Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 132/ШШ2023/00180

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймаг, Булга сум, 5 дугаар багт байрлах, Булган аймгийн Х*******, х*******ийн ү******* г******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, * дугаар баг, Д, **-*** тоотод оршин суух, Ш овогт Ц*******ийн Н******* -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай 132/2022/00001/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П*******,

Хариуцагч Ц.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Булган аймгийн Х*******, х*******ийн ү******* газар нь хариуцагч Ц.Н*******д холбогдуулан 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Булган аймгийн Булган сумын иргэн Ц******* овогтой Н******* нь 2015 онд Х*******, х*******ийн ү******* газраас зохион байгуулсан “Хувиараа х******* эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдан 2 жилийн хугацаанд 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгээр 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээний үндсэн дээр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон.

Гэрээний 1.3-д А тал нь Б талын хувиараа аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг дэмжих зорилгоор 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг Б талын ... банкны ... тоот дансанд шилжүүлэх бөгөөд тухайн санхүүгийн дэмжлэгийг 50 хувь буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн хөрөнгө дансанд шилжиж орсноос хойш 24 сарын дотор Б тал хавсралтад тусгасан “Эргэн төлөлт хийх төлөвлөгөө”-ний дагуу төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэж заасны дагуу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг хугацаанд нь төлж барагдуулаагүй.

Иймд иргэн Ц.Н*******эс 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Ц.Н******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу  тайлбартаа: Уг нэхэмжлэлд Ц.Н******* намайг 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг санхүүгийн дэмжлэгээр авсан гэсэн байна. Ц.Н******* би Булган аймгийн Х*******, х******* ү******* газраас огт 1,500,000 төгрөг авч байгаагүй, ямар нэгэн гэрээ байгуулж, гарын үсэг зурж байсан зүйл байхгүй. Ямар учиртай гэрээ болохыг огт мэдэхгүй байна. Би дансныхаа хуулгыг харахад 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19:05 цагт 1,500,000 төгрөгийн орлого орсон байх бөгөөд буцаад мөн өдрийн 19:30 цагт 800,000 төгрөгийн зарлага, 19:31 цагт 700,000 төгрөгийн зарлага гарсан байна. Үүнийг би ойлгохгүй байгаа бөгөөд хэн нэгэн миний өмнөөс материал бүрдүүлж, гэрээ байгуулж, миний картыг ашигласан байж болзошгүй байна.

Иймд Ц.Н******* би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

-2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Санхүүгийн дэмжлэг олгох зээлийн гэрээний хуулбар /хэргийн 2-3-р хуудас/,

-Үйл ажиллагааг өргөжүүлэх төслийн хуулбар /хэргийн 4-7-р хуудас/,

-Булган аймгийн Х*******, х*******ийн ү******* г******* 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01/258 дугаартай Зээлийн эргэн төлөлт төлж барагдуулах тухай өргөдлийн хуулбар /хэргийн 8-р хуудас/,

-Булган аймгийн Х*******, х*******ийн ү******* г******* 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 1/158 дугаартай албан бичиг /хэргийн 9-р хуудас/,

-Шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хэргийн 23-р хуудас/

4.Хариуцагч талаас шүүхэд дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.

-Ц.Нандин-Эрдэний Хаан банк дахь 2015 оны 5270477691 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 20-р хуудас/,

-Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 75 дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл /хэргийн 21-р хуудас/,

5.Шүүх хариуцагчийн хүсэлтээр Булган аймгийн Х*******, х*******ийн ү******* газраас 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-тэй холбоотой хувийн хэрэг, материалжуулсан материалын эх хувийг, Уг гэрээ болон материалыг Булган аймгийн Х*******, х*******ийн ү******* г******* ямар албан тушаалтай, хэн гэдэг ажилтан бүрдүүлж материалжуулсан талаарх албан тушаалтны албан тушаал, овог, нэрийн талаарх баримтыг гаргуулан авч мөн “Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ”-нд зурсан Ц.Н******* гэх гарын үсэгт шинжилгээ хийлгүүлж Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн байна.

Харин хариуцагчийн хүсэлтээр Хаан банк ХХК, Хаан банкны Булган салбараас 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 19:20-19:40 цагийн хооронд салбарын код 5270 дугаартай АТМ JARGALAN гэх бэлэн мөнгөний машины дүрс бичлэгийг СД хэлбэрээр гаргуулах хүсэлт гаргасан боловч хадгалах хугацаа дууссан тул гаргаж өгөх боломжгүй талаарх албан бичгийн ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Санхүүгийн дэмжлэг олгох гэрээг 1,500,000 төгрөгийг 50 хувийг эргэн төлөх нөхцөлтэйгээр байгуулсан боловч одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлж 750,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Ц.Н*******эс 750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3.Хариуцагч Ц.Н******* нь гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг аваагүй тул төлөхгүй гэж маргадаг.

4.Хэрэгт авагдсан зээлийн гэрээний хуулбар, зохигчийн тайлбар, бусад баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Зохигчийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулагдсан гэх гэрээ хэрэгт авагдсан боловч тухайн гэрээнд зурсан гарын үсэг хариуцагч Ц.Нандин-Эрдэнийн бичгийн хэвтэй тохирохгүй болох нь Шүүхийн шинжилгээний ерөнхий г******* Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-72-р хуудас/-ээр тогтоогдож байна. Энэхүү шинжээчийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрсөн тухай гомдол гаргаагүй болно.

6.Харин хариуцагч Ц.Нандин-Эрдэнийн эзэмшлийн ХААН банкны ******** дугаартай дансанд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөг Ц.Н******* СХ-ийн дэмжлэг гэсэн утгаар орлого болж орсон болох нь хариуцагчийн 5270477691 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 20-р хуудас/-аар тогтоогдож байна.

7.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд нь буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Зээлийн гэрээ нь  амаар болон бичгийн хэлбэрээр байгуулагдаж болно. Зохигчийн хооронд аман болон бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсэхгүй байна.

8.Хариуцагчийн дансанд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ц.Н******* СХ-ийн дэмжлэг гэсэн утгаар 1,500,000 төгрөг орсон бөгөөд 1,500,000 төгрөгийг хариуцагч данснаасаа аваагүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар нотлоогүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагчаас 750,000 төгрөг гаргуулахыг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй. 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэжээ. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд үүрэг үүсээгүй байхад нэхэмжлэгч хариуцагчид 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн тул хариуцагчаас 750,000 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэгчид 750,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

9.Гэвч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 750,000 төгрөгийг шаардах эрхээ алдсан байна.

Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76 дугаар зүйлийн 76.4 дэх хэсэгт Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Булган аймгийн Х*******, х*******ийн ү******* г******* нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх байх тул нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны хооронд шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч 2022 оны 7 дугаар сард  Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тул 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчаас 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр тогтоогдож байна.

10. Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэл, эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан талаар баримтыг ирүүлээгүй байна.

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэжээ.

Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргах нь гэдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу нэхэмжлэлийг харьяалах шүүхэд, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж гаргасан байхыг ойлгоно. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй мөн үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд гэрээний үүргийг шаардах мэдэгдэл зэргийг гаргаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

11.Иймд Ц.Н*******эс зээлийн гэрээний үүрэгт 750,000 төгрөг гаргуулах тухай Булган аймгийн Х*******, х*******ийн ү******* г******* нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2, 492.2.2, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2, 492.2.2, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Ц.Н*******эс 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай Булган аймгийн Х*******, х*******ийн ү******* г******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ХИШИГДЭЛГЭР

               2023оны    04 са  р  11

                          132/ШШ2023/00180

     Булган аймаг