| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0989/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/907 |
| Огноо | 2025-10-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүгүндүү |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/907
2025 10 16 2025/ШЦТ/907
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,
улсын яллагч Ж.Цээрүүгүндүү /цахимаар/,
шүүгдэгч Т.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Бхолбогдох 2408 01475 1825 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ............оны 07 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “....”-д цахилгаанчин, ам бүл 2, хүүхдийн хамт, ...........дүүргийн ........ дугаар хороо, .................оршин суух, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ББ(РД: ...............).
Хэргийн товч агуулга:
Т.Бнь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр .............н дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ................. зах дээр хохирогч .................. “сэлбэгийн үнийг удахгүй өгнө”, “яармагт нийтийн байр байгаа урьдчилгаа 400,000 төгрөг өгчих” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 900,000 төгрөгийн үнэ бүхий приус 30 маркийн автомашины сэлбэг авсан, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн байрны урьдчилгаа 400,000 төгрөгийг Голомт банкны 1805106926 дугаарын данс руу шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Бөгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Бнь зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.19/,
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.12-16/,
Таньж олуулар ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх.19-23/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б............. өгсөн: “Би Сутайн буянт зах дээр машины аккумлятор зардаг юм. Бгэх эмэгтэй 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдөр приус 30 маркийн аккумлятор надаас худалдаж авсан ба 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр над руу Бзалгасан бөгөөд “би хүний машин мөргөчихлөө, би Сутай зах дээр ирчихсэн байна. Чамд таньдаг засвар байна уу? Эндээ асуудлыг шийдмээр байна” гэхээр нь би зөвшөөрөөд ........... 900,000 төгрөгийн приус 30 машины сэлбэгийг авч өгч *******гийн машиныг янзалсан. Түүний дараа би Бруу залгаж “танайд хямд оруулаад өгөх байр байна уу” гэж асуухад Б“байр байгаа сарын 900,000 төгрөг урьдчилгаа 400,000 төгрөг өгчихвөл орж болно” гэж надад хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр *******гийн өгсөн Голомт банкны 1805106926 дугаартай ...........р гэх хүний данс руу өөрийн 5030239082 дугаартай данснаас 400,000 төгрөгийг Яармагийн тойргийн наана машинд дүүтэйгээ хамт явж байхдаа шилжүүлсэн... Надад 1,300,000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх.25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ............ өгсөн: “Би Голомт банкинд 1805106926 дугаарын данс эзэмшдэг боловч 2-3 жилийн өмнө миний төрсөн дүү ................... Бнэг ажилд орсон чинь Голомт банкны данс хэрэг болчихлоо гэхээр нь би өөрийнхөө Голомт банкны интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгээ хэлж өгсөн юм. Үүнээс хойш одоо болтол уг Голомт банкны ................ дугаартай дансыг би ашиглаагүй... Надад түрээслүүлэх байр байхгүй. Би яармагт орчимд огт байр түрээслүүлж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх.29/,
Хаан банкны дансны хуулга /хх.33-37, 54/,
Голомт банкны дансны хуулга /хх.40-41, 59/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.43-49/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.65-67/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.69/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.*******гийн яллагдагчаар өгсөн: “... Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.70/,
Шүүгдэгч Т.Бгэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохиролын үлдэгдэл 700.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.74/,
Хохирогч Б.Нямгэрэлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй талаар гаргасан хүсэлт /хх.80/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.85/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.Бнь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Шүүгдэгч Т.Бхохирлын 1,300,000 төгрөгөөс 600,000 төгрөг нөхөн төлсөн, үлдэх 700,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс 700,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Нямгэрэлд олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Бэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Т.*******гийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Бнь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Бурьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Боногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Т.*******гаас 700,000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нямгэрэлд олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Бнь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Бавсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.