргаад байна уу гэдэг нь тодорхойгүй байна.
5.21. Нэхэмжлэлүүд дээрээс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 08 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэлүүдээс харвал хувийн эрх ашгаа хамгаалж байгаа мэтээр нэхэмжлэл гаргадаг. Сая хэлсэн тайлбараас харвал с*******, цэцэрлэг бидний эрх ашиг гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэл гаргах эрхийн тухайд нэхэмжлэл гаргах эрхгүй этг******* гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөд байгаа агуулгын хувьд бидний гэдэг агуулга буюу зам байхгүй болчихсон гэдэг ойлголтыг ярьдаг. Дээр дурдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлт дээр байгаа 4 дүгээр хавтаст хэргийн 178 дугаар талд авагдсан улаан хэсэг бол ил харагдах суурь буюу 279 м.кв талбайтай г******* улаанаар биччихсэн байдаг. Ил харагдах суурь өөрөө газрын хил дотор байдаг. Нэгж тайлбарын дугаартай 660м.кв г******* том улаанаар тэмдэглэчихсэн байдаг. Ил харагдах суурь нь газрын хил дотор байна. Газрын хил дотор ил харагдах суурь байгаа юм бол авто зам барихад ямар саад төвөг удаад байгаа юм бэ?
5.22. Авто зам иргэн аж ахуй нэгж, эзэмшил газар дотроо ил харагдах суурь нь байгаа юм бол энд авто зам барихад ямар нэг саад болохгүй. Хүний дээрээс юм унаж магадгүй гэсэн хийсвэр агуулгыг ярьдаг. Энэ нь барилгын явцад барилгын хамгаалалтыг норм дүрмийн дагуу хамгаалалтын хийг******* барина. Өөрөөр хэлбэл Н.Д гуайн өөрийнх нь барьсан байшин ч гэсэн явган хүний замын хажууд. Юм хэрэв унадаг бол тэндээс ч бас унана. Иймд юм унаж магадгүй эсвэл авто зам барих боломжгүй гэсэн тайлбарууд нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл түүний үндэслэл, түүнд хавсаргасан баримтууд, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Дийн Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В х” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В х” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шинжээчийн зардалд нэхэмжлэгчээс 1,156,856 төгрөгийг гаргуулан тус шүүхийн Төрийн сан дахь 100900005007 тоот дансанд, 495,292 төгрөгийг гаргуулан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Төрийн сан дахь 100900029403 тоот дансанд тус тус төлүүлсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн цогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ