Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 129/ШШ2022/00722

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                             

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороонд байрлах ХААДСАА/РД:*****/

Хариуцагч: Архангай аймгийн Хотонт сумын Улаанчулуу багт оршин суух Б овгийн Ц.Г/РД:**********/

Нэхэмжлэлийн шаардлага: 3,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

Нэхэмжлэгчийн байгууллагын төлөөлөгч Н.Б өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХААДСААнь хариуцагч Ц.Гхолбогдуулан 3,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Архангай аймгийн Хотонт сумын иргэн Ц.Гнь 5,000,000 / таван сая / төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхэгийг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн, үлдэгдэл тавин хувь болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 7 сарын 02-ны өдрийн 26/19 дугаар гэрээ байгуулан авсан болно. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 8 сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувиар бодож 1,250,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг Хотонт сумын иргэн Ц Гоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ц.Г миний бие Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн үед төрөөс тал хувийг нь төлнө гэсэн нөхцөлтэй жижиг оврын тракторыг авсан. Гэтэл одоо надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ХААДСнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргаж өгсөн тайлбартаа: Хөдөө аж ахуйг дэмжих сан нь хариуцагч Ц.Гтой зээлийн гэрээ байгуулсан. Үүнтэй маргах зүйлгүй. 2017 онд нэхэмжлэгчийн шаардах эрх үүсэн боловч энэ хугацаанд нэг ч удаа хариуцагчид энэ талаар мэдэгдэж байгаагүй.  Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэснийг хэтрүүлж, 2022 оны 09 дүгээр сард нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шаардах эрхээ алдсан үедээ нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

 

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч Ц.Гоос 3,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Хөдөө аж ахуйг дэмжих Сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

  2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

- Хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангаас Архангай аймгийн Хотонт сумын иргэн Ц.Гнь 5,000,000 / таван сая / төгрөгийн FT-250 маркийн бага оврын трактор 1 ширхэгийг урьдчилгаа 50 хувь болох 2,500,000 төгрөг төлөн, үлдэгдэл тавин хувь болох 2,500,000 төгрөгийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож 2012 оны 7 сарын 02-ны өдрийн 26/19 дугаар гэрээ байгуулан авсан болно. Гэвч өнөөг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдлээ төлөөгүй байгаа бөгөөд 2022 оны 8 сарын 25-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн үндсэн өр 2,500,000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь одоог хүртэл биелэгдэхгүй байх тул гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс анз тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заалтыг баримтлан нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувиар бодож 1,250,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 2,500,000 төгрөг, анз 1,250,000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг Хотонт сумын иргэн Ц Гоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Үүнд:

Ц.Г миний бие Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тухайн үед төрөөс тал хувийг нь төлнө гэсэн нөхцөлтэй жижиг оврын тракторыг авсан. Гэтэл одоо надаас мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ХААДСнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2012 оны 7 сарын 02-ны өдөр байгуулсан 26/19 дугаартай “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ”, 2012 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд Ц.Гоос тракторын төлбөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь хариуцагч Ц.Гтой 2012 оны 7 сарын 02-ны өдөр 26/19 дугаартай “бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ” байгуулсан бөгөөд талууд гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл болох 5,000,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг түрээслэгчийн хадлан бэлтгэх үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар олгох, эд хөрөнгийг хүлээн авахдаа 2,500,000 төгрөгийг түрээслэгч нь түрээслүүлэгчид төлөх, үлдэгдэл төлбөрийг 2013 онд 500,000 төгрөг, 2014 онд 500,000 төгрөг, 2015 онд 500,000 төгрөг, 2016 онд 500,000 төгрөг, 2017 онд 500,000 төгрөг төлж дуусгах, түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн эд хөрөнгө өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр, түрээслэгч түрээсийн зүйлээ зориулалтаар нь ашиглаагүй, түрээслэгчийн санхүүгийн байдал доройтож түрээсийг буцаан төлөх чадваргүй болсон тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авахаар гэрээнд тохиролцжээ.

 

Гэрээний хугацаа болон эд хөрөнгө ашиглуулахтай холбоотой тохиролцсон байдал, эд хөрөнгийг ашигласнаар төлбөр төлөх, түрээсийг хугацаанд нь бүрэн төлснөөр эд хөрөнгийг өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр талууд тохиролцсон зэргээс үзэхэд зохигч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулжээ. 

 

Хариуцагч Ц.Г нь эд хөрөнгийг хүлээн авахдаа 5,000,000 төгрөгийн 50 хувь болох 2,500,000 төгрөгийг 2012 оны 7 сарын 02-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлж, тракторыг хүлээн авсан болох нь 2012 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 3406012236 тоот дансанд Ц.Гоос тракторын төлбөр 2,500,000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын баримтаар тогтоогддог.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Гоос гэрээний үүргийг шаардаж шүүхэд 2022 оны 10 сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 

Талууд 2012 оны 7 сарын 02-ны өдрийн 26/19 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээний 3.2-т төлбөр төлөх  талаар 2013-2017 онд жил бүр 500,000 төгрөг нийт 2,500,000 төгрөгийг 2017 онд төлж дуусгахаар тохиролцсон байна. Хариуцагч Ц.Г 2013-2017 онд жил бүр 500,000 төгрөг төлөөгүй гэсэн үйл баримттай маргаагүй.

 

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна”,  73 дугаар зүйлийн 73.2-т “хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна” гэж заасны дагуу хариуцагч Ц.Г 2017 оны 12 сарын 31-нд түрээсийн төлбөр төлснөөр үүрэг дуусгавар болох байсан ба түрээслүүлэгчид 2017 оны 12 сарын 31-ний өдрөөс гэрээний үүргийг шаардах эрх үүссэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б “нэхэмжлэл гаргахдаа Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн “ХААДСААбайгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаартай тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн “хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаартай тушаал зэргийг шүүхэд өгсөн. Эдгээр баримт нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдгийг нотолж байгаа” гэж тайлбарладаг боловч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй.

 

Иймд хариуцагч Ц.Гоос 2012 оны 7 сарын 02-ны өдөр байгуулсан 26/19 дугаар санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг шаардах эрх Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд 2017 оны 12 сарын 31-нд үүсч, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2020 оны 12 сарын 31-ний өдөр гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу Ц.Гоос 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            6. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 81 дүгээр зүйлийн 81.1-т зааснаар хариуцагч Ц.Гоос 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.ЖАРГАЛАН