Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 125/ШШ2023/0011

 

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛЭЭСЭЭ

ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ, ХЭРГИЙГ

ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор би Д.Б-ын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 1 сарын 02-ны өдрийн 01 дүгээр “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн Захирамжлах хэсгийн “Нэг” дүгээр заалтын 1 дэх хэсэг “Цагдаагийн газрын баруун урд талд 0.05 га газрыг Т.Д-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах”, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 22-ны өдрийн А/252 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ солиулах тухай” захирамжийн Захирамжлах хэсгийн “Нэг” дүгээр заалтын 1 дэх хэсэг “Наран багийн нутаг, Цагдаагийн газрын урд талд 200710420 тоо нэгж талбартай 0145202 дугаар гэрчилгээтэй 500 кв метр газрын  Т.Д-д үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.Б миний бие нь тус шүүхэд гаргасан “Ховд аймгийн Засаг даргын захирамж хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаатай холбогдуулан хэргийг сэргээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Б нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 1 сарын 02-ны өдрийн 01 дүгээр “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн Захирамжлах хэсгийн “Нэг” дүгээр заалтын 1 дэх хэсэг “Цагдаагийн газрын баруун урд талд 0.05 га газрыг Т.Д-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах”, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 22-ны өдрийн А/252 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ солиулах тухай” захирамжийн Захирамжлах хэсгийн “Нэг” дүгээр заалтын 1 дэх хэсэг “Наран багийн нутаг, Цагдаагийн газрын урд талд 200710420 тоо нэгж талбартай 0145202 дугаар гэрчилгээтэй 500 кв метр газрын Т.Д-д үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д  “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй ...” гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа бичгээр  илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-ын Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2008 оны 1 сарын 02-ны өдрийн 01 дүгээр “Газар эзэмших зөвшөөрөл олгох тухай” захирамжийн Захирамжлах хэсгийн “Нэг” дүгээр заалтын 1 дэх хэсэг “Цагдаагийн газрын баруун урд талд 0.05 га газрыг Т.Д-д худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах”, Ховд аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 22-ны өдрийн А/252 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ солиулах тухай” захирамжийн Захирамжлах хэсгийн “Нэг” дүгээр заалтын 1 дэх хэсэг “Наран багийн нутаг, Цагдаагийн газрын урд талд 200710420 тоо нэгж талбартай 0145202 дугаар гэрчилгээтэй 500 кв метр газрын  Т.Д-д үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.СОНИНБОЛОР