Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 129/ШШ2022/00744

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

129/ШШ2022/00744

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                             

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, ХААДСААны байранд байрлах ХААДСААны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багт оршин суух Бовгийн О.С/РД:********/ -д холбогдох

3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Бн /цахимааар/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энар оролцов. Хариуцагч О.Сөөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХААДСАА нь хариуцагч О.Схолбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэн О.Снь 5,000,000 / таван сая / төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхэгийг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн, үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 7 сарын 05-ны өдрийн 26/20 дугаар гэрээ байгуулан авсан болно. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 8 сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувиар бодож 1,250,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг Хотонт сумын иргэн О.Сгаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэн О.Сминий бие Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Би 2012.06.05-ны өдөр Бага оврын Трактор худалдан борлуулах гэрээг Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын дарга П.Гомбодоржтой байгуулж байсан ба гэрээний 3.2 “Худалдан авагч тухайн эд хөрөнгийг хүлээн авахдаа нийт үнийн дүнгийн 50% буюу 2.500.000 төгрөгийг Санд төлөх бөгөөд үлдэгдэл төлбөр болох 50%-иас чөлөөлөгдөнө” гэж заасан байдаг. Миний бие гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлж Тракторын үнэ болох 2.500.000 төгрөгийг төрийн банкны 3406012121 тоот дансанд 2012 оны 06 дугаар сард төлсөн. Би Гэрээний үүргээ биелүүлсэн учраас Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газраас албаны хүмүүс ирж надад Тракторыг таных гэж миний өмчлөлд шилжүүлж өгсөн байдаг. Шүүх надад 2012.07.05-ны өдрийн “Бага оврын Тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээг өгсөн би уг гэрээг анх удаа л харж байна. Дээрх гэрээг би хараагүй, мэдээгүй огт ийм гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээн дээр би гарын үсэг зураагүй намайг мэдээгүй байхад ийм гэрээ хаанаас хэн гаргаж ирснийг би мэдэхгүй байна. Иймд би Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буюу хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргаж өгсөн тайлбартаа: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат иргэн О.С  нь бага оврын тракторыг Хөдөө аж ахуйг дэмжих сангаас 2012 онд зээлийн гэрээ байгуулсан авсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, иргэний үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний эргэн төлөлтийг төлөөгүй учраас хөдөө аж ахуйг дэмжих сан  шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндсэн төлбөр 2.500.000 төгрөг, алданги 1.250.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа  дэмжиж байна гэв.  

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргаж өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэрэгт тал хувийг нь төр төлнө гэсэн гэрээний нэг хувь авагдсан байгаа. Тухайн үед сонгууль болж байсан үүнтэй холбогдуулан талыг нь төлөөс төлнө гэсэн зүйл яригдсан байсан. Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэснийг хэтрүүлж, 2022 онд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. шаардах эрхээ алдсан үедээ нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгчээс: 

- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “ХААДСАА байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаартай тогтоол

- ХААДСААны 000224543 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ

- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаартай тушаал

- 2012 оны 7 сарын 05-ны өдөр байгуулсан 26/20 дугаартай “Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”

- 2012 оны 07 дугаар сарын 03-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд О.Стракторын төлбөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын баримт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

6. Хариуцагч талаас 2012 оны 06 сарын 05-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих санг төлөөлж ХХААЖДҮГ-н дарга, хариуцагч О.Снарын байгуулсан “ Бага оврын трактор худалдан борлуулах тухай” АР/44 дугаартай гэрээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч О.О.С3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

- Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэн О.Снь 5,000,000 / таван сая / төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхэгийг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн, үлдэгдэл 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 7 сарын 05-ны өдрийн 26/20 дугаар гэрээ байгуулан авсан болно. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 8 сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувиар бодож 1,250,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг Хотонт сумын иргэн О.Сгаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэн О.Сминий бие Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Би 2012.06.05-ны өдөр Бага оврын Трактор худалдан борлуулах гэрээг Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газрын дарга П.Г байгуулж байсан ба гэрээний 3.2 “Худалдан авагч тухайн эд хөрөнгийг хүлээн авахдаа нийт үнийн дүнгийн 50% буюу 2.500.000 төгрөгийг Санд төлөх бөгөөд үлдэгдэл төлбөр болох 50%-аас чөлөөлөгдөнө” гэж заасан байдаг. Миний бие гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлж Тракторын үнэ болох 2.500.000 төгрөгийг төрийн банкны 3406012121 тоот дансанд 2012 оны 06 дугаар сард төлсөн. Би Гэрээний үүргээ биелүүлсэн учраас Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газраас албаны хүмүүс ирж надад Тракторыг таных гэж миний өмчлөлд шилжүүлж өгсөн байдаг. Шүүх надад 2012.07.05-ны өдрийн “Бага оврын Тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээг өгсөн би уг гэрээг анх удаа л харж байна. Дээрх гэрээг би хараагүй, мэдээгүй огт ийм гэрээ байгуулаагүй бөгөөд гэрээн дээр би гарын үсэг зураагүй намайг мэдээгүй байхад ийм гэрээ хаанаас хэн гаргаж ирснийг би мэдэхгүй байна. Иймд би Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буюу хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “ХААДСАА байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаартай тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаартай тушаал, 2012 оны 7 сарын 02-ны өдөр байгуулсан 26/19 дугаартай “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”, 2012 оны 07 дугаар сарын 03-ний өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд О.С тракторын төлбөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын баримт зэрэг баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

Гэрээний хугацаа болон эд хөрөнгө ашиглуулахтай холбоотой тохиролцсон байдал, эд хөрөнгийг ашигласнаар төлбөр төлөх, түрээсийг хугацаанд нь бүрэн төлснөөр эд хөрөнгийг өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр талууд тохиролцсон, урьдчилгаа төлбөрийг төлсөн зэргээс үзэхэд зохигч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байна.  

 

Хариуцагч О.Снэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Худалдан авагч тухайн эд хөрөнгийг хүлээн авахдаа нийт үнийн дүнгийн 50% буюу 2.500.000 төгрөгийг Санд төлөх бөгөөд үлдэгдэл төлбөр болох 50%-аас чөлөөлөгдөнө. гэж маргаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагчаас шүүхэд өгсөн 2012 оны 06 сарын 05-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих санг төлөөлж ХХААЖДҮГ-н дарга, хариуцагч О.Снарын байгуулсан “ Бага оврын трактор худалдан борлуулах тухай” АР/44 дугаартай гэрээ нь нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар хувь учир нотлох баримтаар үнэлэхгүй.

 

Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасан тул хариуцагч О.О.Сгэрээний үүрэг шаардах хугацаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд үүссэн үеэс эхэлж, ХААДСААнд уг үүргийг шилжүүлснээр үргэлжлүүлэн тоологдоно.

 

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна”,  73 дугаар зүйлийн 73.2-т “хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна” гэж заасны дагуу хариуцагч О.С2017 оны 12 сарын 31-нд түрээсийн төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болох байсан ба түрээслүүлэгчид 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12 сарын 31-ний өдөр дууссан байна.

 

Нэхэмжлэгч байгууллага хариуцагч О.О.Сгэрээний үүргийг шаардаж шүүхэд 2022 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийг биелүүлэхийг шаардсан, Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болон зогссон байдлыг нотлох баримт ирүүлээгүй. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө, өглөг авлага 2020 оны 01 сард Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжсэнээс хойш 2020 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд нэхэмжлэгч тал хуулийн дагуу гэрээний үүрэг гүйцэтгэхийг шаардах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна. Мөн Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид тэгш эрх эдлэх бөгөөд төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн аль нь ч нэг нь нөгөөгөөсөө давуу эрх эдлэхгүй. Нэхэмжлэгч төрийн байгууллага гэрээний үүргийг хуулийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан биш.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2012 оны 7 сарын 05-ны өдөр байгуулсан 26/20 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 12 сарын 31-нд эхэлж 2020 оны 12 сарын 31-ний дууссан, уг хугацаанаас хойш нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхгүй.  Иймд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т заасныг баримтлан О.О.С3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

            5. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т заасныг баримтлан хариуцагч О.О.С3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч байгууллагын энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЖАРГАЛАН