Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0220

 

Хэргийг тусгаарлаж, нэхэмжлэлийн зарим

 шаардлагаас татгалзсаныг баталж,

 холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий би, Н.Д*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох “ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-16/1777 тоот тайлбарыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 дугаар захирамжаар “В******* х*******” ХХК-д нэмж газар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В******* х*******” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В******* х*******” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан татгалзлыг хүлээн аваад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: “ ... Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-16/1777 тоот тайлбарыг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 дугаар захирамжаар “В******* х*******” ХХК-д нэмж газар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В******* х*******” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В******* х*******” ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах шаардлагууд гаргасан байгаа. Харин “нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-16/1777 тоот тайлбарыг хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзаж байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж байх тул хэргийг тусгаарлаж, нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал,

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 дугаар захирамжаар “В******* х*******” ХХК-д нэмж газар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В******* х*******” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу В******* х******* ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах” гэж тодруулаад, харин нэхэмжлэлийн “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-16/1777 тоот тайлбарыг хүчингүй болгуулах” энэ шаардлагаасаа татгалзсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх аж*******агааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх аж*******агаа ердийн журмаар явагдана” гэж заасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу нэхэмжлэгч Н.Д*******ээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-16/1777 тоот тайлбарыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг үндсэн хэргээс тусгаарлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, Н.Д*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох “ 1. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-16/1777 тоот тайлбарыг хүчингүй болгуулах, 2. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 дугаар захирамжаар “В******* х*******” ХХК-д нэмж газар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, 3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В******* х*******” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу В******* х******* ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах” тухай шаардлагатай, 128/2020/0606/3 индекстэй,  захиргааны хэргээс Н.Д*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох “ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-16/1777 тоот тайлбарыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг тусгаарлаж, уг тусгаарласан Н.Д*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох “ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-16/1777 тоот тайлбарыг хүчингүй болгуулах” шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж заасны дагуу холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:             

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг баримтлан Н.Д*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох “ 1. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-16/1777 тоот тайлбарыг хүчингүй болгуулах, 2. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 дугаар захирамжаар “В******* х*******” ХХК-д нэмж газар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, 3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргаас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу “В******* х*******” ХХК-д мэдэгдэл өгөөгүй нь хуулиар хүлээсэн асуудлаа шийдвэрлэхээс татгалзсан үйлдэл тул хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтийн дагуу В******* х******* ХХК-д газар чөлөөлөх мэдэгдэл өгөхийг даалгуулах” тухай шаардлагатай, 128/2020/0606/3 индекстэй захиргааны хэргээс Н.Д*******ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох “ Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-16/1777 тоот тайлбарыг хүчингүй болгуулах” тухай шаардлагатай захиргааны хэргийг тусгаарласугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Д*******ээс нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 02-16/1777 тоот тайлбарыг хүчингүй болгуулах” тухай шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг тусгаарлаж, шаардлагатай баримтуудыг хуулбарлан хавсаргахыг шүүгчийн туслах Ц.Маралд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХ-ӨЛЗИЙ