| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0227/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/282 |
| Огноо | 2025-10-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Зулаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/282
2025 10 06 2025/ШЦТ/282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Зулаа,
Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Зулаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2514000000150 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, 1977 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин ажилтай, ам бүл 1, Баянхонгор аймаг, Хүрээмарал сум 4 дүгээр баг, Цорж гэх газарт оршин суух хаягтай, урьд
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 16- ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Жадамбын Дагвасамбуу /РД: ВР77072115/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 03-ныг шилжих шөнө Баянхонгор аймаг, Хүрээмарал сум, 5 дугаар багт хохирогч *******тай хөөрөгнөөс болж маргалдан улмаар хохирогчийн толгой хэсэгт гараараа цохих, биер үү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн орой, баруун, зүүн хөмсөгний шарх, зүүн хөмсөг, хоолой, хамрын нуруу, баруун зүүн сарвууны зулгаралт, баруун доод зовхи, баруун сарвуу, гэдэс, зүүн суга, баруун ташааны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ н:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн гэмтэл нь миний санж байгаагаар Сүхээтэй зодоон цохион хийхээс 3, 4 хоногийн өмнө үүссэн гэмтэл. Би тухайн үед бас согтуу байхдаа зуух руугаа унахдаа гараа түлсэн байсан. Тухайн үйл явдал болсноос хойш би эмнэлэгт үзүүлж ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Мөн миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй тул үзүүлэх шаардлагагүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 15 /
...Сүхээ бид 2 хоорондоо зодоон хийсэн. Тухайн үед Сүхээ нь миний нүүр болон цээж хэсэг рүү ганц 2 удаа цохиод авахаар нь би уурандаа босож ирээд Сүхээгийн нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж газар унах үед нь бие лүү нь ешиглесен асуудал болсон. Сүхээтэй зодоон хийсний маргааш билүү нөгөөдөр нь байх. Би хашаан дотроо төмөр хайсанд хэдэн морь тэжээж байсан юмаа. Тухайн үед мориндоо тэжээл егөх гэж хайсаа нээж ороод моринд тэжээл өгдөг саванд тэжээлээ хийж байтал цаанаас миний тэжээж байсан хэдэн морьд ирээд тэжээл хийсэн байсан сав руу тонгойх үедээ намайг хойшоо түлхэж унагасан. Унах үедээ ард байсан төмөр хайсанд толгойгоо цохиж дагзаа гэмтээсэн тэрнээс Сүхээтэй зодолдож байхад Сүхээ миний толгой хэсэгт цохисон асуудал болоогүй... гэх мэдүүлэг / хх-ийн 18 /
2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шөнө 00 цагийн үед манай гэрт Сүхээ гаднаас ороод ирсэн. Сүхээг орж ирэхээс өмнө манай гэрт Гомбо болон түүний эхнэр Отог нар цай ууж байсан ба Сүхээг орж ирэх үед Гомбо эхнэртэйгээ гараад явчихсан. 1эгээд ои Сүхээд цагаалаг амсуулаад ганц юм задпаад хувааж уугаад сууж байхдаа чи миний хөөргийг авч яваад эргүүлж өгөөгүй чи их жудаггүй хүн байна лээ чи намайг элэг бариад байна уу гэхэд Сүхээ гэнэт дээл хувцсаа тайлаад намайг чи муу ямар овоо банди вэ гээд уурлаад босоод ирэхэд нь би нүүр лүү нь цохиод авсан. Тэгээд бид хоёр хоорондоо зодоон цохион хииж эхэлсэн. зодолдож оаихдаа Сүхээ намайг зуух руу түлхэх үед би зуухан дээр унахдаа гар хэсгээ түлсэн бөгөөд уурандаа чамайг түлнэ гэж Сүхээг зуух руу түлхсэн. Тэгээд зодоон дуусаад хэсэг байж байгаад Сүхээ гэрээс гараад явахаар нь би Нямаа гэх хүн рүү залгаад ах нь зодуулчихлаа гэхэд Нямаа хүрээд ирсэн бөгөөд надаас юу болсон талаар асуугаад сууж байтал гаднаас Сүхээ баз болох ьаярмагнайг дагуулаад ороод ирсэн. ьаярмагнай орж ирэхдээ сүхээ та 2 учир зүүгээ олоорой гээд манай гэрээс гараад явсан. Мөн Нямаа гэх хүн Давгаа ахаа Сүхээ та 2 одоо хэрүүл зодоон цохион хийж болохгүй шүү гэж хэлээд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд Сүхээ надтай юм ярилгүй дээл хувцас мөн утас, хөөрөг зэрэг зүйлсээ аваад манайхаас гараад явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн нэлээн шөнө Давгаа ахын гэрт очсон бөгөөд гэрт нь ороход Гомбо, Давгаа ах нар сууж байсан. Намайг гэрт нь ороход Давгаа ах 75-тай Экс гэх нэртэй архи гаргаж ирээд тухайн архиа ууж сууж байхдаа би дээл хунараа тайлаад тавьчихсан сууж байсан бөгөөд гарж нэг бие засчхаад орж ирээд хөөргөө хайтал байхгүй байхаар нь миний хөөргө хааччихсан бэ гэж асуухад Давгаа ах мэдэхгүй гэхээр нь хөөргөө хайх гээд босоод иртэл Давгаа ах намайг зодож эхэлсэн. Нүүр лүү гараараа цохиод байхаар нь би нүүрээ гараараа таглаад хэвтэхэд миний толгойны ар хэсгийг өшиглөөд байсан. Тэгээд хэсэг ноцолдож байгаад болиод сууж байгаад Давгаа ахаас ахиж хөөргөө асуутал намайг цохих гээд байхаар нь чимээгүй сууж байгаад Давгаа ахыг гэрээсээ гараад явахаар нь хөөргөө хэсэг хайж үзэхэд Давгаа ахын гутал дотор миний хөөрөг байж байсан тэгэхээр нь хөөргөө аваад тэдний гэрээс гарж явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 06-08 /,
...Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй тул тэгэх хэрэггүй байх. Эм тариа авсан зардлаа төрүүлчихвэл надад ямар нэгэн гомдо. санал байхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 10-12 /,
4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2025 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед би эхнэртэйгээ Дагваа ахынд орж цай уухаар болоод гэрт нь ирэхэд Давгаа ах гэртээ ганцаараа байсан. Тэгээд цай уугаад сууж байтал гаднаас 00 цагийн үед Сүхээ нь шал согтуу ороод ирсэн. Ирэхээр нь эхнэр бид 2 Сүхээюй эолшчхоод Даы аа ахын гэрээс гараад явсан. Бид 2 огт маргалдаагүй. Хэр согтолттой байсан эсэхийг мэдэхгүй байна ямар ч байсан нэлээн согтуу байсан. Би Сүхээтэй зодоон цохион хийгээгүй. Давгаа ахынд ороод ирэхэд нь золгочхоод зөрөөд гарсан. Эхнэр бид хоёрыг байхад тэр 2 огт маргалдсан зүйл байгаагүй....гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
5. Гэрч Г.Отгонтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2025 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед би нөхөртэйгөө Дагваа ахынд орж цай уухаар болоод гэрт нь ирэхэд Давгаа ах гэртээ ганцаараа байсан. Тэгээд цай уугаад сууж байтал гаднаас 00 цагийн үед Сүхээ нь гуйвсан шал согтуу юм ороод ирсэн. Ирэхээр нь нөхөр бид 2 Сүхээтэй золгомхоод Давгаа ахын гэрээс гараад явсан. Бид 2 огт маргалдаагүй. Нөхөр бид хоёрыг байхад тэр 2 огт маргалдсан зүйл байгаагүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
... Би тухайн үед нөхөр болох Гомботой цуг тухайн айлд цай уухаар орж байсан бөгөөд ******* нь цамц өмдтэй байсан болохоор биед нь тийм гэмтэл байсан эсэхийг анзаараагүй. Нөхөр бид 2 Дагваа ахынхаас гараад шууд гэртээ харьж амарсан. Манай нөхөр гэртээ харьснаас хойш гэрээсээ огт гараагүй шууд унтаж амарсан. Тухайн үед нөхөр бид 2 хоёулаа огт архи угаагүй эрүүл явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,
6. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2025 оны 03 дугаар сарын 02-ны шөнө намайг Давгаа ах утсаар залгаж дуудахаар нь гэрт нь явж очсон. Очиход Дагваа болон Сүхээ нар зүүн орон дээрээ хамт суучихсан байж байсан бөгөөд намайг ороод ирэхэд Сүхээ орж ирээд агсам тавиад ийм зүйл боллоо гэхэд нь за за гэр орноо цэвэрлэ манайд хүмүүс ирэх гээд байна гээд гарах гэж байхад Магнай Сүхээ 2 Дагваа ахын гэрт ороод ирэхээр нь Магнай эрүүл байгаа юм чинь гэж бодоод буцаж гэр лүүгээ явсан. Намайг Дагваа ахын гэрт ороход тэр хоёрын хэрүүл маргаан дуусчихсан нэг орон дээрээ хамт сууж байсан. Сүхээгийн 2 нүдний дээд тал нь шалбарсан юм шиг харагдаж байсан. Харин Дагваа ахыг тухайн үед сайн хараагүй ямар ч байсан дараа таарахад Дагваа ах тэр үед гараа түлчихсэн гээд маарлаар гараа бооцон явж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.. Би 2025 оны 03 дугаар сарын 02-ны шөнө хэдэн цагийн үед байсан талаар санахгүй байна. Ямар ч байсан би гэртээ унтаж байхад гаднаас Сүхээ зодуулчихсан байдалтай ороод ирсэн. Тэгээд намайг машин дээр хүргээд Сүхээг тэнд нь үлдээчхээд та нар учраа ол гэж хэлж үлдээчхээд буцаж гэртээ ирсэн. Тэр талаар сайн анзаараагүй ямар ч байсан Сүхээгийн шанаа хэсэг нь халцарсан байх шиг байсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
8. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Толгой орой хэсэгт 3 оёдол нийтдээ 7 оёдол тавиад өвдөлт намдаах тариа хийлгэж өгөөд зөвлөгөөг нь өгч аймаг руу явуулсэн. Тухэйн үед үзэхэд 2 гар хэсэгт түлэгдэж цэврүүтсэн өнгөц шархтэй, 2 нүдний зовхи хэсэг хөхөрсөн, толгой ард дагз хэсэгт түлэгдсэн. Биеийн байдал тогтвортой өөрийгөө удирдаад явах чадвартай байсан. Баруун хөмсөгний дээд талд 2 оёдол, зүүн хөмсөгний дээд талд 2 оёдол, толгой орой хэсэгт 3 оёдол нийтдээ 7 оёдол тавьж байсан. Зуухэнд хайрагдсан юм шиг санагдсан......гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,
9. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн:...1. *******ын биед толгойн орой, баруун, зүүн хөмсөгний шарх, зүүн хөмсөг, хоолой, хамрын нуруу, баруун зүүн сарвууны зулгаралт, баруун доод зовхи, баруун сарвуу, гэдэс, зүүн суга, баруун ташааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюул учруулахгүй шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 47-48/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/ зэрэг нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 03-ныг шилжих шөнө Баянхонгор аймаг, Хүрээмарал сум, 5 дугаар багт хохирогч *******тай хөөрөгнөөс болж маргалдан улмаар хохирогчийн толгой хэсэгт гараараа цохих, биер үү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн орой, баруун, зүүн хөмсөгний шарх, зүүн хөмсөг, хоолой, хамрын нуруу, баруун зүүн сарвууны зулгаралт, баруун доод зовхи, баруун сарвуу, гэдэс, зүүн суга, баруун ташааны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн 204 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Жадамбын Дагвасамбууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Жадамбын Дагвасамбууг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэргийн учир цагдан хоригдсон дөрөв хоногийг торгох ялын нэг өдрийн арван таван нэгжээр тооцож эдлэх ялаас нь хасаж түүний эдлэх ялыг гурван зуун ерэн /390/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван зуун ерэн мянган /390.000/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих байрнаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ