Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 129/ШШ2022/00723

 

 

 

 

 

                                                                                       129/ШШ2022/00723

                 

     

          Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, ХААДСААны байранд байрлах ХААДСААны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Хотонт сумын Б багт оршин суух Ү.Н /РД:***********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

Нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгч Н.Б өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХААДСАА шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хуучнаар Тариаланг эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Архангай аймаг, Хотонт сумын иргэн Ү.Ннь 5,000,000 төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхэгийг урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөг төлөн, үлдэгдэл 50% болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 030 дугаар гэрээ байгуулан авсан болно. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 төгрөг байна. Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс илүү гарч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож 1,250,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг  сумын иргэн ҮНгаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ү.Нминий бие нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь тухайн үед хөнгөлөлттэй нөхцөлөөр бага оврын тракторыг худалдан борлуулсан ба үлдэгдэл мөнгийг төрөөс хариуцна гэж тайлбарлаж байсан. Гэтэл одоо 10 жилийн дараа надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн тракторын үнэ төлөгдсөн гэж бодож явсан. Иймд Ү.Нминий бие Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь хөдөө ганц гэрээрээ байдаг мал харах хүнгүй тул шүүх хуралдаан хэдийд ч товлон хуралдсан оролцох боломжгүй учир өмгөөлөгч Г.Энхбаярыг оролцуулан өөрийн эзгүйд хэргийг шийдүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөө аж ахуй дэмжих сан болон хариуцагч Ч.Ннарын хооронд зээлийн гэрээ байгуулсан. Тухайн зээлийн гэрээний үүрэг 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болох байсан.  Энэ өдрөөс хойш нэхэмжлэгч талд шаардах эрх нь нээгдсэн боловч 5 жилийн дараа нэхэмжилж байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхээ алдсан. Шаардах эрхгүй. Ийм учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэснийг хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

      

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч Ү.Н3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

- Хуучнаар Тариаланг эрхлэлтийг дэмжих сан одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Архангай аймаг, Хотонт сумын иргэн Ү.Ннь 5,000,000 төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхэгийг урьдчилгаа 50% болох 2,500,000 төгрөг төлөн, үлдэгдэл 50% болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 030 дугаар гэрээ байгуулан авсан болно. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 төгрөг байна. Дээрхи гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс илүү гарч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар бодож 1,250,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг, нийт 3,750,000 төгрөгийг  сумын иргэн ҮНгаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

Ү.Нминий бие нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь тухайн үед хөнгөлөлттэй нөхцөлөөр бага оврын тракторыг худалдан борлуулсан ба үлдэгдэл мөнгийг төрөөс хариуцна гэж тайлбарлаж байсан. Гэтэл одоо 10 жилийн дараа надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн тракторын үнэ төлөгдсөн гэж бодож явсан. Иймд Ү.Нминий бие Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөө аж ахуй дэмжих сан болон хариуцагч Ч.Ннарын хооронд зээлийн гэрээ байгуулсан. Тухайн зээлийн гэрээний үүрэг 2017 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөр дуусгавар болох байсан.  Энэ өдрөөс хойш нэхэмжлэгч талд шаардах эрх нь нээгдсэн боловч 5 жилийн дараа нэхэмжилж байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхээ алдсан. Шаардах эрхгүй. Ийм учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэснийг хэтрүүлж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 030 дугаартай “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”, 2012 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд Ү.Нтракторын төлбөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч Ү.Н2012 оны 7 сарын 05-ны өдөр 030 дугаартай “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ” байгуулсан бөгөөд талууд гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл болох 5,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, эд хөрөнгийг хүлээн авахдаа 2,500,000 төгрөгийг түрээслэгч нь түрээслүүлэгчид төлөх, үлдэгдэл төлбөрийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг төлж дуусгах, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгө өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр, түрээслэгч түрээсийн зүйлээ зориулалтаар нь ашиглаагүй, түрээслэгчийн санхүүгийн байдал доройтож түрээсийг буцаан төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авахаар гэрээнд тохиролцжээ.

 

Гэрээний хугацаа болон эд хөрөнгө ашиглуулахтай холбоотой тохиролцсон байдал, эд хөрөнгийг ашигласнаар төлбөр төлөх, түрээсийг хугацаанд нь бүрэн төлснөөр эд хөрөнгийг өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр талууд тохиролцсон зэргээс үзэхэд зохигч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулжээ. 

 

Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1-д зааснаар гэрээ бичгээр байгуулагдсан, мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу талууд гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч Ү.Ннь эд хөрөнгийг хүлээн авахдаа 5,000,000 төгрөгийн 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2012 оны 9 сарын 21-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлж, тракторыг хүлээн авсан болох нь 2012 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд Ү.Нтракторын төлбөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын баримтаар тогтоогддог.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ү.Нгэрээний үүргийг шаардаж шүүхэд 2022 оны 10 сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 

Талууд 2012 оны 7 сарын 05-ны өдөр 030 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний 3.2-т төлбөр төлөх  талаар 2013-2017 онд жил бүр 500,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг 2017 онд төлж дуусгахаар тохиролцсон байна. Хариуцагч Ү.Н2013-2017 онд жил бүр 500,000 төгрөг төлөөгүй гэсэн үйл баримттай маргаагүй.

 

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна”,  73 дугаар зүйлийн 73.2-т “хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна” гэж заасны дагуу хариуцагч Ү.Н2017 оны 12 сарын 31-нд түрээсийн төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болох байсан ба түрээслүүлэгчид 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байна.

 

Иймд хариуцагч Ү.Н2012 оны 7 сарын 05-ны өдөр байгуулсан 030 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрх ХААДСААнд 2017 оны 12 сарын 31-нд үүсч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020 оны 12 сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу Ү.Н3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            6. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар хариуцагч Ү.Н3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ХААДСААны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЖАРГАЛАН