Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 129/ШШ2022/00746

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                             

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, ХААДСААны байранд байрлах ХААДСААны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багт оршин суух Бовгийн Ц.Ч/РД:**********/ -т холбогдох

3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Ц.Чнар өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг баримтлан тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХААДСАА нь хариуцагч Ц.Чхолбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Архангай аймгийн Өлзийт сумын иргэн Ц.Чнь 5,000,000 / таван сая / төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхэгийг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн, үлдэгдэл тавин хувь болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 8 сарын 29-ны өдрийн 2499 дугаар гэрээ байгуулан авсан болно. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 8 сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувиар бодож 1,250,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг Өлзийт сумын иргэн Ц.Чгаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Архангай аймгийн Өлзийт сумын иргэн Ц.Чминий бие Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлтэй танилцаад доорхи тайлбарыг гаргаж байна. Миний бие 2012 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотын Хөдөө аж ахуйн газраас бага оврын трактор авсан нь үнэн. Тухайн үед Хөдөө аж ахуйн яамны хүмүүс байсан. Би 2.500.000 мянган төгрөг өгөөд трактороо авсан. Трактор өгөхдөө тэр хүмүүс надтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Гэтэл нэхэмжлэлд гэрээ байгуулсан. Уг гэрээний 2.500.000 төгрөгийн урьдчилгаа болгон өгч трактор аваад үлдсэн мөнгийг графикаар төлөхөөр болсон. Иймд үндсэн төлбөр 2.500.000 төгрөг, анз 1.250.000 төгрөг нийт 3.750.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед дээрх нөхцөлийн талаар яриагүй бөгөөд 2.500.000 мянган төгрөгт л трактораа авч байна гэж ойлгосон гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс:  

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “ХААДСАА байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаартай тогтоол

- ХААДСААны 000224543 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ

- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаартай тушаал

- 2012 оны 8 сарын 29-ний өдөр байгуулсан 2499 дугаартай “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”

- 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012121 тоот дансанд Ц.Чтракторын төлбөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч Ц.Ч3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

- Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Архангай аймгийн Өлзийт сумын иргэн Ц.Чнь 5,000,000 / таван сая / төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхэгийг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн, үлдэгдэл тавин хувь болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 8 сарын 29-ны өдрийн 2499 дугаар гэрээ байгуулан авсан болно. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 8 сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувиар бодож 1,250,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг Өлзийт сумын иргэн Ц.Чгаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

...Би 2.500.000 мянган төгрөг өгөөд трактороо авсан. Трактор өгөхдөө тэр хүмүүс надтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Уг гэрээний 2.500.000 төгрөгийн урьдчилгаа болгон өгч трактор аваад үлдсэн мөнгийг графикаар төлөхөөр болсон. Иймд үндсэн төлбөр 2.500.000 төгрөг, анз 1.250.000 төгрөг нийт 3.750.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед дээрх нөхцөлийн талаар яриагүй бөгөөд 2.500.000 мянган төгрөгт л трактораа авч байна гэж ойлгосон гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “ХААДСАА байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаартай тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаартай тушаал, 2012 оны 8 сарын 29-ны өдөр байгуулсан 2499 дугаартай “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”, 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд Ц.Чтракторын төлбөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын баримт зэрэг баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Гэрээний хугацаа болон эд хөрөнгө ашиглуулахтай холбоотой тохиролцсон байдал, эд хөрөнгийг ашигласнаар төлбөр төлөх, түрээсийг хугацаанд нь бүрэн төлснөөр эд хөрөнгийг өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр талууд тохиролцсон зэргээс үзэхэд зохигч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр байна.  

 

Хариуцагч Ц.Чнэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Би 2.500.000 мянган төгрөг өгөөд трактороо авсан. Трактор өгөхдөө тэр хүмүүс надтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Уг гэрээний 2.500.000 төгрөгийн урьдчилгаа болгон өгч трактор аваад үлдсэн мөнгийг графикаар төлөхөөр болсон. Иймд үндсэн төлбөр 2.500.000 төгрөг, анз 1.250.000 төгрөг нийт 3.750.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед дээрх нөхцөлийн талаар яриагүй бөгөөд 2.500.000 мянган төгрөгт л трактораа авч байна гэж ойлгосон гэж маргаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан тул хариуцагч Ц.Чгэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, ХААДСААнд уг үүргийг шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно.

 

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна”,  73 дугаар зүйлийн 73.2-т “хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна” гэж заасны дагуу хариуцагч Ц.Ч2017 оны 12 сарын 31-нд түрээсийн төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болох байсан ба түрээслүүлэгчид 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12 сарын 31-ний өдөр дууссан байна.

 

Нэхэмжлэгч байгууллага хариуцагч Ц.Чгэрээний үүргийг шаардаж шүүхэд 2022 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болон зогссон байдлыг нотлох баримт ирүүлээгүй. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг авлага 2020 оны 01 сард Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжсэнээс хойш 2020 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд нэхэмжлэгч тал хуулийн дагуу гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна. Мөн Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид тэгш эрх эдлэх бөгөөд төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн аль нь ч нэг нь нөгөөгөөсөө давуу эрх эдлэхгүй. Нэхэмжлэгч төрийн байгууллага гэрээний үүргийг хуулийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан биш.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2012 оны 8 сарын 29-ны өдөр байгуулсан 2499 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 12 сарын 31-нд эхэлж 2020 оны 12 сарын 31-ний дууссан, уг хугацаанаас хойш нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхгүй.  Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т заасныг баримтлан Ц.Ч3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            5. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ч3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллагын энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЖАРГАЛАН